Савандаа асуудалтай, үрэвсэлтэй, өндгөвчний үрэвсэл, киста уйланхай, хагалгаагаар төрсөний дараа, төрсний дараа гам алдах, доороосоо даарах, аарцаг ясны гажигтай эмэгтэйчүүд савны хий үүсэх магадлал өндөр болдог.

Савны хийтэй байх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
1- Савнаас хий гарах: Явж алхахад хий гарах, босож суухад хий гарах, секс хийх үед хий гардаг.
2- Савны хийтэй эмэгтэйчүүд сав давсгаар хөрдөг шинж тэмдэгүүд байдаг. Саваар дүүрээд байдаг. Нэг ёсондоо давсаг хийгээр дүүрээд байгаа юм шиг байна гэж ярьдаг.

3- Сарын тэмдэг ирэхдээ цус нь хар бараан өнгөтэй ирдэг. Мөн гарч байгаа цус нь хийн бөмбөлөгтэй байдаг.
4- Сарын тэмдэгийн ирэлтийн хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ больдог.
5- Цагаан юм гарахдаа хийн бөмбөлөгтэй гадагшилдаг.
6- Саваар үе үе хатгана. Энэ мэтчилэн шинж тэмдгүүд гарвал савны хийтэй болсон байна гэж үзнэ.

Савны хий үүсэх шалтгаанууд
1- Улирлын чанартай::
Хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи жавар авах, доороосоо хүйтэн авах. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай, сав, нуруугаа гаргасан өмд их өмсдөг болсон. Үүнээс болж саваараа хүйтэн авдаг. Хүнтэй гадаа юм ярихдаа хүйтэн цементэн дээр сууж байгаа харагддаг. Энэ бас их сөрөг нөлөөтэй. Савны хийтэй эмэгтэйчүүд цестит амархан хүрээд байдаг талтай.

2- Идээ, ундааны байдал::
Амтлаг юм их идэх, хүйтэн зүйл их идэх зэргээс үүсэж болно.
3- Явдал суудал талаасаа::
Саваа доргиох, унаж бэртэхтэй холбоо хий үүсэж болдог.
4- Бас нэгэн шалтгаан бол төрсний дараа хий суудаг.

Учир нь төрсний дараа цусыг тогтоохын тулд саван дээр хүйтэн жин тавьдаг. Үүнээс болж үүсэх боломжтой. Мөн гам сайн бариагүйгээс болдог. Чих, толгой тархиа боохоос гадна бөгсөн биеэрээ огт даарч болохгүй.
5- Биений юм::
Сарын тэмдэг ирж байгаа үед эмэгтэй хүн гам хэрэгтэй байдаг юм. Хүйтэн усанд орох, даарч хөрөхөд хий үүснэ.
Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт…

Эмчилгээ нь
Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт…
Эмэгтэй хүний хамгийн гол эрхтэн бол сав юм. Савнаас шалтгаалж олон өвчин үүсдэг. Тиймээс бүсгүйчүүд минь саваа мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эрүүл байлгах нь чухал.

Савны хий байдаг бөгөөд байх ёстой хэмжээнээсээ хэтэрвэл тэр нь дээр дурьдсан зовиур болон илэрдэг байна . Европын анагаах ухаанд савны үрэвсэл гэж оношлон эмчилдэг бол Уламжлалт анагаах ухаанаар Савны хий, Голын хий , Бөөрний хий гэх мэтээр оношилож Уламжлалт бариа засал, Тан барих , Бумба тавих, Зүү, Төөнүүр, Галын эмчилгээ зэрэг олон аргууд байдаг.
Учир нь саванд хүйтэн үүссэн учир хийтэй болдог бөгөөд хүйтнийг халуунаар даран эмчилдэг байна.

Савандаа хийтэй байх нь гоо сайхан талаасаа ч үзэмжгүй. Учир нь гэдэс цүндийж харагддаг. Тиймээс эмэгтэй хүний гоо сайханы нууц нь савны эрүүл мэнд юм. Савны хийг Уламжлалт бариа засал, Галаар анагаах засалын эмчилгээ зэргийг хослуулан эмчлэх нь үр дүнтэй байдаг.
Эмэгтэйчүүдийн сав бол битүү хамгаалагдсан, барих боломжгүй эрхтэн юм. Энэхүү эрхтэнээ хайхрахгүй явснаас саванд хий хуримтлагдаж болдог. Үүнд хэд хэдэн шалтгаан байдаг.

Савны хий яаж үүсдэг вэ
• Эмэгтэйчүүд доороосоо даарснаас, бөгсөн биеэрээ хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи жавар авах, ялангуяа охид бүсгүйчүүд богино өмд их өмсдөг болсноос доороосоо даарах зэрэг орно. Хүнтэй гадаа юм ярихдаа хүйтэн цементэн дээр сууж байгаа харагддаг.

• Идээ, ундааны байдал – Амтлаг юм их идэх, хүйтэн зүйл их идэх зэргээс үүсэж болно.
• Унаж бэртэх, хэвлийн хүчтэй цохилт зэргээс болж сав гэмтэх
• Төрсний дараа хий суух боломжтой. Учир нь төрсний дараа цусыг тогтоохын тулд саван дээр хүйтэн жин тавьдаг. Үүнээс болж үүсэх боломжтой. Мөн төрсний дараа гам сайн бариагүйгээс болдог. Чих, толгойгоо боохоос гадна бөгсөн биеэрээ огт даарч болохгүй.

• Сарын тэмдэг ирж байгаа үед эмэгтэй хүн гам барих хэрэгтэй байдаг. Энэ үед хүйтэн усанд орох, даарч хөрж болохгүй.
Савны хийтэй болоход ямар шинж тэмдэг илэрдэг вэ
• Савнаас хий гарах, явж алхахад хий гарах, босож суухад хий гарах, секс хийх үед хий гарах.

• Савны хийтэй эмэгтэйчүүд сав давсгаар хөрдөг шинж тэмдгүүд байдаг. Саваар дүүрээд байдаг. Нэг ёсондоо давсаг хийгээр дүүрээд байгаа юм шиг байна гэж ярьдаг.
• Сарын тэмдэг ирэхдээ цус нь хар бараан өнгөтэй ирдэг. Мөн гарч байгаа цус нь хийн бөмбөлөгтэй байдаг.
• Сарын тэмдгийн ирэлтийн хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ больдог.

• Цагаан юм гарахдаа хийн бөмбөлөгтэй гадагшилдаг
• Саваар үе үе хатгана. Эдгээр шинж тэмдгүүд гарвал савны хийтэй болсон байна гэж үзнэ.
Савандаа хийтэй эмэгтэйчүүдэд амархан уурлах, ядрах, стресстэх зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг. Хий хуралдана гэдэг нь савны болон эмэгтэйчүүдийн бөөр давсагны өвчний эх үүсвэр болдог.

Савны хийг хэрхэн эмчлэх вэ
• Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт…
Эмэгтэй хүний хамгийн гол эрхтэн бол сав юм. Савнаас шалтгаалж олон өвчин үүсдэг. Тиймээс бүсгүйчүүд саваа мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эрүүл байлгах нь чухал.

Савны хийг арилгаж болдог бөгөөд Европын анагаах ухаанд савны үрэвсэл гэж оношлон эмчилдэг бол Түвд анагаах ухаанаар зүү, төөнүүр тавьж эдгээдэг. Учир нь саванд хүйтэн үүссэн учир хийтэй болдог бөгөөд хүйтнийг халуунаар эдгээдэг учиртай юм.
Мөн хийгээ бариа заслаар гаргуулах хэрэгтэй. Цэгэн бариа заслаар уг хийг гаргадаг. Хэр удаан бариулах нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалдаг. Түүнчлэн савандаа хийтэй байх нь гоо сайхан талаасаа ч үзэмжгүй. Учир нь гэдэс цүндийж харагддаг.
