Categories
Uncategorized

Унтахын өмнө бага тагшаар шар тостой бүлээн шимийн архи хүртэхэд 9 сүв нээгдэж, биеийн энерги сэргэдэг. Шимийн архиар эмчлэх аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Нэрмэл архиар эмчлэх нь

Нэрмэл архи буюу монгол архи биеийн эрүүл мэндэд онцгой нөлөө үзүүлдэг аж. Учир нь монгол архийг элдэв хольцгүй, сүү, цагаан идээнээс боловсруулан нэрэх замаар гаргаж авдаг.

Орой унтахаасаа өмнө адууны хөх хомоол 1 кг-г нэрмэл архинд хийж халаагаад өвчтэй газартаа сайн шавж, гадуур нь гялгар уут тавьж боогоод хонуулаад өглөө нь авна. Салхи, жавар оруулж болохгүй. 7 хоногт 2-3 удаа 3 долоо хоног хийнэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Харшаа ядаргааг нь тайлж сувилах хүнд үнээний ба ямааны дан сүүний охь архийг жаврыг нь гарган бага зэрэг халааж цэвэр шар тосыг зохих тунгаар уусган нэг мөнгөн цөгц буюу 120-250грамыг шөнө нойрсохын өмнө ор хөнжилд уулгаваас хамаг бие нь халуу дүүгэн хөлөрч, сэтгэл ихэд амирлан тайвширч бөх нойрсдог.

Үхрийн исгэсэн айргаа тогоонд хийж дээр нь арван тогооны охь нэмэн шинэ төхөөрсөн шүдлэн эр хонины махыг бүхлээр нь үйж, нэг жин үзэм, нэг жин бал бурам зэргийг холин нэрж гаргаж авдаг. Ийнхүү чанасан махаа идэх ба цагаа сархадыг нь ууж ядаргаа сульдаа дээд цэгтээ хүрсэн хүнийг эмчлэн сувилдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Ахмад настай хүмүүс 7 тогооны охийг нөөцлөн авч өвлийн хүйтэнд нойр хулжих, ядрах үед шар тостой халаан бага хэмжээгээр хэрэглэдэг. Шар тостой халаасан монгол архи тамир тэнхээг нэмэгдүүлж нойр хүргэнэ.

Шимийн архийг халааж бурам, шар тостой уувал ходоодны шингээлт муудсаныг засахаас гадна чийг бамаас болсон нуруу хөлний өвчинг засна. Мөн 9 орой унтахын өмнө бага тагшаар шар тостой бүлээн шимийн архи хүртэхэд 9 сүв нээгдэнэ гэж үздэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Монголчуудын өргөн дэлгэр хэрэглэж ирсэн хөлчүүрүүлэх ундаа бол цагаагаар нэрсэн архи юм. Үүнийг монгол архи, нэрмэл архи, шимийн архи, сүүний архи гэх мэтээр нэрлэх ба бэлтгэх явцыг “тогоо нэрэх” хэмээнэ. Шимийн архийг цоргоор нэрэх, битүү нэрэх гэсэн хоёр арга байдаг.

Цоргоор нэрэх бол бүрхээрт архийг шууд гадагш гаргах цорго хийсэн байна. Харин битүү нэрэх үед бүрхээрийн амнаас доош архи тосох савыг голлуулан зүүж бүрхээрээ бэхэлнэ. Тогоо нэрэх үед бэлтгэсэн цагаагаа, эсвэл таргаа тогоонд бялхтал хийж, дээр нь дээшээ шувтан хоёр тохой өндөр бүрхээр суулгаж, түүний амсар дээр жалавч буюу жижиг тогоо тавина.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Цагаа буцлахад спирт ууршин дэгдэж хүйтэн ус бүхий жалавчны ёроолд очин цохигдож хөрөөд дусал болон доош унахдаа бүрхээрийн дунд хавьд байрлах тосгуурт хураагдан тусгай цоргоор гадагш гоожиж тоссон саванд хураагдана. Битүү нэрж байгаа үед бүрхээрийн дунд хэрд дүүжилсэн саванд дуслууд унаж хуримтлагдана.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Бүрхээрийн дээр тавьсан жалавч бүрхээр хоёрын завсрыг нь даавуугаар сайтар ороож уур алдахааргүй бүсэлнэ. Жалавчинд хүйтэн ус дүүртэл хийж галлах ба үе үе хутгаж хөдөлгөнө. Ус 30 орчим хэм халахаар хагасыг нь юүлж нэмж хүйтэн ус хийж сэлгэж байх ба ихэвчлэн дөрвөн удаа усыг сольдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Эхний усаар авсан архийг “охь”, эцсийн усаар авсныг “сувс” гэнэ. Сувсаа дахин нэрснийг “арз”, арзаа дахин нэрвэл “хорз”, хорзоо нэрээд “шарз”, шарзаа нэрээд “борз” болгоно. Ийнхүү хэдий олон дахин нэрэх тусам архи нь төдий чинээ хатуу гардаг. Шимийн архин дээр чавга хийж амсрыг сайтар битүүмжлээд чанга боож, дээр нь шаазан сав хөмрөн метр хиртэй нүх малтан булж жил өнжөөд гаргасныг “дармал архи”, 2-3 жил хадгалаад хур архи болгохыг “хуршаасан архи” гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Бүрхээр дотор мах зүүж жигнэж ядаргааг арилгах архи нэрж болно. Цагаа буцлах үед бүрхээрийн доод биед 10-15см хэсэг норж цагаан өнгөр тогтох ба үүнийг “цагааны ээдэм” хэмээнэ. Энэхүү ээдмийг идэх, үнэрлэх, ууранд нь утах зэргээр ядрах сульдах өвчнийг засаж ирсэн уламжлал буй.

Архи дарс хүртэх ёсон: Архи дарсыг идээний дээж гэж үздэг тул бэлгэдэл цээр нь ч нарийн тогтсон ёс дэгтэй байдаг. Архи зоргоороо шунан уух, ухаан санаагаа баларттал хэрэглэхийг нэн цээрлэнэ. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд талбиж зоогло, жар хүрээд жаргаж хүрт” гэх буюу “Архи хэтэрвэл амьдын тамд унана” гэх мэтээр сургаж, найр хуримд гурван хундаганы хувь тогтоодог байжээ. Архи дарсыг амсаад “гашуун нясуун, хатуу догшин” гэж хэлэхийг цээрлэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Ёс төрийг эрхэмлэн архи сархадыг заавал сууж амсах буюу уудаг ба лонх саваар нь уухыг цээрлэдэг. Өлөн элгэн дээр архи уухыг цээрлэнэ. Эцэг эх, ахмад настны дэргэд архи уухыг болчимгүй хөнгөн явдал гэж жигшдэг. Хэрэв ёс гүйцэтгэн уух бол тэдний зөвшөөрлөөр хүртэнэ. Хойлгын идээ болох уй гашуу тайлах зэрэгт архи дарс оруулах, уухыг нэн цээрлэдэг ба талийгаачийн сүнсэнд барцад учирна гэж үздэг. Үхээрийн бузар архиар дамжин үлдэж буй төрөл төрөгсдөд халдаж архи дарсны дон шүглэнэ хэмээн сэжиглэдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Сэржим өргөх ёс: Архитай холбоотой нэг заншил бол сэржим өргөх ёс юм. Сэржмийг ядам хуруугаар гурван удаа өргөдөг. Гурван удаа өргөдгийн учир нь “хөх тэнгэр амгалан байг” “хөрст дэлхий амгалан байг” “хүн зон амгалан байг” гэсэн утгатай. Сэржим гэдэг нь “алтан хундага” гэсэн түвд үгнээс гаралтай. Хэрвээ хүн шууд савнаас архи хундагалан өгсөн тохиолдолд гурван удаа сэржим өргөн духандаа түрхээд хортой эсэхийг шалган эзэнд нь эргүүлэн барьдаг ёсон бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Ядам хурууны тухай ийм нэгэн домог буй. Монголын нөлөө бүхий том ноёдыг Манжийн хаан найранд урьж, Чингис хааны угсааны том ноёдыг устгая гэсэн далд санаа агуулжээ. Найранд ирэгсдэд хаш эрдэнийн хундаганд хийсэн хортой архи барьжээ. Сэжиг авахуулахгүйн тулд хорыг тэр дороо үхэхээргүй найруулсан байсныг Ядам түшмэл мэдсэн байв.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Тэрбээр “дээдсийг дагаж ирсний хэрэг юу билээ, би нэг хүртчихэе” гээд хундагаа тосчээ. Хийгээд өгөхөөр нь хуруугаа дүрээд сэржим өргөхөд хуруу нь хувхай цайж, мах нь шувтраад яс нь гозойгоод үлджээ. Ийнхүү ноёдоо аварсан Ядам түшмэлийн нэрээр гарын таван хурууны дөрөв дэх хурууг “ядам хуруу” гэж нэрлэсэн ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-103-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *