Categories
Uncategorized

Бөөрний өвчин дотроо олон янз. Зовиур байхгүй ч та бөөрний өвчтэй байх боломжтой. Бөөрний өвчлөл ба эмчлэх арга зам ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Хүний хэвлийн хөндий буюу нурууны дотор талд наалдан байрласан шош хэлбэрийн хос цуллаг эрхтнийг бөөр гэнэ. Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм.

Биеийн жингийн 0.3%-тай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисуудыг шээсээр дамжуулж шүүж гаргадаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг.

Гүйцэтгэх үүрэг:

• Ялгаруулах- Бодисын солилцооны явцад үүссэн илүүдэл хорт бодисыг шээс болгон ялган гаргах усны аж ахуйн үүрэг

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

• Хүчил шүлтийн болон усны тэнцвэрт байдлыг хадгалах

• Биеийн даралтыг тогтвортой хэмжээнд байлгах

• Дотоод шүүрлийн зарим үйл ажиллагаанд оролцох Бөөр нь өдөр тутам 1,5-2 л илүүдэл шингэнийг шээс болгон гадагшлуулна. Бөөрний урт нь 10-12 см, өргөн нь 5-6 см, зузаан нь 3-4см байдаг. Бөөр тус бүрдээ 130 г орчим жинтэй. Бөөрний цуллаг эдэд бөөр, бөөрний тэвш, бөөрний жижиг бөөм, лимфэн цорго, бөөрний үүд, вен, артер, мэдрэлийн ширхэг, бүрхүүл хальс, шээс дамжуулах цорго зэрэг олон нарийн бүтэцтэй. Тэдгээрээс бөөрний жижиг бөөм болон бөөрний тэвшинцэр гэмтэж өвчлөх нь олон тохиолдоно.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

Юунаас болж өвдөх вэ

• Ямар нэг биед архаг голомт, халдвар. Энэ өвчнийг үүсгэх нян вирус нь голцуу цус хайлуулах А хэлбэрийн гинжин бөөрөнхий бактер байдаг боловч бусад нянгаас ч үүснэ.

• Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас болж даарч хөрөх

• Ихэвчлэн эмэгтэйчүүд өвчлөх нь элбэг. 35-45 насны хүмүүст архаг үрэвсэл илүү өндөр илэрч, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна. Өвчилсөн бүсгүйчүүд хүйтний улиралд дороосоо даардагтай холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн шээсний сүв богино байдаг нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

• Давсаг үрэвссэн үед бөөр хоёрдогчоор өвчлөх

• Давс ихээр хэрэглэх

• Шингэн юм бага уух

• Таргалалт

• Эмийн хэрэглээ

• Гэмтэл

• Эрүүл ахуйн дадал

• Хоол хүнсний эрүүл ахуй, чанар

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

Ямар шинж тэмдэг гарах вэ гэж үү

Хөнгөн буюу далд хэлбэрийн бөөрний үрэвсэл нь ямар нэгэн зовиур шаналгаагүй, хааяа ууц нуруугаар хөшиж, нүд сэлхэрнэ. Нүд сэлхрэх төдий шинж үзүүлж харин шээсний шинжилгээг үзэхэд цусны улаан цогцос, уураг илэрсэн байдаг. Цөөн тооны бөөрний үрэвсэл хурц буюу цочмог илэрч цусны даралт өндөржиж, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх ч бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

• Ууц нуруугаар хатгуулах

• Халуурах

• Шээс өнгөтэй, үнэртэй

• Даралт ихсэх

• Хавагнах , Хөлний шилбэ, нүдний зовхи хавагнадаг. Бөөрний хаван их онцлогтой. Дээр нь дарахад шилжиж булцагнадаг. Бусад өвчний хаван дарахад хатуу байдаг юм. Өглөөгүүр нүд, зовхи сэлхэрэн, үдээс хойш хөл шилбэ хавагнан, хүндэрвэл бүх бие цэлхрэн хавдана. Хаван хэвлий цээжийг давж ирвэл гэдэс дүүрч амьсгаадна. Бөөрний дутагдалд орох гэж юу вэ гэвэл Хурц болон архаг дутагдал гэсэн хоёр янзаар илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

Хурц дутагдал нь гэмтэл, хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт тохиолдолд илэрдэг. Архаг дутагдал гэдэг нь бөөрний олон өвчний үед гардаг хүндрэл юм. Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл, чихрийн шижин гэх мэт өвчний үед олон дахин сэдрэх эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатингаршин үйл ажиллагаа нь алдагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

Бөөрний дутагдалд орж, хэвийн үйл ажиллагаагаа алдсан хүмүүс хиймэл бөөрний аппаратын тусламжтай бие дэх хороо гадагшлуулдаг. Өөрөөр хэлбэл, ажиллахгүй байгаа бөөрийг орлоод хорыг гадагшлуулна гэсэн үг. Энэ нь эмчилгээ болон оношлогооны өндөр ач холбогдолтой. Бөөрний даралт гэж юу вэ гэж үү Бөөр өөрөө ренин-ангиотензиний шугамаар артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн юм. Даралт ямар нэг хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихсэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий. Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний өндөр даралттай олон жил явбал тархи, бөөрний судас хатуурна, зүрх томорч бүх биенд өөрчлөлт орсноор эцэст нь зүрх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэл гардаг.

Ямар эмчилгээ хийх вэ гэж үү -Манайхан эм уух их сонирхолтой. Эм зүйч ч гэсэн дураараа хүнд эм зааж уулгах эрхгүй гэдгээ санах хэрэгтэй. Эмчийн жорын дагуу эмийг уух нь хамгийн зөв эмчилгээний арга болно. Ер нь хүн өөрөө эмээ сонгож авна гэдэг буруу. Заавал мэргэжлийн эмчээр оношлуулж ямар антибиотик уухаа асуух хэрэгтэй. Тухайлбал, гэдэсний савханцраар халдварласан өвчинг ямар эмээр намдаах уу, үүсгэгчид тохирсон ямар эм байдгийг зөвхөн эмч л хэлж өгч чадна.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

Мөн өвчтөн шээсний бактериологийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Уг шинжилгээнээс ямар үүсгэгчээр өвчилснийг мэдээд эмчилгээний аргаа сонгодог. Тэгэхээр яг тодорхой эмчилгээг заасан хугацаанд нь хэрэглэж чадвал бүрэн эдгэрнэ. Түүний дараа дахин шинжилгээ өгч эдгэрсэн эсэхийг нь шалгадаг юм.

“Шинонмед” бөөр, дотрын эмнэлгийн Ерөнхий эмч, Дотор, бөөр, гемодиализын ахлах зэргийн их эмч Д.Отгонцэцэгээс бөөрний архаг дутагдал өвчин, түүний шалтгааны талаар тодрууллаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

-Энэ удаад бөөрний архаг дутагдлын талаар уншигчиддаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Бөөрний архаг дутагдал /БАД/ нь бүтэц, үйл ажиллагааны алдагдлаас үүссэн эмнэлзүй лабораторийн хам шинжээр илэрдэг өвчин. Өвчний эхэн үед шинж тэмдэг илэрдэггүй. Ихэвчлэн лабораторийн шинжилгээгээр оношлогддог. Харин бөөрний архаг дутагдлын хоёр, гуравдугаар шатнаас дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоолонд дургүй болох, бие сульдах, амархан ядрах зэрэг хордлогын шинж илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

Шээсний хэмжээ ихэснэ. Тогтмол шөнө шээж, шээс өнгөгүй усархаг болдог. Мөн хожуу үед цус багадлын шинжүүд болон шээсний гарц эрс багассанаар цусанд азотын үлдэгдэл бодисууд ихэсч олон эрхтэн системийн өөрчлөлтөөр илэрдэг.

-Бөөрний архаг дутагдал өвчний гол шалтгаан нь юу байдаг юм бол?

-Манайд бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл /гломерулонефрит/ нь бөөрний архаг дутагдалд орох гол шалтгааны 70-80 хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд чихрийн шижин, даралт ихсэх өвчний хүндрэлээр бөөрний дутагдалд орох тохиолдол мөн нэмэгдэж байгаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

-Иргэдийн дунд бөөрний архаг дутагдалд орвол эдгэхэд бэрх гэсэн ойлголт байдаг. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бөөрний архаг дутагдал нь өвчний төгсгөл учраас шалтгаан болох өвчнийг аль болох эрт оношилж, эмчилж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Бөөрний архаг дутагдлын эхний үед дэглэм, эмийн эмчилгээ, хожуу буюу төгсгөлийн шатанд гемодиализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

-Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл бөөрхий архаг дутагдалд орох шалтгаан болж байна гэж та хэллээ. Энэ өвчин юунаас болж үүсдэг вэ. Хэрхэн сэргийлэх вэ?

-Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл /гломерулонефрит/ нь хоёр бөөрний судасыг гэмтээдэг даамжрах явцтай өвчин. Гол шалтгаан нь шүд, хоолойг эмчлүүлэхгүй удаан явснаас тодорхой нөхцөл нь бүрдэж өвчилж байна. Тэгэхээр шүд, хоолой эрүүл байхад энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нэлээд ач холбогдолтой гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

-Танай эмнэлэгт туйплан эмчилгээ хийгддэг гэсэн. Энэ талаар?

-Манай эмнэлэг уламжлалт анагаах ухааны эмчилгээ болох туйплин эмчилгээг бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, бөөрний завсрын эдийн эмгэгийн үед, үе мөчний үрэвсэл, холбох эдийн эмгэгийн үед хийдэг. Туйплин засал эмчилгээг 2001 оноос бөөрний түүдгэнцэрийн үрэвслийн эмчилгээнд хийж ирсэн. Судалгаагаар туйплин нь хордлого тайлах, холестрины хэмжээг бууруулах, цусны бичил эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй нь тогтоогдсон. 2004-2009 онд туйплин эмчилгээ хийлгэсэн түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй хүмүүсийн дунд судалгаа хийхэд түүдгэнцэрийн архаг үрэвслээс бөөрний архаг дутагдалд орох хугацаа нь харьцангуй уртасч байгаа нь харагдаж байсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

-Бөөрний өвчний үед ямар шинжилгээнүүд өгөх ёстой вэ?

-Бөөрний өвчин дотроо олон янз. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийлгэхгүйгээр жилд 1-2 удаа бөөрхий эмчид үзүүлж, шинжилгээ өгч эмчлүүлэх нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-80-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *