Categories
Uncategorized

Д аминдэм дутагдахад хүүхдийн яс янгинаж өвддөг. Д витамин дутагдвал, бидний биед ийм зүйлс болно! ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Д АМИНДЭМ ДУТАГДАХАД ХҮҮХДИЙН ЯС ЯНГИНАЖ ӨВДДӨГ

Бага байхад хөлний шилбээр янгинахад “Зүгээрээ өндөр болж байгаа юм…” гэдэг байж билээ. Үнэндээ өсөж байгаагаас биш, Д аминдэм дутагдснааас болж байсныг эмч болоод л мэдсэн дээ. Одоо ч гэсэн хүүхдийнх нь хөл шилбээр өвдөхөд ингэж хэлдэг эцэг эхчүүд байсаар л байгаа. Хэрвээ хүүхэд тань хөл, шилбээр нь янгинаж өвдөөд байна гэвэл Д аминдэм дутагдсанаас болсон байх талтай шүү.

Монгол орны хувьд газарзүйн хувьд хойд өргөргийн 48 хэмд байрладаг тул нарны тусгал газрын гадаргад шууд бус ташуу байдлаар тусдаг байна. Энэ нь нарнаас Д аминдэм нийлэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

2017 онд Харвардын судалгааны нэгж MHI байгууллагын судалгаагаар Монгол орны хүн амын 99 хувь нь Д аминдэмийн дуталтай байгааг тогтоосон.

Мөн 2017 онд хийсэн Хүн амын хоол шим тэжээлийн байдал V үндэсний судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 96 хувь, хүүхдүүдийн 90 хувь Д аминдэмийн нөөц бага, дуталтай байгааг тогтоосон юм.

Дээрх судалгаануудаас гаргасан зөвлөмжөөр хэт өндөр тунгаар Д аминдэмийг хэрэглэх бус өдөр тутмын шаардалагтай физиологийн тунгаар өдөр бүр нэмэлтээр хэрэглэж байхыг зөвлөсөн юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Хоногт зайлшгүй шаардлагатай Д аминдэмийн физиологийн хэрэгцээ хүүхдүүдэд 400-600UI, насанд хүрэгчдэд 600-1000IU тун гэж үздэг.

Д витамин нь тосонд уусдаг учир тосон хэлбэрээр хэрэглэх нь хүний биед шимэгдэж биологийн үүргээ гүйцэтгэх нь илүү гэж үздэг.

Эх сурвалж: Цахим эмч

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Витамин Д гэж юу вэ?

Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг. Д витамин дутагдал нь хүүхдэд рахит, насанд хүрэгчдэд ясны сийрэгжилт болох аюултай.

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Монгол Улсын бүс нутаг Витамин Д-гийн архаг дутагдалтай хэсэгт тооцогддог байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 21 аймаг болон найман дүүргийн иргэдийг түүврийн аргаар сонгон авч, Д витамин тодорхойлох судалгаанд хамруулжээ. Судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүдийн 90%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95%, эрэгтэйчүүдийн 80% нь Д витамины архаг дутагдалтай болон нөөц багатай гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь 2014 онд хийсэн судалгаатай харьцуулахад хоёр дахин ихэссэн үзүүлэлт бөгөөд цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Д амин дэмийн дутагдал дархлалын системийг сулруулахаас гадна ясны сийрэгжилттэй болгох олон уршиг дагуулдаг. Мөн Д амин дэмийн дутагдал нь олон төрлийн хавдар болон зүрх судасны өвчлөл, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Витамин Д дутагдлын үед доорх шинж тэмдэг илэрч болно.

Шээс хурц үнэртэй болох

Хүүхэд хөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөх

Ясны бэхжих үйл явц алдагдаж, авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх, толгой томрох

Ясны хэлбэр алдагдаж мурийх

Даралт ихсэх

Ядрах

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Үе мөчөөр өвдөх

Дархлаа сулрах

Дараах тохиолдолд Д витаминыг уухыг хориглоно.

Бөөрний архаг өвчтэй

А витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байх

Цусан дахь Д витамины хэмжээ их байгаа тохиолдолд

Цусан дахь кальцийн хэмжээ их байгаа үед уухгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Та цусан дахь витамин Д-гээ шалгуулсны дараагаар эмчийн зөвлөсөн тунгаар витамин Д-гээ хэрэглээрэй. Та энэхүү сонжоогоор өөрийн Д витамины түвшингээ тогтоож Д витамины дутагдлаас сэргийлээрэй.

Д витамины дутагдал тодорхойлох асуумж

0-7 оноо: Та Д витамины дутагдалтай байна. Таны хувьд зөвхөн хоол хүнснээс Д витамин хэрэгцээгээ хангах боломжгүй тул Д витамины шинжилгээ хийлгэн эмчийн зөвлөгөө авч нэмэлтээр витамин уух шаардлагатай. Мөн та бараан арьстай, өдрийн ихэнх цагийг дотор өнгөрөөдөг бол өвөл, хавар, намрын улиралд өдөр бүр эмчийн зөвлөсөн тунгаар уух хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

8-12 оноо: Танд Д витамин хангалтгүй байна. Д витаминаар баяжуулсан хүнс хэрэглэж байх хэрэгтэй бөгөөд Д витамины дутагдлаас сэргийлэн шинжилгээ өгч эмчийн зөвлөгөө авч өвөл, хавар, намрын улиралд тогтмол витамин уугаарай.

13 болон түүнээс дээш: Таны Д витамины түвшин хангалттай. Та шинжилгээ өгч баталгаажуулаад урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн зөвлөсөн тунгаар өвөл, хавар, намрын улиралд тогтмол ууж байх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Д витамин нь бидний биед зайлшгүй шаардлагатай амин дэмийн нэг билээ. Харин энэхүү витамин биед дутагдсанаар, таны биед багагүй өөрчлөлт гарч, сөрөг шинж тэмдэг илрэх аж. Тэгвэл бид та бүхэндээ хүний биед Д витамин дутагдсанаар ямар өөрчлөлт гарч, сөрөг шинж тэмдэг илэрдэг боохыг танилцуулахаар бэлтгэлээ.

Хорт хавдар

Хорт хавдар

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Д витамины дутагдал нь хөх, түрүү булчирхай, өндгөвч, ходоод, нойр булчирхайн хорт хадвартай болгох аюултай. Судалгаанаас харахад Д витаминыг биедээ хангалттай хуримтлуулсан хүмүүс дархлаа сайтай, ямар нэгэн өвчин тусах магадлал нь бага байдаг.

Ам болон шүдний өвчлөл

Ам болон шүдний өвчлөл

Наранд тогтмол алхаж, амин дэмийг авахгүй байх нь Д витамины дутагдалтай болгодог. Харин энэ нь таны амны хөндийг өвчлүүлж, шүдийг гэмтэхэд хүргэдэг байна. Маш олон судалгаагаар Д витамины дутагдал нь шүд цоорох аюулыг нэмэгдүүлдэг хэмээн үзсэн байдаг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Гэдэсний үрэвсэлт өвчин

Гэдэсний үрэвсэлт өвчин

Энэтхэг, Америк, Европ зэрэг орнуудад хийгдсэн судалгаагаар, хоол боловсруулах замын хүндрэл нь “Crohn”-ы өвчлөл, шархлаат колит, Д витамины дутагдал зэргээс үүдэлтэй болохыг тогтоожээ. Нарны гэрэлд бага өртдөг газрын хүмүүс гэдэсний үрэвсэлт өвчинд илүүтэй өртөмтгий болохыг судалгааны үр дүнд баталсан юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Чихрийн шижин

Чихрийн шижин

Та Д витаминыг биедээ хуримтлуулснаар чихрийн шижин өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ эмчилж чадна.

Ревматоид артрит

Ревматоид артрит

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Канадын нэгэн судалгааны багийнхан Д витамины дутагдалтай хүмүүс “Ревматоид артрит” хэмээх үе мөчний өвчтэй болох магадлал харьцангуй өндөр болохыг тогтоожээ. Хэрэв таны үе мөч үргэлж өвдөөд байвал, бие дэх Д витамины хэмжээг шалгаад үзээрэй.

Астма

Астма

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Хэдийгээр шинжлэх ухаан астма өвчний үндсэн шалтгааныг тодорхойлох боломжгүй байсан боловч зарим судалгаагаар амьсгалын замын өвчин болон Д витамины түвшин бага байгаагаас үүдэлтэй болохыг тогтоожээ. Тиймээс та астма өвчтэй бол Д витаминаар баялаг хоол хүнс хэрэглэхээс гадна, тогтмол наранд алхаж байгаарай.

Витамин Д-ээр баялаг хоол хүнс:

Туна, яргай зэрэг тослог загас

Сүү, сүүн бүтээгдэхүүн, жүржийн шүүс

This image has an empty alt attribute; its file name is 1-98-1024x546.png

Үхрийн элэг

Бяслаг

Өндөгний шар

Ханиад

Ханиад

Хүмүүс өвлийн улиралд ханиад хүрэх нь элбэг байдаг. Нэг ёсондоо нар холдохоос улбаалж, бие хангалттай Д витаминыг хуримтлуулж чадахгүй байгаагаас болж, дархлааны систем муудаж, амархан ханиад хүрдэг байна.

Даралт ихсэх

Даралт ихсэх

Нэгэн судалгаанаас үзэхэд, даралт өндөртэй хүмүүст Д витамины нэмэгдэл өгөхөд биеийн байдал нь дээрдэж, даралт нь тогтворжиж байжээ. Тэд судалгааныхаа үр дүнд биед Д витамин дутагдсанаар даралт ихэсдэг гэж үзсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *