Categories
Uncategorized

ХАЛИАР НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД МАШ АЧ ТУС УРГАМАЛ. ТУХАЙЛБАЛ… СОЁ СОУСАНД ДАРСАН ХАЛИАР БЭЛТГЭХ ЖОР ХАДГАЛААД АВААРАЙ

Халиар. Латин нэр нь Allium victorialis буюу platyphyllum, товч дуудлагаараа victorialis гэдэг юм байна. Англиар бол Allium ochotense, эсвэл the Siberian onion (Сибирийн сонгино), Японоор бол ギョウジャにんにくбуюу шууд орчуулбал “Даянчдын, эсвэл аялан явагчдын сармис (сонгино) гэх. Японы хойд нутгийн уулсаар, ялангуяа Хоккайдод ууланд даяанчилж, эсвэл аялж явсан хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан гэдэг түүхээс ийн нэрлэгдэж.

Голдуу ялмаг ихтэй шаварлаг хөрсөнд ургадаг олон хаст ургамал урт нь 50 см хүрдэг 4-6 сарын хооронд цэцэглэдэг сармисны үнэртэй төстэй халиар нь олон төрлийн витамин мянган магнизм төмрийг агуулсан байдаг учираас бактерийг сайн устгаж үрэвсэлийг дарах цусны эргэлтийг сайжируулах судасны хатуурал зүрхний шигдээс өвчнөөс хамгаалах чадвартай ажээ

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

Европод халиарыг цус цэвэрлэх хоол боловсруулалтыг сайжруулах цагаан хорхой арилгахын тулд чанаж болон хандалж хэргэлдэг байжээ өдөр тутамын хүнсэнд хэрэглэхдээ салат хийх талхтай хольж идэх маягаар хэрэглвэл илүү тустай.

Гайхалтай антиоксидант ургамал бөгөөд, хүний биед нэн тустай витамин, минерал, микро элементүүдийг маш ихээр агуулсан байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

100 грамм халиаранд агуулагдах илчлэг 34ккал , эслэг 3,4 гр, өөх тос 0,2 гр.

Витамины агууламж:

Витамин А 170 микро грамм (1μg=(1×10−6) грамм), бэтта каротин 2000 μg , тиамин буюу В1 нь 0,1 мг, рибофлавин буюу В2 нь 0,16 мг, Ниацин буюу В3 0,8 мг, пантотины хүчил буюу В5 0,39 мг, В6 0,15 мг, В9 85 μg , витамин С 59 мгр, витамин Е 0,4 мг, витамин К 320 μg,

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

Минералын агууламж

Натри 2 мг, Кали 340 мг, Калци 29 мг, магни 22 мг, төмөр 1,4 мг, цайр 0,4 мг, зэс 0,16 мг. Бараг л тэр чигээрээ байгалиас заяасан мулти витамин, минералын цогц бэлдмэл гэлтэй.

СОЁ СОУСАНД ДАРСАН ХАЛИАР

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

Орц: -Соё соус-500 мл

Алимны цуу-300 мг

Элсэн чихэр-150 гр ( Зөгийн бал байж болно)

Шилээ цэвэрлэж ариутган, хариараа угааж хатаагаад, шилийг дүүртэл хийнэ. Үүний дараа бэлдсэн соусаа хийж таглаад өвөлжин хэрэглэж болно. Хоёр долоо хоногийн дараа хэрэглэж эхлээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

ХАЛИАРНЫ ПЕСТО

Орц: -Халиар- 100 гр

-Оливийн тос-100 мг

Монгол жамц давс- 1 ц/халбага

Бүх орцыг блендэрдэж шилэнд хийнэ. Шууд хоолонд хэрэглэж болно. Мөн бага зэргийн сармис, зөгийн бал хийвэл илүү амттай.

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

Хүний эрүүл мэндэд тустай, байгалийн гаралтай амтлагч ургамлын нэг бол халиар. Халиарыг түүж амтлаад даршилж олон төрлийн хоол зуушийг амтлаж хачирлаж болдог. Халиартай хуушуур, бууз, мантуу салахын аргагүй сайхан амттай болдог шүү дээ. Тэгвэл халиарыг хэрхэн даршлах аргыг сураад аваарай.

Халиарыг хүйтэн усанд угааж сайтар сэгсэрч хатаагаарай. Ишний үзүүр, үндэсний шороотой хэсгийг салгаж хаяна. Гэхдээ ишийг лав авах хэрэггүй шүү. Хутгаар жижиглэн хярж хэрчинэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

Таглаатай шилийг халуун буцалсан усанд амсрыг нь доош нь харуулж хийгээд ариутгаж угаана. Хаттал нь сайн арчина. Ингээд жижиглэн хэрчсэн халиарнаас шилэнд хийнэ. Эхлээд 2 хуруу зузааныг хийсний дараа 1/5 цайны халбага давсаар амтлаж цацна.

Дараа нь дахин 2 хуруу зузаантай хэрчсэн халиарыг хийж энэ мэт давслана. Шилийг дүүртэл ингэж амтлах бөгөөд халиарыг дээрээс нь сайн дарж нягтаршуулж өгөөрэй. Ингээд агаар орохооргүй сайтар таглаад сэрүүн газар 2-3 хоног хонуулсны дараа өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж болно. Халиараар ялангуяа мах ихтэй хоёрдугаар хоолыг амтлахад нэн сайхан, өвөрмөц амт оруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

Монгол нэр: ХАЛИАР

Хангай талдаа Монголчуудын дийлэнх нь хүнс хоолондоо хэрэглэж өссөн болоод тэр үү, бид их л дутуу үнэлээд байх шиг санагддаг энэ ургамлыг. Харин энд амьдардаг Хятад бас Солонгос иргэд хавар халиар зардаг хүмүүсээс хэдэн арван шуудайгаар нь аваад алга болдгийг бодоход тэд харин үнэ цэнийг нь мэдрээд байх шиг. Учир юу вэ хэмээн, жоохон л хэрэгт дурлахад өчнөөн сонирхолтой баримт дэлгэгдэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

Голдуу ялзмаг ихтэй шаварлаг хөрсөнд ургадаг, олон наст эл ургамлын урт нь 50 сантиметр хүрдэг, 4-6 сарын хооронд цэцэглэдэг. Сармисны үнэртэй төстэй.

Халиар нь олон төрлийн витамин, манган, магнизм, төмрийг агуулсан байдаг учраас бактерийг сайн устгаж үрэвслийг дарах, цусны эргэлтийг сайжруулах, судасны хатуурал, зүрхний шигдээс өвчнөөс хамгаалах чанартай ажээ. (Магни нь байгаль харьцангуй бага тохиолддог)

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

Европод халиарыг цус цэвэрлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, цагаан хорхойг арилгахын тулд чанаж болгон хандалж хэрэглэдэг байжээ. Өдөр тутмын хүнсэнд хэрэглэхдээ салат хийх, талхтай хольж идэх маягаар хэрэглэдэг гэнэ.

Эртний Ромчууд, Герман, Келтүүд халиарын тухай мэддэг байжээ. Тэд халиарыг түүгээд цээжиндээ үрвээс далдын хүч, шуламын хорлолоос хамгаалагдана гэж итгэдэг байжээ. Эртний Ромчууд халиар цус цэвэрлэдэг тухай бичсэн байдаг бол Германчууд цус цэвэрлэх, хоол боловсруулалтыг сайжруулахад хэрэглэдэг байжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

Тархалт: Хэнтий, Хангай, Монгол Дагуур

Ургах орчин: Шинэсэн болон хусан ой, тэдгээрийн зах, цоорхой гуу жалга

Үрлэх хугацаа: 6-7 сар

Үржил: Үр,сонгинолог иш

Эмийн түүхий эд: Навч, булцууг түүж хэрэглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

Ийм өргөн дэлгэр тархалттай, элбэг ургамлыг Хангайн бүсийн жуулчны баазууд төрөл бүрээр ашиглах боломж их санагддаг. Тэгээд цаашаа мөрөөдвөл зөвхөн Халиараар сэдэвлэсэн эвент зохион байгуулж дотоод, гадаадын жуулчдыг орон нутагтаа тогтоон барих арга ч байж болно л доо.

This image has an empty alt attribute; its file name is 1-143-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *