Categories
Uncategorized

Хий арвидсанаас чихээр шуугих, хатгуулах, толгой эргэх, зүрх дэлсэх, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж илэрдэг. Хийн өвчин гэж юу вэ? Эмчлэх уламжлалт арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хэрэв танд байн байн эвшээх, суниамаар санагдах, жихүүцэх, даарах, сүүж, бэлхүүс, яс үесээр өвдөх, хоосноор огиулах, нүд бүрэлзэх, чих шуугих, сэтгэл тогтохгүй үймрэх, мартамхай болох, ядарч сульдах зэрэг шинжүүд илэрч байвал энэ нь бие махбодод хий арвидсан шинж юм.

Ийм шинжүүд илэрч байгаа бол хонины махаар хийсэн гурилтай шөл, сонгино сармистай хонины махтай хар шөл, хуушуур, хийцтэй будаатай цай, буцалсан усанд бурам хутгаж уух зэргээр тослог, бүлээн чанартай хоол, ундыг хэмжээг нь тохируулан хэрэглээрэй.

Мөн усанд орж биеийг сайтар угаасны дараа шар тос, сүүлний тосоор тослож болно. Сэтгэлээ тогтуун тайван байлгаж, шөнийн цагаар сайтар унтаж амрах нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

Харин хий арвидсанаас чихээр шуугиж хатгуулж, сонсгол муудах, дүлийрэх, толгой эргэх, тэнцвэр алдах, яс үесээр хатгуулах, хавдах, зүрх дэлсэж хатгуулах, дагз арагш татагдах, эрүү зуурах, хөл гар татах, атийж хөших, сэтгэл санаа машид тогтворгүй болдог.

Мөн шалтгаангүй уйлах, өөртэйгөө ярих, нойргүйдэх, арьс хуурайшиж сайртах, ходоод гэдэс хийгээр дүүрч томрох, өтгөн хатах зэрэг эмгэг шинжүүд илэрдэг. Дээрх шинж тэмдгүүд илэрвэл танд эм, заслын эмчилгээ хэрэгтэй тул уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид хандаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ОДОНЦЭЦЭГ

Хий өвчин гэж юу вэ?

Монгол уламжлалт анагаах ухааны 3 махбодийн онолоор бол хүний биед хий шар бадгана 3 махбодь харилцан тэнцвэртэй бие биентэйгээ шүтэлцэн оршин байж хүний бие эрүүл хэвийн ажиллана гэж үздэг.Үүнээс тэгш чанартай хий махбод нь хүний доод биед голлон шүтэн орших бөгөөд 5 цул эрхтнээс зүрхэнд,6 сав эрхтнээс гол судал,олгойд,7 тамираас ясанд ,5 эрхтнээс чихэнд голлон оршино гэж үздэг. Хүний биеийн хийг 5 төрөл байдаг гэж үздэг бөгөөд үүнд 1. Амь баригч хий толгой болон төв судсанд 2.дээш гүйгч хий өвчүү болон түүний ар талд 3. түгэн гүйгч хий зүрхэнд 4.гал тэгшитгэгч хий ходоодонд 5.уруу арилгагч хий хошногонд тус тус оршино.

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

Хий өвчнийг үүсгэх гол шалтгаан:

-Идээ ундааны .Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах ,цагаан будаа,газтай ундаа,хүйтэн ус зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх

-Цаг улирлын.Өвөл,хавар эрт ,намар орой нимгэн хөнгөн хувцаслах,бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх,хайрагдах,чийг татдаг гутал өмсөх,хөлөөсөө даарах,хүйтэн ус туулах,хүйтэн нойтон газар сууж даарах

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

-Явдал мөрийн .Унаж бэртэх,сав доргих,сэтгэл санаагаар унах,гэнэт айж цочих,нойр хоол алдах,удаан өлсөх,буруу хоолны дэглэм сахих,төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих,тамирдаж ядрах,удаан хугацаагаар өвдөж тамир доройтох

-Этгээд нөхцөлийн .Цус алдах гэх мэт

Хий өвчний үед ямар шинж илрэх вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

Хий өвчний үед илрэх ерөнхий шинж тэмдэг нь хий махбодийн үндсэн 6 билэг чанар болох хөнгөн, хөлбөрөнгүй, ширүүн, сэрүүн, нарийн, чийрэг чанараас үүдэн амархан даарах, өглөө үүрээр эсвэл орой бүрийд чичрүүдэс хүрч халуурч байгаа мэт болох,өвөл, хавар эрт,намар орой өвчин хөдлөх,өвчин нь нэг газар тогтворгүй хэсэж гүйж байгаа мэт энд тэнд өвдөх,арьс нь хуурайших,ширүүн болох,нойр муудах,элдэв зүүд зүүдлэх,сэтгэл тогтворгүй амархан уурлах,баярлах,уйлах зэрэг шинж илэрнэ.

Амь баригч хий хямарсан үед толгой эргэх,нүд эрээлжлэх,заримдаа дайвалзаж ухаан балартах,татаж унах ,ухаан санаа орж гарах,мартамхай болох шинж илэрнэ

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

Дээш гүйгч хий хямарсан үед хий огих,хөөсөөр бөөлжих,хэхрэх,зогисох,юм залгих үед хоолой дээр тээглэх,цээж хорсох шинж илэрнэ.

Түгмэл гүйгч хий хямарсан үед зүрх дэлсэх ,амархан айж цочих,түгших,зүрхний орчмоор хэсэж гүйж хатгах шинж илэрнэ.Артерийн даралт тогтворгүй болж огцом ихсэх,огцом багасах байдал ажиглагдана.Голын хий хөдөлсөн үед өрц орчмоос дээш хий гүйж байгаа мэт болон амьсгал бачимдах,амь тэмцэх шинж илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

Гал тэгшитгэгч хий хямарсан үед ходоод аюулхайаар цанхайх,ходоод хийгээр дүүрсэн мэт санагдах,хэхэрвэл бие амрах ,хоолны шингээлт муудах шинж илэрнэ.

Уруу арилгагч хий хямарсан үед гэдэс дүүрэх,хуржигнаж дуугарах,даарвал эсвэл өглөө эрт, орой бүрийд мөн хүйтэн хоол унд идсэн уусан үед илүү гэдэс дүүрэх,өтгөн хатах,биений юм хоригдох,эсвэл бага ирэх ,биений юм өвдөлттэй ирэх зэрэг шинж илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

Танд эдгээр шинж тэмдгүүдээс нэлээн хэд нь илэрч байвал уламжлалтын эмчид хандан судас барьж оношлуулаарай.Хий өвчний үед өөрт нь их зовиуртай байх мөртлөө шинжилгээн дээр бодитой өөрчлөлт илэрч гардаггүй онцлогтой.

Хий өвчний үед дулаан сэтгэлд таатай орчинд хий дарах үйлчилгээтэй бүлээн тослог шимтэй идээ ундаа хэрэглэн тайван байх шаардлагатайгаас гадна уламжлалт эм тан,зүү,төөнүүр,халуун тосон бариа,бүх биеийн зөөлөн тосон бариа,халуун бүлээн жин засал,халуун рашаан,халуун шавар эмчилгээг эмчийн хяналтан дор хийлгэх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

Хий өвчний үед даарах жиндэх,ямаа тэмээний мах,цагаан будаа идэх,сэтгэл зовох,цус хануулах хориотой.

Та бүхэнд өөрийн эмчилж эдгэрүүлж байсан эмчлүүлэгч нарын тухай хэдэн жишээ дурдая.

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

Эмчлүүлэгч Б .32 настай,эмэгтэй,2 жилийн өмнөөс зогисож эхэлсэн.зогисохоороо өөрт их зовиуртай,хэдэн өдрөөс хэдэн долоо хоног үргэлжлэн зогисдог.Сумын эмнэлэг аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд үр дүн гараагүй.Улаанбаатар хотод бүх төрлийн шинжилгээ хийлгэсэн боловч шинжилгээн дээр өөрчлөлт илрээгүй.нойр муу,ам цангана,их зүүдлэнэ.хөл гар дулаацдаггүй. Бүх биеийн тосон бариа,зүү,төөнүүр эмчилгээг 10 хоног хийлгэж 3 сарын турш монгол тан уусны дараа бүрэн эдгэрсэн.

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

Эмчлүүлэгч Н.42 настай, эмэгтэй, сүүлийн 5 жил гэдэс байнга дүүрч байгаа,одоо гэдэс жирэмсэн юм шиг том болсон.эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн жирэмсэн биш,Өтгөн байнга хатна,4-5 хонож өтгөнөө гаргадаг,гэдэс байнга хуржигнаж дуугардаг,биений юм ирэхээ болиод 2 жил болж байгаа.сэтгэл тогтворгүй,амархан уурлаж уйлдаг,оройд чичрүүдэс хүрч халуурах мэт болно.Бүх биеийн халуун тосон бариа,зүү төөнүүр,бумба,парафин эмчилгээнээс гадна 1 сарын турш тан уугаад зовиур арилсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

Эмчлүүлэгч Д.58 настай эрэгтэй.хөдөө малчин.эхнэр нь хэлэхдээ сүүлийн хэдэн өдөр дандаа овооны орой дээр гарч суугаад байгаа.орой орж ирдэг, бидэнтэй дуугарахгүй байгаа.нойр нь муу болтой шөнөжин эргэж хөрвөөгөөд байгаа,сэтгэл санаа нь хэвийн биш бололтой гэв.Өөрөө ярихдаа хүний нүүр сонин харагдаад, уур хүрээд хүн зодмоор санагдаад байгаа тул хүнээс зугтаж овоон дээр суугаад байгаа.Нойр хүрэхгүй 10 хонож байна.Зүрх түгшээд айгаад байгаа_өмнө нь ингэж өвдөж байгаагүй гэв.Бүх биеийн халуун тосон бариа,төөнүүр,зүү эмчилгээ 2 курс хийлгэж 1 сарын тан уугаад ухаан саруул болсон дахин уг өвчнөөр өвдөөгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-146-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *