Categories
Uncategorized

Өлөн буюу шээсний ид шид. Ямар хүмүүс өлөнгөө ууж болох вэ? Шээсээр эмчлэх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хүн төрөлхтөн нэн эрт цагаас шээсийг эмчилгээ, оношлогоонд ашиглаж ирсэн билээ. Шээсийг уух, угаах, шавших, зайлах, бигнэх, жигнэх, арчих, туулгах, дусаах, ороох тэр ч байтугай ариутган тарилгын уусмал болгож бэлтгээд булчинд тарих зэрэг элдэв аргаар хэрэглэдэг байжээ.

Хүн төрөлхтөнд түргэн хөгжиж, орчин цагийн анагаах ухаан гайхам амжилт олж үй түмэн эм, тариа, эмчилгээний багаж хэрэгсэл бий болж, эмч нарын мэдлэг, мэргэжил өндөр хэмжээнд хүрч, заримыг нь огт үүсэхгүй болтол нь устгаж чадаж байхад яагаад шээс хэрэглэх ёстой юм

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Хууччуул өглөө бүр “гурван ам шээс” гэж ярьж мөрдлөг болгодог домтой байсан нь бидний дунд домог болон үлджээ. Нэг балга шээсээр ам, хоолойгоо зайлж, нөгөө балгаар нь нүдээ угаагаад үлдсэнийг нь уудаг байсан гэдэг. Монголчууд эхийнхээ усыг хэрэглэж заншсан.

“Ээжтэй хүн өвчилдөггүй “Ээжтэй хүн үхдэггүй” гэх. Ээж гэдэг амьд эрдэнийн нэг иш шид нь эхийн өлөн. Багаасаа эхийнхээ өлөн усыг өглөө бүр хэрэглэж дадсан хэн боловч хамрын шуухинаа ч тусахгүй байх бүрэн магадлалтай. Ээжийнхээ усыг хэчнээн олон хэрэглэнэ, төдий чинээ урт насалж эрүүл чийрэг байж чадна хэмээн үздэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Нэгд, өртөг зардал, төлбөргүй. Хоёрт, хоргүй. Гуравт, хэрэглэхэд эхлээд өвчнийг оношлох гэж цаг алдахгүй. Ямар ч өвчинд хэрэглэж болдог. Дөрөвт, шээсээр эмчлэхэд Таны хэлсэнчлэн хүний биеийг дотроос нь цэвэршүүлэх, эрүүлжүүлэх, өвчин халдахааргүй дархлаажуулна.

Хөгшрөлтийг сааруулж, урт наслах нөхцөл болдог олон талын ач холбогдолтой. Хохирол, чирэгдэл, эрэлгүй, хямд төсөр. Тавд, шээсээ хэрэглэхийн тулд даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, харъяалал гэх мэт албан төвөгшөөл, хүнд суртал чирэгдэлгүй дөхөм арга юм. Шээсээр эмчлээд хохирол амссан хүн үгүй биз.

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Шээс нь цуснаас бөөр гэгч олон давхраат цулам эрхтний үй олон түүдгэнцэрүүдээр дамжин шүүгдэж үүсдэг шингэн. Цусны бүтээгдэхүүн учраас шээс ямар ч хоргүй. Тэр байтугай шээс бол хүнийг эхээс төрөхөөс өмнө бүх биеийг нь булхаж байдаг ургийн шингэн. Хэвлий дэх ургийн ус бол үнэн хэрэгтээ түүний бөөр ажиллаж эхлэх үеэс аажим аажмаар ялгаран гарсан өөрийнх нь шээс гэдэг нь тодорхой.

Нярай хүүхдийн арьс булбарай байхын нэгэн үүдэл нь түүнийг байнга шээсээр булхаж байсных. Тэгээд ч шээсээр гap нүүрээ угаахад арьс зөөлөрч, сэвх, батга арилж царай сайхан болдог. Бүсгүйчүүдийн гоо сайхны үнэт тосон түрхлэгүүдийг тусгай бэлчээрт хариулсан хээлтэй үнээний шээснээс ялган авсан чухаг даавраар найруулж хийдэг гэнэ лээ. Тиймээс шээс хортой биш гэдэгт итгэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Шээсээр эрүүл мэндээ хэрхэн шинжиж болох вэ?

-Анагаах ухааны зарим номонд хүний бие, сэтгэлийн бодит төрхийг тодорхойлогч хэдэн чухал толь бий гэж бичсэн байдаг. Жишээлбэл, хэлийг дотор эрхтний толь гээд хэлний өнгө, өнгөр өвчнийг оношилдог. Нөгөөтэйгүүр бүсгүйчүүдийн сарын тэмдгийг эмэгтэйчүүдийн өвчний толь, нүдийг сэтгэлийн толь мэтээр бичсэн байдаг шиг шээсийг бас нэгэн толь гэжээ. Шээсний хэмжээ, өнгө үнэр, хөөс, цэврүү, тунадас, өрөм, булингар, язмаг, хугацаа, эрч нь хэвийн байх эсэх нь хоол хүнс, хэвтэр, ажил амралт, өвчин эмгэг гэх мэт бүхнийг тольдон харуулах болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

urine colors-н зурган илэрц

Шээсэнд чинь том хөөс цэврүүтэж эргэлдэн хөвж буй бол Та хийдэж, хоол унд тань хүйтдэж, илчлэгийг нэмэх, хүйтэн унд уухгүй байх, хөл улнаасаа даарахгүй, ажил амралтаа зохицуулах нь чухал. Хэрэв шээсний чинь дээгүүр хөвсгөр цагаан хөөс бамбайж буй ахул бөөрний ажиллагаанд алдаа байгаагийн дохио. Архаг өвчин, үрэвслээс үүдэн хаван сууж байна, даруй эмчлүүлээрэй.

Шээс нь хулсан шаравтар өнгөтэй, элдэв хурц үнэргүй, тунгалаг байвал Тa эрүүл бөгөөд тэнхлүүн байгаагийн шинж. Харин хэтэрхий шар бол цөсний ажиллагаанд алдаа байна. Үүнтэй зэрэгцээд өтгөн шингэрч, аарц шиг цайвар болж, нуруу загатнаж байвал хугацаа алдахгүй даруйхан эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэхэд гэмгүй. Элэг цөсний өвчний шинж иймэрхүү байдлаар илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Шээсний шар өнгө ихдээд ногоовтор болох, улмаар арьс шарлаж, бүр ногоорох шинж орвол цөсний суваг бөглөрөх хөндлөнгийн шалтгаан үүссэний дохио. Үүнийг манайхан механик шар гэдэг. Нойр булчирхай томорч цөсийг шахах, бусад эрхтнүүдийн үрэвслээс цөсний суваг боогдох гэх мэт ноцтой шалтгаан байж болдог. Элэгний өвчин угжирвал эхүүн үнэртэй цавуулаг, бараг жонхуу гэмээр хүрэн улаан шээс гарна.

Шээсэнд үнэр орж улбар өнгөтэй болоод байвал шээсээр уураг алдагдаж, бие тамирдаж буй. Шээсний хэмжээ хэвийн байгаа бол хоногт бүтэн хагас литр орчим шээс гарч энэ нь жилдээ 540 илүү литр буюу xaгac тонн шээс гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Шээсний хэмжээ хэтэрхий ихсэж хоногт 8-10 литр хүртэл шээж, өнгө нь ус шиг тунгалаг болж байнга ам хатаж эхэлбэл чихрийн биш шижин өвчин үү байж болох тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй. Хэмжээгүй их ууж, аргаа баран цаг алдах хэрэггүй.

Бас хэтэрхий бага шээж эхэлбэл төдөлгүй хавагнах тул даруй эмчлүүлэх шаардлагатай. Энэчлэн шээж байх үедээ шээсээ зориуд анхааран ажих нь чухал.

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Хэрэв шээсний эх, эцэс хоёр нь булингартай гарч байвал хоолондоо элдэв хачир амтлагч хийхээ багасга. Биед шингэц муутай зохимжгүй хачир, амтлагч, халуун ногоо зэргийг хэтрүүлж байгааг шээс тань хэлээд байна.

-Ямар үед шээсийг ууж үл болох вэ?

-Эм тан уусны дараа шээсийг ууж болохгүй. Олонхи эм шээсээр гадагш ялгарч гардаг. Шээс их төлөв уусан эмний өнгө, үнэртэй байдаг. Олонхи витамин, антибиотик эмүүд шээсээр ялгардаг. Витамин С уусны дараа төдөлгүй шар шээс гарах, пенициллин, ампициллин тариулсны дараа шээсээр ихээхэн үнэр ялгарч гарах нь хэвийн үзэгдэл.

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Эм, тариаг хэрэглэж байх үед өөрөө төдийгүй хүүхэддээ шээс битгий өг. Ойноосоо өнгөрч байгаа хөхүүл хүүхэд аспирин нэг боодлыг ууж цус алдан эмнэлэгт ирээд сэхээн амьдруулахад орж арайхийн сэхэж тасагт шилжээд байхад эх нь цитромон ууж байсан атлаа хүүхэддээ өлөн усаа уулгаснаас дахин цус алдаж хүндэрч байсан тохиолдол бий.

Өөрөөр хэлбэл, эм ууж буй үед шээсээ уувал уул эмийг дахин уусан мэт болно. Шээсээр гарч буй эмийг буцаан хэрэглэснээр тун хэтрүүлсэн мэт болох талтай. Архи уусан үед ч мөн адил ууж, хүүхдэд ч өгч болохгүй. Түүнчлэн сарын тэмдэг тохиосон үед зохимжгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

urine colors-н зурган илэрц

-Шээс уух зохимжтой цаг байдаг

Уурлаж хэрэлдсэний дараахь шээс сөрөг цэнэгтэй болох тул эмчилгээнд хэрэглэхгүй байсан нь дээр. Ялангуяа бага насны хүүхдэд битгий өг. Уурлах үед цусны даралт эрс нэмэгддэг. Эмчилгээний чухал хэрэгсэл гэгддэг баавгайн цөсийг доньт гэх бөгөөд доньтыг аль болох том болгож авахын тулд баавгайг уурлуулж байж алдаг гэдэг. Иймээс уурласан хүний цөс томорч шээсэн дэх цөсний хэмжээ хэмээс хэтэрсэн байх нь ойлгомжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Шээсээр эмчлэхээр завдаж буй бол сэтгэлээ тайван байлгах төдийгүй өөдрөг сэтгэлтэй, баяр хөөртэй байвал хүний биед эндорфин буюу дотоод морфин хэмээх өвдөлт намжаах нөлөөтэй бодис ялгардаг.

Өлөн буюу өглөөний өлөн шээсийг эрүүл мэндийн дараах шалтгаантай хүмүүс ууж болох аж.

Бөөрний өвчтэй хүмүүс (Шээсийг уухад хүний биеэс ялгаруулах эрдэслэгийн хэмжээ эрс нэмэгддэг учраас бөөрний ачаалал багасдаг. Хаван буулгадаг.)

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Цөсний суваг нугаларсан

Элэг томорсон

Цөсөндөө том биш, элсэнцэр чулуутай хүмүүс

Байнга хатиг гардаг хүмүүс

Бага насны хүүхдэд ээж нар өлөнгөө өгвөл аливаа өвчин тусахгүй дархлаа сайжирна.

Өтлөх хөгшрөх явц удааширна. (Өтлөхөд цус өтгөрдөг. Шээс цусыг шингэлдэг)

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Үс унах, хагтах, хуурайших, халцрах, үед шээсээр угааж шавших хэрэгтэй.

Өтгөн хатдаг хүмүүс

Үе мөч нь өвдөж хөшдөг, хуян шар ус нь хурсан хүмүүс

Элдэв харшлаас болж хамар битүүрэх, арьс загатнах, нүд улайх, нус нулимс гоождог хүмүүс

Ханиад хүрэх үед шээсээ ууж, хамраа угаа

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Гуурсан хоолойн багтраа, астимтай хүмүүс. /Илүүдэл жинтэй, аахилж уухилах, даралт нь ихсэж, зүрх нь дэлсэж хүзүүтолгой нь хүндэрч зүдэх болсон ахимаг насны, хижээл, дунд насныхан шээсээ маргааш өглөөнөөс эхлээд уусан нь дээр./

Тэд шээсээ ууж эхэлбэл аажимдаа илүүдэл өөх нь багасаж, аахилж уухилах нь арилаад даралт нь ихсэхгүй болно. Бэлхүүсээрээ бүдүүрсэн дунд насныханд барагтай хувцас таардаггүй бөгөөдөөрсдийгөө “Буяны тарга” гэж өхөөрддөг хүмүүс хэсэгхэн хугацаанд шээсээ уувал галбир төрх нь засраад гоолиг болж элдэв зовиур хэлэх нь багасаж эмийн санд очих нь цөөрөх болно. Дараа нь шээсээ уувал зохих хүмүүс бол чөргөр эцэнгэр охид.

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Тэдэнд байнга цус багадалт нүүрлээд сарын тэмдгийн үед ууц нуруу нь тасрах шахам өвдөж толгой эргэж, 4 мөч нь хөшиж хөлдөх шахам даарч, хөл нь жаахан л даарвал давсагны үрэвсэл (цистит) болж шээхэд хорсоод үйлээ үздэг.Шээсээ байнга уудаг болбол хоолны шингэц сайжирч тэжээлийн дутагдал арилаад тархины цус дутагдах нь үгүй болж өнөөх босож суухад нүд нь бүрэлзэн дайвалздаг үгүй болно. За тэгээд шээс бол бүхий л өвчинд сайн. Бага насны хүүхдийн дархлааг сайжруулдаг.

“Шээсээр эмчлэх Монгол ухаан” номноос

This image has an empty alt attribute; its file name is 1-81-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *