Categories
Uncategorized

Остеохондроз хүндрэх, архагших тусам нугалам хоорондын диск, нугалмын ясанд эргэн сэргээх боломжгүй өөрчлөлтүүд гардаг. Илрэх шинж тэмдэг, сэргийлэх, эмчлэх аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Нурууны диск гэж юу вэ? Остеохондроз гэж юу вэ? Түүний бүтцийн өөрчлөлтөөс үүдэх өвчлөл өвдөлтүүд:

Ихэвчлэн нурууны өвдөлтүүд бөөр, ходоод, элэг өвдөлттэй андуурагддаг. Нугалам хоорондын мөгөөрсөнд өөрчлөлт гаргахад хүргэдэг үндсэн шалтгаан: нурууны гэмтэл, нурууны булчин сулрах, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар буруу байрлалд суух зэрэг нь нөлөөлдөг.

Мөн таргалалт нөлөөлдөг ба илүүдэл жин нь нурууны нугаламд ачаалал их өгдөг. Эмэгтэйчүүдэд жирэмслэлт, дааврын хямрал, цэвэршилттэй холбоотой. Үүнээс гадна бодисын солилцооны хямралтай холбоотой микроэлементүүд дутагдсанаас болж үүсдэг. Жишээ нь: кальци, магни, цайр, фосфор гэх мэт.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Нурууны диск гэдэг нь сээр нурууны ясны хооронд байрлаж зөөлөвч шиг гадны доргилтыг шингээж байдаг диск байрнаасаа мултарч энэ нь сээр нурууны сувгаар дайрч мэдрэлийг дарж бүсэлхийн нурууны өвдөлтийг үүсгэдэг.

Гол шалтгаан нь ясны хэлбэр өөрчлөгдөх юм уу гадны бэртэл бөгөөд нөгөөтэйгүүр тодорхой шалтгаангүйгээр амархан өвчилж болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Гадны хүчтэй механик нөлөөний улмаас сээр нурууны хэлбэр хавтгай юм шиг болж өөрчлөгдсөн ясны хугарал нь нуруу ба бүсэлхийнд байнга тохиолддог.

Ихэвчлэн дээрээс унасан хүнд зүйлд цохигдох юм уу газартай хүчтэй мөргөлдөх, бөгснөөс дээшээ бүсэлхийд хэт их ачаалал очсон тохиолдолд амархан үүсдэг ба, голлох шалтгаан нь ясны сийрэгжилт, хөгшрөлт бөгөөд 60-70 насны ахмадууд голчлон өвчилдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Хажуу талаас нь харахад нуруу хэтэрхий тахийж бүсэлхий хавиараа S үсгэн хэлбэртэй болж өөрчлөгдсөн байдаг ба аарцаг юм уу мөрний өндөр хоорондоо өөр байх эсвэл бие нэг тийшээ хазайсан харагддаг. Ихэвчлэн 10 орчим насныханд буруу суух зуршил, генээс хамааран үүсдэг.

Остеохондроз хүндрэх, архагших тусам нугалам хоорондын диск төдийгүй нугалмын ясанд эргэн сэргээх боломжгүй өөрчлөлтүүд гардаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Часэн Солонгосын Уламжлалт Эмнэлэг

ХҮЗҮҮ НУРУУ ШОХОЙЖИХ БУЮУ ОСТЕОХОНДРОЗ ГЭЖ ЮУ ВЭ?

Нурууны нугалмуудыг чөлөөтэй хөдлөх боломжоор хангаж өгдөг нугалам хоорондын жийргэвч, үе, холбоосууд нь бүтцийн өөрчлөлтийн улмаас хатуурч, зузаарч, гөлгөр байдал, уян хатан чанар, хэлбэрээ алдах эмгэгийг остеохондроз гэнэ.

Остеохондроз өвчинд хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү өртдөг. Энэ нь жирэмслэлт болон төрсний дараа уг өвчин эхэлж, цэвэршилтийн үед идэвхждэгтэй холбоотой.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Гэтэл эрэгтэйчүүдэд нурууны остеохондроз өвчин олон дахин хурцдах, архаг удаан явцтай тохиолдох нь элбэг болж байна. Энэ нь эрчүүд биеийн хүчний ажил хийх нь багасч, хөдөлгөөний хомсдолд орж байгаа, тэдний физиологийн онцлог, элдэв хорт зуршилд нэрвэгдэх явдал элбэг байдагтай холбоотой. Харамсалтай нь сүүлийн үед энэ өвчнөөр өвчлөгсөд улам бүр залуужиж байна.

Остеохондрозын үе шат

Остеохондрозыг дөрвөн үе шатад хувааж үздэг.

Эхний үе шат нь эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрч эхлэх боловч эдгээр шинж тэмдэг нь амархан арилдаг, шинжилгээгээр бага эсвэл бараг илэрдэггүй учир маш ховор оношлогддог. Энэ үе шатанд нурууны өөрчлөлт хамгийн бага байдаг. Өөрөөр хэлбэл рентген зураг авхуулахад нурууны хэлбэр өөрчлөгдсөн, үе хоорондын зай багассан зэрэг бага хэмжээний өөрчлөлт илрэх бөгөөд хүнд ачааллын дараа нурууны булчин бага зэрэг чангарч өвдөх боловч хэдэн удаагийн бариа эмчилгээний дараа намдчихдаг учир хүмүүс тэр бүр анхаарал хандуулдаггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Хоёр дахь шатанд нугалам хоорондын зай багасаж, жийргэвч дарагдаж, шахагдан цүлхийж, хавагнан, мэдрэлийн судасны төгсгөлүүд, цус, лимфийн судаснууд дарагдаж эхэлдэг. Нурууны өвдөлт ч хүчтэй болж, ойр ойрхон мэдрэгдэж эхэлдэг.

Гурав дахь шат. Фиброзон цагаригууд хүчтэй шахагдсанаас цоорч, нугалам хооронд жийргэвчийн цөм нь бултайж, ивэрхий үүснэ. Ийм өөрчлөлтүүд ихэвчлэн бүсэлхий ба хүзүүний хэсэгт илэрдэг.

Нугалмын хооронд бий болсон ивэрхий нугаснаас салаалсан мэдрэлийн судаснууд дээр дарж өвдөлт үүсгэхээс гадна, мэдрэлийн эсийн дамжуулалт буурах, үрэвсэх хэлбэрээр хүндэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Дөрөв дэх үе шат. Нугалам хоорондын жийргэвчийн хэлбэр бүрэн алдагдаж, тэжээлийн өөрчлөлтөөс шалтгаалан хатуурч шохойжсон эдээр солигдоно.

Харамсалтай нь эхний үе шатанд эмчид хандан оновчтой эмчилгээ хийлгээгүйгээс өвчнөө хүндэрсэн хойно эмчид хандах нь олонтоо.

Шинж тэмдэг

Тэгвэл та энэ өвчин танд илэрч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Эхэн үед хүчтэй шинж тэмдэг илрэхгүй, илэрсэн ч хурдан намддаг. Харин өвчин нэлээн даамжирсан үед багана нурууны аль хэсэгт энэ эмгэг үүссэнээс шалтгаалан янз бүрийн шинж тэмдэг илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Хүзүүний нугалмын остеохондроз, үе шатаасаа хамааран толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хааяа дотор муухайрч огиулах, хүзүү хөших, хуян хөөрөх, хоёр гар эсвэл мөрөөр бадайрч өвдөх, ажлын ачаалал хэтрэх, удаан тонгойн суусан үед мөн шөнийн цагаар өвдөлт нэмэгдэх, гарын бугалга, тохой шуугаар бадайрч янгинаж өвдөх, гарын хуруунууд мэдээ муутай болох, хүзүүний үений хөдөлгөөн хязгаарлагдах, нойр муудах, тайван бус болох, амархан ядрах, их зүүдлэх, зүрх дэлсэх, даралт ихсэх зэрэг шинж тэмдгүүд хавсран илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Цээжний нугаламд суулт шохойжилт үүссэн бол зүрх дэлсэх, хатгах, зүрхний хэм алдагдах, гар мөрөөр өвдөх, бадайрах, гар руу өвдөлт дамжих, гарын булчингууд татах, дал мөрөөр хатгаж өвдөх, цээжний хэнхэрцэг нилдээ хөндүүрлэж өвдөх, бүсэлж өвдөх, цээжээрээ эргэх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэх, хүчтэй амьсгалах, найтаах, ханиах үед өвдөлт нэмэгдэх, сэрвээгээр хөших зэрэг шинж тэмдгүүд өвчний үе шатаас хамааран янз бүрээр ажиглагдана.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Бүсэлхий ууцны үенд шохойжилт, суулт үүссэн үед өвчний эхэн үед ууц нуруу чилэх, хөших, бөхийж гэдийх хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдах, бөөр өвдөх мэт шинж илэрдэг бол өвчин хүндэрсэн үед нуруу гэнэт татах, шатаар өгсөж уруудах, бөхийж тонгойх үед өвдөлт нэмэгдэх, түнхээр хатгаж өвдөх, өвдөлт доошлон гуяны гадар хажуу, ар тал, урд тал, тахим, шилбэ рүү дамжин өвдөх, өвдөлт нь явах, ханиалгах, найтаах, дүлэх үед нэмэгдэх, тавхай, хөлийн хурууны хүч суларч тавхайн гадна тал, ар тал, шилбэний гадна талаар өнгөц мэдрэхүй алдагдах, булчин зангирах, хөдөлгөөн хязгаарлагдах, хөдөлгөөн болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх, нуруу мурийх, давсаг сулрах, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх, эмэгтэйчүүдэд эрт цэвэрших, биеийн юмны мөчлөг алдагдах, өвдөлттэй ирэх шинж ажиглагдана.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Оношлогоо

Эдгээр зовууриуд илэрч байвал эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч рентген зураг авч, шаардлагатай бол компьютер томографи, МRI оношилгоо хийж таны биеийн байдлыг үнэлнэ.

Нурууны рентген зурагт илэрсэн жийргэвчийн өндөр намсах, нугалам хоорондын зай бүхэлдээ эсвэл зарим хэсгээр ойртох, жийргэвчийн ялгарал муудах, жийргэвч шохойжих, нугалмуудын ирмэгээр ясан ургацаг бий болох, нугалмын хэлбэр өөрчлөгдөх, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинжүүдээр эмч өвчний үе шатыг тодорхойлон, тохирсон эмчилгээг санал болгоно.

Харин компьютер болон MRI шинжилгээгээр дискийн ивэрхий, нугасны ёзоор дарагдлыг бүрэн оношилно.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Эмчилгээ

Хамгийн гол нь эмчилгээнээс гадна урьдчилан сэргийлэхийн тулд зохистой дасгал хөдөлгөөн чухал хэрэгтэй.

Эмийн эмчилгээ

Өвчний үе шат, нас биеийн онцлогт тохируулан эмчийн зөвлөсөн зүү эмчилгээ, бариа засал, шарлага, татлага, бумба, зэрэг хавсарсан уламжлалт – сэргээн засахын эмчилгээ үр дүнтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

Өвчин хурц биш үед нурууныхаа цусан хангамжийг сайжруулах зорилгоор рашаан сувилал, халуун шавар эмчилгээ хийлгэх хэрэгтэй

Хүндэрсэн тохиолдолд мэс заслын эмчилгээ.

Хурц өвдөлттэй бол хэвтрийн дэглэм сахих шаардлагатай.

Шаардлагатай кальци, холбогч эдийг төлжүүлдэг эрдэс бодисоо хоол хүнсээр эсвэл хүнсний нэмэлтээр хангалттай хэмжээгээр авах талаар бас санаж байх хэрэгтэй. Энэ өвчнийг нэг удаа эмчлүүлээд л эдгэрдэг өвчин гэж төсөөлж огт болохгүй шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-201-1024x530.png

БЭХАНЗЭ ЭМНЭЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *