Өвлийн улиралд эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог.

Энэ нь бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алддаг учраас амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах гэх зэрэг өвчлөлд өртдөг байна. Тиймээс өвлийн улиралд хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжих уламжлалт аргуудын нэг бол хар цай ясны шөлөнд оруулах гэнэ.

Хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг сайн дэмждэг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулбал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ. Хар цай чанаж, бүлээнээр нь 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа гээд нэг курс нь 5-6 удаа болох аж. Харин шөлний хувьд хонины хавтгай яснаас шөл гаргаж авахыг зөвлөж байна. 14 хоногт нэг гээд 3-4 удаагийнх нь нэг курс болдог аж. Ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж дааруулж болохгүй.
Ядаргаа тайлна

Чийрэгжинэ
Дархлаа дэмжинэ
Хүүхдийн нойр сайжирна
Ханиад, томуу хатгаанаас урьдчилан сэргийлнэ. Харин дараах тохиолдолд хориглоно.
Хүүхэд өндөр халуурч байгаа үед

Хэт ядарч сульдсан үед
Арьсны гадна ил шархлаатай
Хүй нь цөглөж амжаагүй
Хэт өлссөн
Хэт цатгалан
Хагалгааны дарааЯсны шөл бэлтгэх арга:

Хонины чөмөгт яс, борви, тойг, далны бариул яс буюу 3 шимт, 4 шимт яс орвол маш сайн. Ясаа 30-40 минут буцалгаж 3-5 литр орчим ясны шөл бэлдэнэ (шөлөө шүүлтүүрээр сайтар шүүгээрэй). Ингээд зориулалтын нярайн ванндаа ус, шөлөө хийж 37 хэмд 5-7 минут оруулна. Өрөөний хэм 22-24 байх ёстойг анхаараарай. Шөлөнд оруулсны дараа хүүхдээ салхинд цохиулахаас болгоомжилж том хуурай алчуураар арчиж, өлгийдөөд унтуулна. Шөлөнд орсон шөнөдөө цонхоо хааж дааруулахгүй байхыг анхаараарай. Сардаа 2-3 удаа хүүхдээ ясны шөлөнд оруулснаар хүүхэд тань ханиадгүй өвлийг давнаа

Ясны шөл нь биеийг шимжүүлэн, тамирыг тэтгэж, тунгалаг цөвийн эргэлт, хий цусны гүйдлийг сайжруулж, булчин шөрмөсийг сулруулж тайвшруулах үйлдэлтэй.
УАУ-ы Хүний их эмч, Сэтгэл зүйч Б.Батчимэг
Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг. Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг. Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой. Ахуйдаа зохицуулан хэрэглэнэ буй за.

Бөөрний үйл ажиллагаа доголдож байгаа үед ямааны булууний яснаас гаргаж авсан шөлөөр шөллөвөл дэмтэй. Гэхдээ энэ нь бүр үрэвсэлт өвчний үед нэмэргүй. Бөөр шохойжоод, доош татаж өвдөхөд энэ шөл тустай.
~ Судсан дотор тосон давхарга үүсгэчих гээд байдаг учраас тэмээний ясны шөлийг ихээр хэрэглэдэггүй.
~ Адууны яс өөрөө халуун шинж чанартай учраас хүмүний гаднах арьсаар хооллох тэжээл болно.

Тиймээс цус төлжинө, ядаргаа тайлна. Эдийн гадаад давхарга бөхжинө, элэг тэтгэгддэг. Хэрэв шөлийг уувал элэгний сульдаа өвчин тайтгардаг. Гэхдээ их хэрэглээд байвал хүмүн цочмог ууртай болчих гээд байдаг талтай учир арвин хэрэглэдэггүй.
~ Цус төлжүүлдэг арвин хэрэглэж болдгоор нь үхрийн булууны яс, яс төлжүүлдэг учраас хонины ясны шөл уудаг. Амьтны чөмөг өөрөө нэхлэг болоод байгааг ойлгох хэрэгтэй.

~ Адууны булууны толгой хүүхдэд чанаж өгөх зүгээр. Ялангуяа бие нь их сульдаж, олон дараалан өвдсөн хүүхдэд булууны толгой олон дахин хөрөөдөж байгаад сайн чанаад шөлийг өгнө. Энэ нь дархалааг хурдан сайжруулдаг. Мөн хөвж байгаа тосыг авч байгаад биеийг тослох зүгээр. Гол үйлчлэл нь цус төлжүүлэх. Их тамирдах үед хүмүний цус булингартдаг.
~ Цусыг төлжүүлэхэд биеийн дархлаа хурдан сэргэдэг. Цусыг төлжүүлэхийн тулд булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцагийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уух аваас цус төлжүүлэх шөл болно. Цус алдаж тамирдсан, цусны дутагдалд орсон ямар ч хүмүнд эл шөлийг өгч болно. Дархлаа муудаж байгаа гэдэг нь цус булингартсаны тэмдэг. Тиймээс цусыг тэтгэх аваас дархлаа сайжирна.

Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхлэг хэвээр хэрэглэхэд мөн цус төлждөг. Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгт халуу дүүгтэл үрж хэрэглэнэ.
Үхрийн булууны ясыг бутартал нь ус нэмж буцалгаж байж кальци гаргаж авдаг. Яс нь гарсан булууний яс сийрэг хөнгөн цагаан өнгөтэй хэврэг болдог. Уг кальцтай шөлийг хөлдөөгөөд бага багаар тасалж авч 7 хоног, нэг шаазан аяга 200 грамаар орой унтахдаа бүлээсгэж уувал ясны сийрэгжилтийг нөхөн төлжүүлнэ.

“ҮРИЙГ ХҮМҮНЖҮҮЛЭХ СУДАР”-аас
Шар сүү, хар цай, ясны шөл 3ын ач тус Хүүхдийг хар цайнд оруулах нь дараах ач тустай Хоол шингээлт сайжирна Арьсны нөхөн төлжилт сайжран борогшуу болно Таван цул эрхтэнд нөлөөлж дулаацна Цусны эргэлт нэмэгдэн дархлааны систем сайжирна Хөлсний сүв нээгдэнэ. Биеэс хорыг гадагшлуулнаХүүхдийг ясны шөлөнд оруулах нь дараах ашиг тустай.Хий ядаргааг тайлна Хүүхдийн нойргүйдлийг багасгана Дархлааг дэмжин сайжруулна Ханиад томуу хатгаанаас хамгаална

Элдэв өвчнөөс хамгаална Чийрэгжиж борогшуу болно.Хаврын улиралд хүүхдийг үхрийн ясны шөлөнд оруулахад тохиромжтой.Үхрийн ясанд кальци ихээр агуулагддаг бөгөөд кальци нь магни, фосфортой нэгдэж ясыг бэхжүүлдэг. Төмөр нь магнитай нэгдэж цусны эргэлтийг сайжруулж цус төлжүүлэхээс гадна үс, арьс, хумс болон хүүхдийн биед шаардлагатай коллагенийг дээд зэргээр нөхдөг байна. Түүнчлэн хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна. Мөн өсөлтийн шатанд дээрээ кальци, коллаген дутагдаж үе мөч нь өвдөж байгаа хүүхдийн хоол тэжээлд нэмж хэрэглэх тохиромжтой.

Шар сүүнд оруулах нь:Хий ядаргааг тайлна Хүүхдийн нойргүйдлийг багасгана Дархлааг дэмжин сайжруулна Ханиад томуу хатгаанаас хамгаална Элдэв өвчнөөс хамгаална Чийрэгжиж борогшуу болно. Хүний өвчин эсэргүүцэх чадлыг сэргээдэг. Иймээс эмгэг хуучтай болон бага насны хүүхдэд их тохиромжтой. Шар сүү нь хавдраас сэргийлэн, таван цулыг шимжүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, биеийн дархлааг нэмэгдүүлнэ.
