Нойргүйдэлд орсон, шөнө 3 цагаас хойш сэрээд унтаж чаддаггүй хүмүүс их байдаг аж.

Үүрийн 4 цаг өнгөрөөд байнга сэрдэг 4:30-5:30 цагийн хооронд бие тавгүйрхдхэг бол:
Нэгдүгээрт зүрхний шинжилгээ болон иж бүрэн шинжилгээ өгчих. Ноцтой онош тодрохгүй бол таны хий арвидаж ядаргаанд оржээ гэсэн үг. Хий нь арвидсан хүн хийн цагтаа сэрээд байдаг. Ихэвчлэн хийн цагт үүрээр хүн нас бардаг нь ч их учиртай. Ямар нэгэн өвчинтэй гэж гарвал тэр өвчнөө эмчлүүлэхийн зэрэгцээ энэ зөвлөгөө танд бас хэрэг болно. Хийн цагтаа сэрээд буцаж унтаж чадахгүй бол буцалсан халуун ус эсвэл өөх тосгүй халуун шөл уугаад буцаад тайван хэвтчих. Сэрэх бүртээ халуун шөл уугаад байвал хий, ядаргаа тань дарагдаж нойргүйдэл арилдаг.

Өвлийн сэрүүн цагт Ногоон цай хэрэглэх нь биеийг сэрүүдүүлж хий арвидуулдаг талтай.
Уламжлалт анагаах ухаанд:
Хийн цаг 03:40-07:40, 15:40-19:40 энэ цагуудад шингэхдээ амархан халуун, шөлтэй хоол идэх,
Шарын цаг 11:40-15:40 энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх,

Бадганы цаг 07:40-11:40, 19:40-23:40 ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй,
Орой 21:30-23 цагийн хооронд та заавал орондоо орж унтаж амрах ёстой.
Сарны хүч дэлгэрэх цаг буюу 23:40-03:40 хүртэлх цагт унтаж амрах ёстой байдаг. Монголчууд сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог уламжлалтай байсан.

Өглөөний цайгаа 07:40 -өөс өмнө амжиж ууна. Өглөө бүр хий дарах шар тос өрөмтэй цайг уух нь биед төгс зохицдог.
Харин 07:40-11:40-ийн хооронд хоол идвэл бадганыг арвидуулан таргалж, залхуу хүрч, бие хүндрэн оюун ухаан ажиллахаа больж, ажлын чадвар мууддаг. Бадганы цагт идсэн хоол хүний биед хор болдог.

Оройн 19:40-өөс хойш хоол идэх огт хэрэггүй. Тэгээд 21:30-23 цагийн хооронд заавал унтаж амар. Унтахаасаа өмнө аяга халуун ус уугаад хэвт. Сайхан унтдаг юм.
Дээрх мэдээллүүдийг Монгол, Өвөрмонгол, Хятад уламжлалт анагаах ухааны мундаг эмч нараас олж мэдсэн. Мөрдөж чадвал гайхалтай үр дүн өгнө. Өвдөхгүй, таргалахгүй, залуухан, эрч хүчтэй, сайхан арьстай байх бүх нууц энэ бяцхан зөвлөгөөнд байгаа юм.
Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм.

1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах
– Хөх аргал, хомоолын утаа
– Ясны хиншүү
– Толгой, шийрний хярвас
– Шар эсгийний хярвас
– Хуушуур, буузны үнэр
– Цууны үнэр
– Сонгино, гааны үнэр
– Сармисны үнэр

2. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах
– Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
– Халуун яс
– Жигнэсэн мах
– Хуушуур
– Шар тос
– Чөмөгний тос
– Ургамлын үрийн тос

– Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос
3. Өвөрмөц хоол идэх аргаар дарах
– Ясны шөлөнд хийсэн бантан
– Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
– Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)
Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)

150 гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3 гр шар тос, 5 гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх
Арвидсан хийг цагаанаар дарах
15 гр замбайн гурилыг 5 гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.

– Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.
– Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух
– 50 гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух

– Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.
– Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух
– Хонины махтай гурилтай шөл
– Адууны мөлжсөн ясны шөл
– Халгайн зутан

Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.
Хий босох цагууд:
– Өглөө: 7.40-11.40
– Орой: 17.40-19.40
Хийн цэгүүд:

– Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
– 2 чихний арын төвгөр
– 2 чихний нүх
– 2 чамархай
– Хүн хонхор
– Ооч
– Эгэмний сэтэрхий

– Эгэмний төвгөр
– Хүйс
– Умдаг ясны дээд тал
– 2 бөөр тушаа (араас)
– Олон уулзах
– Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)

– 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
– Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
– Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)
