Categories
Uncategorized

Ахимаг насныхны биед шингэн багассанаар өтгөн хатах, даралт багасах зэрэг олон асуудал үүснэ. Таны биед ус дутагдаж байгааг илтгэх 9 шинж. Биеийн шингэн нөхөх арга. Та усыг зөв ууж чаддаг уу? ХАДГАЛААД АВААРАЙ

Ахимаг насны улсуудын анхаарч явах ёстой асуудлын нэг, залуус ч мөн адил өөрсдийн эцэг эх, настай гэр бүлийн гишүүдтэй бол мартаж болохгүй чухал асуудал байдаг. Энэ бол настай улсуудын биед байх ёстой шингэний хэмжээ багасах явдал юм.

Бид өөрсдөө анхаарахгүй бол, хэдий асууж лавласан ч, настан буурай нар маань ч өөрсдөө ч анзаарахгүй байх хандлагатай байдаг шингэн багасах гэдгийг. Учир нь нас ахихтай холбоотой бие дэх шингэн багасч буйг мэдрэх чадвар мууддаг. Тэгэхээр нэлээн гүн хямралын байдалд хүрэхээс нааш ам цангах мэдрэмж төрөхгүй байх магадлалтай.

Шингэн багасах нь бүх бие организмд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Хамгийн наад зах нь арьс хуурайших, үрчлээтэх, харлаж өнгөлөг бус болох г.м. Мэдээж бодисын солилцоо муудна. Нэгэнт шингэний хэмжээ багассан тул хоол боловсруулах үйл ажиллагаа хэвийн байж чадахаа болино. Өтгөн хатна, даралт багасах, толгой өвдөх, мартамхай болох, г.м олон асуудал үүснэ. Цаашлаад Альцхеймэр, Паркинсоны өвчин хүртэл үүсэхэд нөлөө үзүүлэх боломжтой. Заримдаа бөөр давсаг муутай хүмүүс олон дахин шээхээс төвөгшөөж шингэн уухаа багасгах тал байдаг. Бас хоол шингээлт муудсанаас суулгах , бөөлжих зэргээс шингэнээ алддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Иймд иргэд өөрсдөө энэ тал дээр анхаарч, эрүүл шингэн, халуун хоол цай зэргээр шингэнээ нөхөхийг хичээж байх хэрэгтэй. Гэхдээ настай улсууд шингэн юм хэтрүүлэн хэрэглэх нь бас л эсрэг туйлшрал болох магадлалтай. Алкоголь бол шингэнийг улам багасгана. Мөн элдэв ундаа жүүс уугаад нэмэргүй. Бас кофе, ногоон цай зэрэг шээх хөөх үйлчилгээтэй ундааны хэрэглээг багасгах хэрэгтэй. Бие дэх шингэний хэмжээ багасах нь бусад олон асуудлын суурь болж чаддаг учир мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч байх нь зөв шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Хүний бие махбодийн 65% нь уснаас бүрддэг. Маш олон хүчин зүйлээс буюу нас, жин, эрүүл мэндийн байдал, хүйс зэргээс шалтгаалж хүний биед агуулагдах усны хэмжээ харилцан адилгүй байна. Хүний бие махбодь уснаас хамааралтай учраас ус заавал ууж байх ёстой. Ус ууснаар эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө:

Бие махбодь дахь шингэний тэнцвэрт байдлыг хангах

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих

Калорийн тэнцвэрт байдлыг хангах

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Биеийн дулааныг тэнцвэржүүлэх Биеэс хорт бодис гадагшлуулах

Арьсны залуу төрхийг дэмжих Эс, тархи, үе мөчийг хамгаалах

Таны биед ус дутагдаж байгаа дараах шинж тэмдгүүд илтгэх болно.

Толгой өвдөх. Толгой эргэх, шингэний дутагдал нь хүчилтөрөгч, цусны эргэлтийг удаашруулж толгой өвдөхөд хүргэнэ.

Зүрхний цохилт нэмэгдэх. Ус дутагдсанаар цус өтгөрч цусны эргэлт муудах тул зүрхний цохилт нэмэгдэхэд хүргэнэ. Шингэний дутагдал нь зүрхний цохилтонд муугаар нөлөөлж байгааг судалгаагаар баталгаажуулсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Ам хатаж эвгүй үнэртэх. Амнаас эвгүй үнэр үнэртэнэ, яагаад гэвэл амны хөндийд нян үржиж эхэлдэг байна. Ус нь амны хөндийг чийглэдэг учраас усны дутагдалд орохоор ам хатахад хүргэнэ. 

Үе мөч, булчингаар өвдөх. Үе мөч, холбоос эдийн 80% нь уснаас бүрддэг. Ус уухгүй бол үе мөчөөр өвдөж эхлэхээс гадна хоорондоо үрэлцэж эхэлдэг байна.

Өтгөн хатах.  Ус нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд зайлшгүй оролцдог тул шингэн дутагдах нь өтгөн хатахад хүргэнэ.

Анхаарал төвлөрөл сулрах. Ус дутагдснаар сэтгэл санаа, ой санамж, шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Ядрах. Тархи шингэний дутагдалд ороход цусны даралт багасах бөгөөд бие махбодь хүчилтөрөгчийн дутагдалд ордог.

Бага шээх, шээсний өнгө өөрчлөгдөх. Ус ууж байгаа хэдий ч шээх хүсэл төрөхгүй байгаа бол шингэний дутагдалд орсныг илтгэнэ. Тиймээс удаан хугацаанд шээхгүй байвал бие махбодь шингэний дутагдалд орсон байна гэж ойлгоно. 

Хоолонд огцом татагдах. Хоол идэхээс өмнө аяга ус уугаарай, яагаад гэвэл ус уумаар байгаа мэдрэмж нь өлсгөлөнгийн мэдрэмж төрүүлдэг байна. 

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Өвдөхөд хүргэнэ. 

 Та усыг зөв ууж чаддаг уу?

Өдөр бүр хангалттай хэмжээний цэвэр ус уух нь бидний эрүүл мэндэд нэн чухал үүрэгтэй. Ихэнх хүмүүс усны эрүүл мэндийн ашиг тусыг мэддэг ч, шингэний дутагдал нь бие махбодид ямар хор уршигтайг тэр бүр мэддэггүй.

Хүний биеийн 65 хувийг ус эзлэх бөгөөд бодисын солилцоо, цусны эргэлт, бие махбодиос хорт бодис гадагшлах, биеийн дулааны зохицуулга гэх мэт физиологийн нэн чухал үйл явц, биохимийн урвалд оролцдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Бие дэх нийт усны 1-2 хувийг алдахад ам цангах мэдрэмж төрдөг бөгөөд энэ үед бие махбодь аль хэдийн шингэний дутагдлын эхний үе шатанд орсон байдаг. Улмаар өлсөх, ялангуяа чихэрлэг зүйл идэх хүсэл төрөх нь шингэний дутагдлын шинж тэмдэг юм. Иймд өлссөн үедээ нэн түрүүнд аяга ус уух хэрэгтэй.

Бие махбодь шингэний дутагдал орсон үед дараах шинж тэмдэг илэрнэ:

Ядрах, толгой эргэх

Зан ааш тогтворгүйтэх

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Толгой өвдөх

Чихэрлэг зүйл идэхийг хүсэх

Жихүүдэс хүрэх

Анхаарал төвлөрөл муудах

Булчин өвдөх

Өтгөн хатах

Арьс хуурайших, үрчлээтэх

Шээсний өнгө бараан гарах, шээх зай холдох

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Амнаас таагүй үнэр гарах

Нуруу, үе мөч өвдөх

Хөнгөн хэлбэрийн шингэний дутагдлын үед толгой өвдөх, сэтгэн бодох чадвар буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол хүнд хэлбэрийн шингэний дутагдал амь насанд ч аюултай.

Архаг шингэний дутагдлын үед бие махбодийн эрхтэн системүүд гэмтэж, дараах өвчлөлд хүргэж болзошгүй:

Өтгөн хатах: Бие дэх усны хэмжээ багассан үед бүдүүн гэдэсний үйл ажиллагаа удааширч, өтгөн хатна.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Хоол боловсруулах замын эмгэг: Бие дэх ус болон магни, кальци зэрэг эрдэс бодисын хэмжээ багасах нь ходоод, улаан хоолойн сөргөө, шарх, гэдэсний үрэвсэл зэрэг хоол боловсруулах замын эмгэгийг шалтгаан болдог.

Амттанд хорхойсох: Бие дэх шим тэжээлийн бодисуудыг боловсруулах ус оролцдог. Гликоген үүний нэг юм. Иймд шингэний дутагдалд орсон үед бие организмд сахар шаардлагатай байна гэсэн дохио өгдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Цусны өндөр даралт: Шингэний хэмжээ хангалттай үед цусны бүтцийн 92%-ийг ус эзэлнэ. Шингэн дутагдалтай үед цус өтгөрч, цусны даралт нэмэгдэн, цусны урсгал удааширна.

Биеийн жин нэмэгдэх, байнга өлсөх: Шингэн дутагдсан үед эд эс шатаах энергийн хомсдолд ордог тул илүү их идэж, энерги нөөцлөхийг эрмэлздэг.

Холестеролын түвшин өсөх: Эд эс дэх усны нөөцийг бууруулахгүйн тулд бие махбодь илүүдэл хэмжээний холестерол ялгаруулдаг

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Толгойн өвдөлт, мигрень: Шингэний дутагдалд орсон үед даралт бууруулахын тулд тархины эсийн эргэн тойрон дох шингэний уутанцрууд үгүй болсноор толгой өвдөх, мигрень өвдөлт өгөх шалтгаан болдог.

Үе мөч өвдөх, хөших: Бүх үе мөчинд мөгөөрсөн зөөлөвч байх бөгөөд бүтцийн ихэнх хэсгийг ус эзэлдэг. Иймд шингэний дутагдалд орсон үед үе мөч, холбоос эдийн бат бөх чанар алдагдаж, үе мөч өвдөх, зовиурлах шалтгаан болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Астма, харшил: Бие организм усны нөөцөө хадгалахын тулд гестамины хэмжээг өсгөж, агаарын урсгалыг саатуулдаг.

Давсаг, бөөрний асуудал: Хүчил болон хорт бодисын хэмжээ нэмэгдсэнээр нян, үрэвсэл, өвдөлт, чулуу үүсэх, халдвар тархах таатай орчныг бүрдүүлдэг.

Арьсны эмгэг: Шингэний дутагдал нь арьсны сүвээр хорт бодис гадагшлах үйл явцыг саатуулснаас үрчлээс, псиориаз, дерматит, нөсөө толбо зэрэг арьсны асуудал үүсэх шалтгаан болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Хүн бүр өдөрт 8 аяга ус уух ёстой гэсэн ерөнхий зөвлөмж байдаг ч, уувал зохих усны хэмжээ харилцан адилгүй байх бөгөөд хөдөлгөөний идэвх, цаг агаарын нөхцлөөс шалтгаална.

Иймд хүн бүрт таарах ерөнхий зөвлөмж гэж байхгүй бөгөөд өдөр тутамд хангалттай хэмжээний шингэн ууж байгаа эсэхийг шээсний өнгөөр тодорхойлох боломжтой.

Хэрэв бараан өнгөтэй, өтгөн байвал бие организмын хэвийн үйл ажиллагааг хадгалахын тулд бөөр усыг нөөцлөх горимд ажиллаж байна гэсэн үг. Энэ нь илүү их хэмжээний шингэн уух шаардлагатай байгааг илтгэнэ. Шээсний өнгө цайвар шаргал байх нь хамгийн тохиромжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Үүнээс гадна насанд хүрсэн эрүүл хүн өдөрт 7-8 удаа шээдэг. Хэдэн цагийн турш шээхгүй байх нь шингэн дутагдалтай байгааг илтгэнэ. Бие организмд шингэн дутагдсан үед хамгийн түрүүнд ядрах, уцаарлах, анхаарал төвлөрөхгүй байх, автомашин жолоодох чадвар буурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Судалгааны үр дүн:

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Ихэнх хүмүүс хол замд гарахдаа ойр ойрхон бие засахаас зайлсхийж, шингэн уухаа хязгаарлах нь харин ч эсрэгээрээ шингэний дутагдалд орж, зам тээврийн осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх талтай.

Шингэний дутагдалд орсон үед сонор сэрэмж, богино хугацааны ой санамж зэрэг тархины үйл ажиллагаа буурдаг. Бие организм дахь усны хэмжээ байх ёстой хэмжээнээс багассан үед биеийн хүчний болон оюун ухааны чадвар аль аль нь буурдгийг сорилоор тогтоожээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Хүний бие өдрийн турш усаа алдах бөгөөд шингэнээ нөхөхийн тулд энергийн ундаа, содтой ус, жимсний шүүс, хийжүүлсэн ундаа зэргийг уух нь тийм тохиромжтой бус. Эдгээр ундаа нь их хэмжээний каффейн агуулдаг тул шээс хөөх үйлчлэл үзүүлж, шингэний дутагдалд илүү хурдан хүргэдэг. Мөн сахарын агууламж өндөртэй нь донтуулах нөлөө үзүүлж, шингэний дутагдал мөн хувь нэмрээ оруулдаг.

Хийжүүлсэн болон чихэрлэг ундаанд их хэмжээний нийлмэл фруктоз агуулагдах бөгөөд таргалалт, бодисын солилцооны эмгэг үүсгэж, чихрийн шижин, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-119-1024x576.png

Спортоор хичээллэдэг олон хүмүүс дасгал хийсний дараа хөлсөөр алдсан эрдэс бодис, электролитуудыг нөхөхийн тулд энергийн ундаа уудаг. Энергийн ундаанд энгийн хийжүүлсэн ундаатай харьцуулахад илүү их хэмжээний сахар агуулагдах бөгөөд сахар нь ихэвчлэн фруктозын агууламж өндөртэй чихрийн нишингийн сиропоос гаргаж авсан байдаг.

Мөн түүнчлэн энэ төрлийн ундаанд амт, өнгө оруулагч нэмдэг. Фруктоз элгэнд задрах тул илүүдэл хэмжээний фруктоз нь архины бус шалтгаант элэг өөхлөг эмгэг үүсгэнэ. Химийн гаралтай амт оруулагч хүний биед илүү хортой, инсулинд мэдрэг байдал болон өсөлтийн дааврын нийлэгжилтэнд нөлөөлдөг.

Иймд ус бол шингэн нөхөх хамгийн тохиромжтой арга бөгөөд хөлсөөр алдсан электролитоо нөхөхийн тулд наргил модны самрын ус, эсвэл усандаа бага зэргийн боловсруулаагүй, байгалийн гаралтай давс нэмж болно. Эсвэл дасгал хийсний дараа шинэхэн жимс идэх нь алдсан электролит нөхөх өөр нэг арга болно.

Савласан жимсний шүүс ч эрүүл сонголт биш, биеийн жин нэмэгдэх, таргалалт, элэг өөхлөх эмгэг, цусны даралт ихсэх эмгэг болон 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлнэ.

1 стакан жүржийн шүүсэнд ойролцоогоор 8 халбага сахар агуулагдах бөгөөд үүний тал нь фруктоз гэсэн үг. Жимсний шүүсэнд хийжүүлсэн ундаатай адил фруктозын агууламж өндөр чихрийн нишингийн сироп их хэмжээгээр агуулагддаг.

Цэвэр усны тухай

Цэвэршүүлсэн нэртэй, савласан уснууд нь зөвхөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, эрүүл ахуй, чанарын хувьд крантны уснаас дээрдэх зүйлгүй. . Үнэндээ, савласан цэвэр усны 40% нь энгийн крантны ус байдаг.

Савласан цэвэр усны хэд хэдэн төрөлд шинжилгээ хийхэд антимони нэртэй металь илэрчээ. Ус дэлгүүрийн лангуу, хөргөгчинд удаан хадгалагдах тусам антимоны агууламж өндөр байдаг.

Эцэст нь дүгнэхэд, савласан, чихэрлэг, хийжүүлсэн ус, ундааны төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж, баталгаатай, шинэ, цэвэр ус уух хэрэгтэй. Өөрийнхөө бие махбодийн хэрэгцээг сайтар ойлгож, шаардлагатай шингэнийг тогтмол нөхөж байх нь эрүүл байх үндэс юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *