Чихрийн шижин гэж юу вэ? Хэрхэн урдчилан сэргийлэх вэ?
Чихрийн шижин гэдэг нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин юм.

Инсулин нь нойр булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд бие махбодид хэрэгтэй энергийн эх үүсвэр болох глюкозыг бидний бие рүү гол зөөх чухал үүргийг гүйцэтгэдэг. Xэрэв инсулин даавар байхгүй бол цусан дахь сахарын хэмжээ ихэсч, цаашид удаан үргэлжилбэл биеийн бусад эд эрхтэнд сөргөөр нөлөөлнө.
Чихрийн шижингийн төрлүүд

Чихрийн шижинг хэлбэрээр нь дараах 3 төрөлд хувааж болно.
1-р хэлбэрийн чихрийн шижин
Ихэвчлэн бага насны болон өсвөр насны хүүхдэд тохиолдоно. Энэ төрлийн чихрийн шижин өвчний үед инсулин даавар бараг байхгүй буюу маш бага хэмжээтэй байна. Иймд цусан дахь сахарын хэмжээг тогтмол байлгахын тулд байнга инсулин даавар хэрэглэдэг.

2-р хэлбэрийн чихрийн шижин
Энэ төрлийн шижин өвчний 90%-иас дээш тохиолдол нь насанд хүрэгчдэд илэрдэг. 2-р хэлбэрийн шижингийн үед бие махбод инсулин даавар ялгаруулах боловч хангалттай хэмжээнд зохицуулж чадахгүй. Иймд эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн эрүүл хоолны дэглэм мөрдөх шаардлагатай. Хэдийгээр зөв амьдралын хэв маягийг мөрдсөн ч зарим тохиолдолд эм буюу инсулин дааврыг хэрэглэж цусан дахь сахарын хэмжээг тогтмол байлгах хэрэгтэй болдог.

Жирэмсний үеийн чихрийн шижин
Жирэмсний явцад дааврын нөлөөнөөс болж эмэгтэй хүний цусанд сахар ихэсдэг. Энэ хэмжээ цаашид өндөр байх нь ээж болон урагт асуудал үүсгэх ба чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй.
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Ам ихээр цангахОйрхон шээх
Маш их өлсөх, гол харлах
Амархан ядрах, сульдах
Шалтгаангүй турах

Хараа муудах
Шарх удаан эдгэх
Гар, хөлийн үзүүр хэсэг бадайрах, юм мэдрэхгүй байх
Хэзээ эмчид хандах вэ?
Хэрэв танд дээрх шинж тэмдгийн аль нэг илэрч байгаа бол эмчид хандаж болно. Мөн өөрийн хүссэн үедээ эмчид хандаж сахарын түвшингээ шинжлүүлэх хэрэгтэй.

Хэрэв чихрийн шижинтэй болсон бол яаралтай эмчид хандаж, эмчийн хяналтад тогтмол орох, заавар зөвлөгөөг нь дагаж мөрдөх, буруу дадал зуршлыг хаяснаар чихрийн шижингээс үүсэх хүндрэлээс сэргийлэх боломжтой.
Хэрэв чихрийн шижинтэй бол яах вэ?
- Өвчнөө хянах
Чихрийн шинжин өвчний талаар бүрэн ойлголттой болох. Өдөр тутмын амьдралдаа эрүүл хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх. Биеийн жингээ тогтмол байлгах. Цусан дахь сахараа хянах, эмчийн зөвлөсөн хэмжээг баримтлах, эмээ тогтмол уух.

- Тамхинаас татгалзах
Тамхи татах нь 2-р хэв шинжийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал: Цусны эргэлт буурснаар хөлний шархлаа үүсэх ба энэ нь хүндэрвэл тухайн хэсгийг мэс заслын аргаар тайран авах эрсдэл үүсгэнэ.
- Даралт болон бие дэх өөх тосны хэмжээгээ хянах
Цусны даралт өндөр байх нь судсанд аюултай. Мөн бие дэх өөх тосны хэмжээ өндөр байх нь чихрийн шижинтэй хүмүүст зүрxний шигдээс, харвалт гэх мэт амь насанд эрсдэлтэй өвчин үүсгэдэг.

Даралт болон өөх тосны хэмжээгээ бага байлгахын тулд эрүүл хооллох, тос багатай хүнс хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь үр дүнтэй. Xэрэв шаардлагатай бол эмч эмийн эмчилгээ бичиж болно.
- Эмчийн хяналтад тогтмол хамрагдах
Жилд 2-4 удаа чихрийн шижингийн эмчид болон нүдний эмчид хянуулж байх xэрэгтэй.
- Вакцинжуулалтад хамрагдах

Чихрийн шижинтэй хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад өвчин амархан тусах магадлалтай. Иймд эмчийн зөвлөсний дагуу томуу, хатгаа, гепатит Б болон бусад шаардлагатай вакцинд тогтмол хамрагдах хэрэгтэй.
- Шүдээ арчлах
Чихрийн шижин нь буйлны үрэвсэл үүсгэдэг. Өдөрт хамгийн багадаа 2 удаа фтортой оогоор шүдээ угаах, шүдний утас хэрэглэж цэвэрлэх, жилд 2-оос доошгүй удаа шүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй. Хэрэв буйлнаас цус гарах, улайх, хавдах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

- Хөлөндөө анхаарах
Цусан дахь сахар өндөр байх нь цусны урсгалыг бууруулж энэ нь хөлний мэдрэлийг гэмтээдэг. Хэрэв үүнийг эмчлэхгүй орхивол шарх, цэврүү нь халдвар дамжих эрсдэл үүсгэнэ. Улмаар хөлөө алдах аюултай.
Хэрвээ танд хөлийн асуудал байгаа бол дараах зөвлөмжийг дагаад үзээрэй.
Өдөр бүр бүлээн усаар хөлөө угаана. Хэт удаан усанд дүрэхээс болгоомжлоорой. Энэ нь арьсыг хуурайшуулдаг.

Хөлийг ялангуяа хөлийн хуруунуудыг зөөлөн арчиж хатаана.
Хөлийн тавхай, өсгий болон шагайд чийгшүүлэх тос түрхэнэ. Хурууны завсар түрхэх хэрэггүй. Хэт их тос нь энэ хэсэгт нян үүсгэж болзошгүй.
Хөлөнд эвэр, цэврүү, улайлт, хавантай хэсэг байгаа эсэхийг өдөр бүр шалгаарай.

Хэрэв таны хөлөнд эдгэхгүй удаж байгаа шарх, өвдөлт байгаа бол эмчид хандаарай. Мөн хөлөнд буглаа, ил шарх байгаа бол нэн даруй эмчид үзүүлнэ.
Гэрт болон гадаа хөл нүцгэн явахгүй байх хэрэгтэй.
- Өдөр бүр аспирин уух
Хэрэв танд чихрийн шижин болоод даралт өндөр, тамхи татдаг зэрэг зүрх судасны өвчлөл үүсгэх шалтгаан байдаг бол зүрхны шигдээс болон харвалтаас сэргийлж эмч аспирин зөвлөж болно. Хэрэв дээрх шалтгаан байхгүй бол аспирины зохистой хэрэглээг эмчээсээ тодруулаарай.

- Согтууруулах ундаа хэрэглэдэг бол зохистой хэмжээг баримтлах
Согтууруулах ундаа нь хүний юу идэж уухаас үл хамааран цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж эсвэл багасгадаг. Хэрэв та хэрэглэх шаардлагатай бол 24 цагт 1 удаад согтууруулах ундааны аль нэгийг (шар айраг 285 мл, цагаан архи 30 мл, дарс 100 мл) уухыг зөвшөөрдөг.
Алкохолын хэрэглээ нь инсулин хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг багасгадаг болохыг анхаараарай.
- Стрессээ зохицуулах

Уурлаж бухимдахгүйн тулд хангалттай унтаж амрах, эерэг бодолтой байхыг хичээгээрэй.
Чихрийн шижин өвчин хүндэрвэл яах вэ?
Цусан дахь сахарын хэмжээ өндөр байх нь дараах хүндрэлийг дагуулдаг.
Зүрхний өвчин
Шигдээс

Бөөрний өвчин
Нүдний асуудал
Амны хөндийн өвчлөл
Мэдрэлийн гэмтэл
Хөлний асуудал
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
1-р хэв шинжийн чихрийн шижин нь ихэвчлэн төрөлхийн байдаг тул урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Харин 2-р хэв шинжийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Үүний тулд:
Дасгал хөдөлгөөн. 7 хоногт 500ккал шатаах дасгал хийснээр шижин тусах эрсдлийг 6% багасгасан судалгаа байдаг.
Ихэнх хүмүүст долоо хоногт 3-4 удаа дасгал хөдөлгөөн эрчимтэй хийх нь үр дүнтэй болох нь батлагдсан. Дасгал хийснээр бие дэх инсулины зохицуулаг зөв явагдаж цусан дахь сахарын хэмжээ хэвийн болно.
Илүүдэл жингээс салах. ЧШ-ээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэв илүүдэл жинтэй бол жингээ багасгах, биеийн хэвийн тогтмол жинг хадгалах нь маш үр дүнтэй.
Тамхинаас гарах. Өдөрт 16-20 ширхэг тамхи татдаг хүнийг энгийн хүнтэй харьцуулахад ЧШ тусах эрсдэл 3 дахин их байдаг. Тамхи татсаны дараа цусан дахь сахарын төвшин нэмэгддэг байна.
Архины хэрэглээг хязгаарлах. Өдөрт 1-ээс дээш удаа уудаг бол ЧШ болон хавдар тусах эрсдэл нэмэгддэг.
Чихрийн хэрэглээг багасгах. Чихрийн хэрэглээ нь шууд чихрийн шижин үүсгэхгүй боловч хэрэв хэтрүүлэн хэрэглэвэл хортой. Чихэр агуулсан уух зүйлсийг (бүх төрлийн чихэртэй ундаа) өдөрт 1-ээс дээш удаа хүн сард 1 удаа уудаг хүнтэй харьцуулахад ЧШ тусах эрсдэл 2 дахин их байдаг.
Эрүүл хооллолтын зөвлөгөө
Жимсний шүүс гэх мэт чихэр ихтэй ундааны оронд ус, кофе, цай уухӨдөрт хамгийн багадаа 3 удаа навчит ногоо бүхий хүнсний ногоо хэрэглэх
Өдөрт 3-аас доошгүй шинэ жимс хэрэглэх
Согтууруулах ундааг багасгах
Улаан мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүний оронд цагаан мах буюу гахай, загас, далайн бүтээдэхүүн хэрэглэх
Ханасан тосны (цөцгийн тос, шар тос зэрэг амьтны гаралтай тос, кокосын тос, далдуу мосны тос) оронд ханаагүй тос болох (оливын тос, рапсын тос, эрдэнэ шишийн тос, наран цэцгийн тос) ургамлын гаралтай тос сонгон хэрэглэээрэй.
Сонгиныг хандлаж юунд хэрэглэдэг вэ? Өнөө цагт сахарын өвчтэй хүмүүс маш их болжээ, энэ аюулт өвчтэй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Оросын том хэмжээний судалгааны үр дүнгээс харахад, ОХУ-д чихрийн шижингийн 2-р хэлбэрийн тохиолдлын 50-иас бага хувь нь оношлогддог бөгөөд энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо 8-9 сая хүрсэн гэсэн судалгаа гарчээ.
Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь зүрх, судас, нүд, бөөр, мэдрэлийн системийн гэмтлийг үүсгэдэг. Мэдээжийн хэрэг, өвчин нь архаг хэлбэрт шилжсэн бол хоол тэжээлээ өөрчилж, дэглэм бариад энэ өвчнөөс амархан салчихаж чадахгүй.
Гэхдээ шинжилгээгээр сахарын хэмжээ хэвийнхээс ялимгүй өндөр гарсан бол цусан дахь сахарын хэмжээг бууруулах, хянах боломжтой учраас ямар нэгэн зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Ийм асуудалтай хүмүүст тохирох олон зууны турш Оросын уламжлалт анагаах ухаанд хэрэглэсээр ирсэн үнэлж баршгүй зөвлөгөө, жорууд байдаг. Эдгээрээс та бүхэндээ орчуулан хүргэж байна.
СОНГИНО ХАНДЛАХ
Орос хүмүүс сонгиныг долоон өвчинд тустай гэж ярьдаг. Гэхдээ зарим хүмүүс шинэ сонгино төдийгүй, сонгины ханд ч бас сахарын хэмжээг бууруулахад тустай гэдгийг тэр бүр мэддэггүй.
ОРЦ:
3 кг бөөрөнхий сонгино
250 мл ус
БЭЛТГЭХ
Бүх сонгиноо 10 тэнцүү хэсэг болгож хуваана (нэг хэсэг нь нэг өдрийн эмчилгээ болно).
Өглөөд нэг жижиг хэсэгийг хэрэглэнэ.
Паалантай саванд хийж, усаа хийнэ.
8-10 минут буцалгана.
Галаа унтраагаад, таглаж тавиад хөргөнө.
Сонгиныг шүүж аваад, шингэнийг 3 хэсэгт хуваагаад, хоол идэхээс 30 минутын өмнө өдрийн 3-аар ууна.
Энэ маягаар 10 хоногийн турш дараалан ууна.
Хэдэн сар завсарлаад ийм маягаар дахин нэг курс эмчилгээ явагдана.
Эрүүл энхийг хүсье!
ЦАГААН ЦУУтай ӨНДӨГ ХАНДЛАХ
Энэхүү жор нь өндөр үнэтэй эм хэрэглэхгүйгээр сахарын хэмжээг багасгаж, эрүүлжих аргуудын нэг юм. 10 хоногийн турш уг үйлдлийг давтан хийгээд цусны сахар ихэсэх өвчнийг мартаж болно.
ТАНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС:
Өндөг
Цуу
Ус
Өндөгөө хатуувтар чанана (оройн цагаар тохиромжтой). Өндгөө цэвэрлээд сэрээгээр хэд хэд хатгаарай.
Цууны уусмалаа өндөг далд орохоор гүн саванд хийнэ. Цуу нь өндөгийг бүхэлд нь бүрхсэн байх ёстой. Ингээд бүх л шөнийн турш байлгана.
Өглөө нь өндөгөө идэж, тасалгааны температурт тавьсан аяга ус ууна.
УКРОП/ГОНЬДТОЙ УС
Энэхүү гайхамшигтай ундаа нь жингээ хасах, цусан дахь сахарын түвшинг бууруулахад тустай. Гоньдтой усыг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг гэж үзэж болно.
ТАНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС:
1 х/х гоньдны үр
1 литр буцалсан ус
Халуун сав
Шүүлтүүр
БЭЛТГЭХ
Буцалсан усандаа гоньдоо хийгээд хэдэн цаг хандлаж байлгана. Хэрэв халуун сав байхгүй бол шилэн саванд хийж таглаад тугалган цаасаар боож, гялгар уутанд хийгээрэй.
Цагийн дараа ууна. Өдөрт 2 аягыг ууна: өглөө 1 аяга, үдэш 1 аяга.
Гэдэс дүүрч, цанхайхгүй бол өдөрт 3-4 аяга болгон уух хэмжээг нэмэгдүүлж болно.
ХУЛУУНЫ ҮР, ШАНЦАЙ, ХАСАРВААНЬ
Цусан дахь сахарын түвшинг бууруулдаг бас нэгэн ургамал бол хулууны үр юм. Хулууны үрэнд маш олон шим тэжээл агуулагддаг!
ОРЦ:
150 гр хальсалсан хулууны үр
Ус
1/2 ц/х шанцай (амт оруулахаар)
4-5 ш хасарваань
БЭЛТГЭХ
Үрээ усанд 8 цагийн турш байлгана.
Уснаас үрээ шүүж аваад үрээ блендэрт хийж нунтаглана. Сайн нунтаглахын тулд 4 х/х ус нэмж хийгээд блендэрдэж болно.
Нунтагласан үрээ марлиар шүүж аваад шанцай, хасарвааниа бутлаж хийгээд дахин блиндерээрээ сайтар нунтаглаж өгнө.
Гарсан хулууны сүүг шилэн саванд хийж хөргөгчинд хийнэ.
Өдөрт 100 граммаар хоол идэхээс хагас цагийн өмнө өлөн ходоодон дээрээ ууна. 4 хоногийн завсарлагатай уух хэрэгтэй (би 4 өдөр ууж, 4 өдөр завсарладаг).
ТАРВАСны ҮРтэй ШӨЛ
Тарвасны үр нь нойр булчирхайн эсүүдэд нөлөөлж, цусан дахь глюкозын хэмжээг бууруулдаг. Түүнд агуулагдах таннин, сапонин болон эслэг зэрэг нь ийм үйлдэл үзүүлдэг сайн талтай.
ОРЦ:
40 г тарвасны түүхий үр
1 л ус
150 гр тарвасны зөөлөн хэсэг (заавал биш)
БЭЛТГЭХ
Саванд нэг литр ус хийгээд зөөлөн галаар буцалгана.
Усыг буцалмагц тарвасны үрээ хийгээд.
Холимогоо 30 минут хэртэй зөөлөн галаар буцалгана.
Галаас саваа аваад дахин нэг цаг хандлаж тавина.
Шөлөө шүүгээд, тохиромжтой саванд хийнэ.
Шөлөө илүү амттай болгохын тулд хэрчсэн тарваснаасаа хийж холигчинд сайтар холиж болно.
Өглөөний цайнаас 30 минутын өмнө өлөн ходоодон дээрээ эхний 1 аягыг ууна. Өдөрт 1 аягаар 3 удаа ууна.
САХАРЫН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ АРДЫН БУСАД ЭМЧИЛГЭЭ
Далив өвсны үндэс
40 грамм хатаасан далив өвсны үндэсийг 300 мл буцалсан усанд хийж 2 цагийн турш халуун саванд хандлана. Хоолны дараа тал аягаар өдөрт 3 удаа ууна.
Багваахай цэцгийн үндэс
Багваахай цэцгийн үндэс нь цусан дахь сахарын түвшинг бууруулахад тустай. Хагас литр буцалсан халуун усанд нэг халбага хэртэй үйрмэг багваахайн үндэс хийж хандална. Энэ хандаа шүүгээд, гарсан шөл нь 1 өдрийн эмчилгээ болно.
Хушганы нялх навчны ханд
Хушганы модны нялх навчыг 5 сард авч хатааж хэрэглэнэ. Нэг халбага нунтаг навчыг 1 аяга халуун усанд хийж 1 минут буцалгана. Дараа нь усаа хөртөл идээшүүлэх хэрэгтэй. Энэ хандаа өдөртөө хэрэглэж дуусгана.
Нэрсны навчны ханд
Нэрс жимс болон нэрсний хатаасан навчны аль аль нь цусан дахь сахарын хэмжээг буурдаг. Нэг аяга буцалсан усанд 1 халбага нэрсний хатаасан навч хийгээд буцалтал нь халаана, буцалгаж болохгүй. 2 цаг хандлаад, 1/3 аягаар өдөрт 3 удаа ууна.
Голт бор цэцгийн цай
5-р сард түүсэн голт бор цэцгийн навчаар цай чанаж уувал цусан дахь сахарын хэмжээ буурдаг. Голт борын 5 сарын найлзуурт цусан дахь сахарын агууламжийг хэвийн болгох шим тэжээл хуримтлагдсан байдаг. 2 аяга буцалсан усанд 2 хоолны халбагыг хийгээд, 6 цаг хандална. Өдрийн норм нь: Хандыг өдөрт 3-4 удаа уух хэрэгтэй.
Гэрийн хошоонгор цэцэг ба түүний навч
1 халбага хатаасан гэрийн хошоонгор цэцэг болон түүний навчыг буцалсан усанд (200 мл) хийгээд, дор хаяж 3 цаг хандлаж хэрэглэнэ. 1/3 аягаар өдөрт гурван удаа хоолны өмнө ууна.
Одоо та сахарын хэмжээгээ хэрхэн бууруулах талаар тодорхой хэмжээний мэддэгтэй болсон байхаа. Мэдээжийн хэрэг, уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг хэрэглэж байгаа тохиолдолд үүнтэй зэрэгцэн архи, тамхи хэрэглэхийг хориглодог бөгөөд мөн түүнчлэн зохистой хооллолтод анхаарах нь зүйтэй. Эмчилгээний аргыг сонгохын өмнө эмчээс зөвлөгөө аваарай.
Хулуу нь цусан дахь сахарыг бууруулж, холестерины хэмжээ нэмэгдэхээс сэргийлж өгдөг маш сайн ногоо гэдгийг мэдэх үү. Бид бараг өдөр болгон хоол хүнсэндээ сонгино хэрэглэдэг боловч харамсалтай нь зөвхөн түүний 30-40% -ийг нь л ашигладаг байна. Сонгины хальсанд нь илүү их микорэлементүүд агуулагддаг. Олон өвчнөөс биднийг сэргийлж өгдөг хамгийн чухал зүйлийг бид хог хаягдал болгон хаясаар байна.