Бүхий л цаг хугацааны турш хүмүүс мөнгийг татахын тулд янз бүрийн ид шид, дүрэм журам, зан үйл хийж ирсэн. Учир нь хүн бүхэн баян болохыг хүсдэг бөгөөд эд мөнгөөр гачигдахгүйн тулд олон зууны турш хийсэн туршилтууд нь цаг хугацааны шалгуурт бүдрэх нь бүдэрч, онох нь оножээ. Ингээд цаг хугацааны шалгуураар батлагдсан мөнгөтэй болох аргуудыг танд сонирхуулъя.

1 Мөнгөтэй болохын тулд түрийвчин дотроо юу хийх ёстой вэ?
Түрийвчнийхээ тасалгааны аль нэгэнд эдгээрийн нэгийг хийгээрэй.
1. Аз жаргалтай мөнгө – Жишээ нь та их хэмжээний ашиг олбол тэндээсээ нэг дэвсгэртийг “Аз жаргалтай мөнгө” болгон түрийвчиндээ хадгалах хэрэгтэй. Эсвэл найдвартай хүнээс бэлгэ болгон мөнгө авсан бол түүнээсээ ч хадгалж болно. Харин олсон юм уу хожсон мөнгө, зоосыг хийх хэрэггүй. Үүнийг “солиотой” мөнгө гэдэг бөгөөд орж ирсэн шигээ гарахыг бэлгэддэг байна.

2. Ховор, цуглуулгын зоос юм уу мөнгөн дэвсгэрт – Шууд гүйлгээнд ашигладаггүй зоос, мөнгөн дэвсгэрт баялаг дууддаг.
3. Мөнгөн дэвсгэрт – Сериал дугаар нь 8-ын тоогоор төгссөн эсвэл дотроо 8, 9 гэсэн цифр орсон байвал аль болох хадгалахыг хичээгээрэй.
4. Түрийвчиндээ шош хадгалах
5. Шинэ юм уу хатсан гаа эсвэл зургийг нь хадгалах – Эсвэл батрашийн хоёр дусал тосыг юман дээр дусаагаад түрийвчиндээ хадгалж ч болно. Пачулийн тос (Patchouli oil)-ыг ч бас ингэж дусааж ашиглаж болдог.

6. Хонин арцнаас хийх
7. Царсны боргоцой – Материаллаг эрчим хүчийг татдаг
8. Тунхууны үндсийн хэсэг – Тунхууны үндэс нь Оросоос гаралтай арга бөгөөд олон хүн мөнгөний сахиус болгон ашигладаг. Мөнгөөр гачигдаж явсан хүн нэгэн цэцэрлэгт ирээд тунхууны үндэс олж ургуулсан нь түүнийг баяжуулснаас бүх зүйл эхэлжээ.
9. Дөрвөн навчит хошоонгор
10. Он солигдох мөчид идсэн загасны хайрс
11. Улаан туузаар холбосон гурван хятад зоос

12. Руни бичиг, баялгийн дүрс болон эд хөрөнгө дуудсан бусад график бэлгэдлүүд -Ялангуяа Феху бичиг маш сайн сонголт болно. Энэ нь санхүүгийн энерги татдаг байна.
13. Сугар, Бархасбадь гаригийн бэлгэдлүүд – Одон оронд эдгээр нь баян тансаг гаригт тооцогддог.
14. Жижиг толь – Энэ нь мөнгийг олон болгохыг бэлгэдсэн бөгөөд санхүүгээр гачигдсан үедээ түрийвчиндээ түр зуур хийгээд авахаа битгий мартаарай.
2 Мөнгөтэй болохын тулд түрийвчин дотроо юу хийж болохгүй вэ?
Түрийвчийг байнга шахуу хоосон байлгадаг зүйлс байдаг. Эдгээрийг түрийвчиндээ битгий хадгалаарай.

Дээр дурдсан зүйлээс өөр зүйлс хадгалахгүй байх. Ялангуяа нэрийн хуудас, тасалбар. Түрийвчний тасалгаануудыг дүүргэхийн тулд энд тэндээс өгсөн тасалбар болон төлбөр төлсөн жижиг цаасыг хадгалах нь маш буруу гэнэ шүү.
Хүчингүй болон хугацаа нь дууссан банкны карт
Жор бичсэн цаас, ялангуяа хугацаа нь дууссан эмийн бичиг бол бүр ноцтой. Хамаг мөнгө чинь эмэнд явдаг атлаа эдгэхгүй л байна уу.
3 Түрийвчиндээ зураг хадгалж болох уу?

Энэ бол хоёрдмол хариулттай асуулт бөгөөд зурган дээр хэнийг, юуг дүрсэлснээс бүх зүйл шалтгаалдаг. Хэрвээ түрийвчиндээ баян, амжилттай яваа хүний зураг хадгалвал материаллаг байдал дээшилдэг. Гэхдээ ойр дотныхоо хүний зургийг хийх нь сайхан санаа биш. Учир нь зураг түүний мөнгөн гүйлгээг тасалдаг. Үүнээс гадна хайртай хүмүүсийнхээ зургийг түрийвчиндээ хадгалж болохгүй. Тэгвэл зурган дээрх хайртай хүн чинь мөнгөнд шунах, үрэлгэн болж сэтгэл зүрх нь мөнгөний төлөө болдог гэж үздэг. Ерөнхийдөө санхүүгийн дэмжлэг хүссэн хүнийхээ зургийг хадгалж болно. Гэхдээ хамаатан садныхаа зургийг хийж болохгүй. Ингэвэл танаас мөнгө гарч, санхүүгийн хүнд байдалд орж өрөнд орох болно.

4 Мөнгө татахын тулд түрийвчтэйгээ хэзээ, хэрхэн харьцах вэ?
Шинийн 25-ны үеэр түрийвчээ цэвэрлэж, дотор нь байгаа хэрэггүй зүйлсийг авч байгаарай. Энэхүү бүтэн сарны үеэр түрийвчээ цэвэрлэх нь сайн бөгөөд цэвэрлэсний дараа мөнгө татах зан үйлийг хийх ёстой.
Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл
Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ. Самрын тухайд хушга, наргил модны самар гээд ямар ч самар байсан болно. Хамгийн гол нь самар маань нэг нь нөгөөгөөсөө ургасан хосолсон самар байх ёстой. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой. Та яагаад заавал самар гэж гайхаж байж магадгүй. Самар нь ихэнх орны тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө, элбэг хангалуун байдал, өсч үржих, дэгжиж дээшлэхийн бэлэгдэл болдог.

Хавирган саранд мөнгөө харуул
Мөнгө өсгөхөд сарыг ашигладаг энэ зан үйлийг хийж гүйцэтгэхэд хэцүү юм байхгүй. Учир нь сар шинэхэн байгаа үед буюу хавирган сартай үдэш гадаа гараад халаасан дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай гэх нь бий. Сар өсч томрох тусам таны халаасан дахь мөнгө нэмэгдэн үржинэ эсвэл та түрүүвчиндээ байнга хадгалж явах зэс зоос олж ав. Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ зоосоо тавиад сарны гэрэл үзүүл. Энэ зоосоо түрүүвчиндээ хадгал, алдаж үрэгдүүлж болохгүй. Шинэ хувцас авбал халаасанд нь энэ зоосоо хийж нэг хонуулаад, түрүүвчиндээ хийнэ. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсэний дараа “хэзээ миний мөнгө өсөх нь вэ” хэмээн хүлээх хэрэггүй, мартчихвал сайн аж. Учир нь хүлээх тусам уддаг.

Байшин бариулж байгаа бол…
Нэн эртний өргөн тархсан аргуудын нэг. Хэрвээ та хувийн сууц, зуслангийн байшин ч юмуу, өөрийн гэсэн ямар нэгэн барилга барьж байгаа бол байшингийнхаа урд талын буланд, ханан завсраа хэдэн зоосон мөнгө хийж шавардана. Чингэж чадвал тэр байшинд амьдрах хүмүүс үргэлж баян чинээлэг, элбэг хангалуун байдаг гэнэ.
Мөнгөөр тасарахгүй байх арга

Энэ аргыг нэн эртнээс Англи, Шотландад хэрэглэсээр иржээ. Уг зан үйлийг эртний кельтийн шүтлэг бишрэлтэй холбоотой гэж үздэг. Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа үргэлж хийж явбал мөнгөөр тасардаггүй гэнэ. Мэдээж яг ийм зоосийг олоход амаргүй, тэгвэл өөрөө түүнийг тусгайлан бэлдэж болно. Гэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой. Тогтсон заншил ёсоор бол ням гарагт, тэгэхдээ шинийн 4-нөөс 12-ны хооронд (билгийн тооллоор) оройн 23.20-24.10 цагийн хооронд зоосоо нүхэлнэ эсвэл бага зэрэг нугална. Энэ үед та анхааралаа сайтар төвлөрүүлж, “мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай” хэмээн шившээрэй.

Сүм хийдэд очихдоо…
Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээд яваарай. Чингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байдаг байж.
Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ?
Маш богино хугацаанд, хурдан баяжихын тулд оросууд маш энгийн зан үйлийг хийж гүйцэтгэдэг байна. Тэд пүрэв гарагт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг аж.

Мөнгөө цуглуулахын ач тус
Одоо ч задгай мөнгө, жижиг дэвсгэрт цуглуулах нь моодноос гарч дээ. Гэхдээ л хүмүүс мөнгөө хуримтлуулж хадгалахыг хичээдэг. Магадгүй та мөнгөө долларт шилжүүлэн, гэртээ хадгалдаг байх. Эсвэл алт, мөнгө үнэт эдлэл болгосон нь найдвартай гэж үздэг байж болох. Ер нь аль ч аргаар мөнгөө цуглуулах нь сайн учир нь “мөнгө мөнгийг дагадаг” гэсэн сонин зүй тогтол байдаг. Та мөнгийг хичнээн их хуримтлуулна төдий хэмжээгээр орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ нэг зүйлийг анхаар. Хэрвээ та цуглуулж байгаа мөнгөө ойр ойрхон гаргаж тоолоод байвал мөнгө өсөхөө байдаг.

Мөнгө хөрөнгийг даллан дуудах арга
Өөр нэгэн арга нь бол хуруундаа алтан бөгж зүүн борооны усаар угаал үйлдэх.
*Гэртээ муур тэжээх. Гэхдээ муурны үс нь дор хаяхад л гурван өнгөтэй байх ёстой, харин муурын үс долоон өөр өнгөтэй байвал нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэнэ. Учир нь ийм өнгөтэй муур нь баяжихын баталгаатай тэмдэгт тооцогддог байна.

*Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хийх нь ойрын үед хөрөнгөжих боломж олгодог гэнэ.
Шинэ оны босгон дээр сүм хийдэд хандив өргө
Шинэ оны босгон дээр эсвэл Цагаан сарын өмнө ойролцоо байдаг бүх сүм хийдээр дараалан орж бага ч байсан хамаагүй хандив өргөж, амьдрал ахуй, өмч хөрөнгөө даатгадаг. Энэ нь дараа жилийн турш мөнгөөр тасрахгүй, баян чинээлэг байхын үндэс болдог ба манай улс төр, урлаг бизнесийн томчууд ч үүнийг сайн мэддэг, мөрддөг байна.
Хүүхдээ баян чинээлэг болгохыг хүсвэл…

Бие давхар эмэгтэй төрөх хүүхдээ баян хүн болгохыг хүсвэл хэнээс ч, юу ч зээлдэж болохгүй гэнэ. Мөн хэдэн ширхэг зоосон мөнгийг хэлхэн зүүлт болгон зүүдэг байжээ.
Бусдаас мөнгө зээлдэхийг хүсвэл…
Хэрвээ та хэн нэгнээс мөнгө зээлдэхээр хандах гэж байгаа бол халаасандаа гүзээлзгэний навч, ишийг хийгээд очвол хэн ч танд татгалзахгүй. Гүзээлзгэний навч, иш нь хатсан ч байж болно.
Анхны худалдан авагч тухайн өдрийн орлогыг тодорхойлдог
Худалдаа арилжаа бол баяжих мөнгөжих хамгийн хялбар аргуудын нэг юм. Гэхдээ хүн болгон наймаа хийгээд амжилт олдоггүй, “наймааны тэнгэртэй” хүн гэж тусдаа байдаг хэмээн манайхан ярьдаг. Хэрвээ та худалдаа арилжааны салбарт ажилладаг бол бид танд ашиг орлогоо нэмэгдүүлэх зарим аргыг зааж өгье. Худалдаа хийж байхад хамгийн анхны худалдан авагчаас тухайн өдрийн ашиг орлого шууд хамаардаг. Тиймээс эхний худалдан авагч болон түүхий өгөх мөнгийг анхаарах шаардлагатай.
Хамгийн эхний худалдан авагчид заавал хариулт өгдөг ба (мөнгөө тааруулж өгсөн байсан ч хамаагүй ) тэгэхдээ аз жаргал хүснэ. Хариулт нь бэлэгдлийн шинжтэй боловч заавал өгөх нь чухал. Ингэснээр та худалдаа арилжааг ивээгч хүчинд өглөг өгч байгаа хэрэг. Харин эхний худалдан авагчийг явсны дараа мөнгөө кассанд хийх гэж яарах хэрэггүй, хоёр алганыхаа хооронд бариад ашиг орлого ихтэй байх болтугай хэмээн шившин үлээж, үүний дараа сая далд хийнэ. Анхны орсон мөнгө тань бусад мөнгийг даллан дуудаж орлого сайтай байна. Харин та хонь, ямаа зарах гэж байгаа бол ногт, цолбуур, оосорлосон, хөтөлсөн олсоо заавал авч байгаараа. Худалдан авагчид өгчихвөл буянаа өгнө.
Түрүүвчээ хоослох нь ядуурахын цондон
Юм худалдан авах гэж байгаа хүмүүс ч худалдаа арилжаанд хянуур хандах хэрэгтэй. Хэрвээ таны мөнгө дуусч байвал сүүлчийн мөнгөөрөө юм бүү ав, түрүүвчээ бүү хоосол. Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгүй шүү. Та өөрт хэрэгтэй зүйлээ авахдаа харамч нарийн хүнээс бүү аваарай, гай болно шүү. Харин харамч эсэхийг нь яаж мэддэг вэ гэвэл барааны үнийг хямдруулах, татах гээд үзэхэд л мэдэгдэнэ. Хэрвээ наймаа хийж байгаа хүн үнээ буулгахыг хүсэхгүй байвал малгайгаараа духаа үрдэг гэнэ. Энэ тохиолдолд зарагч ямар ч л байсан үнээ буулгадаг байна.
Толь мөнгийг бэлгэддэг
Толинд олон утга байдаг гэж ярьдаг ч түүнд мөнгийг бэлгэдэх чанар бас буй. Тиймээс толийг гал тогооны өрөөнд эсвэл зочны өрөөнд ширээний хажууд өлгөвөл эд баялаг, мөнгө хөрөнгийг гэрт даллан авчирдаг гэдэг.
Мөнгөн зоос
Усанд орохдоо тоссон усандаа мөнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Ингэж усанд орох нь ирээдүйд заавал мөнгөтэй болгодог байна.
Усанд биш “мөнгөнд” ор
Пүрэв гарагт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод түүнийг анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл. Дараа нь усан дотор орж зогсоод мөнгөний энергийг таны биеийн энерги шингээн авч байна гэж төсөөлөхтүн.