Монголчууд хэт хотжиж байгаа нь уламжлалт ахуй, заншлаа гээхэд хүрээд байгаа билээ. Зоогийн газрууд хийцтэй, банштай, борцтой цайгаар үйлчилдэг боловч уламжлалт аргаар хийгээгүй болохоор ийм цайнуудын ид шидийг өнөөгийн хотын залуус бараг мэддэггүй.

Бидний өвөг дээдэс ядаргаанд орж сульдсан хүнийг хонины чанасан толгойн шөл, шийртэй цай, шар будаатай хийцтэй цай зэргээр тордож, тэнхээ оруулдаг байсан. Хонины толгой, шийрийг хуйлхалж, хярваслах үед ядаргаанд орсон хүнийг утаагаар нь утдаг.
Мөн таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайлдаг. Шөл, цайг ядаргааг тайлахад ихээр хэрэглэдэг байсан. Цулхир, халгайн үр, хонины толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм самарсан, хонины сүүл, өндөгтэй цай гээд олон төрлийн цайгаар ядаргааг тайлна. Эдгээр цайг одоо ч хөдөөгүүр хаврын цагт чанаж уудаг хэвээрээ.

Уламжлалт аргаар ядаргааг хоол ундаар ийн тайлахдаа хамгийн гол нь салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй байдаг. Уламжлалт анагаах ухаанд гам барина гэдэг нь тан уухаас илүү ач холбогдолтой гэдэг.
Харин орчин үед ядаргаа тайлах, эрч хүч оруулж, толгой сэргээх зорилгоор янз бүрийн арга хэрэглэдэг. Тэдний заримаас сонирхуулъя.

-Унтахынхаа өмнө нэг халбага зөгийн бал идэх
-Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга буцалсан хүйтэн ус уу.
-Оюуны хөдөлмөр эрхэлж, амархан ядардаг хүмүүс фосфороор баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд болох хушга, газрын самар, буйлсын самар, вандуй, цурхай загас идэх

-Бие хөшөөгөөд нозоороод байвал зөгийн балтай бүлээн сүү уу.
-Ядаргаатай тэмцэх нэг сайн арга бол усан эмчилгээ. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шүрших. Толгой, цээж, чихээ хүйтэн усаар шавших. Унтахын өмнө тайвшруулах увидастай ургамлын хандтай ваннд орох. Эсвэл хөлөө 42 хэмийн халуун усанд дүрэх. Усан бассейнд хичээллэх.
-Ядаргаа тайлах бас нэг арга бол хөлөө халуун бүлээн, давстай усанд дүрэх юм.

-Мөн ядаргаа тайлах иллэг хийлгэх.
Цэцгээс цэцэг дамжин нисэхдээ зөгийнүүд байгалийн давтагдашгүй бүтээл болох балыг цуглуулдаг. Хүмүүс бүр эрт цагаас ашиг тусыг нь мэдэн тогтмол хэрэглэж иржээ. Эртний Египет, Грек, Ромын гээд бусад соёл иргэншлүүд зөгийн балыг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байсан байна.
Тэгвэл энэ шидэт идээний 10 ашиг тусыг дэлгэрэнгүй тайлбарлаж байна.

1. Зөгийн бал ханиад намдаадаг
2007 онд Анагаах Ухааны Пенн (Penn State College of Medicine) коллежийн хийсэн судалгаагаар ханиадтай хүүхэд бал хэрэглэхэд шөнө сайн унтаж, ханилгах нь буурч байжээ. Өөр нэг ижил туршилтаар 270 ханиадтай нэгээс таван насны хүүхдэд унтахаас нь 30 минутын өмнө хоёр цайны халбага бал өгөхөд шөнө бага ханиалгаж, илүү сайн унтаж байв. Ингэхдээ зөгийн балаар эмчлээгүй хүүхдүүдтэй харьцуулж үзсэн юм байна.

2. Зөгийн бал ой тогтоомжийг нэмэгдүүлнэ
Ройтерсын нэгэн нийтлэл дээр дурдсанаар 102 цэвэршилтийн насны эрүүл эмэгтэйг туршилтанд оруулжээ. Ингэхдээ өдөр бүр 20 грамм зөгийн бал өгөхөөс өөр зүйл хийгээгүй байна. Дөрвөн сарын дараа ой тогтоолтын шалгалт авахад бусдаас илүү олон үг тогтоож чадаж байгаа нь харагджээ. Шүүмжлэгчид үүнийг үндэслэл муутай гэдэг ч ямар нэгэн ялгаа байгаа нь харагдаж байна.

3. Зөгийн бал шарх эдгээнэ
Олон судалгаагаар зөгийн бал яр шарх, түлэгдэлтийг эдгээх увидастай нь батлагдсан. Шархан дахь бүх төрлийн бактерыг устгаж чаддаг гэнэ. Нэгэн туршилтаар 59 шархтай хүнийг боловсруулаагүй зөгийн балаар эмчлэхэд 80 хувь нь эдгэсэн байна. Хэрхэн эмчилгээнд ашиглах тухай WebMD-гээс мэдэж болно.
4. Зөгийн бал тэжээллэг бодисоор баялаг
National Honey Board байгуулагаас гаргасан зөвлөмжинд дурдсанаар зөгийн баланд маш олон төрлийн шим тэжээлийн бодисууд байдаг гэнэ. Тухайлбал: кальци, зэс, төмөр, магнез, манган, фосфор, цайр гэх мэт. Тиймээс чихэрний оронд зөгийн бал хэрэглэвэл илүү ашигтай.

5. Зөгийн баланд цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх боломж бий
Майо Клиник (Mayo Clinic)-ийн дурдсанаар химийн эмчилгээнээс үүдэлтэй цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх хамгийн ирээдүйтэй бөгөөд зардал багатай арга бол зөгийн бал хэрэглэх гэжээ. Гүйцэд батлагдаагүй байгаа ч зарим нэг туршилтаар нааштай үр дүн харагджээ. Иймээс цааш нь үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ.

6. Зөгийн бал улирлын чанартай харшлыг бууруулах боломжтой
Шинжлэх ухаан батлаагүй байгаа ч амьдрал дээр олон хүн үр дүнтэйг нь баталдаг. Зөгийн бал нь цэцгийн тоосноос бүрддэг тул ийм байх боломжтой гэж судлаачид үздэг гэнэ. Үүнийг судлаж баталгаажуулах л дутуу байгаа юм.
7. Зөгийн бал антибиотикт дийлддэггүй бактеруудыг устгаж чаддаг

Туршлагаар батлагдсан нэг зүйл бол зөгийн бал нь хоол хүнсээр дамждаг “E. coli”, “salmonella” болон метициллинд тэсвэртэй “staphylococcus aureus”, “”pseudomonas aeruginosa” өвчин үүсгэгчдийг устгах чадвартай.
8. Зөгийн бал спиртийг задлахад тусалдаг
“NYU Langone Medical Center”-ын мэдээллээр зөгийн бал нь биен дэхь спиртийг задлах чадварыг нэмэгдүүлдэг тул согтолтыг багасгаж цусан дахь спиртийн хэмжээг түргэн бууруулдаг ажээ.

9. Зөгийн бал дасгал хийхэд хүч нэмэгдүүлнэ
Тамирчид болон спортоор хичээллэх хүн болгонд зөгийн бал маш их эрч хүч өгдөг. The National Honey Board-ын зөвлөмжинд бэлтгэл хийхдээ хэрэглэх усандаа бал нэмж хийвэл их эрч хүч өгдөг гэжээ. Дасгалын өмнө ба хойно зөгийн бал орсон хүнс хэрэглэвэл бас тустай.

10. Зөгийн бал халзралт болон хагны асуудлыг шийднэ
Хаг болон хуйхны арьсны асуудалтай хэсэг хүнд туршилт хийжээ. Ингэхдээ 10 хувийн балтай бүлээн усаар толгойныхоо асуудалтай хэсгүүдэд түрхээд гурван цагийн дараа усаар зайлна. Үүний дараа долоо хоног болоход загатнах нь буурч арьс гуужих, хагтах нь буурсан байна. Дахиад нэг долоо хоногт дээрх эмчилгээг давтахад хуйх бүхэлдээ эдгэрч үс унахыг ч багасгасан байна. Ийм маягаар долоо хоног бүр эмчилж зургаан сар өнгөрөхөд бүрэн эдгэрчээ.

Энэ бүгдийн төгсгөлд хоёр зүйлийг нэмж сануулах шаардлагатай.
Нэгд, шим тэжээлээр баялаг гэдэг нь калори ихтэй гэсэн үг биш, нэг цайны халбага баланд 64 калори л агуулагддаг.
Хоёрт, 12 сараас бага настай хүүхдэд зөгийн бал өгөх тохиромжгүй. Хоолны хордлого болох магадлалтай.

Бүсгүй та өглөө бүр өлөн элгэн дээрээ ганцхан аяга зөгийн балтай бүлээн ус ууж занших нь таны хоол боловсруулах эрхтэн, системд туйлын ач тустай шүү. Учир нь зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм. Зөгийн бал нь:
-Элэг цөсний үрэвслийг намдаана.
-Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн болж, үрэвслийг анагаана.

-Амны хөндийг цэвэрлэж, шүд цайруулдаг. Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ.
-Хоол боловсруулалтыг сайжруулдаг.
-Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнүүдийн гэм анагаагдана.
-Ханиалгахыг дарна.

-Судасны хатууралт.
Сонгины шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон үзэхгүй.
-Өтгөн хаталтыг дарна.
Жимс ногоо тогтмол хэрэглэдэггүй, голдуу цагаан гурил, мах иддэг хүний өтгөн байнга хатаж, улмаар бүх бие махбодио хордуулдаг. Тэгвэл өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж заншвал зохилтой.
