Categories
Uncategorized

Гүүний айраг нь даралт тогтворжуулах, хавдрын эсийн өсөлтийг зогсоох, дархлаа дэмжих зэрэг эрүүл мэндэд маш сайн ХАДГАЛААД АВААРАЙ

ГҮҮНИЙ АЙРАГ-Хамгийн шимтэй умдаан

Айраг нь монгол хүний хувьд юугаар ч орлуулашгүй хамгийн сайн ундаа юм. Гүүний айраг нь эрт дээр үеэс монголчуудын зун цагийн ундаа, хоол нь болдог байв. Ёслол хүндэтгэл, найр хурим, баяр цэнгэл, найр наадмын хамгийн өргөн хэрэглэдэг хүндэтгэлт идээ ундаа.

Амны цангаа гаргахаас гадна их өег учир өлсдөггүй, өглөөнөөс өдөржин айраг уугаад зун цагт бараг хоол иддэггүй нэг ёсны ундаан шимт хоол юм. Айргийг эмчилгээ, сувиллын чанартай бүтээгдэхүүн гэж үздэг бөгөөд социализмын үед айрагны болон саамны эмчилгээний сувилал элбэг байлаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Айраг нь хүний биед амархан боловсорч шингэдэг уураг, тос ихээр агуулдаг. Альбумин их агуулдагаар эхийн сүүтэй ойролцоо бөгөөд уг уураг их агуулдаг нь элэгний өвчтэй хүмүүст эмчилгээний үр дүнтэй, мөн хожуу хордлоготой хаван ихтэй жирэмсэн эхчүүд эмчилгээний зорилгоор ууж хэрэглэхэд хаван хөөдөг.

Бүх аминдэм ялангуяа “Д” аминдэм элбэг, сүрьеэ, чийг бам, ходоод гэдэсний өвчтэй хүмүүс, удаан хугацаагаар өвдөж бие суларсан хүмүүс хэрэглэхэд үр дүнтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Адуун сүрэг нь хэзээ ч сүрьеэ, бруцеллёзоор өвчилдөггүй. Гүүний саам нь тос багатай. Эхийн сүүтэй ойролцоо найрлагатай. Амархан боловсорч шингэнэ. Уураг нь бие мах бодыг хорт бодисоос цэвэрлэх чанартай. Магнийн давс ихтэй тул ходоод гэдсийг цэвэрлэнэ. Олон холбоот ханаагүй хүчил нь цацраг идэвхийн хорын нөлөөг багасгах, дархлаа сайжруулах ач холбогдолтой.

Саамаар гэдэс цэвэрлэж, мөн элэгний архаг өвчтэй хүмүүс саам ууж, ялангуяа цагаан гүүний саамыг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Ийм учраас гүүний айраг нь ундаа төдийгүй эм юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Шинэ үедээ исгэлэн, эхүүн амттай. Ходоодны илчлэгийг үүсгэн хоол шингээлтийг сайжруулдаг ба дэлүүний өвчин, элэг, цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушгины хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл, нурууны өвчинд хэрэглэж иржээ.

Сүлдэндээ дээдэлсэн адуун сүргийнхээ шимт идээг өргөн хэрэглэж, өөрийн чанарыг нь алдагдуулахгүй хадгалан, мөн удаан хадгалах технологи боловсруулан Солонгосын Маколи мэт байдлаар байнга 4 улирал хэрэглэн цаашид бид эмийн шимт ундааг ЮНЕСКО-д бүртгүүлэн патенжуулж чадвал дэлхий даяар өргөн хэрэглэх хамгийн сайн умдаан болох учиртай.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Урин дулаан цаг ирж малчин хүмүүс гүүгээ барьж, хотол олноороо айргаараа цайлах цаг айлчлан ирлээ. Бид та бүхэндээ гүүний саамаар биеэ хэрхэн эмчилж болох талаар зөвлөмжийг хүргэж байна. Гүүний сааманд биохимийн үлэмж давуу онцгой чанарууд байдаг байна. Гүүний сааманд А, В1, В2, В6, В12, С,Е, К, Д зэрэг амин дэмүүд агуулагддаг учир манай ард түмэн эртнээс гүүний саамыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж иржээ.

Гүүний саам нь амин чухал, фермент, эрдэс амин дэм зэргээр нэн баялаг бөгөөд биед уураг, амин дэм, эрдэс бодисыг нөхөн сэлбэж, цусан дахь холистриныг бууруулан судас хатуурахаас сэргийлэх үйлдэл үзүүлснээр ухаан санааг саруул байлгаж, цус төлжүүлэх, эд эрхтний өсөлт хөгжилт, нөхөн төлжилт болон биеийн эсэргүүцэл хэвийн байхад чухал үүрэгтэй юм. Саамыг зуны улиралд сувиллын газар ба гүүний зэлэн дээр бүлээнээр нь уувал хамгийн тохиромжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Мөн гүүний саамыг модон буюу хуванцар эдлэлээр хийсэн саванд саах ба саамыг шилэн буюу хуванцар аяганд нарийн ширхэгтэй шүүрээр шүүж хийгээд уух нь зүйтэй. Саамыг хэт их хэмжээгээр ууж болохгүй бөгөөд багаас эхлэн ихэсгэж уух нь хамгийн зөв арга юм.

Саамыг уухдаа эхний өдөр -50мл

Хоёр дахь өдөр -100мл

Гурав дахь өдөр – 150 мл

Дөрөв дэх өдөр – 200-250 мл буюу дунд шаазангаар /цаашид энэ тунгаар ууна/

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Хоол ундны өмнө өдөр бүр гурваас таван удаа ууна. Гүйлгэх шинж тэмдэг хоёроос дээш хоног илэрвэл хэмжээг нь багасгах хэрэгтэй. Саамын эмчилгээг гурваас дөрвөн жил дараалан давтвал үр дүнтэй байдаг бөгөөд хүйтэн сэрүүний улиралд хуурай арван грамм саамыг зуун мл буюу дунд шаазангийн дундуур буцалгаж хөргөсөн усанд сайтар хутгаж, өдөрт нэгээс хоёр удаа өлөн үедээ ууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Аль ч улиралд саам уухдаа анхаарах зүйл бол архи, шар айраг уухгүй байх, цөсний чулуутай юм уу элэгний хорт хавдартай үед хэрэглэж болохгүйг анхаарна уу. Мөн халуун рашаанд орж биеэ эмчилж байгаа тохиолдолд саамыг ууж болохгүй, мөн бүх төрлийн хавдрын төгсгөлийн үе, чихрийн шижинтэй үед саамыг хэрэглэж болохгүйг анхаарна уу.

Та гүүний саамыг ууснаар таны ходоод болон дотор эрхтэн эрүүлжинэ. Мөн гүүний саамыг ууснаар биеийн эсэргүүцэл, дархлаа сайжирч элэгний өвчнөөс урьдчилан сэргийлж, цаашид даамжрахаас сэргийлдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

ГҮҮНИЙ СААМ ГАЙХАМШИГТ ШИМТ ЧАНАРТАЙ.

Гүүний саамын биохимийн найрлагын судалгаа

Гүүний саам бусад малын сүүтэй харьцуулахад уураг, өөх тос, сүүний чихэр багатай. Харин эхийн сүүтэй хамгийн ойролцоо найрлагатай.

Уургийн найрлага:

Казеин ба альбумины харьцаа 1:1 (Үнээний сүүнд энэ нь 7:1 байдаг). Иймээс үүний саамыг альбуминт сүү гэдэг.

Казеиний уургийн мицели нэвс нь үнээнийхээс 3 дахин жижиг байдаг. Иймээс түргэн шимэгддэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Шар сүүний уургаар баялаг. Энэ нь гүүний сааманд 35-50% байдаг бол үнээний сүүнд 13-15% байдаг.

Харшил өдөөгч β-лактоглобулин уургийн хэмжээ үнээний сүүтэй харьцуулахад гүүний сааманд 2 дахин бага байдаг.

Нийт амин хүчлийн 42-58% нь чөлөөт амин хүчил хэлбэрээр байдаг.

Үнээний сүүтэй харьцуулахад элэгний бодисын солилцоонд чухал үүрэгтэй таурин гүүний саам ба эхийн сүүнд 10-30 дахин их байдаг. Таурин нүдний харааг сайжруулах, цусны даралт, цусан дахь эпинефриний хэмжээг бууруулдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Дархлаанд нөлөөлөх иммуноглобулинууд, цитокинтай төсөөтэй хүчин зүйлс их хэмжээтэй агуулдаг.

  1. Нүүрс ус:

Гүүний сааманд бусад малын сүүтэй харьцуулахад хамгийн их бөгөөд харин эхийн сүүтэй хамгийн ойролцоо хэмжээтэй. Нийт нүүрс усны 85% нь лактоза буюу сүүний чихэр. Бие махбодид лактоза чухал үүрэгтэй. Үүнд:

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Энергийн эх үүсвэр болдог. Уураг тархины хөгжилд онцгой чухал тул хүүхдэд нэн хэрэгтэй. Эрдэмтэд лактозыг “Тархины түлш” хэмээн нэрлэсэн байдаг.

Лактоза нь кальций, магнийн гэдэснээс шимэгдэх чадварыг сайжруулдаг.

Бифидум бактерийг дэмжиж, гэдэсний E.Coli-г дарангуйлан, гэдэсний өвчнөөс хамгаална.

Өтгөн ялгаруулалтыг хэвийн болгож, гэдэс дүүрэхээс хамаална.

  1. Өөх тосны зүйлс:

Үл ханасан тосны хүчлийн агууламж ихтэй. Нийт өөх тосны 59-63% нь үл ханасан тосны хүчил байдаг бөгөөд үнээний сүүнд ханасан буюу царцуу өөх энэ хэмжээтэй байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Линол, линолений хүчил гүүний сааманд үнээний сүүнийхээс 15-18 дахин их байна.

Гүүний саамын тосны бөмбөлгийн хэмжээ үнээний сүүнийхээс 3 дахин жижиг байдаг. Иймээс саам хялбар шимэгддэг.

Бактери, вирусын эсрэг үйлчлэлтэй лауриний хүчлийн хэмжээ үнээний сүүнээс 1,5 дахин их байдаг. Холестеролын хэмжээ үнээний сүүтэй харьцуулахад 3,2 дахин бага байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Фосфолипидийг их хэмжээтэй агуулдаг.

Амин дэмийн агууламж:

“C” амин дэмийн агууламж үлэмж их. Бидний судалгаагаар гүүний хуурай сааманд үнээний хуурай сүүтэй харьцуулахад 14 дахин их “C” амин дэм байлаа. Эхийн сүүтэй харьцуулахад гүүний саамын “C” амин дэмийн агууламж нь 4-8 дахин их хэмжээтэй болохыг Италийн судлаачид (E.Pagliarini and 1993) тогтоосон байна.

А, B1, B3, B6, B7, B9, B12, B13, B15, K, D, E зэрэг аминдэм сааманд агуулагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Эрдэс бодис:

Кальций, фосфорын харьцаа гүүний сааманд хамгийн зохистой хэмжээтэй. Бидний судалгаагаар Ca:P= 1,34 байлаа. Энэ хэмжээ нилээд хэлбэлздэг. Жишээ нь Martuzzi болон бусад эрдэмтэд 1,15-2,25 гэж бичсэн байдаг.

Үл орлуулах буюу хоол хүнсээр зайлшгүй авбал зохих бүх эрдсийг нэр төрөл, шаардлагатай хэмжээгээр агуулдаг.

  1. Дархлааг сайжруулах шинж чанар:

Бактери, вирусын эсрэг өндөр үйлчлэлтэй лактоферрин бусад малын сүүтэй харьцуулахад гүүний сааманд илүү хэмжээтэй байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Гүүний сааманд IL-1, IL-1Ra, IL-6, IL-18, TNF-α, лактоферрин зэрэг 6 төрлийн иммуномодулятор байгааг Л.Амарсанаа (ШУҮ-ийн “Монэнзим” ХХК) анх удаа тогтоосон юм. Лактоферрин төмрийг элэг, чөмөг, булчин руу зөөвөрлөдөг, бактери, вирусын эсрэг үйчлэлтэй.

Lymphocyte activation effect1

  1. Бусад:

Гүүний саам лизоцим, диастаза, каталаза, пероксидаза, фосфатаза зэрэг 70 гаруй фермент агуулдаг. Эдгээр нь хоол боловсруулалтыг сайжруулан, халдвар авахаас хамгаалахад ихээхэн үүрэгтэй. Эдгээрээс бактерийн эсрэг үйлчлэлтэй лизоцимын хэмжээ үнээний сүүнд байдгаас 4000-10000 дахин илүү, шар сүүний уургийн 11%-ийг эзэлдэг байна. Диастаза буюу амилаза фермент гэхэд гүүний сааманд байдаг хэмжээний дөнгөж 3% нь үнээний сүүнд байдаг ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Ацетилхолин агуулдаг.

Гүүний саам эпидермийн өсөлтийн хүчин зүйл EGF (Epidermal Growth Factor) агуулдаг тул ходоод, гэдэсний эдийн ургалтыг тэтгэн, шархлаа үүсэхээс хамгаалж, гэдэсний салст бүрхүүлийн ургалтыг сайжруулж байдаг.

Сүү бол хамгийн чухал, ашигтай бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн нь хүний биед шаардлагатай бүхий л тэжээллэг бодис, витаминыг өгч, дархлааг сайжруулдаг. Сүүг ханиад хүрэх үед эм болгон хэрэглэж болно. Түүнээс гадна түүхэнд мөнхөрсөн хамгийн сайхан бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч, сүүнд ордог байжээ. Гэвч сүү болгон харилцан адилгүй. Үүнийг зайлшгүй мэдэх шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-156-1024x556.png

Үнээний сүү. Үнээний сүү найрлагандаа казеины уураг их хэмжээгээр агуулсан хэрнээ нүүрс ус хэтэрхий бага байдаг. Үүнээс болж үнээний сүүг ходоод гэдэсний зам боловсруулахад илүү хүнд болдог.

Ямааны сүү. Энэ сүүний гайхамшигт чанар бараг домог болон мөнхөрчээ. Эрт дээр үед эмч нар ямааны сүүгээр хумхаа өвчин, бөөр, мэдрэлийн өвчнийг эмчилдэг байсан гэнэ. Харин саяхны судалгаагаар ямааны сүүнд анагаах ухаанд хэрэглэгддэг нойрны эм болох бензодиазепинтэй төстэй бүтэцтэй бодис илэрсэн байна. Тиймээс энэ сүүг биохимийн үүднээс тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэж ойлгож болно. Ямааны сүүнд уураг, өөх тос, нүүрс ус тэнцвэртэй байдлаар агуулагддаг. Энэ нь маш түргэн шингэж, арьсны өөхөн давхаргад илүүдэл өөх хуримтлагддаггүй гэсэн үг. Товчоор хэлбэл ямааны сүү таргалуулдаггүй гэнэ. Гэвч гайхамшигт ундаанд ч бас сул тал бий. Нэгдүгээрт, ямааны сүү өвөрмөц үнэр, тааламжгүй амттай. Хоёрдугаарт, ямааны сүүг хөөрүүлж уухгүй бол эрүүл мэндэд маш хортой.

Гүүний саам. Гүүний сүү буюу саам ямааны сүүнээс ч илүү ашигтай. Гүүний саамаар хийсэн айраг нь амттай хэрнээ эрүүл мэндэд тустай. Монголчууд эрт дээр үеэс айрагны эмчилгээний чанарыг мэддэг байсан. Айргаар дээр үед ханиалга, мэдрэлийн гаралтай өвчин гээд бараг бүх төрлийн өвчин эмгэгийг анагаадаг байжээ. Айраг ууснаар хүний нойр хэвийн байдалдаа орж, гэдэсний үйл ажиллагаа, артерын даралт тогтворждог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *