Хүний хамгийн том баялаг юу гээч? эд хөрөнгө биш, эрүүл мэнд юм. Та эрүүл байснаар хийж бүтээнэ, амжилтанд хүрнэ, бусдыг хайрлана, бусдаар хайрлуулна.

Үр хүүхэд, эцэг эхээ зовоохгүй, өөрөө ч зовохгүй. Иймд ажиллаж, амрахдаа ч эрүүл мэндээ анхаарч байх нь зүйтэй болов уу. Эрүүл байх их энгийн, доорх ногоонуудыг хольж идэж, жүүс хийж уухад л хангалттай. Ингээд эрүүл мэнддээ хайртай хүн бүрт доорх 31 зөвлөгөөг хүргэж байна. Та эндээс өөрт хэрэгтэй зөвлөгөөнүүдээ авч хэрэгжүүлээрэй.
1. Хүч тамираа сэргээе гэвэл – ¼ хэмжээтэй нимбэг, бэрсүүт жүрж, жүржийг шахаж шүүсийг нь хольж уугаарай.

Хүйтэнд – ½ хэмжээтэй нимбэг, ¼ хэмжээтэй жүрж болон шилэн аяганы ¼ хэмжээтэй цэвэр ус хольж уувал дархлаа сайжирч, ханиад хүрэхгүй.
Жингээ хаяхыг хүсвэл – хүний биед хор болдог хөнгөн зууш идэлгүй, ½ хэмжээтэй ягаан бэрсүүт жүрж, хоёр ширхэг алимны шүүсийг гаргаж ууж, жимсийг нь идээрэй.

Цусыг цэвэршүүлэхэд – 3 ширхэг шүүслэг алим, 8 ширхэг гүзээлзгэний шүүс уугаарай.
Царай зүсээ сайжруулья гэвэл – 2 багц ногоон юм уу хар усан үзэм, 8 ширхэг гүзээлзэгэнэ.

Эрүүл мэндийг сайжруулахад – Тус бүр нэг ширхэг хан боргоцой, лийр, илжгэн чихийг сайтар жижиглэн хэрчиж хольж идэх.
Дархлалыг дэмжихэд – 1 багц яншуй, хагас багц хүрэн манжингийн навч, улаан буудайн нахиа, алим, 3 ширхэг лууван, нэг багц цоохор майлз.
Мэдрэлийн систем бэхжүүлэхэд – 100 гр байцаа, 2 багц цоохор майлз, тал ширхэг улаан лооль.

Арьсыг эмчилж, өнгө зүстэй болгоход – 6 лууван, тал ширхэг болгар чинжүү.
Цусан дахь төмрийн хэмжээг нэмэгдүүлэхэд – Бууцайн зургаан ширхэг навч, яншуйны 4 мөчир, шанцайны 4 навч, ¼ хэмжээтэй сармаг манжин, 5 лууван.
Биеийг хорт бодисоос цэвэрлэхэд – 2-3 ширхэг лууван, тал ширхэг өргөст хэмх, хагас багц хүрэн манжингийн навчаар жүүс хийж уух.

Гэдсийг цэвэрлэхэд – 100 гр байцаа, 2 багц цоохор майлз, тал ширхэг улаан лооль.
Ясыг бэхжүүлэхэд – Яншуйны 4 мөчир, тал хэмжээтэй алим, 5-6 лууван, байцааны 4 ширхэг хавтас.
Хумс бэхжүүлэхэд – 6 лууван юм уу хагас парснип (parsnip)
Нойргүйдээд байвал – 2 багц цоохор майлз, нэг багц яншуй, 5 лууван.
Эрүүл биетэй болоход – 6 лууван, хагас багц хүрэн манжингийн навч
Дуу авианд – Тал ширхэг хүрэн манжин, яншуйны голоос гаргаж авсан шүүс, 6 лууван.
Нүдний улайлтыг бууруулахад – 6 лууван, тал хэмжээтэй байцаа.
Гэдсэнд – 120 гр амтат гоньд, 30 гр хүрэн манжингийн навч, 2 алим

Бүх биеийн эрүүл мэндэд – 5 лууван, 1 алим, 1 багц яншуй, 1 ширхэг хальсалсан төмсний шүүс юм уу 5 лууван, 5 алим, 1 багц яншуйны шүүс уух. Эсвэл 3 багц яншуй, 6 лууван, хагас багц хүрэн манжингийн навчны шүүс уух.
Уушигнаас хорыг гадагшлуулахад – Яншуйны 4 иш, усан крессийн 4 иш, 5 лууван, дөрөвний нэг хэмжээтэй төмс.
Дархлааг бэхжүүлэхэд – 1 багц яншуй, хоёр хумс сармис, 6 лууван, цоохор майлзын 2 иш.
Хумсыг бэхжүүлэхэд – Байцааны 3 ширхэг хавтас, дөрөвний нэг хэмжээтэй болгар чинжүү, 4 лууван, нэг ширхэг жижиг өргөст хэмх.

Арьсыг зөөлөн толигор болгоход – 1 алим, 1 ширхэг цагаан гаа, 5 лууван.
Нойр булчирхайнд – Алим, 60 гр брюссель байцаа, 4 лууван, шанцайны 5 навч.
Тонусд – 6 лууван, яншуйны 5 иш.
Мэдрэлийн системийг сэргээхэд – 2 аяга хан боргоцой, цоохор майлзын 2 мөчир.
Эрүүл мэндийг сайжруулахад – 5 лууван, 1 алим, дөрөвний нэг хэмжээтэй хүрэн манжингийн навч.

Хүйтнээс ангижирахад – 5 лууван, 1 алим, 1 цагаан гаа.
Арьсыг цэвэрлэхэд – бууцай, сармаг манжингийн навч, 6 лууван, 3 ногоон чинжүү, байцаа.
Биеийг сэргээхэд – 3 цагаан лууван, 1 ширхэг багваахай цэцэг (dandelion), 2 аяга хан боргоцой.
Дэлхий нийтийг түгшээгээд буй коронавирусын халдвар манай улсад дотоодод бүртгэгдэн хөл хорио тогтоон Дэлхийн олон оронд тархаад байгаа шинэ төрлийн коронавирусын халдварыг Монгол Улс дотооддоо алдсан тул хатуу хөл хорионы дэглэм тогтоон, тус өвчний хүрээг хумих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л салбарт хэрэгжүүлэн, энэхүү нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд хичээж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд хандан урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл ахуйг сахихын зэрэгцээ дархлаагаа дэмжих зөвлөмжийг гаргажээ. Ханиад томууны дэгдэлт өндөртэй байгаа энэ үед дархлааны системээ хэрхэн дэмжих талаар хэд, хэдэн энгийн бөгөөд үр дүнтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Чанартай хоол идэж байх
Өдөр бүр чанартай хоолыг хангалттай хэмжээгээр идэж гэмээнэ цусан дахь сахарын хэмжээ хэвийн байх болно. Харин хоол тэжээлээс авах шим тэжээлийн хэмжээ багасаад ирэхээр дархлааны системд муугаар нөлөөлдөг байна. Гэхдээ дархлаагаа сайжруулна гээд ямар ч хамаагүй юм идээд байж болохгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаанд тустай нь амин дэм, антиоксидантаар баялаг хүнснүүд багтана. Тухайлбал, жимс жимсгэнэ, брокколи, ногоон өнгөтэй хүнсний ногоо, цитрусын төрлийн жимс зэргүүдийг нэрлэж болно.

Ашигтай бактеритай хүнс хэрэглэх.
Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биен дэх ашигтай бактерийн тоо өндөр байх тусам биеийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах гэх мэт үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг байна. Ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хоол нь эслэг бүтээгдэхүүн. Тухайлбал, тараг, айраг, хоормогоос эслэг авч болох нь.

Хангалттай унтаж, амарч байх
Хүн биеийнхээ эрч хүчийг сэргээж, бие махбодоо эрүүл байлгахын тулд өдөрт 6-10 цаг унтаж байх хэрэгтэй. Харин нойроо дутуу авснаас дархлааны систем муудаж, гаднаас орж ирэх нян, халдварт эмзэг болдог. Түүнчлэн хангалттай нойр авч байхын тулд кафейний хэрэглээгээ хянаж байх хэрэгтэй. Хэрвээ та орондоо аль хэдийн орсон ч унтаж чадахгүй байвал, биеэ суллаад, тухтай байрлалд хэвтээд, чадахаараа гүнзгий амьсгалж, амьсгаагаа тоолоорой. Ингэх нь биеийг тайвшруулж, амархан унтахад тусалдаг.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Тогтмол, зохистой хэмжээтэй дасгал хөдөлгөөн нь биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай болохыг хүн бүхэн мэдэх биз ээ. Дасгал хийснээр бодисын солилцоо, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч улмаар дархлаа дэмжигддэг. Мөн зохистой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийснээр нян, вирустэй тэмцдэг цагаан эс болон T-эсийн тоо нэмэгддэг болохыг судалгаагаар баталсан байна. Хэрэв та gym-д хичээллэх боломжгүй бол өдөрт дунджаар 30 минут алхаж, дээс, планк зэрэг гэртээ хийж болох дасгалуудыг туршиж болно.
Тайван байх
Хүний оюун санаа болон бие организм хоорондоо нягт холбоотой. Тухайлбал сэтгэл санаа тогтворгүй болж, стресст автахад ходоод хямарч, зүрх судас өвчилдөг нь үүнийг батална. Хэдийгээр эрдэмтэд стресс болон дархлааны тогтолцооны хоорондын холбоог үргэлжлүүлэн судалж байгаа ч стресст орсноор кортизол (стрессийн даавар) ялгарч, энэ нь улмаар нян, вирустэй тэмцэх дархлааны чадварыг сулруулдаг гэж мэдэгджээ. Сонирхуулахад чин сэтгэлээсээ инээж хөхрөлдөх нь стрессийн гормон кортизолыг багасгаж, серотонин, эндорфин, допамин зэрэг “аз жаргалын” гормонуудыг ялгаруулж, сэтгэл санаа болон бие организмыг тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.
Д витамин
Д витамин нь арьсан доор нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг бөгөөд хүний дархлааг дэмжиж өгдөг хамгийн чухал амин дэм юм. Биед Д витамин дутагдах үед дархлааны систем муудсанаас бие суларч, амархан өвчин тусдаг байна. Д витамины өдрийн хэрэглээгээ авахын тулд та нүүр, гараа 20 минут наранд гаргахад л хангалттай. Түүнчлэн малын элэг, өндөгний шар, загасны мах зэргээс авч болдог.
Мөөг идэх
Мөөгөнд агуулагдах бета “глукан” хэмээх “полисахарид” нэгдэл нь дархлааны системд сайнаар нөлөөлдгийг олон судалгааны үр дүнгээр нотолсон. Түүнчлэн мөөгийг түүхийгээр идэх нь илүү сайн үйлчилгээтэй аж
Ус сайн уух
Дархлаагаа сайжруулах, мөн өвчтэй байгаа үедээ шингэн юм маш сайн уух хэрэгтэй. Түүнчлэн ногоон цай нь маш сайн нөлөөтэй гэдгийг та бүхэн аль хэдийн мэдэж байгаа байх. Гэхдээ та дархлаагаа сайжруулна гээд хэтэрхий их ус уугаад байж болохгүй. Харин та усыг хэвийн хэмжээнд ууж байгаа эсэхээ шээснийхээ өнгөөр шинжиж болно.
Сахарын хэрэглээгээ багасгах
Сахарыг чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг боловч үйлдвэрлэлийн явцад маш олон хорт бодисууд нэмэгддэг байна. Түүнчлэн сахарын хэрэглээ нь тамхитай адил донтуулдаг болохыг Францын эрдэмтэд тогтоосон байна. Үүгээр ч барахгүй нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цагийн дотор 30 хүртэлх хувиар бууруулдаг аж. Хэрвээ таны дархлаа муудаж, бие сулраад байгаа бол сахарын хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
Дархлаагаа дэмжин гэртээ байж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалцгаая