Бамбай булчирхайгаа эрүүл байлгахын тулд эдгээр 6 төрлийн хоолыг өдөр тутмын хоолондоо оруулаарай.

П е к т и н э э р баялаг бүтээгдэхүүн. Алим, чавга, ц и т р у с жимс нь бие мах бодийг хүнд м е т а л л а а с ангижруулахад тусалдаг п е к т и н, ж е л а т и н ислэгээр баялаг юм.
Цайраар баялаг хоол хүнс. Хулууны үр, хавч, самар, буурцагт ургамал нь цайрын маш сайн эх үүсвэр юм. Энэ э л е м е н т нь бамбай булчирхайн дааврын хэвийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай.

С е л е н э э р баялаг хоол хүнс. С е л е н и й дутагдал нь бамбай булчирхайн эмгэгийг үүсгэдэг. Тиймээс энэ э л е м е н т и й н сайн эх үүсвэр болох Бразил самар, үхрийн мах, цацагт хяруулын мах, тахианы мах, туна загасыг хоол хүнсэндээ оруулах нь чухал юм.
Д амин дэмээр баялаг хоол хүнс. Д аминдэмийн дутагдал нь а у т о и м м у н бамбай булчирхайн ү р э в с л и й н эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өдөр бүр тараг, сүү, жүржийн шүүс ууж, наранд илүү олон гарч байгаарай.

Ислэгээр баялаг хоол хүнс. Буурцаг, буурцагт ургамал, в а н д у й нь ислэгээр баялаг хоол хүнсэнд ордог. Мөн энэ нь бамбай булчирхайн өвчтэй хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэх ёстой хүнс юм.
И о д о о р баялаг хоол хүнс. Байгалийн и о д ы н хамгийн сайн эх үүсвэрүүдийн нэг бол замаг юм. Энэ эрдэс нь бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай.

Гэхдээ бамбай булчирхайд муугаар нөлөөлдөг хоол тэжээлийн хэд хэдэн алдаа байдаг. Жишээлбэл, хоолоо татгалзах эсвэл нүүрс уснаас бүрэн татгалзах.
Бамбайг бид чухалчилж үздэггүй болохоос уг нь маш чухал булчирхай юм. Бид бүгдийн өнчин тархи болон бамбай булчирхай 2 маань биеийн дотоод шүүрлийн хамгийн том булчирхай юм.

Бамбай булчирхай маань хүний биеийн бүх эс болон булчирхайн гармоныг хариуцаж бодисын солилцоог зохицуулдаг өөрөөр хэлбэл гармоны дарга нь гэж хэлж болно. Юу гэхээр, бамбай нь хүний биеийн бүхий л эд эстэй маш уялдаа холбоотой ажиллаж, эрүүл бодисын солилцоог удирдаж дааврын зохицуулалт хийж биеийн калори шатаалтыг шууд удирддаг тэгэхээр бамбай булчирхайн асуудалтай бол калори шаталт явагдахгүй болоод таргална гэсэн үг байх нь. Мөн бас нэг чухал зүйл нь бэлгийн дааврыг зохицуулдаг.

Бамбайн булчирхайн дааврын өөрчлөлт нь дотроо 2 хуваагдана. Бамбай булчирхайн илүүдэл болон дутмагшил 2 гэж хуваагдана. Бидний толгойн өвчин болоод байгаа таргалалт бол дутмагшилаас нь болж байгаа хэрэг. Харин илүүдэлд орсон хүн шалтгаангүйгээр маш их жин хаядаг царай харлаж, нүд наашаа бүлтийх мөн бамбай маань өөрөө хоолой хэсэгт байрладаг учраас наашаа товойж томордог маш их хордлого өгдөг.
Харин бамбай булчирхайн дутагдалд орсон хүнд илрэх шинж тэмдэгүүд:

жин нэмэх,
үс унах, хумс ургахгүй ургасан ч байнга хугарах,
ой тогтоолт муудах юмыг их мартаж санадаг болох
арьс байнга хуурайших / ер нь байнга арчлахгүй бол болохгүй/
хараа муудах
хэл яриа ээдрэх
оройдоо болон өглөөдөө хөл гар хавагнах

их нойртой болох
нозоорох залхуу хүрээд л байх
ямар ч эрч хүчгүй байх
хөдөлгөөн ер нь үйл хөдлөл удаашрах
сэтгэл гутралд орох
нүүр болон нүдний зовхи бүлцэн юм шиг болж хавагнах

арьсны хатуу хэсгүүд сайртах / тохой, өвдөг, гарын үе сарвуу/
арьсны зөөлөн хэсгүүд харлах / суга цавь хүзүүны ар шил/
шөнөдөө маш их хурхирах яагаад гэхээр бамбайнаас болж шөнө хэл хөөгөөд түүнээс болж хурхирдаг.
Мөн бэлгийн даавартай холбоотойгоор:
хоолойн өнгө бүдүүрэх
үсжилт ихсэх
хөхний хөгжил явагдадгүй ба явагдаагүй хөхний толгой маш жижиг эсвэл бүр толгойгүй

хөхний хэлбэр анхнаасаа алдагдаж ургасан
сарын тэмдэг их ирэх мөн алдагдах
эмэгтэйчүүд өндгөвч асуудалтай болох. / жирэмслэхгүй байх, киста, өндгөвчний үйл ажиллагаан дутмагшил гэх мэт
жирэмслэлт амжилтгүй болох зулбах, дутуу төрөлт, хүүхэд гэдсэндээ амьгүй болох, төрсөн хүүхэд ямар нэгэн саажилттай төрөх гэх мэт ялангуяа жирэмслэлтийн үйл явц ургийн хэвийн өсөлт хөгжилд бамбай булчирхай маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Мөн төрсөн эхчүүд жирэмсэн байх хугацаанд бамбай маш ихээр оролцдог учраас өөрчлөлт ороод төрсөний дараа сэтгэлд гутралд орох, зан ааш өөрчлөгдөх, эмзэг болох зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг монголд анагаахын шинжлэх ухаан хөгжөөгүй байхад үүнийг сав хөөрөх гэж нэрлэдэг байсан гэхдээ үүнийг одоо ч тэр бүр мэддэггүй.
Зарим хүмүүс төртөлөө зүв зүгээр бамбайн өөрчлөлтгүй байж байгаад төрсөний дараа бамбайн дааврын аль нэг өөрчлөлтөнд орж болно түрүүн хэлсэнчлэн жирэмслэлтээс болоод бамбайн өөрчлөлттэй болсон гэсэн үг.
