Хүний эрүүл мэндийн таван үндсэн бүтээгчид:

-Агаар
-Ус
-Нарны гэрэл
-Хоол хүнс
-Дасгал хөдөлгөөн ордог.
Эртний хэллэгэнд “эрүүл мэнд” /health/ гэсэн үгийг “хэрэм, бат бөх” гэж тэмдэглэсэн байдаг нь бидний өвөг дээдсийн “эрүүл биед саруул ухаан” гэдэгтэй яг дүйцэж байна.

Хүнд чухал хэрэгтэй УС бол хүчилтөрөгчийн дараа ордог.
Хүний биед дунджаар 43 л ус агуулагдана. Өдөр бүр хүний амьсгал, хөлс шээс ялгадас зэргээр дамжин 3,5 л шингэн ялгарч байдаг. Ус чухамдаа хүний биеийн дулааныг хянаж байдаг бөгөөд цусны агууламжийн 92% ходоод гэдэс, нойр булчирхай шүлсний 98%г ус эзэлдэг.

Харамсалтай нь усны солилцооны алдагдлаас болж арьс хуурайшиж хөгширч гар хүзүүний арьс сулбайж унжиж, хацар нүүрний эргэн тойронд олон тооны үрчлээ суусан байдаг. Тарган хүмүүсийн хувьд биеийн ус дөнгөж 52% байдаг. Ус бидний идсэн хоолыг шингэн байдалд оруулж биеэр зөөвөрлөдөг. Мөн биеийн бохир болон хорыг уусган зайлуулж байдаг. Бие махбод дахь усны өөр нэгэн чухал үүрэг бол муу давс болон түүнээс үүссэн хорыг угаан зайлуулах явдал юм.

Өнөөдөр бидний идэж буй хоол унд ууж буй усны 99% нь хүчиллэг болон элдэв хүнд органик бус нэгдлүүдээр баяжуулсан элдэв нөөшлөгч хэрэглэсэн байгаа нь хүмүүсийн даралт ихсэх, цусан дахь хлостерин нэмэгдэх цус өтгөрөх бөөр, үе мөч өвдөх, артер вены судасны уян налархай байдал алдагдах ходоод өвдөх, бүдүүн нарийн гэдэсний үйл ажиллагаа алдагдах зэрэг бүх өвчины үндсэн шалтгаан болж байна.

Хүн машиндаа орж суугаад түлхүүрээ түлхэхэд л бензин насос ажиллаж мотор руу бензин шахаж эхэлдэгтэй яг адил хүн өглөө сэрээд босох уу яах уу гэж бодож эхлэхэд л тархи руу бүдүүн гэдэснээс ус татаж эхэлдэг юм шүү дээ! Тэгвэл таны тархи ямар усаар ажиллаад байгаа бол ?бодож үзүүштэй л асуудал байгаа биз.!
Шүлтлэг ус таны биеэс гадна тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Хүн нервтсэн сандарсан халууцсан ядарсан үед тархи улам их ачааллаж ус нэхдэг.

Гэтэл бид цэвэр шүлтлэг эрүүл усны оронд кофе, архи пиво ундаа зэрэг мансууруулах төрлийн шингэнийг ууж өөрт тусгүй хөнөөлт бодисоор ходоодоо дүүргэн депрессийн байдлаа гүнзгийрүүлдэг.
Тэгээд үр дүн нь мэдэрлийн ядаргаа, стресс, ходоодны хурц өвдөлт, зүрх дэлсэх зэрэгт хүргэдэг ба эрүүл мэндийн наад захын мэдлэггүйгээс болж биеийн хүчил шүлтээ тэнцвэржүүлэх шүлтлэг ус хэрэглэхийн оронд их хэмжээний аспирин залгиж олон тооны янжуурт мансуурч мөн бусад цочроогчыг хэрэглэдэг.

Бие организмаа эрүүл эрч хүчтэй байлгах мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хангалттай хэмжээний шүлтлэг ус шаардддаг гэдгийн та хэзээ ч бүү мартаарай. Хүн усны дутагдалаас болж ихээхэн шаналдаг бөгөөд сэтгэл зүйн элдэв өвчлөл ихэнх нь усны дутагдал биеийн хүчиллэгтэй холбоотой гэдгийн өнөөдөр шинжлэх ухаанаар батлагдаад байгаа билээ.
Та өдрийн уух 2 л усандаа нэг халбага байгалийн давс хийгээд бүхий л өдрийн турш бага багаар шимэн уугаарай.

Энэ цаг үед эртний судар номоор дамжин ирсэн арга, аргачлалуудыг шинжлэх ухаанаар баталж нотолсоор байна. Үүний тод жишээ бол дараах судалгаа юм. Г.Лхагва, С.Сэржмядаг, Н.Намчиндорж /ШУТИС/, С.Хоролжав, Д.Найдан /ШУА, ФТХ/ нарын судлаачид 2007-2008 онд ундны усыг янз бүрийн аргаар боловсруулж, найрлага үзүүлэлтийг тодорхойлох судалгаа хийжээ.

Энэхүү судалгаагаар түгээгүүрийн усыг хяналтын бүлэг болгон ширгээсэн ус, буцалгасан ус, бясалгалын ус, тарнитай ус, энергижүүлсэн ус зэргийн үзүүлэлтийг харьцуулан тодорхойлжээ. Судалгааны дүнгээс харахад усан дахь эрдсийн агууламжинд өөрчлөлт нэлээд гаржээ. Хяналтын бүлэг болох түгээгүүрийн устай харьцуулахад натри нь бясалгалын усанд 61.16 мг буюу 9.8 дахин, 9.78 мг буюу 1.6 дахин, тарнитай усанд 8.02 мг буюу 1.3 дахин өссөн байна.

Бясалгалын усанд магне 2 дахин, сульфат 16.8 дахин өсч, pH 0.36 пунктээр нэмэгдсэн байна. Ширгээсэн усны pH хамгийн их нэмэгджээ. Түгээгүүрийн усны pH – 6.56 байсан бол ширгээсэн усных 3.03 пунктээр нэмэгдэж pH – 9.59 /хүчтэй шүлтлэг/ болж өөрчлөгджээ. Энэ судалгааны дүнгээс харахад ширгээсэн ус нь хүчтэй шүлтлэг ус бөгөөд эртнээс шүлтлэг усыг анагаах аргад хэрэглэж ирснийг харуулж байна.

Хүний бие махбод эрүүл байх үндэс нь эсийн дотор явагдах бодисын солилцооноос шууд хамаарна. Харин бодисын солилцоо зөв явагдах үндэс нь дотоод орчны хүчил шүлтийн тэнцвэрээс хамааралтай. Хоол боловсруулах замын хувьд амны хөндий шүлтлэг орчинтой байхад ходоод хүчиллэг, цаашлаад нарийн гэдэс шүлтлэг орчинтой байдаг. Энэ нь элгэнд шүлтлэг орчинтой цөс ялгарч нарийн гэдсэнд нээгддэгтэй холбоотой.
Хүчил шүлтийн тэнцвэрийг хэвийн хангаж байхад дотоод орчны буферийн тогтолцоо, амьсгалын тогтолцооны зохицуула, бөөрний зохицуулга, хоол боловсруулах эрхтэн, элэг, ясны эдүүд оролцдог. Жишээлбэл: Хүний биед хүчилтөрөгч дутагдаж эхлэх, булчинд хэт их ачаалал өгсөн анаэроб дасгал хийх, мах, сүү, сүүн бүтэгдэхүүн, өндөг гэх мэт уурагт хүнс ихээр хэрэглэх, кофе, архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэх үед бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэр алдагдаж биед хүчилшилтийн орчин ихэсдэг.

Иймд идээ, ундаагаа улиралд тохируулан зохистой хэрэглэх нь эрүүл байх чухал зүйл юм. Хүчилшилт орчинг саармагжуулахад шүлтлэг ус чухал нөлөөтэй. Ингэхдээ хүний биед хамгийн тохиромжтой “pH 8.5” тай экос шүлтлэг усыг сонгон өглөө бүр өлөн элгэн дээрээ 1 аягыг ууж занших нь эрүүл байх энгийн бөгөөд чухал дадал юм.
