Categories
Uncategorized

Нүдэнд хуурайшилт үүссэн бол өвдөгний нүд, тохойн үен дээр цэгэн дарлага хийж эмчлэх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Компьютер болон гар утасны дэлгэцийг хэдий чинээ удаан ширтэнэ төдий хэрээр бид нүдээ цавчилахаа багасгадаг байна. Өөрөөр хэлбэл илүү анхаарал төвлөрүүлэхийг хичээж байна гэсэн үг.

Энэ нь нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх, нүд хуурайших, хараа муудах зэрэгт нөлөөлдөг.

Тэгэхээр утас зэргээ ашиглахдаа аль болохоор нүдээ цавчилж, чийглэж байхыг хичээх хэрэгтэй.

Мөн нэгэнт хуурайшилт үүссэн байгаа бол өвдөгний нүд, тохойн үен дээр цэгэн дарлага хийж боломжтой бол төөнөх нь сайн нөлөөтэй байдаг.

Зураг дээр өвдөгний нүд болон тохойн үений дарж нухлах цэгийн зураг орууллаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Намхайдоржийн Цогтмандах

Та компьютер, зурагт, таблет, гар утсыг өдөрт хэдэн цагаар ширтдэг вэ. Таны эргэн тойронд тоосжилт, хуурайшилт байдаг уу.

Дээрх ерөнхий хүчин зүйлстэй холбоотойгоор монголын хүн амын дунд нүд хуурайших эмгэг нэлээд элбэг. Учир нь цаг агаар эрс тэс уур амьсгалтай, хүн амын ихэнхи хувь нь тоосжилт ихтэй орчинд ажиллаж амьдардаг, хүн амын дунд дотор болон үе мөчний өвчлөл ихтэй зэрэг шалтгаанууд биднийг тойрон хүрээлж байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Нүд хуурайших хам шинж гэдэг нь нүдний гадаргуугийн /эвэрлэг бүрхүүл/ тослох болон чийгшүүлэх үйл ажиллагааны архаг дутагдалд орсноос үүсдэг.

Нүд хуурайших хам шинж үүсэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.

Хуурай, шороо тоосжилт ихтэй, салхитай орчинд ажиллаж амьдрах

Агааржуулагч эсвэл хуурай халаах системтэй нөхцөлд ажиллаж амьдрах

Зурагт, компьютер, таблет, гар утас/ удаан хугацаагаар дэлгэц харахад нүд цавчих рефлекс аяндаа цөөрч, нүдний хуурайшилт ихэсдэг/

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Удаан хугацаагаар контакт линз зүүх /зориулалтын дагуу зүүхгүй байх/

Тамхи татах

Эмэгтэйчүүдэд гормоны өөрчлөлтөөс

Зарим нэг эмийн гаж нөлөөнөөс/үрэвслийн эсрэг, артерийн даралт бууруулдаг эмүүд, жирэмснээс хамгаалах эмүүд, шээс хөөх эмүүд, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эмүүд/

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Системийн өвчнүүдийн үед /үе мөчний өвчин, бруцеллёз гэх мэт/

Шинж тэмдэг:

Нүд улайх

Нүдэнд торох, аргах

Салхинд нулимс гоожих

Нүд загатнах

Хурц гэрэлд гялбах

Нүд ядрах

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал, та дараах арга хэмжээг авч, өөрийнхөө мэлмийг хамгаалаарай. Мөн мэргэжлийн нүдний эмчид хандаж зөвлөгөө аваарай.

1.Нүд хуурайшуулах хүчин зүйлүүдээс аль болох зайлсхийх

Хиймэл нулимсыг эмчийн заавраар дусааж нүдээ чийгшүүлэх

Өрөө тасалгааны температурыг багасгах, учир нь хэт дулаан хэмд байхад нулимсны давхаргын ууршилт түргэн байдаг

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Гэр болон ажлын өрөөгөө чийгшүүлэх

Нарны хэт ягаан туяа, дэлгэц монитороос хамгаалах хамгаалалтын шил зүүх

Нүдээ тогтмол амрааж, нүдний дасгал хийж занших

Амьдралын зөв хэвшлийг өөртөө төлөвшүүлж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх

Хэрвээ өвдсөн бол хоёрдогч хүндрэл гарахаас нь өмнө эмчлүүлэх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Нүд хуурайших өвчлөл нь монгол шиг цаг уурын эрс тэс нөхцөлтэй орны хувьд нүд түгээмэл өвчлөлийн нэг юм.  Нүд хуурайших өвчлөлийн талаар ярихын өмнө нүдний чийгшилийг барьж, хамгаалдаг нулимсны талаар мэдэх хэрэгтэй. Нулимс нь нүдийг чийгшүүлж, нүдэнд орсон гадны биетийг гаргах, мөн халдвар орохоос урьдчилан сэргийлдэг. Нулимс хангалттай бүрэлдэхгүй үед нүд хуурайших, аргах, улайх, хорсох шинж тэмдэг илэрдэг. Нүд цавчих бүрд нулимс бүрэлдэж, нүдний өнгөн хэсгийг бүрхдэг.

Ингэснээр нүдийг эрүүл байлгаж, аливааг тод харах харах боломжийг сайжруулдаг. Нас ахихын хирээр хүний нулимс бий болох үйл явц нь удааширдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Нулимс бүрэлдэх үйл явц удаашрах нь 2 шалтгаанаас үүдэлтэй байдаг.

Хангалтгүй хэмжээний нулимс: Зовхины орчим байрлах булчирхайнаас нулимс нөхөн төлждөг. Нас ахих, эрүүл мэндийн байдлаас хамаарч, мөн зарим эм, тарианы гаж нөлөөнөөс болж нулимсны хэмжээ багасдаг. Салхи, хуурай цаг уур зэрэг хүрээлэн буй орчны нөлөөнд нулимсны ууршилт нэмэгдэж, нулимс ялгаралт мөн багасдаг. Нулимс нь хэвийн хэмжээнээс буурч, уурших үед нүд хуурайших шинж тэмдэг илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Чанаргүй нулимс: Нулимс нь тос, ус, салст гэсэн 3 давхаргын бүтэцтэй

    Давхарга тус бүр нүдний гадаргууг хамгаалах, тэжээх үүрэгтэй. Тэгш гөлгөр тосон давхарга нь усан давхаргыг ууршихаас сэргийлнэ. Салст давхарга нь нулимсыг нүдний гадаргууд тэгш тараах үүрэгтэй. Хэрэв энэ 3 давхаргын ажиллагаа аль нэг хэсгийн ажиллагаа доголдсоноос нулимс хурдан уурших эсвэл эвэрлэг бүрхэвчээр тэгш тараагдахгүй бол нүд хуурайших шинж тэмдэг илэрнэ.

      Нүд хуурайшилтын хамгийн түгээмэл шалтгаан нь нулимсны усан давхаргын хэмжээ хангалтгүй болох юм. Энэ нөхцөлийг кератоконжанктивитис сикка /ККС/ буюу энгийнээр нүд хуурайших эмгэг гэж нэрлэдэг.Энэ үед нүд загатнах, элс орсон мэт хорсох, халуу шатах, нүд бүрэлзэх шинж тэмдэг илэрдэг. Хэт хуурайшсан бол нүдний өнгөн гадаргуу гэмтэж, хараанд сөргөөр нөлөөлдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Тэгвэл юунаас болж нүд хуурайшдаг вэ?

Нас. Байгалийн жамаар нас ахихын хэрээр нүд хуурайшдаг. 65-аас дээш насны ихэнх хүмүүсийн нүд хуурайшдаг.

Хүйс. Жирэмслэлт, сарын тэмдэг болон жирэмслэлтээс хамгаалах эм зэргээс хамааран дааврын өөрчлөлтөөс болж эмэгтэйчүүдийн нүд хуурайших нь элбэг.

Эм, эмчилгээ. Зарим төрлийн харшлын эсрэг эм, хамрын дусаалга, цусны даралтны эм, сэтгэл гутралыг эмчлэх эм зэрэг нь нулимсны ялгаралтыг бууруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Биеийн эрүүл мэнд. Үе мөчний хэрх өвчин, чихрийн шижин, бамбай булчирхайн өвчтэй бол нүд хуурайшилт элбэг тохионо. Мөн зовхины үрэвсэл, нүдний гадаргуугийн үрэвсэл эсвэл зовхи гадагшаа эсвэл дотогшоо эргэснээс болж, нүд хуурайших боломжтой.

Хүрээлэн буй орчин. Утаа, хэншүү, хярвас, салхи, хуурай цаг агаараас шалтгаалан нулимс хурдан ууршсанаас болж, нүд хуурайшиж болно. Компьютерын дэлгэц удаан ширтсэнээс болж, нүд цавчих хэвийн давтамж алдагдвал мөн нүд хуурайшина.

Бусад хүчин зүйл. Харааны линз удаан зүүх, хараа заслын хагалгаа хийлгэсний дараа нулимс ялгаралт багасч, нүд хуурайших магадлалтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Дээрхи хүчин зүйлээс хамаарч, нүдний хуурайших нь хамгийн элбэг тохиолддог. Сүүлийн жилүүдэд дэлгэц хэт удаан ширтсэнээс нүдний цавчих давтамж багасч, мөн харааны болон гоёлын линз удаан зүүх, цаг уурын эрс тэс нөхцөл зэрэгт нь энэ өвчлөлийг үүсгэх суурь шалтгаан болжээ.

Бид нүд хуурайших зовиурыг эмчид үзүүлэх хэмжээний нүдний эрүүл мэндийн ноцтой асуудал биш гэж үзэн дур мэдэн бүтээгдэхүүн хэрэглэх, уламжлалт аргуудыг ашигласнаар нүдний салстыг гэмтээж, ужиг өвчин үүсгэх эрсдэл үүсгэж байна. Магадгүй танд нүд хуурайших шинж тэмдэг илэрч буй бол нүдний эмчийн зөвлөгөөг дагаж, эмчилгээ хийснээр нүдний эрүүл мэнддээ аюул учрахаас сэргийлж буй юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Нүдний хуурайшилтыг хэрхэн эмчлэх вэ?

Таны нүд хэрвээ хуурайшсан бол хиймэл нулимс дусааж, үрэвслээ намдаах нь, нулимс бүрэлдэх үйл явцыг дэмжих хамгийн зөв арга. Нүдний эмч нар нүдний хуурайшилтын шинж тэмдгийн үед хадгалах бодис агуулаагүй, хиймэл нулимс сонгон хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хадгалах бодис агуулсан хиймэл нулимс, дусаалга нь нүдний загатнаа үүсгэх, нулимс ялгаралтыг удаашруулахад хүргэдэг. Хэрвээ хиймэл нулимс дангаар нөлөөлдөггүй өвчтөнүүд өөр бусад аргыг хэрэглэхийн сацуу мэргэжлийн эмчид хандах нь илүү үр дүнтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-158-1024x599.png

Нүдний эмч нар нүдний хуурайшилтын шинж тэмдгийн үед хадгалах бодис агуулаагүй натрийн гиалуронат 0,1 % агууламж бүхий нэг удаагийн савлагаатай ариун чанарын хиймэл нулимсыг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *