Categories
Uncategorized

Бамбайн өвчлөлөөс сэргийлэх, эмчлэх талаарх хятад эмчийн маш хэрэгтэйзөвлөгөө ХАДГАЛААД АВААРАЙ

Бамбайн талаарх хятад эмчийн зөвлөгөө. энэ хүн ямар ч төрлийн өвчтэй хүмүүсийн сэтгэл зүйтэй ажилладаг ба өөрөө дотрын эмчээр 18 жил ажилласан юм бна.

  1. Бамбайн аль ч өвчтэй хүн:

-цулгуй хана,

-цулгуй шал

-гэрэл бүдэг орчинд байх!

унтаж амрах явцдаа гэрэл гаргах,

чимээ гаргах,

бүх юмаа унтраах,

орой эрт унтах,

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

унтахын өмнө эпсом давсанд хөлөө дүрж өөрийгөө амраах хэрэгтэй гэнэ.

Өглөө босоод 5 удаа гүнзгий амьсгалж аажуу гаргах мөн болвол өглөө нар гарахаас өмнө 15 минут цэвэр агаарт алхах

Дэлгэцнээс аль болох хол байх шаардлагатай! Дэлгэц таблетны хор нь улам бамбайг идэвхижүүлдэг байх магадлалтай.

сөрөг энерги хэл амнаас аль болох хол байх,

бусдын орон зайд хэт орохгүй байх

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

өөрийн орон зайд бусдыг их оруулахгүй байх нь чухал.

хөлнөөсөө огт даарч болохгүй! Энэ төрлийн өвчтэй хүмүүс дотоод шүүрлийн процесс алдагдаж байдаг тул хоолны дэгийг сайн барих нь зохилтой.

Бамбай булчирхайн хамгийн гол үүрэг нь цусанд орсон иодыг цуглуулж, түүгээрээ хүний биед хэрэгтэй дааврыг үйлдвэрлэх юм. Харин бамбай булчирхай хангалттай хэмжээний даавар ялгаруулахгүй байхыг гипотиродизм буюу бамбай булчирхайн дааврын хэт багасалт гэнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тэр дундаа 60 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд илүү өртдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Бамбай булчирхай нь хүний биед зайлшгүй байх ёстой дотоод шүүрлийн хамгийн том булчирхай юм. Энэ булчирхай нь хүний хүзүүний төвөнхийн доор байрлах бөгөөд триодотиронин (Т3), тироксин (T4) гэх даавруудыг ялгаруулдаг. Бамбай булчирхай өвчлөөгүй хэвийн үедээ нүдэнд ил харагдаж, гараар барих төдийхөнд мэдрэгдэхгүй. Зөвхөн мэргэжлийн эмчийн тэмтрэх үзлэгээр мэдэгддэг.

Шалтгаан

Бамбай булчирхайн даавар хангалттай хэмжээгээр ялгарахгүй байгаа үед биеийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Дараах шалтгааны улмаас бамбай булчирхайн дааврын хэт багасалт үүсдэг. Үүнд:

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Дархлалын өвчин

Бамбайн дааврын хэт ихсэлтийн эмчилгээний дараа

Бамбай булчирхайн хагалгаанд орсны дараагаар

Цацрагийн эмчилгээ

Төрөлхийн бамбай булчирхайн гажиг (нярай хүүхдэд)

Бамбайн хоргүй хавдар

Жирэмслэлт

Иодын дутагдал

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Шинж тэмдэг

Бамбай булчирхайн дааврын дутагдал хэр хүнд байгаагаас шалтгаалан шинж тэмдэг өөрчлөгдөнө. Тухайлбал:

Ядарч сульдах

Хүйтэнд мэдрэг болох

Өтгөн хатах

Арьс хуурайших

Жин нэмэх

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Нүүр хөөх

Хоолой сөөх

Булчингийн сулралтай болох

Цусан дахь холестрины хэмжээ нэмэгдэх

Булчингаар өвдөх

Үе мөчөөр өвдөх, хөших

Сарын тэмдгийн хэмжээ ихсэх

Үс шингэрэх

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Зүрхний цохилт удаашрах

Сэтгэл санаагаар унах

Ой санамж бүдэг болох зэрэг шинж тэмдгээр мэдэх боломжтой.

Эхэн үедээ жин нэмж, ядрах шинж тэмдэг ажиглагдах бөгөөд хүндрэх тусам шинж тэмдгүүд нэмэгддэг. Дааврын хэт багасалтыг эмчлэхгүй орхивол аажмаар бусад эрхтнүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн сэтгэл санаанд өөрчлөлт орж, мартамхай болох шинж ажиглагдана. Дааврын хэт багасалт нь ховор тохиолдолд амь насанд хүрэх хэмжээнд хүндэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Нярай хүүхдэд бамбайн даавар дутагдах

Бамбай булчирхайгүй нярай төрөх эсвэл бамбай булчирхай нь зөв ажиллахгүй байх үед дараах шинж тэмдгүүд илэрдэг.

Арьс, нүд шарлах

Билирубин ялгарахгүй байх

Ойр ойрхон хахах

Хэлний хэмжээ том байх

Өтгөн хатах

Булчин сул байх

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Их унтах

Нүүр нь хөөх

Нярай хүүхдийн бамбайн дааврын дутал нь амь насанд хүрэх эрсдэлтэй тул заавал эмчид хандах хэрэгтэй.ьБага насны хүүхдүүдэд бамбайн даавар дутагдах нь дараах шинж тэмдгээр илэрдэг. Өсөлт удааширч намхан болох

Ясан шүд ургахгүй удах

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Бэлгийн бойжилт удаан явагдах

Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх.

Мөн насанд хүрсэн хүнийхтэй адил шинж тэмдэг ч илэрнэ.

Арьс хуурайших, өтгөн хатах, нүүр хөөх, хоолой сөөнгө болох, ямар ч шалтгаангүйгээр маш их ядрах зэрэг шинж тэмдэг илэрвэл  мэргэжлийн эмчид хандаарай.

Хүндрэл

Жирэмсэн ээжүүд бамбайн дутагдалтай байвал ургийн өсөлт бойжилт удааширч, өөр олон сөрөг үр дагаварт хүргэх магадлалтай. Мөн  хүзүү хэсгээр томрох, зүрхний хэм алдагдах, булчингийн сулралтай болох, үргүйдэх, ургийн гажигтай хүүхэд төрүүлэх аюултай.

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Оношилгоо

Тироид өдөөгч дааврын (TSH) шинжилгээ өгнө.

Бамбайн дааврын шинжилгээг өрх, дүүрэг, хувийн бүх эмнэлэгт хийдэг. Жирэмсэн ээжүүд эмчийн хяналтандаа эрт орж, бамбайн дааврын шинжилгээг нэн түрүүнд өгөх хэрэгтэй.

Их хэмжээний стресс болон цочмог эмгэгүүд нь шинжилгээний хариунд нөлөөлж болзошгүй.

Аспирин гэх мэт эмнүүд мөн нөлөөлдөг тул шинжлүүлэхээсээ өмнө эмчдээ хэрэглэж буй эмнийхээ тухай мэдэгдвэл зохистой.

Зөвлөгөө

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Иод агуулсан дараах хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна. Хамгийн их иод агуулсан хүнсний бүтээгдэхүүнд далайн хүнснүүд ордог.

Далайн замаг: Далайн замаг нь иод болон бусад эрдсүүдээр баялаг далайн гаралтай хүнс юм.

Загасны тос: Загасны тос нь бамбайн дааврын хэмжээг нэмэгдүүлж, бамбай булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулдаг. Мөн үрэвсэл намдаах, дархлаа сайжруулах үйлчилгээтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Алимны цуу: Алимны цуу дааврыг тэнцвэржүүлэх, жин бууруулах үйлчилгээтэй.

Витамин Д: Бамбай булчирхайн даавар багасах өвчинд эерэг нөлөө үзүүлнэ.

Илжгэн чих: Жимсний ногооноос илжгэн чих, банана нь хамгийн их иод агуулсан байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Эмчилгээ

Бамбай булчирхайн эмгэг нь эмчлэхэд хамгийн хөнгөхөн өвчин. Хамгийн чухал нь жилдээ нэг удаа заавал үзүүлж байх хэрэгтэй. Өдөр тутам уух дааврын эм хэрэглэхийг зөвлөдөг. Эмчилгээ эхэлснээс 1-2 долоо хоногийн дараа биеийн байдал сайжирч, жин буурч байгаа нь ажиглагдана. Урьд нь бамбай булчирхайн эмчилгээ хийлгэж байсан бол эмчийн хяналтад байж дааврын хэмжээг тогтмол түвшинд барих нь чухал.

This image has an empty alt attribute; its file name is 1-77-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *