Дасгал хийх зэргээр биеийн хүчний огцом ачаалал авахад шөрмөс татах, булчин зангирах зэрэг шинж тэмдэг илэрдэг нь кали дутагдсаны шинж юм.

Хэрэв байнга кали дутагдалтай байвал зүрхний булчингийн агших давтамж өөрчлөгдөн зүрхний хэм алдалт болон бусад өвчнүүд үүсч эхэлдэг.
Хүн хоногт 2-4 г калийг хоол хүнсээр дамжуулан авч байвал калийн дутагдалд орохгүй. Хамгийн энгийнээр дасгал, бэлтгэл хийж байхдаа үзэмний шүүс ууж байвал калийн дутагдлаас сэргийлж болно.

Учир нь үзэм калигаар маш баялаг жимснүүдийн нэг. Мөн үзэм нь хүний биед шаардлагатай 9 төрлийн амин дэм, 8 төрлийн эрдэс бодисыг агуулдаг.
Үзэм нь кальци болон төмрөөр баялаг биеийн өсөлт хөгжил, ясны бат бэх байдлыг дэмждэг.

Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаанд хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг баттай мөн.
Ийм зовиурыг багасгахын тулд хоол хүнс болон бусад замаар эрдэс бодисын дутагдлаа нөхөх хэрэгтэй. Шөрмөс татах үед хөлөө хөдөлгөж иллэг хий. Мөн булчингаа амрааж хүйтэн жин тавих юм уу спиртийн төрлийн шингэн түрхэж хүчтэй үрээрэй. Урьдчилан сэргийлэхийн тулд унтахаасаа өмнө сунгалтын дасгал хийж хэвшихэд гэмгүй. Мөн өглөө бүр нэг аяга сүү ууж заншаарай. Хөл дээр гарсан юм удаан хугацаанд эдгэхгүй байх Энэ нь үрэлтээс үүссэн, юманд өнгөцхөн хэгз татагдсан, хөнгөхөн зүсэгдсэн зэрэг ердийн, байдаг л нэг шалбархайг хэлж байгаа гэдгийг анхаараарай.

Жижигхэн ч өвчний илрэл гэж анзаарахааргүй эдгээр шарх эдгэхгүй удах нь гарцаагүй чихрийн шижингийн шинж аж. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь хөлийн судас, мэдрэлийн судсуудыг “хорлонтойгоор” гэмтээдэг. Даамжирвал хөлөө тайруулахад ч хүргэдэг аюултай.
Мөн байнга цангах, ойр ойрхон бие засах, ядрах, өлсөх, турах зэрэг нь мөн энэ өвчний шинж юм. Байнга даарах Ихэвчлэн эмэгтэйчүүд энэ талаар гомдоллодог. Энэ нь бамбай булчирхайн талын өвчний илрэл байж болзошгүй. Мөн цусны эргэлт удааширснаас болж хөл байнга даарах нь бий.

Даарахаас өөр бусад хавсарсан зовиур байдаг бол эмчид хандаарай. Үгүй бол ноолуур, тэмээний ноос зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн оймс, нэхий зэрэг дулаан дотортой гутал өмсөхийг хичээгээрэй. Хуурай, сайртсан хөл, хөл хуурайшсан л бол нүүр гарын арьс ч мөн дагаж хуурайшдаг. Ингэж хатаж, сайртах нь хөл мөөгөнцрөөр өвдөхийн үндэс болдог.
Эхлээд хөлийн хурууны завсар мөөгөнцөртөж, маажсанаас болж аажимдаа бүх биеэр тархдаг байна. Үүнийг эмчилье гэвэл эхний ээлжинд зөөлөн арчлаад үз. Хөлөө угааж хаттал нь арчаад тос түрхэж, гутал оймсондоо хөлийн хуурай пудр хэрэглэ. Хоёр долоо хоногийн дотор өөрчлөлт гарахгүй бол эмчид хандаарай.

Хөлийн булчин гэнэт зангирч, шөрмөс татах үе бишгүй тохиолддог. Энэ үед бидний хөдөлгөөн удааширч, заримдаа хөдөлж ч чадахгүй болж, тэвчихийн аргагүй өвдөлтийг мэдэрдэг. Юунаас болж шөрмөс татдаг вэ? Үүнээс хэрхэн ангижрах вэ? хэмээх асуултын хариуг дараах нийтлэлээс олж мэдээрэй.
1. Шөрмөс татах шалтгаан

Шөрмөс татах шалтгаан
Шөрмөс татах нь гэмтэх, хөхрөх гэх мэт гадны хүчин зүйлээс бус, бие организмын дотоод асуудлуудаас болж үүсдэг байна. Дотоод асуудлууд гэдэгт ус болон бусад шим тэжээлийн дутагдал мөн бөөрний эмгэг гэх мэт өвчлөлүүд нөлөөлж болно. Шөрмөс татах нь ихэнх хүмүүст тохиолдож л байдаг энгийн өвчин мэт боловч, үргэлж татвал эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.

2. Хэрхэн сэргийлэх вэ?
Хэрхэн сэргийлэх вэ?
Хүнд ажил хийж, ядарсан үед шөрмөс татвал, бүлээн ус ууж шингэний дутагдлаа нөхөх хэрэгтэй. Бүлээн ус нь хүйтэн устай харьцуулахад биеийн дулаантай илүү ойролцоо бөгөөд, түргэн хугацаанд булчинд нэвчиж, шим тэжээлээр хангадаг байна.

Үргэлж шөрмөс татах нь ихэнхдээ шим тэжээлийн дутагдалтай холбоотой. Зарим төрлийн шим тэжээлийн бодисууд нь булчинг сулруулж, булчингийн хэвийн үйл ажиллагааг хангадаг байна.
3. Хэрхэн эмчлэх вэ?
Хэрхэн эмчлэх вэ?

Дээр дурдсанчлан, бүлээн ус уухаас гадна илүү эрчимтэй арга хэмжээ авснаар, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Усны дутагдлаас үүдэлтэй шөрмөс татах үзэгдэл нь, кали дутагдах, эсвэл натри ихэдсэнээс шалтгаалдаг байна. Кали хэмээх эрдэс нь натритай урвалд орж, цусны эргэлтийг зохицуулах үүрэгтэй байдаг учраас калиг нөхөх нь өвдөлтөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Тиймээс калигаар баялаг хоол хүнсийг идэж байх хэрэгтэй юм.

Шөрмөс татахаас сэргийлэх бас нэгэн арга бол магнигийн дутагдлыг нөхөх юм. Хүний биед магни маш их хэрэгтэй байдаг буюу өдөрт 250-300 миллиграмыг авах хэрэгтэй байдаг байна. Магнигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдэд загас, хар шоколад, бууцай, цардуул, бурам, самар, сэвэг зарам, хулууны үр, төмс гэх мэт багтана.
