Анар жимс нь залуу насыг хадгалж, хямралыг багасган, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг. Испаний эрдэмтэд бүтэн нэг сарын турш сайн дурын 60 бүлэг хүмүүст анар жимсний ханд агуулсан бэлдмэлийг уулгаж туршжээ.

Үүний үр дүнд зөвхөн уг жимсний ашиг тусыг мэдээд барахгүй, түүний үр, хальс нь амин дэмтэй болохыг мэдсэн байна.
Эрдэмтэд судалгаанд оролцогчдод өдөр бүр тодорхой хэмжээний капсултай анар жимсний хандыг уулган тогтмол шинжилгээ хийж, тэдний бие организмд байгаа химийн гаралтай эд эсүүдийг судалж байв.
Ингэснээр эрдэмтэд анар жимс нь цусан дах ДНХ –ийн хэмжээг багасгаж хөгшрөлтийг удаашруулдаг болохыг тогтоосон байна.
Анар жимсний хандыг хэрэглэснээр оролцогчдын цусан дахь эд эсийг гэмтээгч өвөрмөц нянгуудын үржих явц багассаныг илрүүлсэн байна. Энэ нян нь хөгшрөлтийг хурдасгахын зэрэгцээ тархи, элэг, бөөр, булчингийн үйл ажиллагааг сулруулдаг аж.
Анарын ханд нь энэхүү өвөрмөц нянгийн өсөлтийг зогсоон барих үр нөлөөтэй гэж . Түүгээр ч барахгүй энэхүү жимс нь хүний стрессийг багасгаж, бэлгийн дур хүслийг сайжруулж, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг байна.
Анар бол эрүүл мэндэд үнэлж баршгүй амин дэмтэй жимс гэлцдэг. Гэхдээ яг юунд ямар ач тустай болохыг тэр бүр мэддэггүй. Тэгвэл анар жимс идэх 10 шалтгаан энд байна.
Хөгшрөлтийн эсрэг
Анар жимс нь их хэмжээний антиоксидант агуулж байдаг. Анарын цэвэр шүүсэнд гэхэд 2860 антиоксидант агуулагддаг гэсэн баримт бий. Энэ нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэнэ гэсэн үг.
Бөөр хамгаална
Хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн шинэ судалгааны үр дүнгээр бол анар жимс бөөрний хорт бодисыг хөөж, өвчлөхөөс хамгаалдаг гэнэ.
Элэг төлжүүлнэ
Өөр нэг судалгаагаар анар жимс нь элгийг хамгаалаад зогсохгүй төлжүүлдэг болохыг олж тогтоосон байна.
Дархлааг сайжруулна
Анар жимс дангаараа болон шүүс нь витамин С их хэмжээгээр агуулдаг нь дархлааг сайжруулах, улмаар хүйтний улиралд ханиад томуу тусахаас сэргийлдэг.
Харшлын эсрэг нөлөөтэй
Анарт полифенол өндөр хэмжээгээр агуулагддаг нь харшилтай холбогддог биохимийн процессыг багасгах ач тустай аж.
Зүрхний өвчнөөс сэргийлнэ
Анар нь хүний бие дэх холестролыг нэгтгэж, зүрх судсан дахь чөлөөт радикалыг устгах чадварыг сайжруулдаг нь зүрхний өвчнөөс сэргийлэх үндэс болдог байна.
7.Түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлнэ
Анар жимсний шүүсийг тогтмол ууж заншвал түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг эсийг утгадаг байна.
Хөхний хорт хавдраас сэргийлнэ
Анар жимсийг эмэгтэйчүүдэд туйлын хэрэгтэй жимс гэлцдэг. Түүний нэг шалтгаан бол хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг явдал юм. Анар нь хөхний хорт хавдраас сэргийлэхэд маш үр нөлөөтэй гэдгийг нэгэн их сургуулийн судлаачид судалгаа, туршилтаар баталжээ.
Арьсны хорт хавдраас сэргийлнэ
Анар жимс ер нь арьсанд маш сайн бөгөөд арьсны хоёр ч төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тустай байдаг гэнэ.
10.Цусны даралтыг хэвийн болгоно
Мах хэтрүүлэн идсэнээс үүдэн цусны даралт ихсэх үед анар жимс идвэл хэвийн болгодог гэнэ.