Хаван нь хүйтэн, сэрүүн мөн чанартай, амтлаг, тослог давамгайлсан хоол унд их идсэнээс болж үүсдэг хүйтэн өвчин юм. Тухайлбал, жимс, жимсгэнэ, түүхий сүү, хүйтэн ус, жимсний нухаш, бас тостой хоол унд байнга идэх нь хаван өвчнийг үүсгэх гол нөхцөл болно.

Мөн голын эрэг дээр удаан суух, даарч хөрөх, жиндэх тохиолдолд хавантдаг. Хаван өвчин голчлон өвөл, зуны улиралд тохиолддог. Зун бол хурын улирал учраас хүйтэн, жиндүү байдаг. Тиймээс өвөл, зуны улиралд хаван өвчнөөс сэргийлж хаван өвчнийг үүсгэх идээ унд, явдал мөрийг үйлдэхгүй байх нь чухал. Мөн бусад эрхтний үйл ажиллагаатай холбоотойгоор хаван үүсдэг.

Хаван өвчин нь эс шингэх өвчнөөс гаралтай. Хүний идсэн хоол хүнс амаар орж шүдээр бутлагдан, шүлсээр дэвтээгдэж, хоолойгоор дамжин ходоодонд орж ходоодны галын илчтэй учирч, тунгалаг цөвийн боловсролт явагдсанаар хүний биед хэрэгтэй, хэрэггүйг ялгадаг. Энэхүү галын илчийн үйл ажиллагаа муудсанаас эс шингэх өвчин үүсдэг. Галын илчийг галтай зүйрлэж үзэж болно. Тэгэхээр хүйтэн сэрүүн мөн чанартай, тосорхог идээ унд байнга хэрэглэх нь гал дээр ус, тос хийж байгаатай адил зүйл болно. Ингэснээр хоол шингэхээ больж, эс шингэх өвчин үүсэж байгаа юм. Эс шингэх өвчин ходоодонд, цусанд, маханд, ясанд, хаана ч үүсэж болдог. Бөөрөнд эс шингэх өвчин үүссэнээр хавагнана. Хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалтай манай оронд бөөрний гаралтай хавангууд голчлон тохиолддог.

Эс шингэх өвчний үед тоолгүй явсаар хүндрүүлбэл цайвар хаван, усан хаван болж өвчний үе шат хүндэрдэг. Эхэн үед шилбэ, гар, зовхиор хавагнадаг бол цаашлаад хүндэрсэн үед хэвлий, нуруугаар хавагнаж, жин нэмж, шээсний гарц багасдаг. Зүрхний өвчинтэй хавсарвал амьсгаа давхцах, ядрах, дээшээ харж хэвтэж чадахгүй болж, шилбэ, нүүрээр хавагнана. Зүрх нь хийн гол орон учраас хий босох цагаар буюу үүрээр, үдэш орой илүү хавагнадаг. Хүмүүс ихэнхдээ хаванг тусдаа өвчин гэж ойлгодоггүй. Тиймээс бусад өвчинтэйгөө хавсарч нэлээд хүндэрсэн үед эмчид ханддаг. Хаванг өвчний шинж тэмдэг мэтээр л ойлгоод яваад байдаг нь буруу юм.

Хаван өвчнийг идээ унд, явдал мөр, эм, засал эмчилгээ, гүрэм заслаар эмчилнэ. Хамгийн гол нь хаван өвчнийг үүсгэх идээ унднаас татгалзах хэрэгтэй. Хүйтэн, сэрүүн чанарын хоол унд, ямаа, загас, гахайн махыг идэхгүй байх нь чухал. Эдгээр мах нь шингэхдээ удаан байдаг. Тиймээс бүлээн чанартай, галын илчийг тэтгэж өгөх хонины мах, адууны махыг идэж, ширгээсэн ус, зөгийн балтай ус уувал сайн. Эмчилгээний хувьд бариа засал, төөнүүр гэх мэт илч үүсгэх бүлээн эмчилгээг хийнэ.

Хүний биеийн хийн гүйдлүүдийн дагуу цэгэн бариа хийж, суллаж өгөх хэрэгтэй. Мөн хаван хөөх эмүүдээс гадна бөөр, зүрхнээс шалтгаалсан бол тухайн өвчнийг дарах эм, эмчилгээг давхар хийх хэрэгтэй. Зүрхний өвчнөөс шалтгаалж хавагнасан бол зүрхний эмтэйгээ хавсарсан эмчилгээ хийгдэнэ гэсэн үг. Уламжлалт анагаах ухааны нэг давуу тал нь зөвхөн шинж тэмдгийг нь дараад зогсохгүй өвчний шалтгааныг давхар дардагт байгаа юм.

Ер нь ямар ч өвчний үед эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр дур мэдэн янз бүрийн арга хэрэглэх нь үр дүнд хүрэхээсээ илүү өвчнийг улам хүндрүүлэх аюултай. Хэн нэгэнд таарч тохирсон эмчилгээ өөр хүнд эсрэгээрээ аюул учруулах магадлалтай. Учир нь шинж тэмдэг ойролцоо ч, шалтгаан нь өөр байх тохиолдол бий. Тиймээс сайн гэсэн болгоныг турших үзэх нь аюултай бөгөөд хаван буулгах эмийг дураараа хэрэглэж болохгүй.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин
ЭРҮҮЛ АМЬДРАЛЭрүүлээр ХАВАН буулгах аргууд
Илүүдэл шингэн эд эсэд хуримтлагдахад хаван үүсдэг. Нийтлэг шинж нь өглөө босоход нүд зовхи сэлхрэх, хавдах биеийн бусад хэсгүүд хөл шилбэ тавхай хавдах пэмбийх, дарахад хонхойж үлдэх гэх мэт. Хэрвээ та өдөржин суугаа ажил хийдэг, хөдөлгөөний дутагдалтай бол түр амарч 2 цаг тутам босч явах хөдөлгөөн хийх зэргээр хавагнахаас сэргийлээрэй. Хаван нь өвчин биш, харин өвчний шинж тэмдэг юм. Тиймээс юунаас шалтгаалж хавагнаж байгаагаа тодруулж шалтгааныг эмчлэх нь чухал. Богино хугацаанд үүссэн хаван харьцангуй аюул багатай. Харин урт хугацаанд хавантай байсан бол ноцтой асуудал шүү. Хаванг хэрхэн байгалийн аргаар буулгах аргуудыг сураарай.

ХАВАН ҮҮСЭХ ШАЛТГААН:
-Нарших
-Удаан хугацаанд суугаа ажил хийх, эсвэл удаан хугацаанд зогсох
-Зарим эрдэс болон витамины дутагдал
-Зарим эмний гаж нөлөө
-Гормоны өөрчлөлт (сарын тэмдэг, жирэмслэлт)
-Халдвар,

-Бэртэл гэмтэл
-Харшил (хоол хүнс, шавьж)
-Давсны өндөр хэрэглээ
-Хэт халуун нөхцөлд ажиллах , амьдрах
-Тунгалгын булчирхай зогсонгиших
-Бөөр, зүрх, элэг, бамбай булчирхайн өвчин
-Тархины хавдар

-Тархи, толгойдоо гэмтэл авах зэрэг олон шалтгаанууд байдаг.
ХАВАНГИЙН ШИНЖ ТЭМДЭГ:
-Үе мөчөөр хөөх хавдах
-Нүүр нүд сэлхрэх
-Амьсгал давчдах
-Амьсгалахад хүндрэлтэй, зовиуртай санагдах
-Хий ханиалгах

-Булчин өвдөх , зовиурлах
-Сэтгэл санааны байдал өөрчлөгдөх
-Хөл, шагай, шилбэ нь хаванд хамгийн ихээр өртдөг.
1. ХӨДӨЛГӨӨН ХИЙГЭЭРЭЙ.
Та өдөржин суудаг , эсвэл өдөржин зогсдог бол хаван үүсэхээс сэргийлж алхаж эсвэл хөнгөн дасгал хийгээрэй. Нэг байрлалд удаан байх нь хавагнах шалтгаан болж болно.
2. МАССАЖ ХИЙГЭЭРЭЙ.

Иллэг хийхэд тухайн хэсгийн цусан хангамж сайжирч хаван арилахад тусална.
3. ХӨЛӨӨ ӨНДӨРЛӨЖ ДЭР ТАВИАРАЙ.
Биеийн доод хэсгээр хавагнасан бол хөлөө өндөрлөж дэр тавиарай.Хаванг хөдөлгөж хурдан арилахад тусална.
4. ДАРАЛТТАЙ ОЙМС ӨМСӨӨРЭЙ.
Даралттай оймс өмсөж болно. Эмийн сангуудаар зарагддаг. Эсвэл даралттай боолтоор хавагнасан хөлөө боогоорой.

5.ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГА
Давсны хэрэглээ шингэний тэнцвэрийг хянадаг. Цусанд их хэмжээний давс байхад усыг татаж хаван үүсгэдэг. Давс хамгийн их агуулагддаг бүтээгдэхүүн нь лаазалсан хоол хүнс, хиам, даршилсан ногоо зэрэг юм. Тиймээс хавагнасан үедээ эдгээр хүнсийг хэрэглэхгүй байвал зохимжтой.
6. ХАВАН БУУЛГАХ ХҮНС ХЭРЭГЛЭ.
Хоол хүнсэндээ хаван буулгах эдгээр хүнсийг хэрэглээрэй: Хүрэн манжин, вандуй, хулуу, шош, сонгино, яншуй зэрэг нь шээс хөөж хаванг гадагшлуулна. Мөн жимс: усан үзэм, ханборгоцой, тарвас идээрэй. Таныг илүү их шээлгэж хаванг хөөх болно.

7. ХЭРВЭЭ ТА ХАРШИЛТАЙ БОЛ ХАРШИЛ ҮҮСГЭГЧ ЗҮЙЛЭЭСЭЭ БОЛГООМЖЛООРОЙ.
Харшил хөдлөхөд биед илүүдэл шингэн хуримтлагддаг.
8. ХАВАН ХӨӨХ YOGI ЦАЙНУУДЫН ТӨРЛӨӨС ХЭРЭГЛЭЭРЭЙ.
Уламжлалт анагаахын жор найрлага дээр үндэслэсэн , бөөрний үйл ажиллагаа дэмжиж хаван хөөх үйлдэлтэй олон төрлийн цайнуудаас ууж болно. Байгалын эрүүл мэндэд хоргүй хаван хөөх арга юм.
Урт хугацаанд хавагнаж огт болохгүй. Та эмчид үзүүлж , шалтгааныг нь эмчлүүлээрэй.

Хаван гэж юу вэ? Биед натри ихээр хуримтлагдаж, шингэний тэнцвэр алдагдсанаас хаван үүсдэг бөгөөд хаван нь харагдах байдлаасаа гадна өөрт эвгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тиймээс уншигчиддаа ямар шалтгааны улмаас хаван үүсдэг, мөн хаванг хэрхэн буулгах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.
Хаван юунаас үүсдэг вэ?

Хаван нь биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаас үүсдэг. Гэвч энэ нь усыг хэтрүүлж ууснаас шалтгаалдаггүй. Харин бие дэх шингэний тэнцвэр алдагдсанаас үүсдэг байна. Ачаалалтай өдрийн дараа бага зэрэг хаван үүсэх нь хэвийн үзэгдэл ч гэсэн үргэлж хавагнах нь эрүүл мэндийн ноцтой шалтгаанаас үүдэлтэй байж магадгүй юм. Тиймээс, энэ тохиолдолд эмчийн зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг анхаараарай.
Хаванг буулгах арга:

1.Дасгал хөдөлгөөн. Хамгийн энгийн арга хэмжээ бол хавагнасан хөл, эсвэл гараа өндөрлөж, хэвтэх юм. Хавагнахыг зогсоохын тулд та амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Алхаж, гүйж, иогоор хичээллэн, усанд сэлэх гэх мэтээр зүрхэндээ бага зэргийн ачаалал өгч байх нь зүйтэй.
2.Зөв хооллох
Жишээ нь:

Натрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. (Үүнд, нөөшилсөн, лаазалсан, утсан, давсалсан гэх мэт хагас боловсруулсан бүтээгдэхүүн.)
Амттаны хэрэглээгээ хязгаарлаарай. Амттан их идсэнээр цусан дахь инсулины хэмжээ нэмэгдэж, биед натри ихээр хуримтлагдах шалтгаан болдог. Тиймээс л чихрийн шижин өвчний үед хавагнах шинж тэмдэг илэрдэг.
Нандин чавга, бууцай, гадил гэх мэт калигаар баялаг хоол хүнс хэрэглээрэй.

Түүнчлэн, цангис жимсний шүүс, яншуйн ханд гэх мэт шээс хөөх үйлчилгээтэй ундааг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна.
3.Хангалттай хэмжээний ус уух
Ерөнхийдөө, эрэгтэй хүний уух ёстой усны хэмжээ өдөрт 3 литр, эмэгтэй хүнийх 2,5 литр байдаг. Тиймээ, энэ нь бидний өдөрт ууж байгаа усны хэмжээнээс илүү байгаа ч, та үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ус ууснаар шээс хүрч, улмаар шингэнээ гадагшлуулан, хавагнаж буйг болиулах ач тустай юм. Гэхдээ та бөөр болон зүрхний асуудалтай бол эмчид хандаж, зөвлөгөө аваарай