Categories
Uncategorized

Элэг бүхэлдээ хордсоныг илтгэх шинж тэмдгүүд. Эдгээр шинж тэмдэг танд илэрвэл яаралтай эмчид хандаарай. ХАДГАЛААД АВААРАЙ

Элэг бол хүний бие махбодийн хамгийн чухал эрхтэн. Түүний гол үүрэг бол бие организмыг хортой бодисуудаас шүүж цэвэрлэх юм. Иймээс бид элгэндээ хамгийн их анхаарах шаардлагатай. Тэгвэл яаж? Үүний тулд бие организмыг хэрэгцээтэй, тэжээлийн бодисуудаар хангах ёстой.

   Элгэнд ноцтой асуудал үүссэнийг илтгэх түгээмэл шинжүүд

Архаг ядаргаа

Сэтгэл санааны тогтворгүй байдал

Тархи толгой дүүнгэтэх, бие сулрах

Толгой өвдөх /нүдээр нь хатгуулж өвдөх/, амарсаны дараа намддаг толгойн өвдөлт

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Үе мөч болон булчингийн өвдөлт

Хэт их хөлрөх

Өөх тостой хурц хоолыг боловруулахад ходоодонд асуудал үүсэх

Харшил

Батга

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Унгах, гэдэс дүүрэх, гэдэс өвдөх, өтгөн хатах, гүйлгэж суулгах

Дааврын тэнцвэргүй байдал

Сэтгэл гутрал, сэтгэлээр унах

Аливаа химийн бодисонд мэдрэг болох

Амнаас эвгүй үнэр үнэртэх

Шалтгаангүйгээр биеийн жин нэмэгдэх

Цөсний хүүдийгээ авахуулах

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Танд эдгээр шинж тэмдэг илэрдэг бол үүссэн асуудалтай тэмцэхийн тулд зөв зохистой хооллох шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тийм ч хэцүү биш юм.

Аль болох органик хүнс хэрэглэж, генийн өөрчлөлтөнд орсон бүтээгдэхүүнээс зайлсхийх

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Чанар сайтай, амьтны болон ургамлын гаралтай уураг, үр тариа, ферментжүүлсэн бүтээгдэхүүн, эмчилгээний зориулалттай өөх тос, түүхий самар, ургамлын үр зэрэг хүнсийг тэнцвэртэй байдлаар хэрэглэх

Үрэвсэл үүсгэдэг тос болох рапс, эрдэнэшиш, шар буурцгийн тос, ургамлын тос, хөвөнгийн тос, наранцэцгийн тос зэргийг хэрэглэхгүй байх

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Цэвэр усыг хангалттай хэмжээгээр уух

Эрүүл, биед чухал ач холбогдолтой тос болох наргил модны тос, улаан далдуу модны тос, оливын тос, шар тос, авокадо болон маалинганы тос зэргийг түлхүү хэрэглэх

Ширхэглэгтэй хүнсийг хангалттай хэмжээгээр буюу өдөр дор хаяж 35 граммыг хэрэглэж заншаарай. Ийм хүнсэнд чиа үр, артишок, маалинганы үр, авокадо, брокколи, брюссель байцаа зэрэг ордог.

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Дахин боловсруулсан чихэр болох бор, цагаан элсэн чихэр, чихрийн нишингэнээс гарган авсан элсэн чихэр, чихрийн нишингэний ундаа, шүүснээс татгалзах нь зүйтэй.

Фруктозын хэрэглээг хязгаарлаж өдөр 20-25 гр-ийг хэрэглэх: глюкоз-фруктозын агууламж өндөртэй эрдэнэшишийн сироп, гликемик өндөртэй жимс

Хүнсэндээ С болон В бүлгийн аминдэм, фолийн хүчил, магни агуулсан ногоон өнгийн навчит ногоог түлхүү хэрэглэх

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Мөн хоолондоо амьтны болон ургамлын гаралтай аминхүчлийн эх булаг болсон ясны шөл, коллаген, тахианы мах, өндөг, түүхий бууцай, яншуй, байцаа, хүрэн манжин зэргийг оруулах

Хүхрийн эх үүсвэр болох өндөг, брокколи, брюссель байцаа, сармис, сонгино, спаржа, байцаа зэрэгт гойд анхаарлаа хандуулан хэрэглэх

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрдэг бол согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаж өдөр тутмынхаа зуршлыг эрүүл болгоорой.

Энэхүү 12 зөвлөгөө нь таны элэгний үйл ажиллагааг дэмжихэд туслах энгийн зүйл бөгөөд элэггүй бол та амьд байх учиргүй гэдгийг үргэлж санах ёстой.

Элэг ямар үүрэгтэй вэ? Та мэдэх үү?

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Элэг шиг олон талт ажиллагаа бүхий эрхтэн бидний биед байхгүй бөгөөд маш том лаборатори юм. Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал:

livverЦэвэрлэх  – эм, бодисын солилцооны эцсийн бүтээгдхүүн,  янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэж хоргүйжүүлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Нийлэгжүүлэх – цус бүлэгнэлтийн хүчин зүйлс болон уураг (альбумин) нийлэгжүүлнэ.

Агуулах –эрдэс бодис, витамин, сахарыг хадгална. Эдгээрийг шаардлагатай цаг үед нь цус руу гаргаж энергийг үйлдвэрлэнэ.

Хувиргах – идсэн хоол хүнсний шимт бодисыг  уураг болгон хувиргаж булчинг тань хєдлєхєд тусална.

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Бодисын солилцоог зохицуулах  – элэг нүүрс  ус, өөх тос, уураг, витамин, даавар, фермент, эрдэс бодисын солилцоонд идэвхитэй оролцож зохицуулна.

Будагч бодисын солилцоонд оролцох- Цусны задралаас үүсдэг билирубиныг шүүрэх, холбох, ялгаруулах үйл ажиллагааг явуулдаг ганц эрхтэн юм. иймээс бидний шээс шар, баас бор өнгөтэй гардаг. Энэ солилцоо алдагдвал арьс салс шарлаж, шээсний өнгө өтгөрч, баасны өнгө цайрдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-70-1024x556.png

Цөс үүсгэх- цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг  задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцлөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *