Categories
Uncategorized

Холестерин зүрхний өвчний шалтгаан биш. Холестерин гэдэг бас тийм ч муу зүйл биш. ЗААВА Л УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

ХОЛЕСТЕРИН ЗҮРХНИЙ ӨВЧНИЙ ШАЛТГААН БИШ

1950-д онд загасны физиолог судалдаг байсан Ancel Keys холестериний онолыг дахин гаргаж ирснээр шигдээсийн үндсэн шалгааныг холестерин гэж үздэг болсон. Энэ үеэс эхлэн зүрхний өвчнөөр хамгийн олон хүн нас бардаг болсон. 70 шахуу жил энэ онолоор эмчилж байгаа боловч жил ирэх тусам өвчтөний тоо, үхлийн тоо нэмэгдэж ирсэн.

Өөх тос идэхээ багасгачихвал шигдээсээр өвчлөхгүй гэж сурталчилж өөх тосны эсрэг олон янзын ажил зохиосон боловч шигдээсийг багасгаж чадаагүй. Холестирины онолыг анагаах ухаанд бий болгосон Николай Аничков туулайнуудыг өөхтэй махаар хооллож судасны хатуурал үүсгэж холестерины онолыг бий болгосон бөгөөд судасны хатууралтай болсон туулайнуудын судасны хатуурал нь өөхтэй махаар хооллохоо зогсоосноос хойш 2-3 жилийн дараа хэвийн байдалдаа орж хатуурал нь арилсан байсныг мэдсэн боловч үүний шалтгааныг нь тайлбарлаж чадаагүй тул чимээгүй орхисон байна. (1928, 1933 )

1936 онд Нью Йоркийн Их Сургуулийн Шүүх эмнэлгийн танхимын 2 профессор патанатомич Kurt Lande, биохимич Warren Srerry нар шигдээсээр нас барсан хүмүүст судалгаа хийж холестириноос болж судас хатуурдаг гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

Канадын Лондон хотын эмч J.C.Paterson хамтрагчдынхаа хамт 800 ахмад дайчдад судалгаа явуулж судасны хатуурал нь холестеринтой ямарч холбоогүй байна гэсэн дүгнэлт хийсэн байна.

1940 онд Wienhous, Hitsch нар судасны хатуурал нь зөвхөн холестерин дангаараа биш өөр бодисууд ч бас байна гэж баталсан ба С-витамины нөлөөгөөр энэ хатуурал нь багасч байна гэдгийг ч баталсан байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

1949 онд Horlick, Katz нар туршилтын амьтдад үүссэн судасны хатуурал арилж байгааг баталсан ба үүнд С-витамин чухал үүрэг гүйцэтгэж байна гэж дүгнэсэн. Энэ 2 эрдэмтэн амьтны судасны хатуурал тухайн амьтны биед байгаа С-витаминаас шалтгаалж янз бүрийн хугацаанд арилж байгааг бас баталсан.

1964 онд цацраг идэвхит холестериныг амьтны биед оруулж хаана очиж наалдахыг нь ажигласан ба С-вит ихтэй амьтдын судсанд наалдахгүй байжээ. (Зайцев ба бусад)

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

Бэйлорын Их Сургуулийн зүрхний мэс засалч Michael De Bakey шигдээс болж эмнэлэгт хүргэгдэж ирсэн 1700 өвчтөнүүдийн холестеринийг нь үзэхэд эдгээр өвчтөнүүдийн дөнгөж 20% нь холестерин ихтэй байжээ.

Доктор Harlan M Krunholz “Journal of the American Medical Association” сэтгүүлд 997 хүнд хийсэн судалгаагаа хэвлүүлсэн байна. Уг судалгаагаар холестерин ихэссэн болгон шигдээс болдоггүй юм байна гэдгийг баталсан байна.

Холестерин нь хүн амьтны биед байгаа хорт бодисыг хамгийн хүчтэй саармагжуулдаг гэдгийг эрдэмтэд баталсан байна. (Figueredo 2003, Park 2005)

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

Зарим судлаачид цусад холестерин ихсэнэ гэдэг нь организмд хорт бодис ихсэж байгааг үзүүлдэг гэж баталсан байна. (Сhi ба бусад 1981)

Мөнгөн ус агуулсан ломбо тавиулж шүдний угаа эмчлүүлсэн хүмүүст холестерин нь ихэсдэг бөгөөд эмчлүүлсэн шүдийг нь авуулахад холестерин нь багасч нормдоо орж байжээ.

Туулайн биед хар тугалгыг оруулахад холестерин нь ихсэж байжээ. (Tarugi ба бусад 1982).

Туршилтын амьтдыг анатоксиноор нөлөөлөхөд холестерин нь ихсэж байсан ба С-витамин өгөхөд холестерин нь багасаж байжээ. (Yousef ба бусад 2003)

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

1987 онд холестириныг багасгадаг эм “Статин” гарсан ба гарсан жилдээ 200 сая долларын борлуулалт хийсэн байдаг. Холестириныг багасгахад шигдээсээр өвчлөхгүй болдог бол одоо дэлхий дахинд уг өвчин байхгүй болсон байх ёстой. Статиныг худалдаанд гарч эхлэх үед Америкт жилд 550 мянган хүн зүрхээр нас бардаг байсан бол одоо шигдээстэй хүний тоо улам ихсэж жилд 1 сая шахуу хүн нас барж байгаа . Одоо Америкт статины борлуулалтын орлого Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хамаагүй их болсон. Гэтэл шигдээстэй өвчтөний тоо багасахгүй ихсэж байгаа. Үүнийг яаж тайлбарлах вэ?

Статин нь судасны хатуурлыг улам эрчимжүүлдэг. Статин зүрхний дутагдал, чихрийн өвчин, хавдраар өвчлөхийг түргэсгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

2011 онд Journal of Evaluation in Clinical Practice сэтгүүлд хүний холестерин 5mmol/l ( 193mg/dl) их байвал урт насална гэсэн Норвегийн эрдэмтдийн судалгаа гарсан байна.

2011 онд Journal of the American Medical Association сэтгүүлд 32000 хүнд хийсэн судалгааны тайлан хэвлэгдсэн ба уг судалгаанд Статин нь чихрийн шижингээр өвчлөх магадлалыг ихэсгэдэг болохыг баталсан байна.

45-с дээш насны эмэгтэйчүүд Статин уудаг бол чихрийн өвчнөөр өвчлөх нь 50% ихэсдэг гэсэн дүгнэлт Харвардын Анагаахын Сургуулийн эрдэмтэд хийжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

Статины гаж нөлөөг баталсан 900-д судалгаа байдаг гэж Аmerican Journal of Cardiovascular Drugs сэтгүүлд гарсан судалгаанд бичсэн байна.

Цусанд байгаа холестирины хэмжээг 160-с бага болговол хүний наслалт богиносно гэсэн судалгаа ч бий. Холестириныг хэт бага болговол аз жаргалын гормон болох серотонин бага болж сэтгэл гутрал ихсэж амиа хорлолт элбэг болдог байна. Тиймээс бид холестеринээр оролдох шаардлага байна уу?

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

Манай эмч нар амьтны гаралтай өөх тос идвэл шигдээсээр өвчилнө гэж ярьж байгаа нь шигдээсийг ихэсгэхээс өөр үр дагавар авчрахгүй нь ойлгомжтой. Гэтэл судлаачид өөх тос их хэрэглэдэг хүмүүс биш нүүрс ус их хэрэглэдэг хүмүүст шигдээс илүү болж байна гэдгийг баталсан байна .

Остеопорозоос айж сүүн бүтээгдэхүүн болон кальцийн бэлдмэл тогтмол их хэрэглэдэг эмэгтэйчүүдэд шигдээс болох магадлал 30% ихэсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

Jerzy Ziemba гэдэг польш хүн гипнозоор эмчилгээ хийж Авсрали улсад 22 жил амьдарсан ба түүний холестерин нь өндөр байна, статин уу гэхэд нь уугаагүй ба 7 хоногт 30-35 өндөг 13 жил идсэн ба эх орондоо ирээд зүрхний шинжилгээ өгөхөд таны судас 18 настай хүнийх шиг байна гэж эмч нар хэлсэн байна. Өндөг их идвэл холестерин ихсэнэ гэж эмийн концерныхон хүмүүсийг айлгадаг ба үүний учрыг одоо ойлгосон байхаа.(Өндөг идэхдээ шарыг нь болгохгүй идэх ёстой). Польшийн эмч Квашневский өндөг иддэг хүнд судасны хатуурал үүсэх биохимийн үндэс байхгүй гэж баталсан байдаг.

Зүрхний өвчний нэг чухал үзүүлэлт болдог 3-глицерид амьтны гаралтай өөх тос их хэрэглэдэг хүмүүст биш харин нүүрс ус их хэрэглэдэг хүмүүст ихэсдэг болохыг олон судалгаа харуулсан байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

Өөх тос хэрэглэхгүй, холестириныг ихэсгэхгүй байлгавал шигдээсээс айхгүй байж болно гэдэг бол үндэслэлгүй болохыг эрдэмтэд батлаад олон жил болж байна. Тэр ч байтугай том ширхэгт холестерин буюу HDL-г 10% ихэсгэхэд хавдраар өвчлөх магадлал 36% багасна гэж эрдэмтэд баталсан байдаг

Холестерин судасны хананд үүссэн шарханд наалдаж түүнийг томрохоос хамгаалдаг ба энэ нь организм өөрийгөө эрүүлжүүлэх, бүрэн бүтэн байдлаа хамгаалах гэж хийдэг. Үүн дээр нь кальци, омега-6 зэрэг 10-д бодис наалдаж түүнийг улам бат бөх болгодог ба ихэнх нь кальци байдаг тул ясны бүтэцтэй ойролцоо хатуу болдог. Тиймээс судасны хатуурал гэдэг маань маш хатуу зүйл судасны хананд бий болохыг хэлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

Харин манай эмч нар өөх идэхээр тэр өөх цусаар нь явж судасны хананд наалдаж судасны хана өөхөлдөг гэж ярихаа болих хэрэгтэй. Өөхөлдөг бол судасны хатуурал биш зөөлрөлт болно биздээ. Өөхтэй мах зөөлөн гэдийг монголчууд мэднэ дээ уг нь. Кето хоолонд өөх тос 70-80% байдаг, уг хоолыг идвэл судсаар нь цус биш өөх тос урсах болж байна уу?

Анагаах ухаан бол дураараа ярьж болдог сэдэв биш, зөвхөн судалгаанд үндэслэж ярьдаг сэдэв гэдгийг мартаж хэзээ ч болохгүй!

Холестерин бол бидний дайсан биш . Харин ч бид эсийг гэмтэхээс нь хамгаалж байдаг холестеринд баярлаж байх ёстой.

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

Холестериныг хэт багасгавал хүний нас богиносно гэдгийг дахин сануулая. Холестерингүй амьдрал гэж байхгүй.

Холестерин зүрхний шигдээсийн шалтгаан болдог гэдгийг баталсан ямарч судалгаа байхгүй.

Холестериний “Норм”-г баталсан ямарч судалгаа байхгүй, Өөрөөр хэлбэл холестириний хэмжээ ийм хэмжээнд хүрвэл аюултай гэдгийг баталсан судалгаа байхгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

Статин уувал шигдээсээс хамгаална гэдгийг баталсан судалгаа байхгүй.

Судасны хатуурал арилдаггүй гэдэг бол худлаа үг.

Холестерины тухай маш олон судалгаа 100 гаруй жил хийгдсэн бөгөөд маш их судлагдсан сэдэв. Тиймээс холестерины тухай худлаа ярихаа больж шигдээсийн үндсэн шалтгааны тухай ярьдаг болсон цагт л шигдээсийг багасгаж чадна. Зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан бол хордлого, халдвар байдаг. Энэ тухай бичихээр бэлдэж байна. Судасны хатуурлыг арилгаж болно гэдийг баталсан олон судалгаа байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-91-1024x546.png

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

Холестерины тухай хэдэн үг…

Холестерин нь олон өвчин эмгэгийн шалтгаан, нөхцөл болдог гэж үздэг… Энэ нь үнэхээр л тийм хортой, биед байж болшгүй зүйл үү?… Асуудал бол зохих түвшинд байгаа эсэхийн тухай л юм.

Үнэндээ холестерины хүчээр л бид өдий зэргийн ухаан санаатай, ой тогтоолттой, эд эсүүд маань хэвийн өсөж олширч, бас бие махбод маань халуун дулаан, илч энергитэй байж чадаж байгаа юм. Биеийн бүхий л бодисын солилцоо, биохимийн урвалд бусад олон бодисийн адилаар холестерин ч бас чухал үүрэгтэй оролцдог. Мөн холестерины түвшин тогтмол байх ёстой хэмжээнээс бага байна гэдэг нь тархины үйл ажиллагаанд муу нөлөөтэй учир нь тархины 60% нь холестерин байдаг. Гол тэжээл нь дутагдсан тархи Альцхеймэр, Паркинсоны өвчин, зөнөгрөл зэрэгт амархан бууж өгдөг байна.

Бид бүгдээрээ л Д витаминыг биед ялангуяа хүүхдэд маш хэрэгтэй, бас тэр нь наранд биеэ шарсаны улмаас биед үүсдэг гэдгийг сонссон байх. Харин биед холестерины түвшин хангалттай их байхгүй тохиолдолд нөгөө чухал Д витамин чинь арьсанд үүсдэггүй. Яг нарийн яривал Д витамин нь арьсны хамгийн гадна талын давхаргад бас арьсан дээр холестерины гол оролцоотойгоор үүсдэг. Тиймээс наранд хэдий их биеэ шардаг ч шарсаныхаа дараа тогтмол усанд ороод байвал нөгөө цаг заваа гарздаад олж авсан жаахан Д витаминаа угааж орхидог юм шүү дээ.

Олон хүмүүс яаж холестерины түвшинг бууруулах вэ гэж асуудаг. Гэхдээ үүнээс урьдаад яагаад түвшин нь нэмэгддэгийг мэдэх хэрэгтэй. Элэг бол хүний бие дэх асар нарийн ажиллагаатай лаборатори юм.

Хүний биед ямар нэгэн шархлааны хэлбэр буюу үрэвсэл үүссэн тохиолдолд элэг хэвийн хэмжээнээсээ илүү ихээр холестерин ялгаруулж эхэлдэг байна. Мэдээж зарим өвчин эмгэгээс үүдэлтэй шалтгаанууд бий л дээ. Гэхдээ дийлэнх тохиолдолд биед үрэвсэл үүссэнээс болж элэг холестерин ихээр үйлдвэрлэж эхэлдэг. Энэ нь нэг ёсны хамгаалалт гэж ойлгож болно. Бидний биед үүссэн (дотор далд, жишээ нь судасны дотор хананд г.м) тэр шархан дээр нөгөө холестерин маань очиж наалдаад бүрхээд авдаг. Ингэснээр тэр шархыг бохирдлоос хамгаалж түргэн эдгэхэд тусладаг байна.

Нөгөөтэйгүүр хэрвээ холестерин байх ёстойгоосоо их бвал тэр нь ямар нэгэн нуугдмал үрэвсэл бнаа, ямар нэгэн доголдол бодисын солилцоонд бна шүү гэж хэлээд бгаа биеийн хэл, дохио, маркер гэж ойлгож болно. Гэтэл дээр дооргүй бүгд л бие маань юу хэлээд бгааг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэлгүй, зүгээр л тэр маркерийг (холестеролийг) элдэв синтетик хороор бууруулахыг чухалчилдаг. Хэрвээ бие маань хэвийн, эрүүл саруул бгаа бол бие маань идсэн уусан зүйлээсээ хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь гадагшуулаад хаядаг иж бүрэн тоноглолтой юмсан. Өөрөөр хэлбэл бие маань холестерины түвшинг төвөггүй зохицуулж чаддаг, гэхдээ эрүүл бие шүү.

Товчхондоо бид чинь аливаа өвчний язгуур шалтгаантай биш, үр дүн,симптомтой нь л байлдаад байгаа юм.

Энэ бүхэн хэнд ашигтай вэ? Мэдээж аварга том, хүчирхэг эмийн үйлдвэрлэгчид л биднийг үхдэг ч үгүй сэхдэг ч үгүй байнгын хэрэглэгчид нь байлгаж байж л ашиг олно шүү дээ, яг л илюминати нар дэлхийг санхүүгийн төөрөгдөл манан дунд байлгаж боолчилж бгаатай адилхан.

Нэгэн жишээ хэлье. АНУ-д статин хэмээх холестерин бууруулах эм маш их ашигтай бдаг юм бна. Энэ бодис орсон эмүүдийг АНУ д эмч нар нь улсаас тогтоосон холестерины нормоос хэтэрсэн холестеринтой хүн бүрд, тэр ч бүү хэл хүүхдэд хүртэл бичдэг гэнэ. Хэрвээ тийм хүнд эмч нь бичиж өгөөгүй бол эмч шууд л ажилгүй болдог. Харин өвчтөн нь тэр эмээ аптекаас аваагүй бол дараагийн удаа тэр хүн даатгалын дагуу үнэгүй үзүүлэх эрхээ алддаг. Ийм л систем тогтчихсон байна шүү, цаана чинь. Бас дээрээс нь эрүүл насанд хүрсэн хүний биед байх ёстой холестерины хэмжээ нэлээд хэдэн жилийн өмнө 200 mg/dl гэж АНУд тогтоосон боловч энэ тоог улам багасгасаар байгаа. Одоо олон оронд 190 гэгдэх болж түүнээс дээш гарсан хүн бүрд нөгөө статинийг заавал уух болж байгаа юм. Хамгийн аюултай нь тэрхүү нормыг ямар нэгэн эрдэм шинжилгээний байгууллага олон жилийн турш хэдэн мянган эрүүл хүн дээр хийсэн туршилтын үндсэн дээр биш хэн нэгэн эрхтэн дархтаны шийдвэрээр тогтоодог байна. Маш олон нэрт эмч судлаачдын хувийн ажиглалт туршлагаас үзэхэд эрүүл хүнд 240-260 mg/dl холестерин байх ёстой юм байна. Энэ талаар илүү сонирхохыг хүсвэл

Uffe Ravnskov эмчийн бичсэн “The Cholesterol Myths” гэдэг номыг олж уншихыг зөвлөх байна.

Бас холестерин бууруулдаг гэгдэх статин нь бидний боддогчлон биед ороод холестериныг шууд задалдаг ч юмуу, гадуур нь бүрхэж аваад биеээс гададгшлуулдаг эд биш. Харин хүний элгэн дэх ямар нэгэн энзим бүрэлдэх процесийг зогсоож блоклодог. Өөрөөр хэлбэл элэгний хэвийн үйл ажиллагааг хүчээр өөрчилдөг гэсэн үг юмаа. Ийм “бяцхан” шалтгааны улмаас холестериноо ямар түвшинд байгаа болон буулгах эсэх талаараа сайтар бодож болгоогоорой хэмээн зөвлөх байна.

Нэмж сонирхуулахад холестериныг буруутгадаг гол зүйл нь цусны судасны хатуурал бас бөглөрөл байдаг. Гэтэл тэр бөглөөс болсон хатуу зүйлийнх нь өрдөө 3-5% нь л холестерин байгаа нь тогтоогдсон. Учир нь холестерин багатай биед Д витамин заавал дутагдалтай байдаг ба Д байхгүй бол хоол хүнсээр болон нэмэгдэл байдлаар аваад байгаа кальци маань очиж наалдах ёстой ясандаа биш, харин хаа таарсан газраа бөөгнөрч хоцорсоноос болдог байна…

Энэ нь судас хатуурал, үе мөч шохойжих, тэр ч бүү хэл хөхний хавдар үүсэхэд нөлөөлдөг.

Бас холестериныг муулахад маргарин үйлдвэрлэгчид томоохон лобби хийсэн байдаг. Бүгд мэдэх ёстой зүйлсийн нэг бол маргарин болон бүх төрлийн транс тос нь зүрх судасны гол дайсан шүү. Пластик савалгаатай, өндөр температурт боловсруулсан бүхийл төрлийн тос биед хортой, маргаринаас дутахгүй. Натурал өөх тосноос илүү тэдгээрээс бид зайлсхийх ёстой боловч бүх түргэн хоолны газруудад яг л тийм транс тос буюу бидний бие, хоол боловсруулах эрхтэн маань задалж шингээж дийлдэггүй тийм тосыг ашигладаг нь нууц биш. Тэд чинь биднийг аажим булшилдаг гэхэд буруудахгүй.

Бас өөх тосыг (натурал болон цэвэршүүлээгүй, өндөр температурт боловсруулаагүй тос) тас хорих нь таныг цөсний чулуутай болгоход нөлөөлдөг гэдгийг санаж яваарай. Тэгэхээр л аливаа зүйлийг илүүдүүлж дутуудуулж буруудуулалгүй алтан дунджийг нь олж мэдлэг мэдээлэлтэй байж л эрүүл байх боломжтой. Эрүүл энхийг хүсье.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *