Categories
Uncategorized

Хэдэн насандаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ямар үзлэг, суурь шинжилгээнд хамрагдах ёстой вэ? Лабораторийн шинжилгээнд бэлтгэх зөвлөмж ХАДГАЛААД АВААРАЙ

35-49 НАСТНУУД ХИЙЛГЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, СУУРЬ ШИНЖИЛГЭЭ

Цусны даралт, шээсний ерөнхий шинжилгээ, өтгөний шинжилгээ.

Биеийн жингийн индекс /БЖИ/ үзүүлж жин нэмэгдсэн эсэхээ тодорхойлуулах, фитнес сорил- айзамт чадвар, хоолны үнэлгээ.

Нүдний хараа, нүдний даралт.

Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний ачаалалтай шинжилгээ

Цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ .

Хэвлийн ЭХО-2 жилд, шулуун гэдэсний үзлэг

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

Цээжний рентген зураг

Эрэгтэйчүүд

Зүрх судасны өвчний эрсдэлийн шинжилгээ

Эмэгтэйчүүд

гемоглобин, үтрээний үзлэг, ПАП сорилын шинжилгээ, (умайн хүзүүний эсийн шинжилгээ)

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

Тайлбар:

1. ДНЕА түвшин нь хөгшрөлтөөс сэргийлэх нэмэлтүүд хэрэглэх шаардлага эсэхийг тодорхойлох бөөрийн дээд булчирхайгаас ялгарах дегидроэпиандростерон даавар юм.

2. Цусанд глюкоз үзэх гэсэн шинжилгээнд өлөн цусанд глюкоз, глюкожсон гемоглобин орно.

3. Цус, шээсэнд чөлөөт язгуурууд үзэх шинжилгээ нь хүний биед хэр хэмжээний чөлөөт язгуур үүссэнийг үзэж антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг нэмэлт хэрэглэх шаардлагатай эсэхийг тогтоох, үүгээрээ хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой.

4. Цусны биохимийн шинжилгээгээр өлөн цусны сахар, холестрол, их нягттай липопротеид /ИНЛХ/, триглицерид, ИНЛХ-ны харьцаа, бага нягттай липопротеид холестрин, шээсний хүчил, бөөрний үйл ажиллагаа: креатинин, азот, элэгний үйл ажиллагаа: АСАТ, АЛАТ, шүлтлэг фосфатаза, нийт билирубин, альбумин, глобулин, гамма глутамалтрансфераза. TSH, бамбай булчирхайн чөлөөт ТЗ дааврын хэмжээ. Элэгний А, В, С вирус илрүүлэх.

Хорт хавдрын маркерын шинжилгээ: ходоодны, нойр булчирхайн, элэгний, бүдүүн гэдэсний, түрүү булчирхайн хорт хавдар /эрэгтэй/, цусны чөлөөт язгуурын шинжилгээ /антиоксидантын сорил/ орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

50-59 НАСТНУУД ХИЙЛГЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, СУУРЬ ШИНЖИЛГЭЭ (нэмэлтээр)

Цусны даралт, шээсний ерөнхий шинжилгээ, өтгөний шинжилгээ, арьсны үзлэг, БЖИ, Фитнес сорил, булчингийн хүч, уян хатан, тэнцвэрт байдал, хоолны үнэлгээ

Нүдний хараа, нүдний даралт

Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний ачаалалтай шинжилгээ

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

Цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ.

Уушгины үйл ажиллагаа

Хэвлийн ЭХО-2 жилд, шулуун гэдэсний үзлэг

Эрсдэл бий гэж үзвэл ходоодны дуран

Эрэгтэйчүүд:

эр даавар, ДНЕА түвшин, Түрүү булчирхайн өвөрмөц эсрэг бие /PSA/, шулуун гэдэсний үзлэг, эрсдэл бий гэж үзвэл шулуун гэдэс дурандуулах

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

Эмэгтэйчүүд:

эм даавар, бамбайн даавар, ДНЕА түвшин, хөхний үзлэг 3 жил тутам, хөхний рентген шинжилгээ, ясны эрдэсийн шинжилгээ, хэвлий, таазны ЭХО- 2 жилд, үтрээний үзлэг, ПАП сорилын шинжилгээ (умайн хүзүүний эсийн шинжилгээ)

Тайлбар:

1. ДНЕА түвшин нь хөгшрөлтөөс сэргийлэх нэмэлтүүд хэрэглэх шаардлага эсэхийг тодорхойлох бөөрийн дээд булчирхайгаас ялгарах дегидроэпиандростерон даавар юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

2. Цусанд глюкоз үзэх гэсэн шинжилгээнд өлөн цусанд глюкоз, глюкожсон гемоглобин орно.

3. Цус, шээсэнд чөлөөт язгуурууд үзэх шинжилгээ нь хүний биед хэр хэмжээний чөлөөт язгуур үүссэнийг үзэж антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг нэмэлт хэрэглэх шаардлагатай эсэхийг тогтоох, үүгээрээ хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

4. Цусны биохимийн шинжилгээгээр өлөн цусны сахар, холестрол, их нягттай липопротеид /ИНЛХ/, триглицерид, ИНЛХ-ны харьцаа, бага нягттай липопротеид холестрин, шээсний хүчил, бөөрний үйл ажиллагаа: креатинин, азот, элэгний үйл ажиллагаа: АСАТ, АЛАТ, шүлтлэг фосфатаза, нийт билирубин, альбумин, глобулин, гамма глутамалтрансфераза. TSH, бамбай булчирхайн чөлөөт ТЗ дааврын хэмжээ. Элэгний А , В , С вирус илрүүлэх.

Хорт хавдрын маркерын шинжилгээ: ходоодны, нойр булчирхайн, элэгний, бүдүүн гэдэсний, түрүү булчирхайн хорт хавдар /эрэгтэй/, цусны чөлөөт язгуурын шинжилгээ /антиоксидантын сорил/ орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

60 ба түүнээс дээш НАСТНУУД ХИЙЛГЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, СУУРЬ ШИНЖИЛГЭЭГ НЭМЭЛТЭЭР ХИЙЛГЭЭРЭЙ!

Цусны даралт , шээсний ерөнхий шинжилгээ, өтгөний шинжилгээ, арьсны үзлэг, БЖИ, Фитнес сорил, булчингийн хүч, уян хатан, тэнцвэрт байдал, хоолны үнэлгээ

Нүдэнд катаракт, нүдний даралт, толбо, сонсголын сорил

Цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний ачаалалтай шинжилгээ, уушгины үйл ажиллагаа

Ой ухааны сорил

Хэвлий, таазны ЭХО- 2 жилд, шулуун гэдэсний үзлэг

Эрэгтэйчүүдэд:

түрүү булчирхайн антиген, шулуун гэдэсний үзлэг, ДНЕА, эр даавар, Түрүү булчирхайн өвөрмөц эсрэг бие /PSA/,

Эмэгтэйчүүдэд:

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

ясны сийрэгжилтийн шинжилгээ, бамбайн даавар, ДНЕА, ферритин, төмөр, хөхний үзлэг 3 жил тутам , үтрээний үзлэг, ПАП сорилын шинжилгээ 65 нас хүртлээ 2 жилд 1 удаа.

Тайлбар:

1. ДНЕА түвшин нь хөгшрөлтөөс сэргийлэх нэмэлтүүд хэрэглэх шаардлага эсэхийг тодорхойлох бөөрийн дээд булчирхайгаас ялгарах дегидроэпиандростерон даавар юм.

2. Цусанд глюкоз үзэх гэсэн шинжилгээнд өлөн цусанд глюкоз, глюкожсон гемоглобин орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

3 . Цус, шээсэнд чөлөөт язгуурууд үзэх шинжилгээ нь хүний биед хэр хэмжээний чөлөөт язгуур үүссэнийг үзэж антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг нэмэлт хэрэглэх шаардлагатай эсэхийг тогтоох, үүгээрээ хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой.

4. Цусны биохимийн шинжилгээгээр өлөн цусны сахар, холестрол, их нягттай липопротеид /ИНЛХ/, триглицерид, ИНЛХ-ны харьцаа, бага нягттай липопротеид холестрин, шээсний хүчил, бөөрний үйл ажиллагаа: креатинин, азот, элэгний үйл ажиллагаа: АСАТ, АЛАТ, шүлтлэг фосфатаза, нийт билирубин, альбумин, глобулин, гамма глутамалтрансфераза. TSH, бамбай булчирхайн чөлөөт ТЗ дааврын хэмжээ. Элэгний А , В , С вирус илрүүлэх.

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

Хорт хавдрын маркерын шинжилгээ: ходоодны, нойр булчирхайн, элэгний, бүдүүн гэдэсний, түрүү булчирхайн хорт хавдар /эрэгтэй/, цусны чөлөөт язгуурын шинжилгээ /антиоксидантын сорил/ орно.

Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд бэлдэх

Цусны шинжилгээг 8-10 цагийн хооронд болон шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч үед авах боломжтой.

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхийн өмнө өлөн эсвэл хөнгөн цайлласан байхад болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

Биохимийн шинжилгээнд бэлдэх

Биохимийн шинжилгээг өглөө өлөн, тайван үед өгөх хэрэгтэй. (ус ууж болно)

Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр нь архи тамхи хэрэглээгүй, шарсан хуурсан хоол идээгүй, өөх тос хэрэглээгүй, сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй.

Сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээнд 12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

Шээсний шинжилгээнд бэлдэх

Шээсийг зориулалтын нэг удаагийн ариун саванд хийж авчирч өгнө.

Савыг лаборатори, эмнэлгийн байгууллагаас авна.

Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнээ сайтар угаасан байх хэрэгтэй.

Шээсний шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт өгдөг хоол хүнс хэрэглэж болохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

Шээсний шинжилгээний сорьцийг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна.

Шаардлагатай тохиолдолд 2-3 цагийн шээсний сорьц авч болно.

Шээсний ерөнхий шинжилгээний сорьцийг авснаас хойш 2 цагийн дотор лабораторит аль болох хурдан хүргэнэ. Хөлдөөж болохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

Үтрээний наалдац болон Эсийн шинжилгээнд бэлтгэх

Эмэгтэй хүн шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтэнийг сайтар угаасан байх хэрэгтэй.

Мөн шинжилгээ өгөхөөс 2 хоногийн өмнө доорхи дурьдсан зүйлсээс зайлсхийх ёстой:

Үтрээний лаа, тосон суурьтай цэлцэгнүүр болон бусад эмчилгээ

Үтрээний угаалга , үнэр дарагч цацлага гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 1-184-1024x530.png

Бэлгийн харьцаанд ороогүй байх

Тампон хэрэглээгүй байх

Сарын тэмдэг ирж байгаа үед шинжилгээ өгөхгүй

Эрэгтэй хүн шинжилгээ өгөхдөө:

бэлэг эрхтэнийг сайтар угаасан байх

өглөө нь шээгээгүй ирэх

эсвэл 2-3 цаг шээгээгүй байж болно

24-48 цаг бэлгийн харьцаанд ороогүй байх хэрэгтэй.

Дааврын шинжилгээнд бэлдэх

Дааврын шинжилгээг өглөө, тайван үед ирж өгөх ёстой.

Хөнгөн цайлласан байж болно.

Бэлгийн дааврын хэмжээ тодорхойлох үед эмч таны сарын тэмдэгийн мөчлөгтэй уялдуулан шинжилгээ өгөх хугацааг тодорхой зааж өгдөг. Тухайлбал ФСГ, ЛГ, пролактин, прогестерон, эстрадиол, тестостерон зэрэг дааврийн түвшин тодорхойлох үед.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *