Categories
Uncategorized

Нүүрний хаванг 3 минутанд арилгах арга ХАДГАЛААД АВААРАЙ

Нойр дутмаг үед эсхүл шарталтын дараа, сэрүүдсэнээс үүдэн нүүрэнд хаван үүсдэг. Энэ асуудлыг даван туулах, хурдан шийдвэрлэх нэгэн аргыг сонордуулъя.

Мөс, хүйтэн өргөст хэмхний зүсмэлүүд таньд тус болж чадахгүй байгаа бол та доорх аргыг туршаад үзээрэй.

Энэ нь нүүрэнд иллэг хийх арга ба цусны эргэлтийн болон тунгалгийн ус зайлуулах булчингуудыг өдөөж, арьсны байгалийн өнгийг тодотгож өгдөг гайхамшигт арга юм.

Нүүрэндээ иллэгийг яаж хийх вэ?

Алхам 1. Өөрийн хэрэглэдэг ийлдэс буюу сэрумаас 2-3 дуслыг хурууны өндгөн дээр аван нүүрэндээ тойруулан 1 мин илнэ. Ийлдэс маань чийгшүүлэгчийг бодвол арьсны эд эсэд илүү шингэж, эрүүлжүүлэх нөлөөтэй ба эмэгтэй хүн бүрийн толин дээр байх ёстой бүтээгдэхүүн билээ.

Алхам 2. Амаа бага зэрэг нээлттэй байлган хацарны хонхорхой хэсгээр, хурууныхаа өндгөөр хажуу тийш чиглэлтэй дарж, массажилж өнгө.

Алхам 3. Нүүрний хэлбэрийг илтгэж байдаг эрүү болон хацарны доод хэсэгт иллэг хийнэ.

Ингэхдээ уруулны захаас чихний доод хэсэг хүртэл диагональ маягаар бага зэрэг даралттай дарах хөдөлгөөнийг хийнэ. Хамгийн сүүлд та хүйтэн усаар зайлж нүүрнийхээ арьсыг амраагаарай.

Олон хүчин зүйлээс шалтгаалан зовхи хавагнадаг. Энэ талаар “www.wikihow.com” мэдээллээ.

Алхам №1

Зовхи хавагнаж, бүлцийсэн үед хүйтэн жин тавих хэрэгтэй. Үргэлжлэх хугацаа 15 минут.

Алхам №2

20 минут нарийнхан хэрчсэн өргөст хэмх тавих. Энэ арга зовхины үрчлээг мөн арилгадаг.

Алхам №3

Гааны навчийг сайтар нунтаглах хэрэгтэй. Дараа нь бага зэргийн оливын тос хийгээд сайтар хутга. Дараа нь зовхи орчимдоо түрхээд 15 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Алхам №4

Хэрэглэсэн цайны хандыг нүдэн дээрээ тавих. Үргэлжлэх хугацаа 15 минут.

Алхам №5

Зовхи хавагнасан үед байгалийн гаралтай цай уухыг зөвлөж байна.

Алхам №6

Насанд хүрсэн хүн 7-8 цаг унтах ёстой. Сайн амарч чадаагүй хүний зовхи мөн хавддаг байна.

Алхам №7

Таны зовхи харшлаас үүдэлтэй хавагнасан байж магадгүй.

Алхам №8

Цэцэгт байцаанд олон төрлийн витамин агуулсан байдаг бөгөөд хаванг хөөх үйлчилгээтэй байна.

Алхам №9

Зовхи хавагнасан үед архи уух хориотой.

Алхам №10

Мөн тамхи татах хориотой.

Алхам №11

Халуун өдөр гарахдаа заавал зовхи орчимдаа нарны тос түрхэх.

Алхам №12

Зөвхөн арьсандаа тохирсон тос хэрэглэх.

Алхам №13

Лимонтой тос, тосон түрхлэг зовхины арьсанд хамгийн сайн тэжээл өгдөг байна.

Алхам №14

Хэрвээ таны зовхи олон өдөр хавагнаж байгаа бол заавал мэргэжлийн эмчид зөвлөгөө авах, өөртөө тохирсон эмчилгээ хийлгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *