Categories
Uncategorized

Газрын зураг хэл яагаад үүсдэг вэ? Хэлний өнгөрөөр эрүүл мэндээ шинжихүй ХАДГАЛААД АВААРАЙ

ГАЗРЫН ЗУРАГ ХЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Газрын зураг хэл нь нийтлэг тохиолддог бөгөөд хэлний хажуу хэсгүүд болон дээд хэсгээр харагдах ч заримдаа хэлний доор илэрнэ. Хэлэн дээр байнгын жигд биш хэлбэртэй гөлгөр, улаан хэсэг ялгарч харагдах бөгөөд энэ нь газрын зураг шиг харагддаг. Ихэвчлэн улаан толбонуудыг тойроод долгиолсон цагаан хүрээ үүснэ. Хүмүүс хэдэн долоо хоног, сарын дараа үүссэн улаан толбоны байрлал өөрчлөгдсөнийг анзаардаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

Газрын зураг хэл яагаад үүсдэг вэ?

Хэлний гадаргуугийн хөгшин хучуур эсүүд өөрийгөө нөхөн төлжүүлж байгаатай холбоотой. Хэлний хамгийн гаднах гадаргуу нь ингэж шинэчлэгддэг. Заримдаа төлжих хэсгийн эсүүд эрт гуужиж байхгүй болсны улмаас уг хэсгээр улаан, хорсох загатнах зовиуртай толбо үүсдэг.

Нөгөөгөөр хэлний зарим хэсгийн арьс нь төлжөөгүй удаан хугацаа өнгөрсний улмаас цагаан харагддаг. Улаан толбо нь нимгэн учраас халдварт (candida) өртөх нь хурдан бөгөөд хорсох эмзэглэх мэдрэмж төрнө. Халдвар дундаас амны мөөгөнцөр нь сарын хугацаанд халдварлах боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

Хэн өртөх боломжтой вэ?

Бүх насны хүмүүст тохиолдох бөгөөд хүүхэд наснаас эхлэн мэдэгддэг. Халдварт өвчин биш ч нэг гэр бүлийн хүмүүст илэрч болно.

Газрын зураг хэл нь юунаас болж хүндрэх вэ?

Хэлэн дээрх улаан толбоны салст нь нимгэн бөгөөд хүчиллэг хоол хүнс, халуун ногоо, хэт амтлагчтай хоол идэх үед эмзэглэж өвдөж эхэлнэ. Та ямар төрлийн бүтээгдэхүүн идэхэд эмзэглэх, зовиурлахыг өөрөө анзаарч эхэлдэг учир хүндрэх нь харьцангуй бага байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

Газрын зураг хэлийг яаж эмчлэх вэ?

Газрын зураг хэл нь нарийн мэргэжлийн эмчилгээгүй ч амны хөндий мөгөөнцөр болон бусад халдвараар оношлогдсон тохиолдолд эдгээрийн эмчилгээний явцад эмчлэгдэх, зовиур нь багасах боломжтой. Miconazole тосон түрхлэгийг эмзэглэл ихтэй үед хэрэглэж болно. Газрын зураг нь хавдар төст шинж чанаргүй бөгөөд хавдрын урьдал болохгүй, өөрийн идэх цочроох хоол хүнсийг хязгаарлахад зовиур нь багасдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

Эх сурвалж: Oral Health Foundation (dentalhealth.org)

Дэлхийн олон орны эмч нар өвчтөнийхөө хэлийг ажиглаж, тухайн хүний оношийг тодорхойлдог. Учир нь хүмүүсийн төдийлөн ач

Дэлхийн олон орны эмч нар өвчтөнийхөө хэлийг ажиглаж, тухайн хүний оношийг тодорхойлдог. Учир нь хүмүүсийн төдийлөн ач холбогдол өгдөггүй хэл нь үнэндээ бидний бие махбодийн талаар олон зүйлийг хэлж өгч чаддаг байна. Юун түрүүнд та толинд хараад хэлээ сайтар ажиглаарай. Харин дараа нь энэхүү мэдээллийг уншиж өөрийн эрүүл мэндийг шинжээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

1. Хэл дээрх цэгүүд

Хэл дээрх цэгүүд

Хэл бол таны дотоод эрхтний үйл ажиллагаа ямар байгааг бүхэлд нь харуулдаг толь юм. Өөрөөр хэлбэл, дотоод эрхтний үйл ажиллагаанд гарч буй бүх л асуудлыг хэлний тусламжтайгаар мэдэж болдог аж.

Хэлний үзүүр зүрхний үйл ажиллагааг, үзүүрийн 2 зах хэсэг нь уушгийг, харин хэлний гол хэсэг ходоод болон нойр булчирхайг, зах буюу ирмэг хэсэг нь элэг, дэлүүг, хэлний арын хэсэг нь гэдэс, түүний 2 захын хэсэг нь бөөрний үйл ажиллагаа ямар байгааг тус тус илтгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

2. Хэлний хэлбэр, хэмжээ

Хэлний хэлбэр, хэмжээ

Ерөнхийдөө хэлний өнгө болон өнгөр нь эрүүл мэндийн янз бүрийн асуудлуудыг илтгэдэг болохыг хүн бүр мэднэ. Тэгвэл хэлний хэлбэр нь үүний адил олон зүйлийг хэлж өгдөг. Тухайлбал, хэл тань нимгэвтэр байвал та шингэний дутагдал, бодисын солилцооны хувьд асуудалд оржээ. Харин хэл хавагнаж, томрох нь бамбай булчирхай эсвэл ямар нэг халдвар авсны шинж тэмдэг юм. Мөн хэл хэвийн хэмжээнээс харьцангуй зузаан байх нь В12 витамин дутагдаж байгааг илтгэдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

3. Босоо шугам

Босоо шугам

Хэл дээрх уг босоо шугам нь нурууг хариуцдаг. Хэрвээ энэ зураас хэлний уг хэсэгт бага зэрэг мурийсан байвал нуруу суулттай эсвэл бүсэлхий хавиар асуудал үүссэн болохыг илтгэдэг.

Харин дунд хэсэгт мурийсан байвал таны цээжний хөндийд ямар нэг асуудал үүссэн байж мэдэх юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

Харин босоо зураас нь хэлний үзүүр хэсэгт мурийсан байвал эмэгтэйчүүд болон умайн хүзүүний орчимд асуудал үүссэн гэдгийг харуулдаг байна.

4. Хэлний улайлт

Хэлний үзүүр хэсгээр үрэвсэж, юм гарах нь нэг төрлийн хэлний үрэвсэлт өвчин бөгөөд энэ нь гормоны өөрчлөлт болон В12 дутагдсантай холбоотой байдаг. Зарим үед энэ нь хорсож, өвдөж ч болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

5. Хэл чичрэх

Хэл чичрэх нь сэтгэлийн түгшүүр, далд айдас, мэдрэлийн эмгэг зэргийг илтгэдэг. Энэ нь Паркинсоны өвчний шинж тэмдгүүдийн нэг юм.

6. Хэл хагарах

Хэл хагарах нь ихэнхдээ удамшлын гаралтай байдаг. Мөн энэ нь Мелкерсон-Розенталь хам шинж буюу ховор тохиолддог мэдрэлийн системийн эмгэг байх нь бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

Хэрвээ таны хэлэнд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрсэн бол эмнэлэгт очиж нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй шүү.

Хэлний өнгөр биеийн байдлаас болж хувирч байдаг. Та хэлээ толинд хараад танд ямар асуудал байгааг мэдэх боломжтой юм. Зурган дээрх тооны дагуу хараарай!

1

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

Ямар нэгэн онцгой толбо өнгө байхгүй бол та асуудалгүй.

2

Шинж: Цайвар нимгэн өнгөртэй, жижиг жижиг улаан толботой хэл

Шалтгаан: Ядрах, сульдах, хоол тэжээлийн дутагдал, агаарын дутагдал, санаа зовох, хэт их юм бодох

3

Шинж: Нимгэн шар өнгөр, улаан өнгөтэй хэл

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

Шалтгаан: Хэт халууцах, хөлрөх, цангах, уурлах, арьсны өвчин

4

Шинж: Цайвар зузаан өнгөр, төвийсөн хэл

Шалтгаан: Хаван, гэдэс, ходоод дүүрэх, бие тавгүйрхэх

5

Шинж: Хар толботой, чернилэн ягаан өнгөтэй хэл

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

Шалтгаан: Гар хөлийн үзүүр даарах, хөл өвдөх, судасны бүдүүрэл, толгой өвдөх, цээж өвдөх, элэгний толбо, гэрэл дутагдах

6

Шинж: Цайвар нимгэн өнгөр, улаан үзүүртэй хэл

Шалтгаан: Стресст орох, сэтгэлийн хямрал, гутралд автах, сэтгэл санаа тогтворгүй байх

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

7

Шинж: Зузаан шар өнгөр, улаан өнгөтэй хэл

Шалтгаан: Арьсны асуудал, бэлгийн замын халдвар, бие хөлрөх, уурлах, тайван биш байх

8

Шинж: Нимгэн цагаан өнгөр, төвийсөн хэл

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

Шалтгаан: Амархан даарах, цонхийх, нурууны өвчин, орон гаран болох, сэтгэлийн хөөрөлгүй болох, бэлгийн сулрал, үргүйдэх

9

Шинж: Өнгөргүй, хагарсан, улаан хэл

Шалтгаан: Цусны даралт ихсэх, шөнө хөлрөх, нойргүйдэх, цухалдах, чих шуугих, цэвэршилт

This image has an empty alt attribute; its file name is 1-89-1024x546.png

10

Шинж: Өнгөргүй, цайвар цонхигор хэл

Шалтгаан: Толгой эргэх, ядрах, зүрх дэлсэх, ой санамж муудах, нойргүйдэл, эмэгтэйчүүдийн асуудал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *