Categories
Uncategorized

Дархлаа муудах нь цус булингартсаны шинж. Дархлаагаа дэмжихдээ ямар хүнс сонгох вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг.

Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой. Ахуйдаа зохицуулан хэрэглэнэ буй за. Бөөрний үйл ажиллагаа доголдож байгаа үед ямааны булууний яснаас гаргаж авсан шөлөөр шөллөвөл дэмтэй. Гэхдээ энэ нь бүр үрэвсэлт өвчний үед нэмэргүй. Бөөр шохойжоод, доош татаж өвдөхөд энэ шөл тустай.

-Судсан дотор тосон давхарга үүсгэчих гээд байдаг учраас тэмээний ясны шөлийг ихээр хэрэглэдэггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

-Адууны яс өөрөө халуун шинж чанартай учраас хүмүний гаднах арьсаар хооллох тэжээл болно. Тиймээс цус төлжинө, ядаргаа тайлна. Эдийн гадаад давхарга бөхжинө, элэг тэтгэгддэг. Хэрэв шөлийг уувал элэгний сульдаа өвчин тайтгардаг. Гэхдээ их хэрэглээд байвал хүмүн цочмог ууртай болчих гээд байдаг талтай учир арвин хэрэглэдэггүй.

-Цус төлжүүлдэг арвин хэрэглэж болдгоор нь үхрийн булууны яс, яс төлжүүлдэг учраас хонинны ясны шөл уудаг. Амьтны чөмөг өөрөө нэхлэг болоод байгааг ойлгох хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

-Адууны булууны толгой хүүхдэд чанаж өгөх зүгээр. Ялангуяа бие нь их сульдаж, олон дараалан өвдсөн хүүхдэд булууны толгой олон дахин хөрөөдөж байгаад сайн чанаад шөлийг өгнө. Энэ нь дархалааг хурдан сайжруулдаг. Мөн хөвж байгаа тосыг авч байгаад биеийг тослох зүгээр. Гол үйлчлэл нь цус төлжүүлэх. Их тамирдах үед хүмүний цус булингартдаг.

-Цусыг төлжүүлэхэд биеийн дархлаа хурдан сэргэдэг. Цусыг төлжүүлэхийн тулд булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцагийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уух аваас цус төлжүүлэх шөл болно. Цус алдаж тамирдсан, цусны дутагдалд орсон ямар ч хүмүнд эл шөлийг өгч болно. Дархлаа муудаж байгаа гэдэг нь цус булингартсаны тэмдэг. Тиймээс цусыг тэтгэх аваас дархлаа сайжирна.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхлэг хэвээр хэрэглэхэд мөн цус төлждөг. Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгт халуу дүүгтэл үрж хэрэглэнэ. Үхрийн булууны ясыг бутартал нь ус нэмж буцалгаж байж кальци гаргаж авдаг. Яс нь гарсан булууний яс сийрэг хөнгөн цагаан өнгөтэй хэврэг болдог. Уг кальцтай шөлийг хөлдөөгөөд бага багаар тасалж авч 7 хоног, нэг шаазан аяга 200 грамаар орой унтахдаа бүлээсгэж уувал ясны сийрэгжилтийг нөхөн төлжүүлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

“Үрийг хүмүнжүүлэх судар”-аас

Таны идэж буй хоол, хүнс өвлийн улирлын ханиад, томуу, COVID-19 цар тахлаас хүртэл сэргийлэхэд чухал нөлөөтэйг судлаачид хэдийнэ тогтоочихсон. Тиймээс энэ удаа дархлаа дэмжиж, халдвараас сэргийлэх хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг “CNN” цахимаас орчуулан хүргэж байна.

Дархлааг тань сайжруулах хэдий хэр хэмжээний шим тэжээл хэрэгтэй болох нь таны нас, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлаас хамаардаг юм байна. Хэрэв та илүүдэл жинтэй, согтууруулах ундаа хэрэглэдэг, тамхи татдаг, бухимдал ихтэй, нойрондоо муу бол өвлийн улиралд дархлаагаа дэмжих хоол, хүнсэндээ анхаарах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

Та өдөр бүр улаан, шар, улбар шар, цэнхэр, ногоон өнгийн жимс болон хүнсний ногоо, бага зэрэг уураг, эрүүл мэндийн тос, сайн чанарын үр тариа хэрэглэх нь дархлаагаа сайжруулах хамгийн сайн хоолны дэглэм юм. Түүнчлэн жимс, хүнсний ногооныхоо хэрэглээг нэмэгдүүлэх нь зүрхний шигдээс, хорт хавдраар нас барах эрсдэлийг бууруулсныг судлаачид нотолсон байна.

Цайр хэрэглэх нь вирустай тэмцэх дархлааны тогтолцоог үүсгэдэг

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

Цайр нь томуугийн вирусыг дардаг учраас дархлаагаа сайжруулахад маш чухал нөлөөтэй. Мөн хоол боловсруулах эрхтэний эмгэг, шархлаат колит өвчтэй хүмүүс цайрыг хэрэглэх нь үр дүнтэй юм. Ханиад, томууны эхний үед цайрын шахмал хэрэглэх нь вирустай тэмцэх дархлааны тогтолцоог үүсгэдэг байна. Гэхдээ эмэгтэй хүн өдөрт найман миллграмм, эрэгтэй хүн 11 миллграммаас ихийг таваас олон өдөр дараалан хэрэглэж болохгүй. Учир нь цайрыг өндөр тунгаар их хэмжээгээр хэрэглэх нь үнэрлэх чадвараа алдахад хүргэж болзошгүй юм. Мөн цайрыг антибиотиктой хамт хэрэглэх үед харшилж цусны даралтыг ихэсгэдэг тул хүнсэндээ нэмэлтээр цайр хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

Өдөрт 400 микрограмм селенийг хоолноосоо авах шаардлагатай

Селен хэмээх эрдэс бодис үрэвсэл дарах, дархлааг дэмжихэд маш сайнаар нөлөөлдөг. Дархлааны эсийг идэвхжүүлэхийн тулд ургамалд агуулагддаг, хөрсөнд шингэдэг эрдэс бодис бидэнд хэрэгтэй. Энэ эрдэс бодис нь үрэвслийн эсрэг хариу үйлдэл үзүүлдэг. Америкчуудын дийлэнх нь далайн гаралтай бүтээгдэхүүн, мах, өндөг, цагаан идээ, талх, самар, үр тарианаас селений хэрэгцээгээ хангадаг. Ялангуяа, Бразил самар 91 микрограмм селен агуулдаг байна. Насанд хүрсэн хүн өдөрт 400 микрограмм селенийг хоол, хүнсээрээ дамжуулж авахад болно. Хэрэв энэ хэмжээг хэтрүүлбэл үс унах, хумс хугарах, шүдний өнгө өөрчлөгдөх, дотор муухайрах, гүйлгэх, арьсны тууралт үүсгэж, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

С витамин хүндэрсэн ханиадыг намжаахад чухал үүрэгтэй

С витамин хүний дархлааны системд хэрхэн нөлөөлдгийг олон судлаач судалсан. Тиймээс COVID-19-ийн халдвар нь хүндэрсэн өвчтөнд хэрхэн витамин С-г нөхөх, үр нөлөөг нь бүр илүү гүнзгийрүүлэн судалж байна. Олон хүн С витамин томуугаас урьдчилан сэргийлж, дархлааны системийг дэмждэг гэдэгт итгэдэг. Гэвч энэ бодис нь ханиаднаас сэргийлэх бус хүндэрсэн ханиадыг намжаахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

Е витамин амьсгалын замын өвчлөлөөс сэргийлнэ

Хүний дархлааны хариу үйлдэл үзүүлэх чадварыг сайжруулахад Е витамин голлох үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь биеийн эсийг гадны аюулаас хамгаалах антиоксидантын үүргийг гүйцэтгэдэг юм. Тиймээс ахмад настнуудад нэмэлтээр Е витамин өгөхөд амьсгалын замын халдвараар өвчлөх нь бага байдаг аж. Бид наранцэцгийн тос, алмонд самар, самрын үр, улаан буудайгаас Е витаминаа нөхөх боломжтой. Гэхдээ их хэмжээгээр хэрэглэх нь цус алдах эрсдэлтэйг анхаарна уу. Хүмүүс дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх тусам дархлаа сайжирна гэж боддог нь өрөөсгөл ойлголт юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

Витамин Д дархлааны хариу үйлдлийг сайжруулна

Д витамин, COVID-19 хоорондын холбоог шинжээчид судалж байна.  COVID-19-ийн үхлийн шалтгаан нь хүний дархлааны систем устсантай холбоотой. Хамгийн чухал нь Д витамин үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, дархлааны вирусын эсрэг үзүүлэх хариу үйлдлийг сайжруулна.  Та Д витаминыг нарнаас авах боломжтой. Тиймээс ажиллаж, амьдарч буй орчиндоо нарны гэрэл байнга тусгаж байгаарай. Харин нэмэлтээр энэ витаминыг хэтрүүлэн хэрэглэвэл хоолны дуршил буурах, ядрах, жин хасагдах, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

Байгалийн гаралтай навчит ногоо сонгож дархлаагаа дэмжээрэй

Хоолны тавгаа жимс, хүнсний ногоогоор дүүргэх нь нян, вирусын эсрэг хариу үйлдэл үзүүлэх дархлааны системийг удирдахад тустай. Харамсалтай нь барууны ихэнх орны иргэд өөх тостой хоол, чихэрлэг ундаа, боловсруулсан махыг их хэмжээгээр хэрэглэдэг нь үрэвслийг нэмэгдүүлэх гол шалтгаан болдог. Хэт боловсруулсан бэлэн хоол, хүнс хэрэглэх нь таны насыг богиносгодог. Тухайлбал, хоолныхоо 10 хувьд нь боловсруулсан хүнс хэрэглэх нь нас барах эрсдэлийг 14 хувиар нэмэгдүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

Зайрмаг, жигнэмэг, төрөл бүрийн гоймон, бялуу, пицца, олон төрлийн жимсний ундаа, савласан бэлэн хоол, хот догноос гадна эрүүл, тураах үйлчилгээтэй гэсэн бүтээгдэхүүнээс татгалзаарай. Үүний оронд навчит ногоо, улаан лооль, жимс, самар, оливын тосыг сонгож дархлаагаа дэмжихийг уриалж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-198-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *