Хар нүүрсэн эмийг хэрэглэх заавар, ач холбогдол

10кг тутамдаа 1 ширхэгээр тооцоод сард 7-10 хоног ууж байхыг зөвлөсөн. Жишээ нь 60 кг тай бол 6 ширхэг. Ходоод гэдэсний хордлого бохирдол хорт бодисыг өөртөө шингээгээд биед үлдэхгүй гардаг учир тогтмол сар бүр ууж хэвшвэл эрүүл байхаас гадна арьс цайрч толийгоод таргалалтаас урьдчилан сэргийлж болдог юм шүү.
Зуны турш хорхог, боодог, шорлог идэж ядраасан ходоод гэдэсээ цэвэрлээд нэг сайхан цэвэрлээд амраагаарай. Бидний бие эрхтэнд хүртэл амралт хэрэгтэй шүү

Батга эмчлэх
Арьсаа буруу арчилснаас үүдэж нүүрэнд батга гарах нь, хамгийн том асуудлуудын нэг билээ. Гэвч нүүрсэн эмийг хэрэглэснээр батганаас хялбархан салах боломжтой байна.
Заавар:
Нэг таблет нүүрсэн эмийг 2 хоолны халбага алое вера гельтэй сайтар холино

Дараа нь нүүрэн дээрээ нимгэхэн түрхэнэ
Хаттал нь хүлээх хэрэгтэй
Дараа нь бүлээн усанд нүүрээ сайтар угаана
Хэрвээ үр дүн гарахгүй бол энэ аргаар 3-4 өдөр тогтмол туршиж үзээрэй
Шүд цайруулах

Шүд шарлах нь хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд ихэвчлэн тамхи татах болон өвчний улмаас шүд шарладаг байна.
Заавар:
Нүүрсэн эмээ сайтар нунтагласны дараа шүдний сойзон дээрээ түрхэнэ
Дараа нь шүдээ энгийн үед угаадаг шигээ угаана

Угааж дуусмагцаа амаа усаар зайлна
Аман доторх харлаж буй хэсгийг бүгдийг нь алга болтол угаана
7 хоногт уг зааврын дагуу 1-2 удаа хийж үзээрэй
Шумуул, элдэв шавжны хазалтыг эдгээнэ
Элдэв янзын шавьж болон зөгий таныг хатгасан нөхцөлд нүүрсэн эм хэрэглэх нь өвчнийг намдаах, толбо үлдээхгүй байх ач тустай ажээ.

Нүүрсэн эмийг наргил модны тостой холино
Үүний дараа хатгуулсан газраа түрхэнэ
Сайтар бооно
Хэсэг хугацааны дараа боолтоо авч үзнэ
Энэ аргыг үр дүн гартал өдөрт хичнээн ч удаа давтах боломжтой
Гэдэс дүүрэхийг зогсоох

Хоол идэхээсээ өмнө нэг ширхэг нүүрсэн эмийг стакантай усаар даруулан ууна
Өдөрт хооллох тоогоороо уг аргыг хэрэглэх нь үр дүнтэй аж
Хордлого болохоос сэргийлэх
Нүүрсэн эм нь хордлого болохоос урьдчилан сэргийлэхээс гадна хоолны хордлогыг эмчлэх ач тустай аж.
Насанд хүрсэн хүн 25-100 грамм, харин хүүхэд 25-50 грамм хэмжээтэй нүүрсэн эм хэрэглэх хэрэгтэй

Бие дэх холестрины хэмжээг зохицуулах
1986 онд холестрины хэмжээ нь хэт ихэссэн өвчтөнүүдэд дөрвөн 7 хоногийн турш өдөрт 3 удаа 8 грамм нүүрсэн эм өгсөн бөгөөд үр дүнд нь өвчтөнүүдийн холестрины хэмжээ өмнөхөөсөө 25%-иар буурсан байна. Үүнээс хойш хүний бие дэх холестриныг ихэсгэхгүйн тулд нүүрсэн эмийг ашиглах болжээ.

Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах
Заримдаа бид буруу хооллосноос болж хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, ходоод, гэдэсний янз бүрийн өвчин тусах магадлалтай байдаг. Харин 1985 онд Америкын хэсэг бүлэг эрдэмтэд нүүрсэн эмийг ходоод гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай болохыг олж илрүүлсэн байна.

Өдрийн болон оройн хоолны өмнө 10 грамм нүүрсэн эмийг хэрэглээрэй
Энэ зааврыг 2 өдөр туршаад үзээрэй
Шартуулахгүй байх
Архи, дарс уусны маргааш нь шартах гэдэг том асуудал байдаг билээ. Эмийн сангуудаар шартуулахгүй байх эм, тан асуусан хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэгвэл нүүрсэн эм хэрэглэсэн нөхцөлд маргааш нь шартана гэж айх хэрэггүй ажээ.

Бөөрний үйл ажиллагааг дэмжих
2010 онд “Бөөрний дутагдалд орох, бөөрний өрөвслийг эмчлэх” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийсэн Саудын Арабын мэргэжил дээшлүүлэх багш нарын судалгаагаар бөөрний өрөвслийг нүүрсэн эм анагаах чадвартай болох нь тогтоогдсон байна. Бөөрөнд дутагдаж байдаг шим тэжээлийг нүүрсэн эм нь өөртөө агуулдаг аж.

Айл бүрийн эмийн санд байвал зохих эмийн нэг бол идэвхжүүлсэн нүүрс буюу бидний хэлж заншсанаар хар нүүрсэн эм. Ходоод гэдэс цэвэрлэх, хордлого тайлах, холестерины хэмжээг бууруулах, батга арилгах, шүд цайруулах болон шарталтаас сэргийлэхээс гадна өөр олон зорилгоор уг бэлдмэлийг хэрэглэдэг байна.

Наад захын жишээ гэхэд, хоол идэхээс өмнө идэвхжүүлсэн нүүрс уухад л гэдэсний хий мэдэгдэхүйц буурдаг аж. Хортой бодисыг хурдан саармагжуулах үйлдэлтэй тул нүүрсэн эмийг хордлогын үед өргөн хэрэглэдэг.
Өөрөөр хэлбэл, идэвхжүүлсэн нүүрс нь хоол боловсруулах зам дахь харшлын урвал, эсийн гэмтэл, дархлаа бууруулах үйлчилгээтэй хоруудыг цэвэрлэдэг. Эмч нарын зөвлөж буйгаар ходоод гэдсийг бүрэн цэвэрлэхийн тулд 10 грамм нүүрсэн эмийг хоол идэхээс 90 минутын өмнө хоёр өдрийн турш ууна. Цэвэрлэгээний үед зөвхөн органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой аж.

Хар нүүрсэн эмийг дотуур хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар гадуур эмчилгээнд хэрэглэх боломжтой. Тодруулбал, биеийн эвгүй үнэр, батга арилгах, шавжинд хазуулах, халгайд түлэгдэх болон могойд хазуулсан үед гадуур хэрэглэнэ.
Шумуул эсвэл зөгийд хатгуулсны дараа нэг ширхэг нүүрсэн эмийг наргил модны тостой холин хазуулсан хэсэгт түрхэхэд тэр дор нь зүгээр болдог гэнэ. Гэхдээ ийн хэрэглэхдээ, идэвхжүүлсэн нүүрс хүрсэн болгондоо толбо үүсгэх гээд байдгийг анхаарч гадуур нь цэвэр боолтоор боож өгвөл зүгээр.

Хар нүүрсэн эм нь цусан дахь муу холестериныг бууруулж, сайн холестериныг ихэсгэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Нэгэн судалгаанд, нүүрсэн эмийг хэрэглэсэн дөрөвхөн долоо хоногийн дотор нийт холестериныг 25 хувь, LDL буюу муу холестериныг 41хувь бууруулж, HDL буюу сайн холестериныг найман хувиар ихэсгэсэн үр дүн гарчээ.

Уг бэлдмэлийг насанд хүрэгсэд богино хугацаанд ууж хэрэглэхэд сөрөг нөлөө харьцангуй бага юм. Мөн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд нүүрсэн эм нь аюул багатай ч уухаасаа өмнө эмчтэй зөвлөх хэрэгтэйг анхаарна уу.
Хэрэв гэдэсний түгжрэл болон байнгын өтгөн хатах зовуурьтай бол эмч зөвлөөгүй л бол уусны хэрэггүй. Мөн өөр эмтэй хавсарч уух тохиолдолд нөгөө эмийнхээ үйлчлэлийг сулруулдаг тул уух цагийг сөөлжүүлж тохируулах шаардлагатай байдаг.
