Categories
Uncategorized

Нэг хэсэг хэрэглээнээс бараг л гарчихаад байсан өөхөн тос хүний эрүүл мэндэд олон талын ач тустай байдаг. Та хэрэглэсэндээ хэзээ ч харамсахгүй! Өөх тос нь хүний бие ямар ач тустай вэ?

Нэг хэсэг хүний биед муу гэсээр байгаад бараг хэрэглэхээ больсон “Өөхөн тос”-ны тухай ач холбогдол.

(Англиар Beef or mutton tallow)

Өөхөн тос

Өөхөн тос нь ханасан өөх юм. Олон талын эрүүл мэндийн ач тустай.

Өөхөн тосоор хоолоо хуурч шардаг, хоол хүнсэндээ ихэд хэрэглэдэг байсан бол 1990-ээд оноос өөх тосыг муу гэсэн үндэслэлгүй урсгалаас болж хэрэглэхээ больсон. Үүний оронд канолын, шар буурцгийн тос зэрэг боловсруулалтанд орсон ургамлын тос хэрэглэж таргалалт, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны өвчлөлүүд нэмэгдэж, бараг айл бүрт хавдартай хүний тоо нэмэгдсэн. Өөх тосыг зүрхний өвчин үүсгэдэг гэж нотолгоогүй буруушаах болсон.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Өөхөн тос нь амьтны гаралтай ханасан өөх ба цөцгийн тос, кокосны тосны холимогтой ижил бүтэцтэй. Хатуу бүтэцтэй. Ихэвчлэн үхрийн өөхөөр хийдэг. Өөр амьтны өөхөөр ч хийдэг.

Үхрийн өөхөн тосны 50% нь ханасан өөх, 42% нь нэг ханаагүй, 4% нь олон ханаагүй өөхний хүчил юм.

Өөхөн тосыг сүвээний өөх, ялангуяа бөөрний өөх зэрэг дотор эрхтний цагаан өөхийг хайлуулж гаргаж авдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Өөхөн тос нь холбоот линолейны хүчил, өөхний хүчлээр баялаг бөгөөд биеийн өөх шатаах, жин хасахад тустай.

Өөхөн тосыг жинхэнэ “биеийн цөцгийн тос” гэж нэрлэдэг. Бидний биеийн эсүүдийн бүрхүүлийн 50% ханасан өөхнөөс тогтдог ба өөхөн тосны ханасан өөхтэй бүтэц нь бараг ижил.

Арьсны эсүүдийг гол бүтээгч бүтэц нь өөхний хүчил ба өөхөн тос нь А, Д, Е, К амин дэмээр баялаг учраас арьс нөхөн төлжихөд гол үүрэгтэй. Өөхөн тосыг арьсандаа түрхэх нь идсэнтэй адил үйлчилнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Кето хоолны өөхний хоногийн хэрэгцээг өөхөн тосноос авах бүрэн боломжтой. Кокосны тос, цөцгийн тостой л адил хэрэглэнэ.

Өөхөн тос В төрлийн витамин, В12, селен, төмөр, фосфор, кали зэрэг эрдсүүдийн гол эх үүсвэр.

Бэлчээрийн малын махны өөхөн тос холбоот линолейны хүчил ихтэй тул хавдрын эсрэг үйлчилгээтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Зүрх судасны өвчин, судасны хатуурал, зөнөгрөлөөс сэргийлэх зэрэг эрүүл мэндийн ач тусыг тоочоод баршгүй.

Эмч Т.Ариунцэцэг

Хүний биед сайн бас муу өөх тос бий. Хоол унднаас ч гэсэн сайн чанарын өөх тосыг авч, муугаас нь татгалзах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Өөх тос нь уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл биеийг тослогжуулан төлжүүлж, бие махбодыг дулаанаар хангах, биеийн өнгө зүсийг тодруулж, оюун, ой тогтоолт, сэтгэл санааг баттай байлгахад нөлөөтэй байдаг. Ер нь өөх тос хэрэггүй гэж ойлгож болохгүй. Аливаа зүйлд өөрийн гэсэн тохиромжтой хэмжээ бий. Түүнийг тэнцвэртэй байдалд нь л байлгах хэрэгтэй. Хэт ихдүүлэх, эсвэл багадуулах нь тохиромжгүй. Уламжлалтаар цусанд өөх тос ихсэх нь галын илчтэй холбоотой. Галын илч сайн байх тусмаа өөх тос хэвийн байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Галын илч муудаад эхэлвэл өөх тос ихсээд ирнэ. Тиймээс хоол ундандаа юу хэрэглэж байгаагаа байнга анхаарч, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй.

Манба Дацан МУЭСТ-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга, УАУ-ы их эмч, АУ-ы доктор Н.Сайнбуян

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Илүүдэл жин, таргалалт ихсэх болсон энэ үед мэдэх ёстой ойлгох ёстой нэгэн чухал сэдэв бол өөх шатаалт юм. Өөх шатаалт явагдаж байж л илүүдэл жин таргалалтаас ангижирч чадна.

Харин өөхөө шатаана гэж их яридаг мөртлөө яг ямар үйл явц хүний биед өрнөж байгааг мэдэхгүй байх нь олонтаа. Тийм учраас өөх шатаалт гэж яг ямар үйл явц болохыг энгийн үгээр тайлбарлахыг хичээе.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Хүний биед хуримтлагдсан өөх нь триглицерид хэлбэрээр агуулагддаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үед илүүдэл триглицерид нь глицерол болон тосны хүчил болон задардаг байна. Өөх шатаалт үйл явц өрнөхийн тулд өөхний хүчлийг энергийн тусламжтайгаар задлах юм. Энэхүү процессийг дэлгэрүүлье.

Өөх шатаалт нь эсийн митохондр дотор явагддаг. Тосны хүчил нь эсийн цитоплазмаас митохондр руу чиглэдэг байна. Тосны хүчил нь эсийн цитоплазмд АТФ болон цитоплазмын КоА-ийн нөлөөгөөр идэвхтэй хэлбэрийн тосны хүчилд шилждэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Үүний дараагаар эсийн митохондрийн гадна мембран дээр идэвхжсэн өнөөх тосны хүчил маань “Карнитин” хэмээх тосны хүчлийн нөлөөгөөр митохондр руу зөөгддөг байна.

Та худалдаанд карнитин хэмээх бэлдмэл зарагдаж байхыг анзаарсан байх. Карнитины гол үүрэг бол идэвхжсэн тосны хүчлийг хөтлөөд өөх шатаах уурын зуух болох митохондр руу оруулах үүрэг хүлээнэ. Зарим хүн генийн хувьд энэхүү карнитин үүсэх нь бага байдаг. Ийм хүмүүс би багийн л тарган, манай гэр бүлийнхэн бүгдээрээ тарган гэх мэтээр тохиолддог.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Харин зарим хүмүүс генийн хувьд эсрэгээрээ карнитиныг их хэмжээгээр нийлүүлэгжүүлдэг. Ийм хүмүүс өөх тостой хүнс их хэрэглэсэн ч гэсэн өөхөлж таргалдаггүй. Гадуур худалдаанд байгаа карнитиныг нэмэлтээр худалдаж авдаг нь өөх шатаалтаа дэмжих учиртай байх нь. Карнитины тусламжтайгаар митохондри хэмээх уурын зууханд орж ирсэн идэвхжсэн тосны хүчил нь ацил-КоА хэлбэрт шилжиж 4 шат дамжин шатдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Энэ үе шатуудад ус болон хүчилтөрөгч зайлшгүй оролцдог байна. Ийм учраас эмч, мэргэжилтэнгүүд өөхөө шатаахаар дасгал хийж байгаа хүмүүст хүчилтөрөгч сайтай орчинд дасгалаа хийх мөн дасгалын үеэр бага багаар ус уухыг зөвлөдөг.

Уурын зуух буюу эсийн митохондр дотор өрнөх өөх шатаалтын төгсгөлд CO2, H2O үүсдэг. Иймд дасгал хөдөлгөөн хийх үед CO2-ийн нөлөөгөөр амьсгаадаж H2O-ийн нөлөөгөөр биеэс их хэмжээний хөлс гардаг байх нь. Өөх шатаалт явагдаж байгаагаа амьсгалын тоо олшрох болон хөлс хэр их гарч байгаагаараа мэдэж болох нь ээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Нэмэлт нэг зүйл хэлэхэд тамирчид жингээ хасаж байгаа үед ус уухыг хориглодог. Учир юу вэ гэвэл тамирчдын хувьд биеийн жин дэх өөхний агууламж бага байдаг ба булчингийн масс дахь усны агууламжаа бууруулж жингээ хасдаг тул усыг багасгадаг.

Өөх ихтэй хүн тамирчинтай өөрийнхөө жин хасах үйл явцыг ижил гэж ойлгож ус уухгүйгээр жингээ хасаж болохгүй байх нь. Хэрвээ усаа багасгаж жингээ хасах гэж оролдвол таны бие дэх өөх шатаалт явагдахгүй харин булчингийн массаа алдах болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Өөхийг хөлс хэмээх нулимсаар уйлуулан үдэж булчин хэмээх шагналаар мишээж угтаарай. Танд төгс галбирыг хүсье!

Facebook.com/TsahimEmch хаягаар зөвлөгөө авах болон facebook.com/groups/FITclubMongolia/ бүлэгт нэгдэж Карнитинийг ямар хүнснээс авч болохыг мэдэж аваарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-97-1024x546.png

Хүндэтгэсэн: Цахим Эмч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *