Categories
Uncategorized

Хөлөнд яагаад яс ургадаг вэ? Хөлд яс ургахаас сэргийлэх ба эмчлэх энгийн аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Анх хөлд яс ургах шалтгаан нь бариу, тухгүй, жижиг размерийн гутал байсан тул тухайн үед ихэнх эмэгтэйчүүдэд уг асуудал тулгардаг байсан. Тэгвэл яагаад одоо гутлын янз бүрийн сонголтуудтай байсаар байтал эмэгтэйчүүд “вальгус”-аас болж шаналсаар л байна вэ?

Учир нь уг асуудал дан ганц бариу гутлаас бус өөр олон шалтгааны улмаас үүсдэг ажээ:

Буруу алхах буюу алхах үед хөлийн тавхайдаа хэт их ачаалал өгснөөс; удамшлаас;

өндөр өсгийтэй гутал өмссөнөөс хөл болон хөлийн тавхай хэт их ачаалал авдаг, иймд өөрт таарсан өндөртэй гутал сонгох нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Үүнээс гадна хөлдөө авсан бэртэл, хавтгай ул болон илүүдэл жин ч мөн ихээхэн нөлөөлдөг байна.

Хөлд яс ургахаас сэргийлэх аргууд

Эмэгтэй хүний хөл эрхий хуруун дээрээ ямар ч илүү ургасан ясгүй байвал сайхан харагдана. Хэрэв ийм яс ургасан бол ямар ч гутал үүнийг тань нууж чадахгүй тул аль болох “вальгус” бий болгохгүй нь төлөө хичээх нь зүйтэй. Үүний тулд хэд хэдэн дүрмүүдийг баримтлах шаардлагатай:

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Чамин хэдий ч чанар муутай, бариу, багадсан гутал өмсөхөөс зайлсхий. Үүний оронд сайн чанарын өөртөө таарсан гутал өмсөх нь зүйтэй.

Өндөр өсгийнд дурлагчид гутлынхаа цуглуулгад намхан өсгийт үүд нэмэх хэрэгтэй. Энэ нь хөлд ирэх ачааллыг зөв хуваарилж өгдөг.

Хэрэв намхан гутал өмссөн ч явахад хүндрэлтэй байвал мэргэжлийн эмчид хандаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Илүүдэл жингээ мөн мартаж болохгүй. Энэ бол “вальгус” үүсэх том шалтгаануудын нэг тул жингээ хянах нь танд туслах болно.

Мөн хөлд яс ургахаас сэргийлсэн наалт хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Витамин А, D болон С, мөн кальциар баялаг хоол хүнс хэрэглэж ясны бэхжилтийг дэмжиж өгөх хэрэгтэй.

“Вальгус”-ыг эмчлэх энгийн аргууд:

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Хөлийн уланд зориулсан массаж, дасгалуудыг тогтмол хийх. Эдгээр нь хөлийн тавхайн цусан хангамжийг сайжруулж хуруунуудыг зөв байрлалд оруулдаг.

Хөлийн өвдөлтийг намдаахын тулд 3 литр ус халаан бага зэрэг хөргөөд 5 хоолны халбага далайн давс хийж хөлөө 15 минут дүрэх хэрэгтэй. Энэхүү арга нь ядаргаа тайлж булчин сулладаг.

Лавандагийн тосыг эрүүл мэндэд өргөн ашигладаг тэр тусмаа арьс арчилгаанд. Уг тосноос хэдхэн дуслыг хөлдөө үрж сайтар шингээх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Эх сурвалж: caak.mn

Хөлөнд яс ургах шалтгаанууд

Хөлөн дээр яс ургах нь заримдаа үе мөчний үрэвслийн нэг төрөл болох остеоартритаас болдог. Үений үрэвсэлтэй олон жил явснаар ясны хоорондох мөгөөрс нь цаг хугацааны явцад элэгддэг. Мөгөөрсний дутагдалыг нөхөхийн тулд бидний бие организм ясны нэмэлт өсөлтийг бий болгодог нь яс ургалт юм. Остеоартрит бол хөлний яс ургалтыг үүсгэдэг цорын ганц хүчин зүйл биш бөгөөд бусад олон хүчин зүйлүүд нь мөгөөрсний эдийг элэгдүүлж, улмаар ясан ургацаг ургахад хүргэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Ясны ургалтанд нөлөөлж болох хүчин зүйлүүдэд : 

Хөлний гэмтэл

Таргалалт эсвэл илүүдэл жин

Бариу гутал өмсөх

Хөлөнд яс ургах нь элбэг тохиолддог боловч биеийн бусад хэсэгт үүсч болно, үүнд:

Өвдөг

Ташаа

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Нуруу

Мөр

шагай

Хөлөнд яс ургах эрсдэлт хүчин зүйлүүд :

Хэд хэдэн хүчин зүйл нь хөлөн дээр ясны ургалт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Остеоартритээс гадна эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд орно:

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

НАС. Нас ахих тусам яс ургах эрсдэл өндөр болно. Мөгөөрсөн эд  нь нас ахих тусам задардаг бөгөөд мөгөөрсөн эдийн оронд ясан ургацагууд ургаж эхэлдэг.

Идэвхтэй хөдөлгөөн хийх. Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь жингээ хэвийн хэмжээнд байлгаж, эрч хүчээ нэмэгдүүлдэг боловч таны хөл дээр нэмэлт ачаалал өгч, спортын гаралтай ясны гэмтэл үүсгэж болзошгүй.

Бариу гутал өмсөх. Бариу гутал нь таны хөлийн хурууг хавчиж, хөл, хөлийн хуруун дээр тасралтгүй үрэлт үүсгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Осол гэмтэл. Хугарал, хөхөрсөн гэх мэт бага зэргийн гэмтэл авсны дараа яс ургалт үүсч болно.

Илүүдэл жинтэй байх. Илүүдэл жин нь таны хөл болон бусад ясанд илүү их ачаалал өгдөг. Энэ нь таны мөгөөрсийг илүү хурдан задарч, улмаар яс ургалт үүсэхэд хүргэдэг.

Хавтгай хөл. Хөлний нум байхгүй байх нь таны үе мөчний ачааллыг нэмэгдүүлж яс ургалтаас гадна өөр өөр асуудлуудыг өдөөдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Яс ургалтын шинж тэмдэг

Яс ургах эмгэгийн үед огт шинж тэмдэг ажиглагдахгүй байж болно. Зарим тохиолдолд бусад өвчний улмаас рентген зураг авахуулах үед яс ургасан байгааг олж мэдэх нь элбэг тохиолддог. Хэрэв ургасан яс нь өвдөлт өгч, хөдөлгөөнд саад учруулж байвал эмчид хандахыг зөвлөж байна.

Хөлөн дээр яс ургасан үед илэрч болох шинж тэмдгүүд :

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

– Улайлт ба хавдар

– Хөшүүн байдал

– Үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдах

– Холгох

– Алхах эсвэл зогсоход бэрхшээлтэй болох

Оношлогоо

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Эмч үзлэг хийж ургасан ясыг мэдэрч зовиуртай эсэхийг асууна. Хэр хэмжээний яс ургасныг тодорхойлох зорилгоор рентген зураг авахуулахыг зөвлөдөг.

Хэрэв ургасан яс нь биеийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй байгаа бол өвчин намдаагч эм хэрэглэх боломжтой. Харин хөдөлгөөнийг хязгаарлаж, өвдөлт зовиур намдахгүй бол мэс заслын аргаар ургасан ясыг авдаг.

Урьдчилан сэргийлэх

Хэвийн жингээ барихад анхаарах

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Эрдсийн шинжилгээ өгч хэвших

Амны хөндийн эрүүл мэндэд хүүхэд наснаас анхаарах нь үений үрэвслээс сэргийлнэ

Бэртэл гэмтэлд өртөхгүй байх

Зовиурыг өвчин намдаах эмээр намжааж удаан хугацаанд явахгүй байх

Иог зэрэг хүчний бус спортоор хичээллэх

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Эмчилгээ

Шинж тэмдэггүй ясны ургалтыг эмчлэх шаардлагагүй. Ясны ургалт нь өөрөө алга болдоггүй тул зовиур, өвдөлтийг намдаахад :

Жингээ хасах Жин хасах нь хөлний ясанд ирэх даралтыг бууруулж, яс ургалттай холбоотой өвдөлтийг намдаана. Жингээ хасахдаа:

Долоо хоногт 3 удаа дор хаяж 30 минут дасгал хий

Өдөрт авах калорийн хэрэглээгээ тооцоолж бууруулах

Порцоо тохируулах

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

Илүү их жимс, ногоо, туранхай мах, үр тариа хэрэглэх

Чихрийн хэрэглээ, шарсан, хуурсан өөх тостой хоол хүнсээ хасах

Гутлаа солих эсвэл жийргэвч хийж өмсөх

Бүлээн жин ба хүйтэн жин эмчилгээ

Бүлээн болон хүйтэн жин эмчилгээг ээлжлэн хийх нь яс ургалттай холбоотой өвдөлтийг намдааж өгдөг. Бүлээн жин нь өвдөлт, хөшүүн байдлыг сайжруулдаг бол хүйтэн жин  нь үрэвсэл, хавдрыг бууруулдаг. Өдөрт хэд хэдэн удаа 10-15 минутын турш хөл дээрээ тавь.

Үрэвсэл дарж өвдөлт намдаах эмүүд

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

– Румалай форте нь үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлдэлтэйгээс гадна дархлаа дэмжих идэвхитэй нөлөөтэй. Румалай гель нь яс-үений үрэвсэл, хүзүү болон бүсэлхий нурууны спондилит, үеэр өвдөх, нуруугаар өвдөх, дал мөрөөр хөших, тулай болон бусад хэсэг газрын өвдөлтийг намдаах үйлдэлтэй олон ургамлын нийлмэл найрлагатай

 Хэрэглэх заалт:

• Хэрлэг өвчин болон Хэрлэг төст үений үрэвсэл

• Хүзүү болон бүсэлхий нурууны спондилит

This image has an empty alt attribute; its file name is 1-57-1024x546.png

• Яс-Үений үрэвсэл

• Үеэр өвдөх

• Тулай

• Мөрөөр чилж өвдөх

• Шөрмөс сунах

• Фиброз, бурсит, синовит, капсулит, теносиновит, миозит зэрэг гэмтлийн шалтгаант үрэвсэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *