Эмч нар чихэвчийг аюулгүй ашиглах 60-60 дүрмийг баримталдаг бөгөөд 60 минут сонсох бүрт 60% эзлэхүүн нь гэм хоргүй гэсэн үг юм. Энэ дүрмийг зөрчихдөө бид ээрэх, дотор муухайрах мэдрэмжийг мэдэрч, нойрны хямралд орж магадгүй юм. Эдгээр нь чихэвчийг бид удаан, олон удаа ашигладаг бол бидний биед нөлөөлж болох цөөн хэдэн нөлөө юм.

Бид ямар ч төхөөрөмжийг ухаалгаар ашиглахгүй бол танд аюултай зэвсэг болж хувирна гэдгийг анхааруулах үүднээс энэхүү нийтлэлийг хүргэж байна. Хэрэв бид чихэвчээ хэтрүүлэн хэрэглэвэл бидэнд юу тохиолдож болох талаар шинжээчийн дүгнэлтийг танд танилцуулах болно.
Чихэвч зүүснээс шалтгаалан толгой өвдөх магадлалтай.
Чихэвч хэт удаан зүүх нь шахалтанд удаан орсны улмаас бидний толгой болон чих шахагдаж толгой өвдөх болно. Хэрэв та чихрийн шижинтэй бол чихэвч зүүх нь толгой өвдөх магадлалтай.

Та сонсголын бэрхшээлтэй болж магадгүй юм.
Шинжлэх ухааны дагуу 30-аад насны ихэнх залуус 17 килогерцийг сонсох чадвартай байх ёстой бөгөөд энэ нь шумуул ойртож байгааг сонсох боломжтой гэсэн үг юм. Харамсалтай нь олон залуучууд энэ насанд ийм түвшинд сонсохгүй байх нь улам бүр нэмэгдсээр байна. Түүнээс гадна бид бүгдээрээ төрөхдөө 15000 сонсголын эстэй байдаг, гэхдээ нэгийг нь алдчихвал түүнийг сэргээх боломжгүй. Эрдэмтэд чихэвчийг байнга ашиглах нь эсийн алдагдалд хүргэж байна хэмээн үздэг.

Таны чихэнд хулхи бөглөрсөн байж болзошгүй.
Чихэвч нь байгалийн гаралтай чихний сувгаас гарах ёстой зүйлсийг зогсоодог тул чихний хулхи хуримтлагддаг. Ингэснээр таны чих бөглөрч, улмаар чихний үрэвсэлд хүргэж болзошгүй юм. Түүгээр ч барахгүй чихэвч нь хулхыг чихний суваг руу гүн гүнзгий түлхэж, улмаар чих өвдөж, толгой эргэх аюултай.
Толгой эргэх гэж нэрлэгддэг онцгой нөхцлийг бий болгож магадгүй юм.

Vertigo бол тэнцвэрээ алдах эргэлдэж буй мэдрэмж, юмсын хуурмаг хөдөлгөөнийг харах үзэгдэл юм. Үүнтэй хамт ихэвчлэн дотор муухайрах, толгой эргэх байдал ажиглагдана. Энэ нь бидний дуу чимээ тусгаарлагч чихний бөглөө бөглөрөх үед тохиолддог. Ээрэх мэдрэмжийг үүсгэж болзошгүй зүйл бол хөгжмийг хамгийн өндөр түвшинд сонсох явдал юм. Чихэндээ чихэвч оруулахад бидний чихний дотоод мэдрэлийг өдөөж, дотор нь байгалийн бус даралтыг бий болгодог.
Чимээгүй орчинд байсан ч хий хоосон дуу чимээг сонсож магадгүй.

Хэрэв та чихэвч зүүхээ хэтрүүлэн хэрэглэвэл чих шуугих мэдрэмж төрж магадгүй юм. Та чимээгүй, амарч байсан ч гэсэн чихэндээ дугарах, товших, базлах, исгэрэх, архирахыг сонсож эхэлж магадгүй юм. Энэ мэдрэмжийг эмчлэх арга байхгүй ч чихэвч ашиглах хугацаагаа богино болгосноор амархан сэргийлж чадна гэж эрдэмтэд нотолж байна.
Чихэвчийг ажил, амралтын үед хэрэглэх нь стресс тайлах хамгийн шилдэг арга байдаг. Гэвч удаан хугацааны турш чихэвч зүүхэд батгашилтаас эхлээд арьсны ямар нэгэн өвчин тусах магадлалтай байдаг гэнэ. Үүнээс гадна сонсголд муугаар нөлөөлөх хор уршгийг дагуулдаг юм. Судлаачдын хэлж байгаагаар удаан хугацааны турш чихэвчний хөгжмийг хамгийн чанга дээр сонсох нь сонсгол алдахад нөлөөлдөг болохыг баталжээ. Ингээд урт хугацааны турш чихэвч зүүх нь ямар нөлөөтэй болохыг сонирхоцгооё.

Чихэвч удаан хугацаанд зүүхэд сонсгол муудна
Хэрвээ та удаан хугацааны туршид чихэвчний хөгжмийг хамгийн чанга дээр нь сонсвол сонсгол муудахад хүргэдэг. Мотоцикл болон төмрөн хөрөө нь 100 децибел(дуу чимээг хэмжих нэгж) чангаар дуугардаг бөгөөд энэ нь 30 минутын дотор сонсголд нөлөөлдөг. Харин ихэнхи хүмүүс чихэвчний хөгжмийг хамгийн чангаас 70%-тайгаар сонсоход п хамгийн багадаа 70 децибелийн нөлөө үзүүлдэг байна.

Та чихний халдвар авах магадлалтай
Чихэвчээ хэнтэй ч дундаа хэрэглэж болохгүй. Энэ бол халдвар тарах хамгийн түргэн арга юм. Үүнээс гадна чихэвч нь чихний сувгийн температурыг нэмэгдүүлдэг учир арьс үрэгдэж, нян чихэнд нэвтрэх магадлалтай.
Анхаарал сарниулах нь аюулд хүргэнэ
Гэртээ компьтерын ард сууж байхдаа хөгжим сонсоход төдийлөн аюул дагуулахгүй боловч гудамжинд явж байхдаа хөгжмөө хамгийн бага дээр нь эсвэл огт сонсохгүй явах хэрэгтэй.

Толгой эргэнэ
Ихэнхидээ дотор муухайрах, бөөлжис хүрэх үед толгой давхар эргэх тохиолдол гардаг. Гэтэл толгой эргэх гэдэг бол чихэн дотор болж буй өөрчлөлтөөс шалтгаалах бөгөөд ямар нэгэн нян нэвтрэх, үрэвсэлтэй болсон үед энэ шинж тэмдэг илэрдэг аж. Хэдийгээр чихэвч толгой эргэх шалтгаан болдоггүй ч чихэвчийг зохисгүй хэрэглэх нь толгой эргэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Та цацрагт өртөнө
Хэрвээ та утасгүй “Bluetooth” чихэвчийг сонгосон бол таны бие бүхэлдээ цацрагт өртөнө. Хэдийгээр судалгаагаар энэ талаар тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа ч 2018 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(World Health Organization)-ын дүгнэлтээр нам долгионы цацраг(RF) нь канцероген(хорт хавдар үүсгэгч бодис)-ын хэмжээг нэмэгдүүлдэг байна.

Чихэвч хэрэглэх нь эвтэйхэн байдаг. Ажиллах эсвэл амрах үед маш тохиромжтой. Үүний хажуугаар мөн хор уршигтай байж болно. Гоо сайхны үүднээс авч үзвэл, хэрвээ та байнга чихэвч зүүдэг бол арьсны өвчлөл тэр дундаа батга гарах шалтгаан болно.
Хамгийн ноцтой хор уршиг нь сонсголд муугаар нөлөөлөх явдал юм. Өндөр дуугаар байнга хөгжим сонсох нь муугаар төсөөлөхөд сонсголгүй болох хүртэл аюулд хүргэж болзошгүй. Удаан хугацаагаар чихэвч зүүхэд бий болох 5 томоохон асуудлыг танд танилцуулахаар бэлдлээ.

Таны сонсголд муугаар нөлөөлнө Чихэвчийг удаан хугацаагаар эсвэл дуугаа хэт чанга сонсдог бол таны сонсгол гэмтэнэ. Мотоцикл болон цахилгаан хөрөө ойролцоогоор 100 децибелийн (хүчтэй дууг чимээг хэмжих нэгж) дуу чимээ гаргадаг бөгөөд 30 минутад сонсголыг гэмтээнэ. Чихэвчээр сонсох дуугаа 70%-иар чангалсан байгаа нь 85 децибелтэй тэнцэх дуу чимээ сонсож байна гэсэн үг.
Чихний үрэвсэл тусах магадлалтай Хамгийн түрүүнд баримтлах дүрэм: чихэвчээ хэнтэй ч, хэзээ ч бүү хуваалцаж бай. Энэ бол үрэвсэл халдварлах хамгийн түгээмэл арга. Чихэвчээ дундаа хэрэглэх – чихний үрэвсэл болох цорын ганц арга биш гэдгийг бас анхаар. Чихэвч болон дуу чимээ тусгаарлах чихэнд хийдэг зөөлөн хөөс нь чихний сувгийн хэмийг нэмэгдүүлэх, арьсыг үрж нян үржих боломжийг нэмэгдүүлдэг байна.

Анхаарал болгоомжгүй болгох аюултай Компьютерын ард суугаад ажлаа хийж байхдаа чихэвч сонсож байгаа бол эргэн тойрон болж байгаа зүйлийг анхаарахгүй байгаа нь сайн хэрэг, харин таныг хөдөлгөхийг оролдож дохио өгч байгаа үед сонсохгүй бол муу хэрэг болно. Өөрийнхөө аюулгүй байдлыг хангах үүднээс гудамжинд дуу сонсохдоо учиртай байх хэрэгтэй, шаардлагатай үед сонсож байгаа дуугаа түр зогсоох эсвэл бүр унтраах хэрэгтэй.

Толгой эргэж болзошгүй Толгой эргэх – “тэнцвэрт байдал алдагдах”-д илэрдэг шинж тэмдэг, цаашлаад дотор муухайрах, бөөлжих зэрэг болно. “Хөдөлгөөн хийгээгүй ч гэлээ хөдөлж байгаа мэт мэдрэмж төрөх”, толгой эргэх – энэ бол чихний өвчлөл, үрэвслийн үед илрэх шинж тэмдэг юм. Удаан хугацаагаар байнга чихэвч зүүдэг хүнд толгой эргэх шинж тэмдэг илэрч болно. Ялангуяа чихэвчээ буруу хэрэглэж байгаа бол толгой эргэх нь зайлшгүй.

Радиацид хордож байгаа Хэрвээ та утасгүй (Bluetooth) чихэвч хэрэглэдэг бол радиацид хордож байгааг анхаараарай. Утасгүй чихэвч хүний эрүүл мэндэд хортой гэдгийг одоогоор ямар ч судалгаа нотлоогүй байгаа ч гэлээ ямар нэгэн байдлаар бие махбодид хор уршиг тарьж байж болзошгүй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны судалгаанаас харахад радио хэлбэлзэл нь эрэгчин мэрэгчид муугаар нөлөөлж байгааг тогтоожээ. Уг судалгааг илүү өргөн цар хүрээнд хийхээр шийдсэн юм, радио хэлбэлзэл нь хүний биед хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судлахаар болжээ
