Хөнгөн цагаан сав суулганд хоол цай чанаж хэрэглэх нь хортой. Альцхеймерийн өвчний гол шалтгаан гэгддэг.

Пластик саванд савлаж ууталсан бүтээгдэхүүн заавал ямар нэгэн хорт бодис агуулж байдаг ба ялангуяа бага насны хүүхдүүд илүү мэдрэг байдаг. Бас пластик аяга болон саванд халуун бүтээгдэхүүн хэзээ ч хийж болохгүй учир нь хамгийн хорт бодисууд нь пластик халж эхэлмэгц илүү ихээр ялгарч эхэлдэг. Бас пластик сав болгон хүнсний бүтээгдэхүүн ус зэргийг хадгалж болно гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Ялангуяа арьс шир боловсруулах зориулалттай маш хүчтэй химийн хор тээвэрлэж ирсэн том савнуудад ус сүү айраг зэргийг агуулдаг нь тун тусгүй.

Мөн пластик нь байгальд задарч шингэдэггүй, хэдэн зуун жилээр хор ялгаруулан хэвтдэг.
Гэрийн нөхцөлд хэрэглэх зориулалттай элдэв цэвэрлэгч, химийн бодисуудыг, жишээ нь аяга таваг болон ванн суултуур зэргийг цэвэрлэх зориулалттай бодисыг хэрэглэхдээ заавал аюулгүй бээлий өмсөж занших. Арьсанд хүрсэн юм бүхэн биед шингэх боломжтой.
Хүнсний бүтээгдэхүүн авахдаа заавал орц найрлагыг уншиж байх нь тустай.

Маргарин, дал модны тос зэрэг орцтой хүнснээс татгалзаарай. Учир нь ийм транс тос нь зүрх судасны үйл ажиллагааг алдагдуулж бөглөдөг гол шалтгаан болдог. Дал модны тос нь өндөр температурт боловсруулж цэвэрлэсний дараа ямар ч ходоод задалж шингээх боломжгүй болдог, гол нь огт мууддаггүй болдог учраас хүнсний үйлдвэрлэлд хамгийн их хэрэглэгддэг байна.
Шаардлагагүй бол элдэв үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнээс зайлсхийх нь бас таны эрүүл мэндэд тустай. Боломжтой бол үсээ байнга будах хэрэггүй. Эмэгтэйчүүд бол аргагүй байх.

Үнэртэн хийхэд олон хүчтэй бодис ордог ба тэр хэмжээгээрээ бидний дээд мэдрэлд нөлөөлдөг. Ароматерапиа гэж олон хүн мэдэх байх. Үнэрээр анагааж илааршуулж болно гэдэг нь бас сөрөг нөлөөлөл байж болно гэсэн үг.
Үнэртэн, сүрчиг хэрэглэх нь сэтгэцэд нөлөөлж буруу үзэл төрүүлдэг гэж итгэдэг хүмүүс ч байдаг.
Бас биеийн үнэр дарагч, хөлс арилгагч зэрэг нь биеийн хэвийн үйл ажиллагааг саатуулдаг учраас хөхний хорт хавдар зэргийн томоохон шалтгаан болж чаддаг.

Өрөө тасалгааны үнэр дарагч болон элдэв үнэртэй лаа зэрэг нь муухай үнэр зэргийг арилгаж байгаа бус, ердөө л химийн хүчтэй бодисын тусламжтайгаар бидний үнэрлэх эрхтэнг дарангуйлж, өнөөх таагүй үнэрийг мэдрэх чадваргүй болгож байдаг. Тэр ч утгаараа амьсгалын замын эрхтэнд маш хортой байдаг нь астма болон бронхиттой хүмүүсийн зовиур нь хурц цочир хөдөлдөг гэдгээс харагддаг.
Ямар ч эмийг заавал эмчийн заавраар хэрэглэнэ.
Элдэв витамин, нэмэлт бэлдмэл бүхэн дураараа хэрэглээд байдаг зүйл биш. Хордлого болон харшил зэргийг үүсгэх боломжтой.

Сайн гэсэн бүхний саар талыг нь уншиж танилцах нь ухаалаг оршихуйн хэлбэр юм…
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Нидерландын эрдэмтэд хүний цуснаас анх удаа бичил хуванцар байгааг тогтоосон. Энэ талаар “Handelsblatt” сонины цахим хувилбар мэдээллээд байсан юм. Мэргэжилтнүүд эрүүл, насанд хүрсэн 22 хүний цуснаас шинжилгээ авахад 17 нь хүнээс икро пластик илэрсэн.

Тодруулбал, Каталаны Их сургуулийн судлаачид лууван, брокколи, төмс, алим зэрэг хүнсний ногоонд судалгаа хийж үзэхэд 50 нанометр хэмжээтэй хуванцрууд байгааг олжээ. Бичил хуванцрууд нь үр тарианы үндэс рүү нэвтэрч, бидний идэж байгаа хүнсэнд агуулагддаг байна.
Мөн талаас дээш хувиас PET буюу шингэн хадгалдаг төрлийн хуванцар, үлдсэн хэсгээс нь сав баглаа боодол, уутны төрлийн хуванцрууд байгаа нь нотлогджээ.

Эрдэмтэд бичил хуванцар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хараахан мэдэхгүй байна. Гэвч бичил хуванцар нь хүний эд эсэд гэмтэл учруулдаг нь лабораторийн нөхцөлд нотлогдож, агаарын бохирдлын тоосонцор бие махбодод нэвтэрч, жил бүр олон сая хүн эрт нас бардаг нь хэдийнээ тогтоогдсонд мэргэжилтнүүд санаа зовж байна. Үүнээс гадна, хүн бичил хуванцрыг хоол хүнс, устай хамт залгиж, мөн амьсгалдаг болохыг тогтоожээ.
Бидний нүүрэнд түрхсэн тос, ходоодонд орсон хоол 2 ийн аль нь түрүүлж цусанд очдог вэ? Тэгвэл нүүрэнд түрхсэн тос, ходоодонд орсон хоолноос хурдан бидний цусанд очдог болох нь батлагджээ. Ходоодонд орсон хоол олон шүүлтүүрийг давж цусанд очдог бол, арьсанд түрхсэн бүхэн ямар ч шүүлтүүргүй цусанд очдог байх нь.

Та өөрийн түрхэж байгаа тосоо идэж чадах уу? Өдөр бүр эмнээс илүү тогтмол цагаар идээд байвал юу болох бол. Идэж байгаагаас ялгаагүй зүйл болдог гэвэл та итгэх үү.
Тэнд маш олон химийн орц найрлага байдаг. Энэ нь арьсны түмэн нүхээр дамжин орж шингэж төрөл бүрийн хорт хавдар, харшил, цаашлаад ургийн гажиг генд хүртэл өөрчлөлт оруулдаг байх нь. Аймшигтай биш гэж үү.
Яагаад сүүлийн үед харшилгүй хүн гэж байхаа байж больсон юм бэ? Дээр үед ийм байсан болов уу.

Энэ бол чимээгүй аюул гоо сайхны бүтээгдэхүүнд тань нуугдсан хор
Яг одоо гоо сайхны бүтээгдэхүүнийхээ найрлагыг уншаарай. Шошго дээр бичигдсэн толгой эргэм эдгээр үгс уг бүтээгдэхүүн ямар ашиг тустай болох аль эсвэл ямар хор хөнөөлтэйг илтгэж байдаг. Зарим хортой бодис агуулсан бүтээгдэхүүн хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг бол, зарим нь дааврын өөрчлөлтийг бий болгодог байна. Тэгвэл ямар найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй вэ?
Formaldehyde | Формальдегид

Хумсны будаг, бэхжүүлэгч болон зарим төрлийн шампуньд агуулагддаг формальдегид гэх бодис нь канцероген буюу хавдар үүсгэгч хүчин зүйлийг ихээр агуулдаг ба амьсгалын замын өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Европын орнуудад формальдегидийг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглахыг хуулиар хориглосон бол AНУ-д хумсны бүтээгдэхүүнд агуулагдсан тохиолдолд аюулгүй ч, үсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэглэхийг хоригложээ.
Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: хумсны будаг, хумсны бэхжүүлэгч, шампунь

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Formaldehyde; methylene glycol; formalin
Hydroquinone | Гидрохинон
Арьс цайруулах бүтээгдэхүүний орцод ашиглагддаг гидрохинон мөн л хорт хавдар үүсгэгч канцерогенийг агуулдаг. Гэхдээ Европын улс орнуудад нэг хувиас багагүй хэмжээтэй байвал аюулгүйд тооцдог байна. Түүнчлэн жирэмсэн үед болон жирэмслэхээр төлөвлөсөн бол гидрохинонтой бүтээгдэхүүнээс эрс татгалзахыг арьсны эмч Дейл Браулт зөвлөлөө.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Арьс цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүн дээрх бичилт: Hydroquinone
Triclosan | Триклозан
Шүдний оо, гар ариутгагч, нянгийн эсрэг саванд түлхүү ашиглагддаг триклозанийг удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд элэгний хорт хавдар, цаашлаад дааврын ялгаруулалтад нөлөөлснөөр таргалалт үүсдэг байна. Хэдий нянг устгах давуу талтай ч сөрөг тал нь ашиг тусаасаа илүү байгааг Калифорнийн их сургуулиас явуулсан судалгаанд баталжээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Шүдний оо, гар ариутгагч, бактерийн эсрэг саван
Бүтээгдэхүүн дээрх бичилт: Triclosan
Lead | Хар тугалга
Канад, Япон болон Европын орнуудад гоо сайхны бүтээгдэхүүнд хар тугалгыг хэрэглэхийг хуулиар хоригложээ. Хар тугалгад агуулагддаг нейротоксин гэх хорт бодис нь нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг төдийгүй их хэмжээгээр хүний биед орсон тохиолдол үхлийн аюулд хүргэх аюултай бодисын нэгээр нэрлэгддэг. АНУ-ын эрүүл мэндийн газраас хийсэн судалгаанд алдартай, борлуулалт өндөртэй 33 нэр төрлийн будган дээр судалгаа хийхэд тэдгээрийн 61 хувиас нь хар тугалга илэрчээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Уруулын будаг
Бүтээгдэхүүн дээрх бичилт: Lead
Paraben | Парабен
Бүтээгдэхүүний нaсжилтыг уртасгахад ашиглагддаг парабен нь aрьсанд түрхсэний дараа арьсны гүнд нэвчин орж арьсны хорт хавдар, хөхний хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн эрчүүд парабентай бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд эр бэлгийн эс ялгаруулалт мууддаг болох нь батлагджээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: нүүрний тос, сүүн шингэн, нүүрний крем
Бүтээгдэхүүн дээрх бичилт: isopropylparaben; isobutylparaben; phenylparaben; benzylparaben; pentylparaben; parahydroxybenzoic acid
Нэрсэн газрын тос | Parrafin wax
Газрын тос түүний хаягдлыг нэрж парафиныг гарган авдаг. Ийнхүү нефть буюу газрын тосны хаягдлаас гаргаж авсан парафиныг нүүрний тос болон сормуусны будаг хийхэд ашигладаг. Парафин агуулсан тос нь нүүрэнд тослог мэдрэмж төрүүлэх ч ямар ч чийг тэжээл өгдөггүй. Тосонд агуулагдах хортой бодис нь тунгалгийн булчирхайд хуримтдаглагдан эргээд арьсанд дээр тууралт үүсгэн батгашилт бий болгодог байна.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Нүүрний тос, сормуусны будаг
Бүтээгдэхүүн дээрх бичилт: Parrafin wax; Paraffinum Liquidum; Propylene Glycol; Paraffinum Perliquidum; Liquid Paraffin; Liquid Petrolatum; Paraffin Oil
Фталат | Phthalates
Бүтээгдэхүүний үнэрийг удаан хадгалах зорилгоор саван, сүрчиг, биеийн тос зэргийг хийхэд ашигладаг. Фталат нь дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, нөхөн үржихүйд сөрөг үр дагавар үзүүлдэг байна.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Хөлс дарагч, үнэртэй ус
Бүтээгдэхүүн дээрх бичилт: Phthalates; DEP; DBP
Селениум сульфид |Selenium sulfide
Хүний биед төдийгүй байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг селениум сульфид хагны эсрэг үйлчилгээтэй шампуньд ихээхэн агуулагддаг. АНУ-ийн эрүүл мэндийн газраас нэг хувиас ихгүй хэмжээтэй байвал аюулгүй гэж үзэж байгаа ч, Япон болон Европын орнуудад селениум сульфидийн хэрэглээг хуулиар хоригложээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Хагны эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүн дээрх бичилт: micronized selenium sulfide гэх мэт.
Tиймээс та аль болох байгалийн гаралтай oрганик бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.