Categories
Uncategorized

Ходоод гэдэсний өвчнийг эмчлэх уламжлалт аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Ходоодны арван хоёр нугалаа гэдэсний шархыг нохойн хошууны жимсний хандаар эмчлэх арга:

Нэгдүгээр арга: 1ш нохой хошуу жимсийг 1 стакан буцламгай усанд хийж 10-12 цаг хандлаад, 10 минут буцалгаж, бага зэрэг зөгийн бал нэмж хэрэглэнэ. Өдөрт 2 удаа хоол идэхээс өмнө 1/2 стаканаар ууна. Хүүхдэд 1/4 стаканаар өгнө.

Хоёрдугаар арга: 1ш нохой хошуу жимсийг 1 стакан усанд хийж 10 минут буцалгаад 2 цаг хандлана. Хэрэглэх хэсгээ шүүж авч байна. 1/2 стаканаар өдөрт 3-4 удаа хоол идэхээсээ өмнө ууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх:

Эм бэлгэх жор, арга:

20 гр нунтаг хушга

1/2 стакан, буцламгай ус

1 ц/х зөгийн бал

Хандлах хугацаа: 30 минут

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана.

Уух журам: Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай.

Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө:

Ходоодны шархыг сайн аниулна.

Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Цусны шүүрлийг зогсооно.

Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг.

Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг.

Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг.

Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх:

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Тараг 1 аяга, ургамлын тос1 х/х хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг.

Ходоодны хүчил ихдсэнийг өндөгний хальсаар эмчлэх:

Хятад жор: Нэг ширхэг өндөгний хальс, ус 140мл

Бэлтгэх арга: Угааж нунтаглана.

Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан усаар даруулж ууна. Курс эмчилгээний хугацаа: 14 хоног.

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Алимны цуу хордлогоос амь аварна

Олон арга байдгийн дотор Оросын нэг ийм арга бий. Алимаа угаагаад муудасан хэсгийг авч хаяна. Бүдүүн ширхэгтэй үрүүлээр нухсан алимаа шилэн саванд (модон болон ваар сав ч болно) хийж 0.4кг алимны зутанд 0.5л ус гэсэн тооцоогоор буцалсан ус нэмнэ. Дээрээс нь 1 литр тутамд 10 гр зөгийн бал юм уу, элсэн чихэр холиод исэлтийг түргэсгэхийн тулд 10гр исгэгч, 20гр хатсан хар талх хийгээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Саваа харанхуй, дулаан газар (20-30С-д) таглалгүй 10 хонуулахдаа өдөрт 2 удаа модон халбагаар хутгана. Дараа нь самбайгаар шүүж, гарган авсан 1 литр тутамд 50-100гр зөгийн бал эсвэл элсэн чихэр нэмж, лонхонд юүлээд амыг нь самбайгаар ороон, харанхуй, дулаан газарт тавина. Шингэний өнгө тунгалаг болмогц исэлт дууссан гэж ойлгох юм. 40-60 хоногийн дараа цуу бэлэн болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Шингэнээ шүүж аваад, битүү бөглөж сэрүүн газар хадгална.

Бидний амаар ороод биед шингэх нь шингээд, гадагшлах нь гадагладаг хоол ундны боловсролт ходоодтой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл ходоодонд хоол орж байж л цаашдын “жам” нь шийдэгддэг гэсэн үг. Арай дэлгэрэнгүй тайлбарлъя л даа. Энгийн үед аманд бутлагдаж шүлстэй холилдоод зөөлөрсөн хоол унд ходоодонд ороод ходоодны шүүстэй холилдсоноор нарийн боловсруулалтанд бэлэн болдог. Энэ үйл ажиллагаа алдагдахыг бид ходоодны шарх буюу ходоод өвдлөө гэж ярьдаг. Үүний гол шалтгаан нь бидний буруу хооллолт, амьралын буруу дэглэмтэй, бас хоодоодны нян буюу хеликобактераас үүдэлтэй. Эдгээр хүчин зүйлүүд нь дангаараа эмгэг үүсгэхгүй бөгөөд орчин үед үүнийг шууд утгаараа стресстэй холбоотой гэж шинжлэх ухаан үзэж байна. Гэтэл одоо үе юу билээ? Жинхэнэ стрессийн талбар шүү дээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Бичил эх сурвалжаас:

Ходоодны шарх үүсэх энгийн жишээг авч үзье. Бүхэл хоол унд ходоодонд орсноор ходоодны ханыг их бага хэмжээгээр гэмтээдэг. Энэ нь ходоодны хүчилтэй шууд хүрэлцсэнээр эхлээд ходоодны шархлаа, дараа нь ходоодны шарх үүсгэдэг, Өөр нэг жишээ авч үзье! Xодоодны нян гээд байгаа хеликобактер нь хоол хүнстэй хамт ходоодонд ордог.

Дээрхийн адил ил шарханд уг нян нь шууд л “наалдаад” асуудлын үүсгэвэр болж өгдөг. Ийм тохиолдолд уг нян ходоодны ханын гүнд “шургалж”, нэг ёсондоо амьдрах нөхцөл нь бүрддэг. Таатай орчинд амьдарч байгаа нянгийн өсөлтийн үр дүнд ходоодны шүүрэл ихсэж, мөн багасаж улмаар ходоодны салстын гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.Сонирхуулахад:

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Ходоодны гарах хэсэгт байгаа нян нь ходоодны шүүрлийг ихэсгэдэг. Энэ нь бидэнд хар шүлс асгарах, цээж гашуу оргих, зарим нэгэн хоол хүнс буюу талх, будaa зэргийг идэхэд төвөгтэй болгодог. Нөгөө тохиолдолд буюу ходоодны хүчил багассан үед эсрэгээрээ махан хоол идэхэд шингэхгүй хүнд оргих, өмхийгөөр хэхрэх зэрэг зовиур шинж тэмдгүүд илэрдэг.

цсийн дүнд нэгэнт шарх үүссэн бол үүний гол хүндрэл нь ходоодны шарх цоорч цус алдах явдал юм. Шархны талбайгаас хамаарч шинж тэмдэг нь янз бүрийн төвшинд илэрнэ. Том талбайг хамарсан шарх цоорвол маш их өвдөлтийг аюулхайд мэдрүүлэх бөгөөд дотуур цус алдсанаас цонхийн цайж, улмаар өвдөлт, цус алдалтын шоконд ордог. Харин бага хэмжээний шарны үед өтгөн хар өнгөтэй гарах шинж тэмдэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Мөн их талбайг хамарсан шархны үед янз бүрийн хүчтэй цочролын улмаас их бага хэмжээтэй цус алдах магадлалтай. Их хэмжээтэй цус алдалтын үед шууд ухаа ягаан цус нь ходоодны хүчилтэй нэгдсэнээр эхэндээ кофены өнгөтэй байснаа, төд удалгүй тэр чигтээ улаан өнгөтэй гарч болно. Харин арай бага хэмжээтэй ялгарч байгаа үед ходоодонд цус хуримтлагдсаны улмаас нөжтэй цус гарч болдог.

Өөр нэг томоохон хүндрэл бол мэдээж ходоодны хавдар үүсэх. Энгийнээр хэлэхэд хоол хэт их идэх, архи, кофе хэтрүүлж уух, зохих зохихгүй халуун ногоо байнга хэрэглэснээс, мөн хамгийн гол нь стрессээ тайлахгүй, ажлын ачаалаа зохицуулж чадаагүйгээс та яг одоо ходоодны шархтай болж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Ходоодны шархыг хэрхэн илрүүлэх вэ?

Хамгийн энгийн найдвартай арга бол дурангын шинжилгээ. Үүгээр ходоодны шархны байрлал, хэмжээ, гүн, эсийн төвшинд шинжилж болно. Нөгөө нэг арга нь цусанд ходоодны нян илрүүлэх шинжилгээ. Харамсалтай нь хүн дээрх хоёр шинжилгээг амьдралдаа ганцхан удаа хийлгэхэд хангалтгүй байдаг. Энэ нь ходоодны шарх дахин үүсэх магадлал өндөртэйгээр тайлбарлагдана.

Ходоодны шархнаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга нь мэдээж хүн өөрийнхөө өдөр тутмын амьдралд хяналт тавьж, зөв зохистой хооллож, зөв дэглэмээр амьдрах явдал юм. Энэ олон зөв гэсэн тодотголын дунд юуг хэлээд байгааг гайхаж байна уу? Тэгвэл анхааралтай уншаарай!

Хэрэв цээж хорсож, хоолны шингэц алдагдан, бие чинь зовиуртай, шаналал нэмэгдэж, цаашлаад нүүрнээс чинь батга салахаа байж, ажил чинь урагшгүй болбол:

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Хэт их бүү ид, бага багаар хоолло.

Хоолны хооронд хөнгөн зүйл идэж занш. Зөөлөн хоол ид, хэт их хуурай, аргуу хоол идэхгүй байх. Оройн 18-19-цагаас хойш хоол бүү ид. “Өглөөний хоолыг өөртөө, өдрийнхийг найздаа, оройн хоолыг дайсандаа” гэдгийг байнга санаж яв.

Сайн зажилж ид.

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Үүний тулд шүдээ эрүүл байлга.

Анхаар!

Ямар хоол унд идсэнээс болж өвдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай. /Үүнд: ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа өөхтэй аргуун хоол багтдаг./
Хоол идсэны дараа хэвтэж хэрхэвч болохгүй.
Цээж хорсох нь шөнө хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд өндөр дэртэй унт. Хамгийн гол нь хоол идсэнийхээ дараа бүү хэвт. Болж өгвөл гадуур салхинд алх.

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Ус их ууж бай.

Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж бай. Ходоодоо амраая гэвэл зөгийн балтай, ганцхан аяга бүлээн ус өдөрт нэг удаа уухад л хангалттай.

Тамхи бүү тат.

Тамхи татах буюу зажлахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлэх төдийгүй ходоодны ханыг зузааруулж хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-106-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *