Categories
Uncategorized

Таны толгой яаж өвддөг вэ? Толгойн өвдөлтийг эмгүйгээр 5 минутад намдаах цэгэн бариа ХАДГАЛААД АВААРАЙ

Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.

Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-191-1024x530.png

Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.

Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд

This image has an empty alt attribute; its file name is 1-191-1024x530.png

Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-191-1024x530.png

Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй. Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-191-1024x530.png

Таны толгой өвдөж байна уу? Гар доор өвчин намдаах эм байхгүй байна уу? Тэгвэл асуудлыг хоромхон зуурт шийдэх “шидэт” зөвлөгөө хүргэж байна.

Цэгэн иллэг нь толгойны өвчинг 5 минутад намдаах болно. Ардын уламжлалт цэгэн иллэгийн үйлчилгээг шинжлэх ухааны аргаар баталсан байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-191-1024x530.png

Цэгээ хэрхэн зөв олж, иллэг хийх вэ?

Эхлээд өөрт эвтэйхэн байрлал аваад, биеэ суллаарай. Цэгэн массаж их хугацаа шаардахгүй. Дунджаар 30 секундээс 1 минут хангалттай.

Заасан цэгт зөөлөн дарах аль эсвэл тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Иллэг хийж байх зуур, эсвэл иллэг хийснээс 5-10 минутын дараа таны толгойны өвчин намдах болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-191-1024x530.png

“Инь-Тан” цэг

“Инь-тан” буюу “гуравдагч нүд”-ний цэг нь зураг дээр заасанчлан хоёр хөмсөг дунд байрлана. Энэ цэгт иллэг хийснээр түүнчлэн нүдний алжаал ядаргааг тайлах давхар үйлчилгээтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-191-1024x530.png

“Цуань-Жу” цэг

Хөмсөгний дотор захад харилцан тэгш хэмтэй байрлана. Тус цэгт иллэг хийснээр хамрын ханиадыг эмчилж, нүдний хараа сайжруулах давхар үр дүнтэй. 1 минутын турш тус цэгт хурууны өндгөөр зөөлөн дарна аль эсвэл тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-191-1024x530.png

“Цюй-Ляо” цэг

Тус цэг нь нүднээс харалдаа доор хамар болон уруул хооронд байрлана. Тус цэгийг олохын тулд хацрын ясны доод хэсэг дэх хонхорхойгоор баримжаалаарай. Тус цэгт иллэг хийснээр хамрын битүү арилгаж, толгойн төдийгүй шүдний өвчнийг намдаана.

“Тянь-Жу” цэг

“Тянь-Жу” цэг нь толгойны ар хэсэгт чих болон нурууны нугасны эхлэл хооронд байрлана. Тус цэгт иллэг хийснээр толгойны өвчин намдаах төдийгүй хамар, нүд, чихний өвчинг багасгаж, ханиалга дарах гайхалтай үр дүнтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-191-1024x530.png

“Той-Вэй” цэг

“Той-Вэй” цэг нь толгойны хоёр талд чихнээс дээшээ 2-3 см зайд байрлана. Хурууны өндгөөр тэмтрэхэд бага зэргийн хонхорхой мэдрэгдэнэ. Мэдрэлийн судас дагасан өвдөлт болон нүдний ядаргааг ч давхар тайлахад тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-191-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *