Categories
Uncategorized

Хүүхдэд С аминдэм дутвал өсөлт хөгжлийн хурд нь буурч, ясны хэвийн хөгжил алдагдана. Витамин С дутагдсан үед илрэх шинжүүд. ХАЛДВАРТ БҮХ ӨВЧНИЙ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛ С ВИТАМИНЫ ДУТАГДАЛ. ЗААВАЛ УНШААРАЙ

С аминдэм нь стресс нян эсэргүүцэх, гадна орчинд дасан зохицох чадварыг сайжруулах ба биеийн дулаан нэмэгдэхэд зарцуулалт нь нэмэгддэг. Төмрийн шимэгдэлтэд нөлөөлж, төмөр дутлын цус багадалт үүсэхээс сэргийлэх учраас төмрийн дуталд өртөмтгий хүүхдэд С аминдэм өгөх нь чухал үр дүнтэй.

С аминдэм дутахад чийг бамын өвчнөөр өвдөж яс, шүдний хэвийн хөгжил удааширахын зэрэгцээ судас нимгэрч, бага зэргийн даралтанд арьсан доорх хялгасан судсууд хялбар хагарч, арьсны дор цус хуран хөхөлбөр туяатай болдог. Түүнчлэн биеийн эсэргүүцэл суларч, нянгийн халдвар амархан авдаг.

Хүүхдэд С аминдэм дутвал өсөлт хөгжлийн хурд нь буурч, царай нь цонхийж, уцаарламтгай болдог төдийгүй ясны хэвийн хөгжил алдагдана. С аминдэмийн дутал хаврын улиралд голчлон тохиолдоно. Энэ үед эмчийн заавраар хүүхдэд С аминдэмийг нэмэлтээр өгнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Too much vitamin C: What are the side effects and risks?

С аминдэм нь нохойн хошуу, жүрж, төмс, гүзээлзгэнэ, улаан лооль, ногоон өнгийн ногоо, усан үзэмний шүүсэнд их хэмжээтэй байдаг. С аминдэм амархан исэлддэг учраас хүнсний бүтээгдэхүүнийг зөв зохистой хадгалах, хоол бэлтгэх, боловсруулах арга ажиллагааг технологийн дагуу хийх нь чухал.

Эх сурвалж: М.Оюунбилэг, Анагаах ухааны доктор

Та болон таны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл байх нөхцөлийг хангах зайлшгүй чухал аминдэмүүдийн нэг бол С Витамин юм. С витаминыг халдварын эсрэг антиоксидант үйлдэл үзүүлдэг болохыг эрдэмтэд судалжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Тэдний ажигласнаар хүний бие ямар нэгэн үрэвслийн үед, мэс заслын дараа эсвэл элдэв халдварын үед С Витамины хэрэглээ маш ихээр шаардлагатай болдогыг, өөрөөр хэлбэл халдварт өвчнүүдээр өвдсөн үед цусан дах С витамины хэмжээ эрс буурдаг болохыг тогтоосон байна. С витамин буюу аскорбины хүчил нь эд эрхтэн дэхь уураг болон бусад хэрэгцээнд бодисын солилцоонд чухал үүрэгтэй.

Витамин С дутагдсан үед илрэх шинжүүд

Хоол хүнсээр авч буй С витамины хоногийн хэмжээ 10-15 мг болтол багасахад С витамины дутагдал үүсдэг. Дутагдал нь хоол тэжээлийн дутуу байдлаас болон ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зарим халдварт өвчний үед үүсэх эрсдэлтэй. Энэ үед

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Арьсанд толбо үүсэх

Амархан ядарч сульддаг

Бие сулрана

Нойр муудна

Хоолонд дургүй болно

Нүүр гарын арьс цайрна

Хуруу, хумс хөхрөнө

Уруул буйл хөхөрч, цус гарна

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Шүд унана

Яс хэврэг болно

Энэ үед чинжүү, гоньд, хүнсний ногоо зэргийг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Мөн С витамин нь жүрж, нэрс, лимон, киви нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, халгай,айраг, сааманд ихээр агуулагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Витамин С ямар ач холбогдолтой вэ?

Витамин С нь яс болон зөөлөн эд, мөн улаан эсийн үүсэлд нөлөөлхөөс гадна цусны судасны уян чанарт нөлөөлдөг байна. Ингэснээр буйлнаас цус гардаг, судас амархан хагардаг, биеэн дээгүүр нь амархан хөхрөлт үүсдэг зэрэгт сайнаар нөлөөлдөг. Мөн

Шархны эдгэрэлтийг түргэсгэх

Дархлааг дэмжих

Хоол хүнсээр орж ирсэн төмрийн шимэгдэлийг сайжруулах

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Халдварын эсрэг антиоксидант үйлдэлтэй.

Витамин С нь дархлаа дэмжих, биеийг хоргүйжүүлэх үйлдэлтэй. С Витаминтай нэмэлт тэжээлүүдийг хэрэглэснээр эрүүл хүүхдийг бий болгодог тухай судлаачид хэлсэн байдаг. Өдөр бүр зохих тунгаар С витамин ууснаар ханиад, томуу, амьсгалын дээд замын халдвар, чихний халдвар, хоолойн өвчнөөс сэргийлж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Витамин С-д нэг сонин чанар байдаг гэнэ. Организмын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар алдагдахад витамин С хамгийн түрүүнд байхгүй болдог. Ханиад хүрэх, халуурах, хоолой өвдөх, хордлого болох, бэртэл гэмтэл авах, мэс засалд орох, наркозонд оро , шүд өвдөх энэ бүх тохиолдолд витамин С байхгүй болж нөөцөө шавхсан байдаг гэнэ. Тэгэхээр ямар нэг байдлаар бие нь өвдсөн хүн хамгийн түрүүнд витамин С уух ёстой гэдэг нь харагдаж байна. Гүн стресс, сэтгэлийн хэт ачаалал бас витамин С-г байхгүй болгодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Витамин С-ээр олон хүнийг эмчилсэн dr. Hugh Riordan гэдэг эмч нэг удаа могойд хатгуулжээ. Шууд ажил дээрээ ирээд витамин С-гээ үзтэл “0” зааж байна гэнэ. Тэгээд сувилагчаараа 15 гр вит С судсаараа хийлгээд үзтэл өөрчлөлтгүй байв гэнэ. Ингээд 5 өдөр 15 гр-г өдөр бүр хийлгэхэд дөнгөж доод хэмжээг зааж байна гэнэ. Дахиад хэд хоног 15гр -р хийж байж нормдоо ( 1,3-1,7 mg/dl) орсон гэнэ. Энэ нь ямар нэг бактери , вирусийн халдвар хордлогод маш өндөр тунгаар хийх хэрэгтэйг харуулсан жишээ болж байгаа юм.

-Dr. WILLIAM J. MCCORMICK ( 1880 – 1968 )

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

-DR. FREDERICK ROBERT KLENNER ( 1907 – 1984 )

-DR. ROBERT F CATCART. ( 1932 – 2007 )

-DR. HUGH D. RIORDAN ( 1932 – 2005 )

Эдгээр эмч нарын хичээл зүтгэл , зориг тэвчээр , мэргэжилдээ үнэнч үлдсэний ачаар өнөөдөр бид витС -р олон хүнд өвчнийг үр дүнтэй эмчилж болдог юм байна гэдгийг , вит С -г өндөр тунгаар хийхэд ямарч гаж нөлөөгүй үр дүнтэй хямд аргаар эмчилж болдог юм байна гэдгийг мэдэж авсан билээ. Энэ судлаач, эмч нарын бичсэн олон нийтлэл,ном байгаа, уншиж мэдлэгээ дээшлүүлээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Тэд олон эмчийг араасаа дагуулснаас гадна олон мянган хүнийг эмчилсэн гавьяатай хүмүүс юм. Эдгээр эмч нар давсагний үрэвсэл, уушигний хатгалгаа, үе мөчний үрэвсэл, судасны хатуурал, нүдний эвэрлэг бүрхүүлийн шарх, нүдний даралт, сахарын өвчин, хүнд металын хордлого, архаг ядаргаа, мэс заслын дараах хүндрэл, лейкоз зэрэг олон өвчнийг эмчилж болно гэдгийг харуулсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Dr. William J McCormick – Канадын Торонто хотын эмч байсан бөгөөд халдварт бүх ӨВЧНИЙ ҮҮСЭХ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛ С ВИТАМИНЫ ДУТАГДАЛ гэж баталсан. Бактери , вирусийн эсрэг С витаминыг маш өндөр тунгаар хэрэглэх ёстой гэж бичиж өөрөө анх удаа өндөр тунгаар хэрэглэж байжээ . Витамин С бол бактерийн ялгаруулдаг хорын эсрэг антидот гэж хэлж байв. Бактерийн ялгаруулдаг хорыг витамин С шиг хүчтэй саармагжуулдаг бодис байхгүй гэж тэр байнга хэлдэг байжээ. Витамин С дархлааны эсүүдийг идэвхжүүлж, тоог нэмэгдүүлдэг тул халдварт өвчин болон хавдраас хамгаалдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Нобелийн 2 удаагийн шагналт Linus Pauling , Шотландын хавдрын мэс засалч Ewan Cameron-той хамтран Шотландын Vale of Leven хотын эмнэлэгт хавдрын сүүлийн шатандаа орсон ( өөр ямарч эмчилгээ тус болохгүй) өвчтөнүүдэд өдөр бүр 10гр витамин С өгч туршжээ. 1971 – 1976 хооронд үргэлжилсэн ба витамин С уусан хүмүүс , уугаагүй хүмүүсээс 300 хоног илүү амьдарсан байна. Бүх хүмүүсийн 7% нь 600 хоног амьдарсан . Уг туршилтад 500 гаруй хүн оролцжээ. Витамин С уусан хүмүүсийн ерөнхий байдал сайжирч , хоолондоо дуртай болж , өвчин намдаах эмээ бага хэрэглэдэг болсон байсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Канадын психиатрын эмч Abram Hoffer 134 хүн дээр уг туршилтыг давтжээ. ( сэтгэцийн эмгэг эмчилдэг эмч яагаад хавдар эмчлэх болов гэвэл , хавдартай хэдхэн сарын нас үлдсэн гэдгээ сонсоод шоконд орсон хүмүүс нэг хэсэгтээ шокноосоо гарч чаддаггүй юм байна, тэгэхээр нь өрхийн эмч нь психиатрын эмч рүү явуулдаг ) ингэж ирсэн хүмүүст витамин эмчилгээ санал болгоход 30-д хүн татгалзаж, 90-д хүн зөвшөөрч түүний санал болгосон эмчилгээг хэрэглэхээр болжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Ингээд витамин уусан хүмүүс уугаагүй хүмүүсээс 16 дахин илүү хоног амьд байсан ба зарим нь бүр 5 жил амьдарсан байна. Тэр өвчтөнүүддээ өдөр бүр 12 гр витамин С, витамин Е, витамин В комплекс , витамин В 3, витамин А, селен, магни, кальци уух, нүүрс усгүй хоол идэх зөвлөгөө өгчээ. Нөгөө витаминаас татгалзсан хүмүүс хэдхэн сар амьдарсан байна. Үүнийгээ тэр 1990 онд ” Journal of Orthomolekular Medicine ” сэтгүүлд хэвлүүлсэн байна.

Үүнээс гадна витамин С колагений синтезийг идэвхжүүлж судасны ханыг хатуурахаас хамгаалдаг. Ө/х витамин С байхгүй бол колаген бий болох ямарч боломжгүй. Витамин С нь -глицеридийн хэмжээг багасгаж, HDL-н хэмжээг нэмэгдүүлдэг. Үүгээрээ шигдээсээр өвчлөхөөс сэргийлэх ба шигдээсээр өвдсөн хүмүүсийг дахин шигдээс болохоос хамгаалдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

С витамин бөөрөнд чулуу үүсгэдэг гэж хүмүүсийг айлгадаг, би хувьдаа үүнд итгэдэггүй гэхдээ юм баримттай нь дээр гээд судалгаа хайлаа, оллоо.

-Mc Cormick 1946 онд витамин С бөөрөнд чулуу үүсэхээс хамгаалдаг гэж судалгаагаар баталжээ.

-Robert F. Cathcart 1969 оноос 2006 он хүртэл 25000 өвчтөн С витаминаар эмчилсэн. Витамин С -р хүн эмчлэхээсээ өмнө бөөрөнд чулуу үүсгэдэг гэж сонсож байсан учир үүнийг ор үндэсгүй гэдгийг батлахын тулд С витаминаар эмчлүүлсэн бүх хүмүүсээ бөөрний чулуу үүссэн эсэхийг шалгадаг байв. Түүний өвчтөнүүдээс бөөрний чулуутай болсон хүн байхгүй. Зөвхөн 2 өвчтөн витамин С-ээ 500 мг -аас бага болгосон тул жижиг чулуу үүссэн байсан ба Свитамины дозыг нэмээд магни, В6 нэмж өгөөд чулуугүй болсон ба дахин чулуу үүсээгүй гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Өөр нэг судалгаа: витамин С тогтмол уудаг 85557 эмэгтэйг 14 жил ажиглахад ямарч чулуу үүсээгүй байв.

Бас нэг судалгаагаар 45251 эрэгтэй хүмүүст доод тал нь 1,5 гр витамин С өгөөд ажиглахад витамин С уусан хүмүүст бөөрний чулуу үүсдэггүй юм байна гэж гарчээ. Тэгэхээр бид нар чулуутай болно гэж айх шаардлага алга.

Өнөөдөр Хятад улс дэлхийн натурал витамин С-ний. 80 % -г үйлдвэрлэж байна. Их тунгаар судсаар хийдэг витамин С Аскорбиниансод гэдэг нэртэй. Энэ нь химийн шинж чанарын хувьд давс юм, тэгэхээр их хэмжээтэй хийхэд биеийн РН -г өөрчилдөггүй юм байна. 1гр аскорбиниансод =0,889 гр аскорбины хүчил+сод.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

Короновирустай холбоотойгоор витамин Сдархлаа сайжруулсан жишээ дахин бичие: витаминС их уудаг хүмүүсийн дархлааны IgG, IgM эсүүд нь олширдог, эдгээр эсүүд биед байгаа гаднын биетийг олоод устгах тушаал өгдөг эсүүд юм.

Өөр нэг судалгаа: Залуу хүмүүсийн лимфоцитийг тоолоод дараа нь 3 хоног 5 гр витамин С өгөхөд лимфоцит 80% олон болсон байв, 10 гр витамин С 3 хоног өгөхөд лимфоцит 3 дахин олон болсон, 18 гр витамин С өгөхөд лимфоцит 4 дахин олон болсон байв. Лимфоцит бол гаднын эсийг шууд устгадаг эс. Тиймээс Кленнер эмч 50-д онд хэлж байсан шиг том хүн 10-15 гр витамин С уувал энэ короногоос айхгүй байж болох нь ээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-159-1024x556.png

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *