Categories
Uncategorized

Хавагнах шалтгаан, хавагнадаг бол заавал уншаарай, хаван буулгах хоол хүнс ХАДГАЛААД АВААРАЙ

Хаван буулгах хүнсний ногоонуудыг таньд танилцуулая.

Броколли

Цус цэвэрлэн давхар цусны эргэлт сайжруулж хоолны шингэц сайжруулдаг.

Хулуу

Цусан дахь холестеринийг хайлуулан цусны эргэлтийг сайжруулан хаван буулгадаг.

Үзэм, нохойн хошуу

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Үзэм, нохойн хошуу маш бага усанд өтгөн хандлаад шүүсийг уух.

Цагаан будаа

Цагаан будааг ямар ч тос, давсгүй чанаад багахан үзэм хийгээд идэх.

Байцаа

Байцаа чанаад шүүсийг уух

Санал болгох нийтлэл

Бөгж хуруундаа шигдээд, дуртай туфлиэ өмсөж чадахгүй байна уу, яагаад гэвэл бүгд хавагнажээ. Энэ хаван бол биед хуримтлагдсан шингэн юм. Хаван үүсэх түгээмэл шалтгааныг танд танилцуулахаас гадна хэрхэн буулгах талаар танд багахан ч гэсэн ойлголт өгье

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Өдрийн давсны хэрэглээ – 5 г эсвэл овоолон биш 1 ц.х. Хүнсээр дамжуулан өдөрт авах давсны хэрэглээ ихэсвэл биед шингэн хуримтлагдаж эхэлнэ.

Авах арга хэмжээ: Давсны хэрэглээг багасгана. Хоол давсгүй санагдаад байвал амтлагч ногоо хэрэглээрэй.

Харшил

Хавагнахаас гадна загатнах, улайх зэрэг шинж тэмдэг байвал харшил гэж үзнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Авах арга хэмжээ: Хаван эрчимтэй нэмэгдэх, мөн хүзүү, нүүр хэсгээр илүү их байвал яаралтай эмнэлгийн тусламж авна. Багахан хаван бол харшлын эсрэг эм уугаарай.

Гормон

Гормоны тэнцвэрт байдал алдагдах – биед шингэн хуримтлагдах бас нэгэн шалтгаан. Гэдэс дүүрэх, хөлөөр хавагнах, жин нэмэгдэж байгаа бол гормоны тэнцвэрт байдал алдагдсаны хавагналт гэж үзнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Авах арга хэмжээ: хоол хүнсэндээ анхаарах: уургийн агууламж ихтэй хоол түлхүү идэж амттан, давстай, хурц халуун ногооны хэрэглээг эрс багасгана. Мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлнэ.

Бөөрний өвчлөл

Өглөөгүүр үүсэх хаван нь бөөрний асуудлыг илтгэнэ. Үүний зэрэгцээ бэлхүүсээр өвдөх, шээсний өнгө өөрчлөгдөнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Авах арга хэмжээ: Хоолны дэглэм баримтална. Нуруугаараа унтах (доош харж унтахад шингэн хуримтлагдахад нөлөөлдөг). Мэдрэл, бөөрний эмчид үзүүлнэ.

Зүрхний өвчлөл

Хөл, гэдсээр хавагнах – зүрхний өвчлөл байж болно. Үүнээс гадна цээжээр өвдөх, ядрах, амьсгаадах шинж тэмдэг хавсарна.

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Авах арга хэмжээ: Зүрхний хаванг өөрөө дур мэдэн буулгах эмчилгээ хийхгүй. Заавал мэргэжлийн эмчид хандаарай.

Эмийн үйлчилгээ

Зарим нэг эм уусны гаж нөлөө байж болно, жишээ нь халуун буулгах, өвчин намдаах.

Авах арга хэмжээ: Хэрвээ эмийн гаж нөлөө бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй. Эмч танд гаж нөлөө багатай өөр эмээр орлуулах санал болгоно.

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Амьдралын хэв маяг

Босоо эсвэл суугаа ажил хийдэг бол хөлөөр хавагнах магадлал өндөртэй.

Авах арга хэмжээ: Суугаа ажил хийдэг хүмүүс үе үе биеийнхээ чилээг гаргаж дасгал хийх хэрэгтэй. Мөн хөлөө ачиж суухгүй. Хэрвээ босоо ажил хийдэг бол сууж хөлөө амраана, хөлөндөө иллэг хийх зэрэг арга хэмжээ авна.

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Шингэний дутагдалд орох

Шингэний дутагдалд орж эхлэхэд бие эрхтэн шингэнээ өөрөө нөөцөлж эхэлдэг. Ингээд бугуй, гэдэс, хөл орчмоор хавагнана.

Авах арга хэмжээ: өдөрт 1,2 л-ээс багагүй шингэн хэрэглэнэ, кофе, согтууруулах төрлийн ундаа, хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Хавагнах нь заавал ямар нэгэн өвчний шалтгаан болно гэж шууд ойлгож болохгүй. Магадгүй халуун өдөр эрүүл хүнд ч үүсэх зүйл, өөрт таараагүй гутал өмссөн, давсархаг хоол идсэн эсвэл хэт их шингэн ууснаас ч хавагнах магадлалтай.

Хаван гэж юу вэ? Биед натри ихээр хуримтлагдаж, шингэний тэнцвэр алдагдсанаас хаван үүсдэг бөгөөд хаван нь харагдах байдлаасаа гадна өөрт эвгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тиймээс уншигчиддаа ямар шалтгааны улмаас хаван үүсдэг, мөн хаванг хэрхэн буулгах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Хаван юунаас үүсдэг вэ?

Хаван нь биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаас үүсдэг. Гэвч энэ нь усыг хэтрүүлж ууснаас шалтгаалдаггүй. Харин бие дэх шингэний тэнцвэр алдагдсанаас үүсдэг байна. Ачаалалтай өдрийн дараа бага зэрэг хаван үүсэх нь хэвийн үзэгдэл ч гэсэн үргэлж хавагнах нь эрүүл мэндийн ноцтой шалтгаанаас үүдэлтэй байж магадгүй юм. Тиймээс, энэ тохиолдолд эмчийн зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг анхаараарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Хаванг буулгах арга: Image result for иогоор хичээллэх 1.Дасгал хөдөлгөөн. Хамгийн энгийн арга хэмжээ бол хавагнасан хөл, эсвэл гараа өндөрлөж, хэвтэх юм. Хавагнахыг зогсоохын тулд та амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Алхаж, гүйж, иогоор хичээллэн, усанд сэлэх гэх мэтээр зүрхэндээ бага зэргийн ачаалал өгч байх нь зүйтэй.  2.Зөв хооллох Жишээ нь:

1. Натрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. (Үүнд, нөөшилсөн, лаазалсан, утсан, давсалсан гэх мэт хагас боловсруулсан бүтээгдэхүүн.)

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

2. Амттаны хэрэглээгээ хязгаарлаарай. Амттан их идсэнээр цусан дахь инсулины хэмжээ нэмэгдэж, биед натри ихээр хуримтлагдах шалтгаан болдог. Тиймээс л чихрийн шижин өвчний үед хавагнах шинж тэмдэг илэрдэг.

3. Нандин чавга, бууцай, гадил гэх мэт калигаар баялаг хоол хүнс хэрэглээрэй. 4. Түүнчлэн, цангис жимсний шүүс, яншуйн ханд гэх мэт шээс хөөх үйлчилгээтэй ундааг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна.  3.Хангалттай хэмжээний ус уух Ерөнхийдөө, эрэгтэй хүний уух ёстой усны хэмжээ өдөрт 3 литр, эмэгтэй хүнийх 2,5 литр байдаг. Тиймээ, энэ нь бидний өдөрт ууж байгаа усны хэмжээнээс илүү байгаа ч, та үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ус ууснаар шээс хүрч, улмаар шингэнээ гадагшлуулан, хавагнаж буйг болиулах ач тустай юм. Гэхдээ та бөөр болон зүрхний асуудалтай бол эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-63-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *