Categories
Uncategorized

Зажлалт дутсанаас хоол боловсруулах замын цогц архаг өвчнүүд үүсдэг. Дутуу зажилсан хоол хор болдог… ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Энэ бол хэдэн арван жилийн туршид алгуураар бий болдог өвчин. Хоолыг зажлахад шүлс ялгарч завьж эрүүний булчингууд хөдөлж улаан хоолойн салс ялгарч ходоодны шүүс боловсорч байдаг.

Цаашилбал цөсний хүүдийд цөс дүүрч, нойр булчирхай сэрж, нарийн бүдүүн гэдэсний салс ялгарч ходоодны шүүснээс хамгаалах тогтолцоо боловсорч байдаг. Зажлахгүйгээс энэ бүх тогтолцоо эвдэрч байдаг.

Ийм л өвчин. 20-с бага тоотойгоор зажлаад залгиснаас улаан хоолой зурагдаж, ходоодонд хуурайшил үүсдэг. Зажлаагүй хагас боловсруулсан хэт их хоолыг нарийн гэдэс лүү явуулахад өтгөрч амжаагүй цөс гэдэсний зам руу орж нойр булчирхайн шүүрэл хагас ялгардаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

Ингэснээр ходоодны шүүсэнд нарийн гэдэс түлэгдэнэ. Бүхэллэг хоол нарийн гэдэсний ханыг зурж шархлуулан бүхэллэг хэсгүүд нь мухар олгойд тосон бөглөрлийг үүсгэнэ. Ингэснээр мухар гэдсэнд үрэвсэнэ. Ходоодны шүүс нарийн гэдсэнд бүрэн саармагжаагүйн улмаас бүдүүн гэдэсний хананд цочрол өгнө. Бүдүүн гэдэсний хана цочирсноос гүрвэлзэх хөдөлгөөн саарна.Ингэснээр өтгөн хаталт явагдана. Өтгөн хатсанаас үүдэлтэйгээр хошногоны хумигч цагираг булчингууд гэмтэж шамбарам үүснэ. Ийм үйл явцтай цогц өвчнийг арчаагүйн хаан өвчин гэжуугаа. Тиймээс хоолыг дор хаяж 60 удаа зажла гээд байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

Мөн хичнээн амин хэмтэй хоол идсэн ч зажлах явцад гадуураа шүлсэн бүрхүүл үүсээгүй улмаас ходоодны шүүсэнд задарч хэмгүйжнэ. Зүгээр л бөөн арзгар юм болчихно. Шүлстэй бүрэн холилдоогүй учраас өвсөн хүнсэнд байдаг дархлааг дэмжих амин хэм, чихэр, эрдэс бодисууд ходоодны шүүсэнд түлэгдэж хор болон хувирна. Бүр ааг хор болж хувирна.

Энэ ааг хорны улмаас дотоод шүүрлийн булчирхайлаг тогтолцоо түлэгдэж хатанхайршдаг. Дотоод шүүрлийн булчирхай түлэгдсэнээс болж бамбай болон нойр булчирхайн шүүрэл алдагдах, бөөрний дээрх малгай булчирхай түлэгдсэнээс шээс ихээр гадагшлах, хөлсөнд давс ихээр хуримтлагдах мөн тархи бол өөрөө тэр чигтээ булчирхайлаг эрхтэн учраас ядарч сульдах, нүдний хараа, сонсгол муудах амны хөндийн булчирхайлагууд хөөж томрох, сүвүүд нь бөглөрөх зэрэг үзэгдлүүд гардаг ургамлын хордлогот өвчин юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

Учир нь ургамал бол цусгүй. Цусгүй учраас түүнд халуун шинж байдаггүй.

Тэгэхээр цусан урсгалгүй бүх төрлийн хүнсэн дээр дээрх ааг хор гэж зүйл байдаг. Тиймээс бүрэн боловсроогүй үeдээ бол эргээд ходоодонд очоод ходоодны хүчилтэй холилдохоороо ааг хор болчихдог байх нь. Хор болгохгүйн тулд шүлсний тусламжтайгаар түүнд бүрхүүл үүсгээд ходоодны шүүсэнд шимэгдүүлэхгүй гээр хамгаалах ёстой. Тэгэхээр шүлсний тусламжтайгаар бүрхүүл үүсгэсэн өвс ногоонууд нарийн гэдсэнд очиж шимэгдэх ёстой.

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

Харин уураг болон өөх тоснууд бүхэллэг хэв шинжтэй учраас амин хэмүүд нь ходоодонд үхэждэг. Хагас дутуу боловсорсон цөсний шүүс, нойр булчирхайн шүүс ходоодны шүүрлийг саармагжуулаагүйгээс боловсордоггүй. Дээрхи шүүрлүүд их хэмжээтэй ялгарч байж л уураг, өөх тосыг боловсруулдаг. Бага хэмжээтэй шүүрэл ялгарахад боловсрохгүй. Ийм дутуу боловсорсон хоол тэжээл нарийн бүдүүн гэдсийг шархлуулсаар боловсроогүй чигтээ хошногоор гардаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

Өөрөөр хэлбэл хүн хоол идээгүй харин идсэн хоолоо гэдсээрээ гулсуулж хамаг гэдсээ зурж шалбалж байгаад гадагшлуулчихсан байгаа байгаа юм. Ингэснээр тархинд хоол идсэн дохио ирэвч өөхнөөс өөр зүйл биeд шингээгүй байдаг.

Үүнийг хуурмаг цадалт гэж нэрлэдэг. Ингэснээр амин хэм, уураг, тэжээлийн бодисын дутагдлын өвчлөл биeд илэрнэ. Биeд өөх тосноос өөр ямар ч шим бодисгүйн улмаас зүрх судасны өвчин, мэдрэлийн ядаргаа, тэжээлийн дутагдал, дотоод шүүрлийн булчирхайн хордлого, хоол боловсруулах замын эрхтний шархлаа зэрэг өвчнүүд үүсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

Арчаагүйн өвчний хаан гэж…

Бүрэн гүйцэт зажилж идээгүй хоолноос ач тустай, тэжээллэг бодисуудыг бие махбод бүрэн авч чаддаггүй байна. Хоолоо сайн зажилахгүйгээр усаар даруулан идэхэд хоол боловсролт эрс муудахад нөлөөлнө.

Учир нь хоолтой хамт уусан шингэн, ходоодноос ялгарах хоол боловсруулах шүүсийг шингэлдэгээс болж хоолыг боловсруулж чадахгүйд хүрдэг байна. Иймээс танд ямар хоолыг хэдэн удаа зажилж идэх, ингэснээр хоол хүнсний шингэцийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

Хэдий сайн зажилж идсэнээр шүлс сайн ялгарч шүлстэй холилдсон хоол ус уух шаардлагагүйгээр амархан залгигдах болно. Тэр дундаа бага насны хүүхдийн хоолыг сайтар зажилж идэхийг, эсвэл бүхэл бус нарийн шингэхэд хялбар байх байдлаар хооллох нь зүйтэй юм.

Дутуу зажилсан хоолыг ходоод боловсруулах гэж маш их ачаалалтай ажилласаар сүүлдээ хоол дутуу боловсорч, дутуу боловсорсон хоолондоо хордох, архаг өвчинд өртөх аюултай.

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

Хоолыг сайн зажилж иднэ гэдэг нь хоолыг бүр нялцгай болтол олон дахин зажилахыг хэлнэ.

Хүүхдүүдэд зажилж идэхийн ач холбогдлыг хэлж өг

Хүүхдүүдэд зажилж идэхийн ач холбогдлыг хэлж өгч, яаж зөв зажилж идэх аргыг сургах хэрэгтэй. Хүүхэд эхлээд идэх зүйлээ гараараа барьж мэдрэх хэрэгтэй. Дараа нь хоолоо 1 удаа үмхэн амандаа хийж үүдэн шүдээрээ хазан баруун, зүүн талынхаа араагаар дунджаар тус тус арав, арван удаа хоёулангаар нь арав, нийт гучин удаа зажилж шүлстэйгээ хольж иднэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

hoolnii-shingets

1 үмх хоолыг зажилан залгисны дараагаар дараагийн үмх хоолыг амандаа хийх байдлаар хооллоорой

1 үмх хоолыг зажилан залгисны дараа дараагийн үмх хоолыг амандаа хийнэ. Дээр дээрээс нь зажилахгүйгээр хоолыг үмхэж болохгүй гэдгийг сайн хэлж сургана. Хүнсний бүтээгдэхүүн бүрийг зажилж идэх тоо түүний хатуу зөөлнөөс шалтгаалдаг.

Хүнсний бүтээгдэхүүнийн хэдэн удаа зажилах вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

 Чанасан өндөг  /33 удаа зажлах/

 Төмсний нухаш /34 удаа зажлах/

 Махны нухаш /36 удаа зажлах/

 Хальсгүй алим /40 удаа зажлах/

 Будаа /41 удаа зажлах/

 Бяслаг /47 удаа зажлах/

 Хиам /48 удаа зажлах/

 Өргөст хэмх /53 удаа зажлах/

 Түүхий байцаа /82 удаа зажлах/

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

Тостой хоол бага зажилагддаг учраас хүүхдэд тос багатай хоол хийж өгч байх хэрэгтэй. Сайн зажилж идэх тутам шүлс сайн ялгарч хоолыг боловсруулах нь сайн болно. Хурдан идэхдээ гол нь бус, сайтар зажилж идэх нь эрүүл мэндэд тустай байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-136-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *