Categories
Uncategorized

Таны хүүхэд хялар хараад байна уу? Нүдний хялар аяндаа арилна гэж байдаггүй ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Зарим хүүхдүүд төрөхдөө л хамрын дээд хэсэг болох нуруу хавтгай, өргөн байх, хүүхэн хараа хоорондын зай бага байх, нүдний дотор талын хооронд арьсны нугалаатай байдаг. Хүүхдийн хараа жирийн байгаа үед энэ нугалаа хүүхдийг хялар мэт харагдуулах нь бий. Энэ нь тийм ч их санаа зовох зүйл биш.

Мэргэжлийн эмчийн туслалцаагүйгээр таньж болдог нүдний цөөн тооны эмгэгийн нэг нь нүдний хялар юм. Хялар нүд гэдэг нь нэг, эсвэл хоёр нүд төв тэнхлэгээсээ хазайхыг хэлдэг. Ингэснээр хүний нүд нэг чиглэлд өөр өөр тийш харж байдаг. Үр дүнд нь нэг зүйл дээр хараагаа тогтоож чаддаггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Related image

Энэ эмгэг нь ихэвчлэн хоёр нүд нь зохистой хэлбэрээр зэрэг ажилладаг болж эхлэж байгаа 2-3 настай хүүхдүүдэд үүсдэг. Статистик мэдээнээс үзвэл 50 хүүхэд тутмын нэг нь хялар нүд эмгэгийн аль нэг хэлбэрээр шаналж байдаг ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Шалтгаан:

Хялар нүд нь дараах шалтгааны улмаас үүсэх эрсдэлтэй, үүнд:

Тархины гэмтэл ба халдварт өвчин

Нүдний булчингийн үрэвсэл, судасны ба хавдрын гаралтай өөрчлөлт

Нүдний гажиг, холын ба ойрын харалганыг буруу, эсвэл цаг алдаж эмчилсэн

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Төрөлхийн өвчин ба төрөхийн гэмтэл

Стресс, биеийн хүчний хэт их ачаалал

Хүүхдийн нүдэнд хэт их ачаалал өгөх

Хялар нь аяндаа арилна гэж байдаггүй болохоор эмчилгээг аль болох эрт эхлүүлэх нь сайн. Иймд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Мэргэжлийн эмчийн туслалцаагүйгээр таньж болдог нүдний цөөн тооны эмгэгийг нэг нь нүдний хялар юм. Хялар нүд гэдэг нь нэг, эсвэл хоёр нүд төв тэнхлэгээсээ хазайхыг хэлдэг. Ингэснээр хүний нүд нэг чиглэлд өөр өөр тийш харж байдаг. Үр дүнд нь нэг зүйл дээр хараагаа тогтоож чаддаггүй.

Энэ эмгэг нь ихэвчлэн хоёр нүд нь зохистой хэлбэрээр зэрэг ажилладаг болж эхлэж байгаа 2-3 настэй хүүхдүүдэд үүсдэг. Статистик мэдээнээс үзвэл, 50 хүүхэд тутмын нэг нь нүд хялартах эмгэгийн аль нэг хэлбэрээр шаналж байдаг ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Шалтгаан

Хялар нүд нь дараах шалтгааны улмаас үүсэх эрсдэлтэй. Үүнд:

• Тархины гэмтэл ба халдварт өвчин

• Нүдний булчингийн үрэвсэл, судасны ба хавдрын гаралтай өөрчлөлт

• Нүдний гажиг, холын ба ойрын харалганыг буруу, эсвэл цаг алдаж эмчилсэн

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

• Төрөлхийн өвчин ба төрөхийн гэмтэл

• Стресс, биеийн хүчний хэт их ачаалал

• Хүүхдийн нүдэнд хэт их ачаалал өгөх

Явц

Хялар нь хам ба саажилтын гаралтай гэсэн хоёр янз байдаг. Хам хяларын хоёр нүд ээлжлэн хялайдаг бөгөөд хоёр нүдний шулуун байрлалаас хазайх хэмжээ нь ойроцлоо байна. Энэ төрлийн хялар нь ихэвчлэн нүдний бүтцийн онцлоготой холбоотой байдаг бөгөөд удамшлын шинжтэй болохоор гол төлөв хүүхдүүдэд ажиглагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Саажилтын гаралтай хялар нь нүдний хөдөлгөгч булчингийн өөрчлөлт, эсвэл харааны мэдрэлийн өвчний дүнд үүснэ. Энэ үед нэг нүд хялар харна. Юм харахад үед өвчтэй нүд сул, эсвэл огт хөдөлдөггүй бол эрүүл нүд нь өргөн өнцгөөр хөдөлж байдаг.

Цаашлаад хялар нь дотроо олон янз байдаг. Үүнд

• Ойртсон (ойрын харалгантай хослох нь цөөнгүй). Энэ үед нэг нүд нь хамар руу хазайдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

• Холдсон (холын харалгантай хослох нь цөөнгүй). Энэ үед нэг нүд нь чамархай руу хазайдаг.

• Босоо хяларын үед нүд дээшээ, эсвэл доошоо хазайдаг.

Шинж тэмдэг

Дээр өгүүлсэнчлэн танихад мэргэжлийн эмчийн оролцоо шаардлагагүй бөгөөд хүний нүд байнга, эсвэл үе үе тэгш хэмээ алдаад байгааг ойр тойрных нь хүмүүс анзаарчихсан байдаг. Хүнд өөрт нь юм давхардаж харагдах, толгой эргэх, толгой өвдөх зэргээр мэдрэгдэнэ. Мөн гурван хэмжээст дүрслэлийг хавтгайраа хүлээж авах, хялайж байгаа нүдний хараа муудах зэрэг шинж илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Үр дагавар

Хүүхэд насанд үүссэн хялар нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд таагүй нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хүүхэд орчин тойрноо бодитоор хүлээж авч чадахгүй байгаагаас үүдэн биеийн болон оюуны хөгжил нь удаашрах аюултай.

Хялар нүдийг дагалддаг бас нэг хүндрэл нь хараа муудах юм. Ингэж хараа муудахыг амблиопи гэдэг бөгөөд хялар нүдний хөдөлгөгч булчинд хангалттай ачаалал ирэхгүй байгаагаас үүдсэн хараа муудалт юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Оношилгоо

Оношийг зөвхөн нүдний эмч үүсэх болсон бүх л шалтгааныг нарийвчлан тодруулж, шинжилсний дараа л тавьдаг. Эмч хараа тусгай хүснэгтийн тусламжтайгаар шалган, хялайлтын өнцгийг тодорхойлоод, тусгай толины тусламжтайгаар хоёр нүдний хам үйл ажиллагааг тодорхойлно.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Эмчилгээ

Хялар нь аяндаа арилна гэж байдаггүй болохоор эмчилгээг аль болох эрт эхлүүлэх нь сайн. Энэ эмчилгээ нь нэлээд цаг шаардсан, дунджаар 3-4 жил үргэлжилдэг эмчилгээ юм. Эмчийн заалт, зөвлөгөөг нарийн мөрдөх шаардлагатай байдаг.

Нүдний гажиг, холын болон ойрын харалганг засахаас хяларын эмчилгээ эхэлнэ. Нүдний шилийг хяларын шинж тэмдгийг багасах хүртэл нь бага наснаас эхлэн зүүлгэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Хялар нүдний суларсан булчин хөгжүүлэхэд чиглэсэн тусгай дасгал энэ эмчилгээний бас нэгэн чухал хэсэг юм. Амблиопи буюу хялар нүдний хараа эрс муудсан үед нэг талыг нь битүүлсэн нүдний шил байнга зүүх шаардлага гарч болох юм. Ингэснээрээ хараа муутай нүдэнд ирэх ачааллыг нэмж, улмаар нүднийх нь булчинг хөгжүүлж өгдөг. Ийм эмчилгээг удаан хугацаагаар хийдэг бөгөөд хэтрүүлэлгүйгээр зогсоохын тулд эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Нүдний шил, тусгай дасгал нь үр дүн өгөхгүй байгаа үед болон саажилтын гаралтай хяларын үед мэс засал хийдэг. Хүүхдэд ийм хагалгааг ихэвчлэн 3-6 насанд нь хийдэг. 14 нас хүртэлх настай хүүхдэд ерөнхий мэдээ алдуулалт хийж хагалгаа хийнэ.

14 дээш насанд хэсэгчилсэн мэдээ алдуулалтын дор хагалгаа хийдэг. Хагалгааны дараах сэргэх хугацаа дунджаар 10 хоног байна. Хагалгааны дараа нүдний эмчийн байнгын хяналтанд байж, нүдний булчинг хөгжүүлэх тусгай дасгал хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Урьдчилан сэргийлэлт

Хялар нүднээс сэргийлэхийн тулд тоглоомыг нь нүдэнд хэт ойр өлгөхгүй байх зэргээр хүүхдийн нүдний ачааллыг зөв зохицуулж хялар болон нүдний бусад эмгэгийг эрт илрүүлэн цаг алдалгүй эмчлэхийн тулд нүдний эмчид үзүүлж байх шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-108-1024x538.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *