Categories
Uncategorized

Герман хүүхнүүдийн гоо сайхны нууц, нүүрний булчин чангалах дасгал ХАДГАЛААД АВААРАЙ

Өнөөдөр бид та бүхэндээ нүүр царайны талаар ялангуяа, Германы гоо засалч, пластик мэс засалч Рейнхольд Бензийн боловсруулсан нүүрний булчинг чангалах тусгай цогц дасгалын талаар өгүүлэх гэж байна.

Мэс засалчын боловсруулсан нүүрний арьсыг өргөж чангалах энэхүү дасгалыг хэрхэн хийх заавартай танилцана уу.

Энэхүү дасгалыг өглөөд сэрмэгцээ шууд эсвэл үдэш унтахынхаа өмнө хийж байвал нэн тохиромжтой. Цогц дасгалыг эхлүүлэхийн өмнө гараа сайтар угаагаад нүүрээ маш сайн цэвэрлэсэн байх хэрэгтэй.

Уг дасгалыг долоо хоногт дор хаяж 5 удаа тогтсон нэг цагтаа 15 минутаас хэтрүүлэлгүй хийж байх хэрэгтэй. Наад зах нь 3 сар үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

НҮҮР, ХҮЗҮҮНИЙ ДАСГАЛ

Юуны өмнө та уг дасгалыг хийхийн өмнө цусны эргэлтээ сайжруулах хөнгөн дасгал хийж нүүрээ халаагаарай.

Нүдээ бүлтийлгэж, амаа ангайна, ингэхдээ доод уруулаа аль чадахаараа доош ангайлгах ёстой шүү. Энэ үед хөмсөг чинь хөдлөх ёсгүй, хэрвээ хөмсөг нь хөдлөх гээд байвал гараараа дарж байх хэрэгтэй. Энэ дасгалыг 10 удаа давтаж хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

Хүзүүгээрээ тойрог хөдөлгөөн хийгээд дараа нь хажуу тийш нь хазайлга.

Эхлээд хацрын булчин дээр анхаарлаа хандуулж сурах нь чухал гэдгийг тэрээр хүний нүүрний бүтэцтэй танилцсан хүний хувьд зөвлөж байгаа юм. Амаа ангайгаад, ангайсан байрлалдаа хэсэг байгаарай. Дараа нь ангайлтаа багасгаад хацрын булчинг суллаж амраана. Дээд уруулаа доош татаад уруулаа хөдөлгөхгүйгээр уруулын булангаа хянахыг хичээ. Энэ дасгалыг 15 удаа давтаж хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

Дараа нь давхар эрүү арилгах, давхар эрүү үүсэхээс хамгаалахад тустай дасгал хийх хэрэгтэй. Үүнийг хийхдээ эхлээд нүүр халаах дасгал хийж өгнө: Дээд уруулаа суллаад, эрүү орчимд таталт мэдрэгдэж эхлэх хүртэл доод эрүүгээ аажмаар сунгана. Энэ дасгалыг 10 удаа давтаж хийнэ.

Дасгалыг дараах байдлаар гүйцэтгэнэ: Амаа ангайгаад амны булангуудыг тэнийлгэхгүйгээр доод уруулаа шүдээрээ чангалж жимбийлгээд дээш доош утгах хөдөлгөөн хийнэ, ингээд эрүүний дээд хэсгийг аажмаар тэнийлгээрэй. Дасгалыг 20 удаа давтаж хийнэ. Сүүлийн 3 дасгалыг нь хийж байхдаа энэ байрлалд байгаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

Дараагийн дасгал хэлний доод булчинд чиглэнэ. Амаа ангайгаад хэлнийхээ үзүүрийг хамар луугаа хүргэхийг хичээгээд хэлнийхээ булчинг хэр чангарч байгааг мэдэр. Энэ дасгалыг мөн 15 удаа давтана. Энэ дасгал нь эрүүний доод хэсгийн болон биеийн өөхийг арилгахад тустай дасгал юм.

Ингээд нүүрээ амраагаад долоовор хуруугаараа хамрын хажуу хэсэгт дарж байгаад зөвхөн дээд уруулаа хөдөлгөөрэй. Энэ дасгал нь уруул дээр зураас үүсгэхгүй байхад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна дээд уруулын хэлбэрийг гоё болгож өгдөг дасгал юм. Дасгалыг 10 удаа давтаж хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

Дараагийн дасгал дух руу чиглэнэ. Духны хэсгийг бүхэлд нь алгаараа дараад хөмсгөө өргөх гээд үз. Ингэхдээ хөмсөгний дээр байрлах духны булчин чангарч байгааг маш сайн мэдрэхийг оролд, булчингаа хэт чангалахаас айх хэрэггүй. Энэ процедурыг 15 удаа давтах хэрэгтэй.

Сүүлийн дасгал нүд орчмыг тойрох булчингуудад чиглэнэ. Эхлээд халаах дасгалаар эхлэнэ: нүдээ 15 удаа чанга анивч, ингэхдээ хөмсгөө хөдөлгөхгүй байх ёстой шүү. Дараа нь дасгалаа хийж байхдаа хөдөлгөнө. Дунд болон долоовор хуруунуудаараа нүднийхээ булангууд дээр дараад нүдээ анивчаарай. Энэ дасгал нь нүд тойрсон үрчлээс үүсэхээс сэргийлж өгдөг ач холбогдолтой. Дасгалыг 10 удаа давтан хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

Хэрвээ та эдгээр дасгалуудыг цогцоор нь хийх юм бол 2 долоо хоногийн дараа л эхний үр дүнг олж харах болно. Энэхүү нүүрний дасгалыг тогтмол хийж сурснаар залуу нас, эрүүл мэндээ удаан хадгалж чадах юм шүү, дагаад хийгээрэй.

Хүний нүүр тухайн хүний ​​талаар маш их зүйлийг хэлж чадна. Мэс заслын оролцоогүйгээр энэхүү дасгал нь байгалийн гоо үзэсгэлэнг сэргээх, хөгшрөлийн илрэлийг багасгах, нарийн үрчлээг арилгах, нас ахих тусам суларч, унжсан, нимгэрч буй нүүрний булчинг чангалах боломжийг олгодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

Дасгал эхлэхээс өмнө амьсгалаа гарга. Дараа нь хамраараа гүнзгий амьсгаа аваад 5 секундийн турш амьсгалаа бариад аажмаар дахин гаргана.

Халбагаа хоёр уруулынхаа хооронд зуу. Уруул дотогшоо эргэж, зураг дээр хэрхэн харагдаж байгааг анзаараарай.

Амьсгалахдаа халбагаа дээш өргөж, доод эрүүгээ чангал, инээмсэглэж, хацраа дээшлүүл. Энэ байрлалд 2 секунд барина.

Амьсгаагаа аажуухан гаргаж, нүүрээ 2 секунд амрааж, уруулаа дотогшоо эргүүлсэн халбага хэвээр зуусаар байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

Дасгалыг дор хаяж 20 удаа давтана.

“Хүрээ хүүхнүүд” гэж ямар бүсгүйчүүд байв?

Хүрээ хүүхнүүд гэдэг ойлголт 20-р зууны эхэн үеэс яригдаж эхэлжээ. Тухайн үед Орос, Хятадаас орж ирдэг сайхан бүхнээр гоёдог байсан, ардын дуу, уран зохиол дээр гараад байдаг “Хүрээ хүүхнүүд” гэж чухам хэн байв?.

Нийслэл хүрээнд оршин сууж, хамгийн тансаг торго дурдан, даавуу, чисчүү, хөөрөг, гаанс, гоёл чимэглэл, сувдан даруулга зэргийг хэд хэдээр нь эдэлж хэрэглэдэг, дээл хувцас нь гэхэд ховор нандин хоргой торгоор хийгдсэн дээд зиндааны эмэгтэйчүүд байжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

Хүрээ хүүхнүүд өвөл цагт минж, булга, халиу, суусрын арьсаар гоёдог. Алт мөнгөн хийцтэй урт хэт хутга зүүдэг байсан нь хэрэглээнийх биш гангарааных байсан гэлцдэг. Тэдний бас нэгэн гоёл нь өндөр зэрэглэлийн янжуур тамхи, гаанс байжээ. Хүрээний цуутай уран гартай дархчуулаар хийлгэсэн нарийн хийцтэй үнэт эрдэнэсээр гоёсон гаанс хэрэглэн чамирхдаг байж. Гоё ганган хувцас, гоёл зүүсгэлээр өрсөлдөх нь аль ч үеийн бүсгүйчүүдэд байдаг жишгээр Хүрээ хүүхнүүд бусдаасаа түрүүлж онц содон гоёл чимэглэлийг өөрийн болгох, үнэтэй нандин торго дурданг олж авахаар гарын шивэгчдээрээ тагнуул хийлгэдэг байж.

      Цайвар зүсмийн морь ижилсүүлэн унасан хоёр эхнэр, 1910-аад он

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

Хүрээний Орос, Хятад пүүсэнд шинэ бараа ирсэн сургаар бусдаас түрүүлж үнэ цохиж авахын тулд өрсөлдөөн өрнөдөг байсан нь тэр ажээ. Хүрээний хүүхнүүд гоёж гангалахаас гадна шанз тоглох авьяасаараа бас алдартай байжээ. Мөн тэдэн дунд үйлэнд уран өмсөж хэрэглэх чамин дээл хувцасаа өөрөө эсгэж оёод өмсчихдөг, эрдэм боловсрол өндөртэй бүсгүйчүүд олон байжээ.

Тэдний заримаас дурдвал: – 1900-гаад оны үед 8-р богд Жавзундамбын сэтгэл алдарч явсан Юмнэрэн гэж хүрээний сайхан хүүхэн байжээ.Эх дагина Дондогдуламаас өмнө сэтгэлийг нь татаж явсан энэ хүүхэн анх Богдоос сувдан гутал бэлгэнд авч, хошуу ноёдын хатдын атаархалыг буцалгаж явсан байдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

-1906 онд Дондогдулам хатан Эх дагинад өргөмжлөгдөн өөрийн гэсэн захирах хошуутай, хэдэн түмэн мал ахуй хурдан хүлэг морьдтой болж бүр хүрээний пүүсийн хувь эзэмшиж асар их эд хөрөнгөнд эзэн сууж хүрээний хүүхнүүдийн манлай болжээ.

– Мөн эх дагины төрсөн дүү Дэндэвдулам нь хөвчийн жонон ван Цогбадрахын хатан болж, хожмоо хүрээний бэлтэй хүүхнүүдийн нэг болжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

– 1920-д оны эхээр Х.Чойбалсантай ханилж явсан Бортолгой гэж хүрээний зартай дэгжин, найр наадамч хүүхнүүдийн нэг байжээ. Бортолгой болон их зохиолч Д.Нацагдоржын анхны гэргий Пагмадулам нарын дэгжин хүүхнүүд тэр үед хүрээнд худалддаг байсан алдартай брэндүүдийн анхны хэрэглэгч Монгол хүүхнүүд байжээ. Пагмадулам гэхэд LV брэндийн туфли өмсдөг байж.

– Пагмадулам нь манж хятад хэлтэй, Герман улсад суралцаж герман хэлтэй болсон Монголын анхны сэхээтэн эмэгтэйчүүдийн нэг байв.

– Залуу жанжин Лхагвасүрэнгийн гэргий Дашцэдэн нь хүрээний цуутай хүүхнүүдийн нэг байв. 8-р Богдын төрсөн дүү Дашцэдэн царайлаг хөөрхөнөөрөө цууд гарч ” Дунд голын ногоо нь ургасан байтлаа тарьсан юм шиг Дунжидмаагын хүүхэн нь төрсөн байтлаа зурсан юм шиг ” хэмээх ардын дууны эзэн болж байжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-48-1024x546.png

Зах дээр худалдаа хийж буй монгол эмэгтэйчүүд, 1910-аад он

– Дондогдулам хатны дараа үеийн Хүрээний нөлөөтэй хүүхэн бол Монголын анхны тэргүүн хатагтай С.Янжмаа юм. Хүрээ хүүхнүүд гэдэг тэгэхээр тухайн үеийн сайхан бүхнийг өөртөө зориулж чаддаг, удам судар сайтай, алхаа гишгээ дохио зангаа цаанаа намбалаг, үг яриа цэгцтэй бөгөөд ончтой, өнгө мөнгөний шидийг таньсан, ухаан санаа талибуу, хааяа дуу хуур сонсож наргиж цэнгэчихдэг, домог яриа ярьчихдаг, хатуувтар болоод нинжин сэтгэлтэй, их гэж ихийг тоодоггүй, бага гэж багыг басамжилдаггүй дээд зиндааны эмэгтэйчүүд байжээ хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *