Тараг уухын ач тус
Сүү, сүүн бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь хүний эрүүл мэнд, гоо сайханд тустай гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл тараг ямар тустай талаар Их Британийн мэргэжилтнүүд доорх дүгнэлтийг гаргасан байна.

Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж, хоол шингээдэг. Бага насны хүүхдийн гэдэс өвдсөн бол эмийн сан руу биш ойролцоох дэлгүүр лүү тарганд гүйгээрэй.
Тараг хүний дархлааг сайжруулна. Түүний найрлагад өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг.

Таргийг нүүр, эсвэл үсэндээ түрхэх нь гоо сайхан харагдахын нэг үндэс. Арьсыг хуурайшуулалгүйгээр цайруулж, нүхжилтийг багасгахаас гадна гэмтсэн үсэнд тэжээл өгдгөөрөө онцлог.
Тараг ууснаар цусан дахь холестериний хэмжээ багасна.
Тарган дахь кальци, уураг нь яс бэхжүүлдэг бөгөөд хүүхдийн өсөлтийг түргэсгэдэг шидтэй.

Хүнсэндээ тараг байнга хэрэглэвэл харшил хөдлөх нь багасдаг. Түүнээс гадна наранд түлэгдсэн эсвэл харшлын тууралтын үед иссэн тараг түрхвэл арьс хурдан нөхөн төлжинө.
Тараг уух нь ой санамжийг сайжруулан, зөнөхөөс сэргийлнэ.
Тарагны найрлагад байгаа бодисууд бүдүүн гэдэс, ходоодны хорт хавдар үүсэхээс сэргийлж, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.

Тараг уусан үед хүний организм амардаг. Оройн хоолны дараа нэг аяга тараг уувал сайхан нойрсоно гэж мэргэжилтүүд зөвлөжээ.
Сайхан шүдтэй байхын тулд тараг уугаарай. Шүд хорхойтох, чулуу үүсэх, буйл үрэвсэхээс сэргийлэх шилдэг арга бол тараг уух гэнэ.
Хоолны гурван халбага гэрийн тараг, хоолны хоёр халбага сонгины шүүс, хоолны 2-3 халбага ус мөн ийм хэмжээний зөгийн бал. Сонгины шүүсийг тараг, зөгийн балтай холиод ус нэмээрэй, тэгээд цагийн турш зөөлөн гал дээр буцалгана. Ийнхүү бэлтгэсэн ундааг хөрмөгц лонхонд юүлээд сайтар таглана. Энэ гайхамшигтай бэлдмэлийг хүүхэд эсвэл том хүн ч хэрэглэх боломжтой бөгөөд өдөрт 5-6 удаа цайны халбагаар ууна.

Хоолны хоёр халбага тараг, хагас аяга сонгины шүүс, нэг хоолны халбага сармисны шүүс, 2-3 хоолны халбага зөгийн бал хэрэгтэй. Том хэмжээтэй саванд тараг, сонгины болон сармисны шүүс, зөгийн балаа хийгээд сайтар хутгаарай. Өдөрт хэд хэдэн удаа бүрэн эдгэртлээ ууна.

Хоолны хоёр халбага гэрийн тараг, нэг манжин, хоолны 2-3 халбага зөгийн бал. Манжингаа цэвэрлээд дотор талд нь бага зэргийн нүх гаргана. Түүн дотор зөгийн балаа хийж, манжингаа аяган дотор хийнэ. Тэгээд шүүс нь ялгарах хүртэл байлгаад түүнийгээ тарагтай холино. Унтахын өмнө хоолны халбагаар уухдаа дараа нь өөр шингэн зүйл уухгүй байхыг хичээх хэрэгтэй.

Цагаан идээнд кальци болон бусад витаминууд ихээр агуулагддаг тул бүх насныхан таргийг өдөр тутамдаа түлхүү хэрэглэхийг хичээдэг. Үүнээс гадна тарганд агуулагддаг бактериуд нь ходоодны өнгөр үүсгэж, цусан суулга болон гэдэсний элдвэрт халдварт өвчнөөс сэргийлэх ач тустай. Гэхдээ ингэж хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй зарим зүйлсийн тухай танд хэлж өгье.
- Тараг биед ямар ашиг тустай вэ?
Тарганд хүний биенд нэн тустай сүүн хүчлийн бактери болон эслэг ихээр агуулагддаг. Эдгээр нь бактерийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй, биен дэх хорт бодисыг задалж саармагжуулдаг байна. Эдгээрээс гадна:

Элэг, нойр булчирхай, хоол боловсруулах замын эртхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг
Хоол шингээлтэнд сайнаар нөлөөлнө
Хаван буулгаж, цусны даралт тогтворжуулдаг
Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн болон овъёостой сайн зохицож, гэдэс цэвэрлэдэг

Хөөрүүлсэн сүүгээр бүрсэн тарагны тослог бага байдаг учир жингээ хасахад тустай. Хурдан цадсан мэдрэмж төрүүлдэг.
- Ямар тараг биед хамгийн тустай вэ?
Худалдааны тарганд элсэн чихэр, бэхжүүлэгч, удаан хадгалахад зориулсан нэмэлт бүтээгдэхүүн, будагч, амт оруулагч орсон байдаг. Тиймээс аль болох гэрийн аргаар бүрсэн тараг хэрэглээрэй. Гэртээ бага хэмжээгээр тараг бүрэхдээ сүүгээ буцалгаад 40-450 хүртэл хөргөж, таргийн хөрөнгийг сүүний 5%-ийн хэмжээнд хийж сайтар хутгана. Тараг 4-8 цагийн дотор бүрэлдэнэ. Тиймээс унтахдаа бүрж хонуулаад, маргааш нь шинэ тараг хэрэглээрэй.

- Тарагны тослог нь тэжээллэг байдалд нөлөөлдөг үү?
Таргийг ямар сүүгээр бүрснээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Түүхий сүүний тараг 3.2%-иас доошгүй, буцалгасан сүүнийх 1.0-1.3%, машиндсан сүүнийх 0.05-0.07% -ийн тослогтой байдаг. Гэхдээ эдгээр нь таныг жин нэмэхэд нөлөөлөх эсвэл тослогоосоо шалтгаалан шим тэжээл нь өөр өөр байдаггүй. Тиймээс тослогноос шалтгаалан тарагны шим тэжээлд ямар нэг өөрчлөлт гардаггүй.
- Таргийг хэдэн цагт уух вэ?
Таргийг өлөн элгэн дээрээ ууж хэвшвэл, үйлчлэл нь хамгийн сайн байдаг. Гэхдээ өглөөний цайндаа сүүний оронд овъёостой хэрэглэж болно.

- Тарагны ач тус
Таргийг оройн цагаар хэрэглэж байгаа бол оройн хоол идэхгүй байх нь хамгийн зүйтэй. Ингэснээр таньд цатгалан мэдрэмжийг төрүүлж бага идэхэд ач тустай. Мөн сайхан унтаж амрахын зэрэгцээ, жингээ хасахад дэмжлэг үзүүлдэг. Таргийг унтахаас 2 цагийн өмнө уух нь хамгийн тохиромжтой. Үүнээс гадна тараг антибиотик ялгаруулдаг бөгөөд энэхүү антибиотик нь сүрьеэ, дифтери, уушигны хатгалгаа, дэлэнгийн үрэвсэл үүсгэгчдийн эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогдсон юм.

- Тарганд сөрөг тал байдаг уу?
Шинэхэн бүрсэн тарганд муу тал гэж бараг байхгүй. Харин бага зэрэг удсан, наранд удаан байлгасан, хугацаа нь дууссан тараг хэрэглэвэл гэдэс хямарч гүйлгэдэг.
- Тарагтай зохицдоггүй хүнс:
Тарагтай хавсруулан хоорондоо үл зохилдох хүнс хэрэглэснээр, гэдэс хямарч гүйлгэдэг.

Тараг уусны дараа ус ихээр уух
Лаазалсан загас, огурцы хэрэглэхгүй байх
Тостой хоол болон тосонд чанасан боовтой хамт идэж болохгүй

Бүрэлдээгүй тараг идээд архи уувал элэг, ходоод өвчилнө