Эмийн сангаас антибиотик худалдаж авах хэрэггүй болно! Гэртээ байнга авч тавих хэрэгтэй байгалийн гаралтай 5 антибиотикийг бид та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.

Бид өвчин тусвал хурдан эдгэрч, үргэлжлүүлэн хэвийн амьдралдаа орохыг хүсдэг. Харамсалтай нь орчин үеийн анагаах ухаан таныг зөөлөн аргаахр эмчлэхийг огт хичээдэггүй. Одоо эмч нарын байнга бичиж өгдөг эмийн антибиотик нь биед маш их хор хөнөөл учруулдаг.
Тэд байгалийн дархлааг устгадаг бөгөөд хэт их хэрэглээ нь жинхэнэ тахал болжээ. Химийн бодисууд нь гэдэс доторх ашигтай бактерийг устгаж, бие махбодь тэмцэхэд үнэхээр хэцүү супер хорыг бий болгодог.

Таны эрүүл мэндэд бид санаа тавьж, олон өвчнийг анагаах байгалийн гаралтай бүтээгдэхүүний жагсаалтыг танд санал болгож байна. Өөрийгөө улам сулруулж, биеийнхээ байгалийн өөрийгөө эдгээх чадварыг шавхахын оронд байгаль ээжийн бидэнд өгсөн эдгээр бэлгийг эмчилгээ болгон туршиж үзээрэй. Мөн зөвхөн эмчилгээ төдийгүй олон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ СУПЕР АНТИБИОТИК

Тунхууны үндэс /Хрен/
Тунхууны үндэс нь гичийн тос, ферментийг агуулдаг. Энэ үндсийг нунтаглахад эдгээр хоёр ашигтай бодис нь байгалийн хамгийн хүчтэй антибиотик гэж тооцогддог гичийн тосыг үүсгэдэг. Энэ нь ам, хамар, хоолой дахь бактерийн эсрэг тэмцдэг.
Мөгөөрсөн хоолойн үрэвсэл, бронхит, удаан ханиалгахад 1 цайны халбага тунхууны үндэс дээр 3 халбага зөгийн бал холино. Өдөр бүр 1 халбага хэмжээтэйг өдөрт 5 удаа ууссан байх ёстой.
Цистит, болон давсагны үрэвсэлд нэг халбага тунхууны үндэсийг 1 аяга буцалж буй усанд хийгээд 5 минутын турш таглана. Энэ цайг өдөрт 3-4 аяга ууна.

Цангис жимс
Энэхүү гайхамшигтай жимс нь вирусын эсрэг маш сайн бодис бөгөөд эсэд хортой чөлөөт радикалуудтай тэмцдэг гайхалтай антиоксидант юм. Ханиадыг цангис жимсээр эмчлэх нь тааламжтай байдаг, учир нь эм нь зөвхөн үр дүнтэй төдийгүй амттай байдаг!
Эмийн цангис жимсний шүүс бэлтгэхийн тулд жимсийг гурав нэгийн харьцаатай нунтагласан элсэн чихэртэй хольж болно. 2 халбага цангис жимсийг 0.5 литр бүлээн усанд хийнэ. Амттай эрүүл ундаагаа ууж, эрүүл байгаарай!

Сармис
Сармис бол маш сайн эм юм. Энэ нь цус, дотоод эрхтэн, амьсгалын замаас хортой бактери, вирусыг арилгахад тусалдаг. Хэрэв та сармис тогтмол хэрэглэвэл таны бие хортой бодисоос бүрэн цэвэрлэгдэх болно.
Сармисанд агуулагдах бүрэлдэхүүн хэсгүүд нь үнэлж баршгүй юм. Эдгээр нь цусан дахь “муу” холестерины түвшинг бууруулж, цусны судсыг цэвэрлэж, хорт хавдар үүсгэдэг эсийг устгаж, сахуу, сүрьеэгийн нян, хеликобактерийг устгадаг. Сармис нь шимэгч хорхойтой маш сайн тэмцдэг.

Төрөл бүрийн халдварт өвчнийг анагаахаас гадна бодисын солилцоог сайжруулах ундааг танд санал болгож байна. Үүний тусламжтайгаар та жингээ хасаж чадна! Сармистай ликёр бэлтгэхэд маш хялбар…
12 хумс сармисыг тунгалаг саванд хийж, тус бүрийг 4 хэсэгт хуваана. Гурван шил улаан дарс хийнэ. Хоёр долоо хоногийн турш цонхны наран талыг хааж тавина. Өдөр бүр 2-3 удаа сэгсрэхээ бүү мартаарай. Дараа нь шүүж, бараан өнгийн шилэнд хийнэ. Сарын турш өдөрт 3 удаа нэг халбагыг ууна.

Базилик
Базилик бол анхилуун үнэртэй амтлагч төдийгүй халдварыг эмчилдэг! Хоолой өвдөх үед 4 халбага буталсан навчийг 250 мл буцалж буй усанд хийгээд 20 минут буцалгаж, хөргөж, шүүж, бүлээн декоциний хоолойгоор өдөрт 2-3 удаа зайлж угаана.
Толгой өвдөхөд базилик болон, нимбэгий шүүсийг ижил хэмжээтэй 1 халбагыг 200 мл буцалж буй устай хольж, 20 минут буцалгана. Шүүж, 1 цайны халбага зөгийн бал нэмнэ. Ийм гайхамшигтай ундаа нь сэтгэлийн түгшүүрийг тайвшруулж таатай мэдрэмж өгөх болно.

Нэрс
Нэрс жимс нь байгалийн аспирин агуулдаг бөгөөд энэ нь өвдөлтийг намдаах, архаг үрэвслийн үр нөлөөг арилгахад тусалдаг. Нэрс нь антибиотикийн хувьд нянгийн хөгжлийг зогсоож, улмаар халдвар үүсэхээс сэргийлдэг.
Байгалийн эмчилгээний тусламжтайгаар өвчинтэй тэмцэх боломжтой. Энэ нь таны эрүүл мэндийг илүү хурдан сайжруулах болно. Эрүүл байх нь бид бүгдэд маш чухал юм.
Энэхүү хэрэгтэй нийтлэлийг та ойр дотны хүмүүстэйгээ хуваалцаарай. Танд эрүүл энхийг хүсье!

Хүнс бол зөвхөн тэжээлийн үүрэгтэй төдийгүй байгалийн анагаагч юм. Тиймээс тодорхой өвчлөлүүдийн үед зөв зохистой хүнсийг сонгон хэрэглэснээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгэрэлтийг сайжруулахад чухал үүрэгтэй. Мэдээж хүнс нь зайлшгүй шаардлагатай эмийн эмчилгээг орлохгүй боловч хоол хүнсний анагаагч үйлчилгээг мэдэж, зохистой хэрэглэснээр та санаандгүй оромгүй үр дүнд хүрэх болно.
Байгалийн зөгийн бал
Зөгийн бал нь байгалиас заяасан анагаагч амттан болох нь улам бүр батлагдсаар байна. Судалгааны үр дүн зөгийн бал нь хоолой сэрвэгнэж, хуурай ханиалгах байдлыг намдаахад тусалдаг болохыг харуулдаг. Магадгүй энэ нь зөгийн балны бактерийн эсрэг болон антиоксидант үйлдэлтэй холбоотой байж болох юм (байгаль дээр зөгийн үүр маш цэвэр, бактер, мөөгөнцөрийн бохирдолгүй байдаг). 2 цайны халбага цэвэр зөгийн балыг бүлээн ус юмуу цайнд найруулж 1-2 цаг тутамд уухад л хангалттай. Зарим судалгаанууд манука зөгийн бaл юмуу илүү бараан өнгөтэй зөгийн балны бактерийн эсрэг үйлчилгээ илүү хүчтэй байдгийг тогтоожээ.

Цагаан гаа
Өндөр эрчтэй бэлтгэл хийсний дараах хоёр өдөр булчингаар шархирч явах, хөдлөхөд бэрхшээлтэй болдог л биздээ. Энэ үед цагаан гааг хэрэглээд үзээрэй. Судалгаагаар долоо хоногийн турш өдөр бүр 2гр цэвэр цагаан гааг хэрэглэх үед ачааллын дараах булчин шархиралт 25%-иар бууруулдаг болохыг тогтоожээ. Цагаан гааны найрлаганд байдаг жинжерол гэх антиоксидант үйлдэлтэй бодис нь үрэвслийг бууруулснаар ибупрофентай адил үйлчилгээ үзүүлдэг ажээ. Түүнчлэн цагаан гааг эрт үеэс дотор муухайралтыг намдаахад хэрэглэсээр ирсэн аж.

Киви
Нүдээ аньсан боловч нойр хүрэхгүй хөрвөөж хэвтэх үе түгээмэл байдаг уу? Ялангуяа эмэгтэйчүүд ийм байдалд өртөх нь илүүтэй байдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тэгвэл энэ байдлыг арилгаж, хурдан бөгөөд бөх нойрсдог болоход тань киви тусална.
Судалгаагаар унтахаасаа 1 цагийн өмнө хоёр ширхэг киви иддэг эмэгтэйчүүд бусадтай харьцуулахад хурдан унтаж, бөх тайван нойрсдог байна. Унтахын өмнө энэхүү шүүслэг ногоон жимсийг идэх үед нойрсолтыг өдөөж, бие махбодийг тайвшруулдаг даавар болох серотонины түвшин нэмэгдсэнээр дээрхи эерэг үр нөлөө гардаг ажээ.

Хулууны үр
Хэрвээ мигрейний улмаас таны толгой тогтмол өвддөг бол та өвчин намдаах эм хэрэглэхээсээ өмнө энэхүү хулууны үрийг хэрэглээд үзээрэй. Эдгээр үр нь магнигаар баялаг бөгөөд магни дутагдалтай хүмүүст мигрейн илүү их тохиолддог байна. Магнийн хэмжээ бага байх нь тархины судас нарийсалтыг өдөөснөөр мигрейний үеийн толгой өвдөлт бий болдог ба өдөрт хулууны үрнээс хагас аягийг хэрэглэх нь таны өдрийн хэрэгцээний хагастай тэнцэх магни агуулж байдаг.

Бүйлс /almond/ самар
Хэрвээ сар бүр биений юм ирэхийн өмнө бие тань тавгүй болж биений юмны өмнөх хам шинж (PMS) илэрдэг бол үүнийг намдаах арга нь самар түлхүү хэрэглэх юм. Судлаачдын тогтоосноор хоол хүнснээсээ рибофлавин хэмээх бодисыг ихээр авч чаддаг эмэгтэйчүүдэд биений юмны өмнөх хам шинж үүсч бие тавгүй болох байдал 35% бага байдаг ажээ.
Тэгвэл алмонд самар нь энэхүү рибофлавиныг ихээр агуулсан байдаг байна. Алмонд самранд ихээр агуулагддаг рибофлавин нь мэдрэлийн эсийн үйл ажиллагааг сайжруулж өгснөөр биений юмны өмнөх хам шинжийг бууруулахад нөлөөлдөг ажээ. Өдөрт 40 ширхэг алмонд самар хэрэглэх нь таны өдрийн рибофлавины хэрэгцээний 30%-ийг хангаж өгнө.

Интоор
Ойр ойрхон дэлхийн өөр улс орнууд руу явдаг ажилтай үед, эсвэл шөнийн ээлжинд ажилладаг хүмүүст хоногийн нойрсох болон сэрүүн байх мөчлөг алдагддаг. Энэ байдал олон удаа, тогтмол үргэлжилбэл нойрны мөчлөг алдагдаж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлнэ.
Тэгвэл энэ үед интоор идэх юмуу цэвэр интоорын шүүс уувал таны нойрны мөчлөгийг сэргээж өгдөг ажээ. Ингэснээр та нойрны хэмнэлээ хэвийн хадгалах боломжтой болох ба нэмэлтээр интоор жимс нь витамин А-аар баялаг тул дархлааг ч сайжруулж өгдөг байна.

Вандуй, шош, буурцаг
Судалгаагаар эслэг ихтэй хоолны дэглэмтэй хүмүүст ходоод улаан хоолойн сөөргөө буюу цээж хорсох байдал үүсэх нь 20% бага байдгийг тогтоожээ.
Эслэг нь ходоод, гэдэсний хөдөлгөөнийг идэвхижүүлснээр хоолны зүйлс ходоодноос хурдан дамжихыг эрчимжүүлж сөөргөө үүсэлтийг бууруулдаг байна. Тэгвэл төрөл бүрийн вандуй нь эслэгээр маш баялаг тул хоолны дэглэмдээ эдгээрийг түлхүү хэрэглэснээр цээж хорсолтоос сэргийлэх, бууруулах бүрэн боломжтой ажээ.
