Categories
Uncategorized

Хэрэх өвчний үед халуурах мэт удаан хугацаагаар бие жихүүцэн бадайрна. Хэрх өвчнийг хий, шар, бадгана гурван махбодитой нь уялдуулан эмчилнэ ХАДГАЛААД АВААРАЙ

Манба Дацан Нэгдсэн Эмнэлгийн тасгийн эрхлэгч, УАУ-ы Их эмч Ж.Гончигдоржтой хэрэх өвчний шалтгаан, эмчилгээний талаар ярилцлаа.

-Ревматойд артритыг өрнийн болон дорнын анагаах ухаанд хэрхэн авч үздэг вэ?

-Өрнийн болон дорнын анагаах ухаанд өөр өөрийн өвчний ангилал зүйгээс хамаарч нэр нэршил, эмчилгээний хувьд ялгаатай байна.

Ревматойд артрит нь аутоиммуны гаралтай, үе өвдөх, хавдах мөн хөшүүн болж хөдөлгөөн нь хязгаарлагдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг архаг явцтай, хамгийн түгээмэл тохиолддог үений үрэвсэлт эмгэг юм. УАУ-д хэрэх өвчнийг шалтгаан нөхцөл, ангилал, шинж эмчилгээ гэсэн дөрвөн зүйлээр номлосон байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

Үе мөчний ихэнх өвчин монгол орны эрс тэс уур амьсгалтай холбоотой. Хэрэх өвчин нь шар ус, гурван гэм буюу хий, шар бадганы тэнцвэрт байдал алдагдаад удсан, мөн тунгалаг цөвийн боловсролт алдагдсанаас, чийгтэй нойтон газар удаан хугацаанд ажиллаж, амьдарсан, тослог шимтэй идээ буюу шингэхэд хүнд хэлбэрийн хоол хүнсийг урт хугацаагаар хэрэглэснээс тунгалаг эс боловсрон шар ус дэлгэрч мах, арьс, яс, судас, бүлх шөрмөсний үйл ажиллагааг үе шаттайгаар алдагдуулж, улмаар барилдуулагч бадганы үйлдлийг доройтуулснаас хэрэх өвчин үүснэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

-Энэ өвчнөөр өвдсөн бол ямар шинж тэмдэг илрэх вэ. Ямар хүндрэлүүд гарах уу?

-Хэрэх өвчний үед халуурч байгаа мэт удаан хугацаагаар бие жихүүцэн, даарч, бие бадайрна. Өглөө унтаад сэрэхэд биед хөшинги илэрнэ, толгой, сүүж, бэлхүүс, хоёр гарын сарвуу гэх мэт жижиг үеүд өвдөж хавдана. Мөн дөрвөн мөчний том үеүд өвдөнө. Биеийн тамир доройтож, залхуу хүрч, хоолны дуршил муудан, их хөлрөмтгий болдог. Яс үес шархирч өвдөнө. Хэрэх өвчнийг ерөнхийд нь цагаан хэрэх, хар хэрэх гэж хоёр хуваан, түүнийгээ задлан нийтдээ зургаа ангилдаг. Цагаан хэрэх нь том үеүдийг хамардаг харьцангуй өвдөлт багатай. Харин хар хэрэх нь өвдөлт ихтэй, жижиг үенүүдийг хамардаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

-Хэдэн насныхан илүү өвчилдөг вэ?

-Уламжлалт анагаах ухааны онолын хувьд нас заасан зүйлгүй. Практик дээр ажиглахад 40-өөс дээш насны хүмүүст илүү тохиолдож байна. Сүүлийн үед энэ өвчин улам бүр залуужиж байгаа нь манай орны цаг уур, хүн амын эрүүл мэндийн боловсрол болоод эрүүл аж төрөх ёс алдагдсантай холбоотой болов уу.

-Идээ ундаа, явдал мөрийн талаас ямар гам, дэглэм барих вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

-Явдал мөрийн талаас дулаан, чийггүй орчинд амьдрах, ажиллах, спортоор хичээллэх, цэвэр агаарт гарах, сунаж мөргөх, дасгал хөдөлгөөнийг дадал болгох хэрэгтэй. Идээ ундааны талаас амин дэм эрдсээр баялаг, шингэхэд хялбар хөнгөн чанарын хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Үүнд:

– Загасны мах

– Ногоо (бууцай, байцаа, цэцэгт байцаа)

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

– Шинэ ногоо, исгэлэн биш төрлийн жимс жимсгэнэ болон бор гурил, хөх арвай, цэцэгт байцаа гэх мэт хөнгөн чанарын хоол хүнсийг хэрэглэх, ходоодны галын илч сайжирсан үед хонины мах хэрэглэж болно.

Транс тосонд шарж хуурсан хоол хүнс, халуун ногоо, давс, даршилсан бүтээгдэхүүн, хиам, өндөг, цагаан гурил, сахар, исгэлэн шүүслэг жимс, айраг, ааруул, архи, пиво, хорхог гэх мэт идээнүүд нь өвчний үе шатыг хүндрүүлж архагшуулдаг тул зайлшгүй хориглох хоол хүнс юм. Хоолыг эм мэт хэрэглэхгүй бол, эмийг хоол мэт хэрэглэнэ гэсэн үг бий шүү дээ. Аливаа өвчнийг анагаахад эмчлүүлэгчийн идээ ундаа, явдал мөрийн зөв дадал нь маш чухал ач холбогдолтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

-Хэрэх өвчний үед ямар эмчилгээг хийх вэ. Энэ эдгэрдэг өвчин үү?

-УАУ-ы нарийн онолын дагуу эмчилгээг үе шаттайгаар хийснээр үений өвчнүүдэд өндөр үр дүн үзүүлдэг. Манай эмнэлгээр үйлчлүүлэхээр ирж байгаа эмчлүүлэгч нарын нийтлэг нэг алдаа нь хаана хандахаа мэддэггүй. Интернэт, фейсбүүкийн группүүдээс тэр сайн энэ сайн гэсэн эм болон тосон түрхлэгүүдийг дур мэдэн хэрэглэдэг. Олон давтамжтай антибиотик эмчилгээнүүдийг хийлгэж тухайн үеийн шинж тэмдэг зовууриудыг намдааж явсаар, үений эргэшгүй өөрчлөлтөд орчихсон ирдэг нь туйлын харамсалтай санагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

Зөвхөн үе ч гэлтгүй олон эртхэн тогтолцоог хамруулж өвчний явцыг хүндрүүлчихсэн байх нь бий. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг боловсруулах, хураах, нядлах, сүүлийг таслах гэсэн үе шат зарчмын дагуу эмчилдэг ч өвчний эхлэл явц, үе шат, идэвхижил, ямар эрхтэн системийг хамарсан зэргээс шалтгаалан хүн бүрд тусгайлсан эмчилгээг оновчтой хийх нь зүйтэй. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээг үе шаттай хийлгэх хэрэгтэйг зөвлөж байна.

-Монголчуудын дунд үе мөчний өвчин элбэг тохиолддог. Хүмүүс нас хэвийгээд ирэхээр өвдөг, гарынх нь үеэр нь өвдөж, ажил хийх чадваргүй болдгийн шалтгаан нь юунаас үүдэлтэй вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

-Уламжлалт анагаах ухаанд шар усны гаралтай өвчнүүд гэж тусгай бүлэг байдаг. Шар ус гэдэг нь бие махбодид үүсч буй нэг төрлийн цөв юм. Энэ нь биеийн бүрэлдэхүүнд ордог долоон тамирын нэг, цусны тамираас үүснэ. Цусны тамираас тунгалаг цөв хоёр үүснэ. Энэ цөв нь цөс. Цөснөөс шар ус үүсдэг. Үе мөчний гаралтай эмгэгийн уламжлалт анагаах ухаанд хэрх хэмээх нэрийн дор судалдаг. Хэрх өвчин нь үе мөчнөөс гадна яс холбогч эд, булчин, дотор эрхтэнийг гэмтээдэг. Уламжлалт анагаах ухаанд хэрхийн шалтгаан нь шар ус юм. Өвдөг, өвдөгний шалтгаан нь энэ шар устай холбоотой. Мөн цөсний эмгэг, бөөрний хүйтэн хийтэй холбоотойгоор ихэвчлэн өвдөг өвддөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

-Шар усны өвчин гэж яриад л байдаг. Энэ өвчин хэрхэн үүсдэг вэ?

-Шар усны өвчин нь явдал мөрийн нөхцөл, цаг улирлын нөхцөл, идээ ундааны нөхцөл, бусад нөхцөлөөс хамаарч үүсдэг.

1.Явдал мөрийн нөхцөл гэдэг нь: Чийгтэй газар байх, даарах, бэртэж доргих, биеийн хүчний хөдөлмөр эрхлэх нөхцлүүд

2.Цаг улирлын нөхцөл: Хурын улирал, өвлийн улиралд даарсантай холбоотой

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

3.Идээ ундааны нөхцөл: Ходоодны галын илчийг муудуулан шингээлт муутай, хурц халуун чанартай цөсний зогсонги үүсгэдэг хоолонд хэрэглэх нь хэрхийг хөдөлгөж, шар усны хямралыг үүсгэнэ.

4.Бусад нөхцөл: Тодорхой эрхтэн системийн эмгэгийн улмаас хэрх өвчин сэдэрдэг. Үүнд: Ходоод, элэг цөсний эмгэг, ханиад томуу тусах, зарим үед хүний нас хөгшрөх тусам хүйтэн хий арвидсанаас цагаан хэрх үүснэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

-Хэрх өвчний тухай та яриач. Дотроо олон янз байдаг уу?

-Хэрх өвчнийг язгуураар нь:

-Цагаан хэрх

-Хар хэрх

Бадгана хийн өвөрмөц хүмүүс, настай хүмүүс хэрхээр өвчлөх нь их тохиолддог. Учир нь ходоодны галын илч доройтож, шимийн долоон тунгалагийн (цус, мах, өөх, яс, чөмөг, дусал) боловсролт тодорхой хэмжээгээр алдагдах, шар ус хямарч, бадгана хийтэй хавсрахыг цагаан хэрх гэнэ. Цус шартай хавсран үе мөчид нөлөөлж гэмтээснээс үүссэнийг хар хэрх гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

-Энэ хоёр төрлийн цагаан хэрх, хар хэрхийн шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бол?

-Цагаан хэрх нь голдуу том үеүдийг гэмтээдэг. Үе нь хэлбэр дүрсээ алдсан, үений хөдөлгөөн тодорхой хязгаарлагдсан, тэнийхгүй нугаларахгүй байж болно. Үеэр нужигнаж дуугарах тухайн өвчтэй үе нь цайж хавагнах, дараад үзэхэд хүйтэн, өвчин харьцангуй багатай. Мөн хоолны шингээлт муу, ходоод цанхайдаг, цээж хорсдог, ам заваардаг, хэхрүүлэн бас хүндрэх, амьсгаадах, цээж давчдах, хөөстэй цэрээр ханиах шинж тэмдэг илэрдэг. Шар ус ихсэхэд ясыг гэмтээж, сийрэгжиж хэврэгшүүлнэ. Үс хөмсөг унамтгай, хумс хугарамтгай, арьсан дээр, нүүрэнд толбо нөсөө үүснэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

Хар хэрх нь залуу хүмүүст тохиолдоно.Халуун чанартай, цус шарын махбодитой. Энэ үед голдуу жижиг, том үеүдийг хамт гэмтээнэ. Өвчин цочмог эхэлж үе нь улайж хавдан, өвчин эмзэглэл ихтэй, ханиад хүрэх, даарах, бэртэл, доргих зэрэгтэй холбоотой сэдэрч, сэдрэлт бүр нь шинэ үеийг гэмтээдэг. Арьс халуун , хөлрөмтгий болохоос гадна цусархаг гүвдрүү, тууралтууд гарна. Гарын алга улайна. Энэ нь цусны хямрал байгааг харуулж байна.

-Энэ өвчнийг хэрхэн эмчлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Хэрхийн үед тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулах ходоод, элэг цөсийг эмчлэх

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

-Үенд нөлөөлөх эмгэг шар усны хямралыг арилгах

-Хий, шар, бадгана гурван махбодитой нь уялдуулан эмчилнэ.

Эмчилгээ:

Цагаан хэрхийн үед

1.Шар усыг мөрөөс нь буцаахын тулд галын илчийг сайжруулдаг эм хэрэглэнэ.Үүнд:Сэмбэрүү5 Сэмбэрүү8, Жамц4, Даль16 өглөө өлөн дээр нь хэрэглэвэл сайн

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

2.Шар усны хямралыг арилгахын тулд шар усныгурван эмтэй эм тан хэрэглэнэ. Үүнд Нару3, Бойчу15 гэх мэт. Үүнээс гадна шар усыг хураах Жомлол5 тан өгч болно

3.Засал: халуун засал, дэвтээлэг засал хийнэ.

Хэрхийн үед хануур, самнуур сайн. Туйплан уулгах зэрэг эмчилгээний олон аргууд бий. Ер нь уламжлалт эмнэлгийн эмчид үзүүлж, эмчийн заавраар эмчлүүлвэл үр дүнтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-85-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *