Categories
Uncategorized

Эсэргүүцлийн артерийн даралт ихсэх өвчин хагалгааны аргаар бүрэн эдгэрнэ. Даралтыг ганцхан цэг дээр дарж, бууруулах боломжтой

-Бөөрний симпатик мэдрэлийг тасалснаар артерийн даралт ихсэх өвчинг зохицуулна. аюулгүй байдал болон үр дүн нь батлагдсан.

Сөүлийн их сургуулийн эмнэлэг болон Постек судалгааны баг нь хэвлийн дурангийн эмчилгээний шинэ аргыг нээсэн. Эмийн эмчилгээгээр хязгаарлагдмал байсан эсэргүүцлийн артерийн даралт ихсэх өвчний шинэ эмчилгээний аргыг нээлээ. Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Чонг Чанг Уг , Чуэ И Гин, Парк Сан Мин эмч нар Усун дахь дэвшилтэт эрүүл мэндийн бизнэс хөгжлийн төвтэй хамтран шинжлэх ухааны олон талт судалгаа шинжилгээний багийг бүрдүүлэн хэвлийн дурангийн хагалгаагаар мэдрэлигй таслан блоклох хагалгаагаар артерийн цусны даралт зохицуулах шинэ эмчилгээний арга нээснээ өнгөрсөн 4 дүгээр сард мэдээллээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-177-1024x530.png

Дэлхий дахинд насанд хүрэгсэдиийн 40% орчим артерийн даралт ихсэх өвчтэй ба жилд дунджаар 1000 гаруй хүн амь насаа алддаг өвчний нэг юм. Ихэвчлэн тархины цус харвалт, зүрх судасны өвчин болон түүний хамшинж хүндрэлээр амь насаа алддаг. Бөөрний симпатик мэдрэлийг тасалснаар даралт зохицуулагддаг гэдэг нь нэгэнт танигдсан зүйл юм. Хуучин судлаачид нь судсан дотор катетор хийн бөөрний артерийн гадна хананд байрлах мэдрэлийг таслах оролдлого хийсэн боловч амжилтанд хараахан хүрж чадаагүй байсан. Дэлхийн бусад судалгаанд гурав удаагийн клиник туршилтыг давж чадаагүй ухарсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-177-1024x530.png

Судалгааны баг нь энэхүү аргын үндсэн хязгаарыг олж илрүүллээ. Өвчтөний талаас илүү нь 3мл-ээс бага жижигхэн артерийн судастай байсан учир үүнд катетор ашиглах боломжгүй байжээ. Мөн мэдрэлийн 30% нь артераас хол байрласан байлаа. Судасны дотор хийсэн катеторыг ашиглан гадна байрласан мэдрэлийг бүр мөсөн таслах боломжгүй байна гэсэн үг юм. Сөүлийн их сургуулийн эмнэлэг болон Постек судалгааны баг нь өвчтөний судасжилт болон мэдрэлийн тархацтай хамааралгүйгээр бүх мэдрэлийг бүрэн таслах боломжтой хэвлийн дурангийн хагалгааны багж төрөөрөмж болон шинэ аргыг нэвтрүүлсэн болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-177-1024x530.png

Snuh Mongolia-н зураг.

Бөөрний артерийг гаднаас нь 360 градусаар гадаргууг ороон, тогон хүчдэлийг тодорхой тогтсон темпратураар мэдрэлд дамжуулдаг хиймэл оюун ухаантай смарт эмчилгээний арга юм. Энэ нь судсанд гэмтэл ч үүсгэхгүй, артерийн ханын ойролцоох мэдрэлээс гадна хол зайтай байгаа мэдрэлийг ч гэсэн бүрэн таслах боломжтой боллоо. Судалгааны баг нь дөрвөн гахайны хоёр талын бөөрөнд шинэ арга болох мэдрэл таслах мэс ажилбарыг 7 удаа хийж гүйцэтгэхэд амжилттайгаар мэдрэл тасарсанг батлан шалгасан.

This image has an empty alt attribute; its file name is 1-177-1024x530.png

Гахай болон хүний бөөрний хэмжээ байрлал ихэд адилхан юм. Одоогоор амьтны туршилт судалгаагаар шинэ техинолог бататгах шатандаа байгаа ч гэсэн ихэд хэрэгцээтэй ач тустай болох талаар судалгааны баг нь үзэж байна. Урологийн тасгийн Чонг Чанг Уг эмч нь “Анхны судалгааны ажлын дараа байнга хийгдсэн амьтны туршилт болон удаан хугацааны судалгаагаар эмчлүүлэгч бүлэг болон ашиглах бүлгийн цусны артерийн даралтын өөрчлөлтийг харьцуулахад адилхан байсан. Энэ хэмжээний үр дүн гарсан судалгааны ажил одоог хүртэл хараахан бүртгэгдээгүй” гэж тодотголоо.

This image has an empty alt attribute; its file name is 1-177-1024x530.png

Парк Сон Мин эмч нь “Хуучин дотрын эмчилгээний өвчин нь бага хатгалттай мэс ажилбар хэмээх хагалгааны аргыг сүүлийн үеийн дэвшилтэт техинологийн тусламжтайгаар даван гарсан нь цаашдаа улам хөгжин дэвших эргэлтийн үүд юм. Цаашдаа энэ нь олон талт шинжлэх ухааны хамтарсан сайн жишээ болно гэдэгт найдаж байна” хэмээлээ. Зүрх судасны тасгийн Чуэ И Гин эмч нь “Бөөрний мэдрэлийг зохицуулснаар артерийн даралт ихсэх өвчин болон зүрхний хэм алдагдах өвчнийг эмчлэх боломжтой болвол эмчилгээний тогтолцоонд том өөрчлөлтийг авч ирнэ гэж бодож байна. Цаашдаа амьтны туршилт болон клиникийн туршилтын үр дүнг сайхан байна гэж найдаж байна” өгүүллээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-177-1024x530.png

Солонгосын эрүүл мэндийн бизнэс хөгжлийн хүрээлэнгээс хамтран явуулсан энэхүү судалгааны ажил нь шинэлэг техинологийн нээлтээр хүлээн зөвшөөрөгдөн урологийн клиник судалгааны олон улсын сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгджээ.

Эх сурвалж: Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэг

Даралтыг ганцхан цэг дээр дарж,бууруулах боломжтой аж. Даралт ихэсч, толгой өвдөж, хөших үед дараах аргуудаас туршаад үзээрэй. Эдгээр аргууд нь эм уухгүйгээр даралтыг үр дүнтэй буулгадаг гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-177-1024x530.png

Хуруун дээрхи онцгой цэг

Онцгой цэг маань дунд хурууны өндгөнд байрладаг ба маш өвчтэй цэг. Энэ цэг дээр нэг минут дарахад бүх өвчин нисэн одно. Өөрөөр хэлбэл, даралтыг маш хурдан буулгахаас гадна олон өвдөлтийг арилгаж хэвийн болгох арга юм. Энэ арга нь цэргийн анагаах ухаанд ашиглагддаг юм. Энэ нь энгийн эмнэлгээс ялгаатай бөгөөд өвчнийг маш хурдан арилгах,маш хурдан хөл дээр босгох хууль үйлчилэх ёстой байдаг. Даралтаас гадна нурууны өвчин болон бусад өвдөлт арилгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-177-1024x530.png

Хөлөн дэх гайхамшигт цэг

Даралтыг ганцхан цэг дээр дарж, бууруулах боломжтой

Энэ цэгийг “Мууг зайлуулагч” хэмээн нэрийддэг. Өдөр тутам хоёр хөлдөө 5 минут массаж хийх нь олон өвчин зовлонгоос таныг ангижруулна. Энэ цэг нь хөлний овгор ясны урд байрладаг, өвчтэй цэг юм.

Даралтыг бууруулах энгийн аргууд

Массаж – Шилэн хүзүүн дээр дарангаа удаан гулсах маягаар массаж хийх нь даралт бууруулахад нөлөөтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-177-1024x530.png

Даралтыг ганцхан цэг дээр дарж, бууруулах боломжтой

Уксусаар жин тавих – Хоёр хэсэг даавууг алимны эсвэл ердийн уксусанд норгож хөлийн уланд 5-7 минут байлгана. Үр дүн бага байвал давтан хийх боломжтой юм.

Цангис – (клюква) Энэ нь жимсний шүүс,зөгийн балтай хольсон бэлдмэл юм. Үүнийг бэлтгэхдээ 100 грамм шүүсэнд 100 грамм зөгийн бал хийж хутгах бөгөөд нэг цайны халбагаар өдөрт гурван удаа ууна. Энэ арга нь архаг даралт ихдэлттэй хүнд тохиромжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-177-1024x530.png

Цэгэн даралт иллэг

Долоовор хуруугаар чихний гэдэсний ар дахь хонхорхойд дарна. Дараа нь босоо шугамаар эгэмний дунд хавьд ирэхээр доош нь хуруугаа явуулна. Ингэхдээ хүчтэй дарах шаардлагагүй. Энэ аргыг хоёр талдаа 8-10 удаа хийнэ. Массаж хийхээсээ өмнө ба дараа нь даралтаа хэмжиж үр дүнг нь үзээрэй.

Эх сурвалж. Фитхакер

This image has an empty alt attribute; its file name is 1-177-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *