Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийх гол зорилго нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулах юм. Бүрэн гүйцэд шингээгүй мах, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл нь бүдүүн гэдэсний хананд бүрхүүл үүсгэж, хорт бодис ялгаруулж, цусны урсгалаар дамжин бүх биеийг хордуулж байдаг гэж үздэг.

Хорт бодисын нөлөөгөөр хүний биед дараах шинж тэмдгүүд илэрч болно:
Ядрах
Толгой өвдөх
Биеийн жин нэмэгдэх
Эрч хүч буурах
Бүдүүн гэдэс нь ойролцоогоор 2м урттай хоол боловсруулах замын төгсгөлийн хэсэг юм.

Нарийн гэдсэнд 4-5 цаг дамжин боловсрогдсон хоол тэжээлийн зүйл бүдүүн гэдсэнд 12-18 цагийн турш дамжин гардаг.
Өдөрт 2кг орчим боловсруулагдсан хүнсний зүйл буюу сэвс бүдүүн гэдсэнд орж ирдэг үүний үр дүнд 200-300 гр орчим өтгөн ялгадас үлддэг байна. Уг өтгөнийг бид өдөр бүр гүйцэд гадагшлуулах ёстой боловч тэр бүр чаддаггүй.
Гэдэсний бактеруудыг боловсруулдаг амин хүчлүүд, амин дэмүүд, клюкозууд болон усны 95 хүртэлх хувь нь бүдүүн гэдсээр шимэгддэг.

Тиймээс бид өдөр тутамдаа эрүүл аргаар цэвэрлэж өтгөнийг тогтмол гадагшлуулах нь эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалхаас гадна илүүдэл жинд өртөхгүй байх үндэс болно.
Өртөг багатай органик нэгэн жорыг та нартаа заая.
Орц: хар чавга, чиа үр, монгол байцаа, лемонтой бүлээн ус. Хамгийн чухал нь 24 цаг хоол идэлгүй гэдсээ цэвэрлэх.

20 Natural Laxatives to Help Keep You Regular
Хийх зааварчилгаа:
250 гр хар чавгаа 150гр бүлээн устай миксердэнэ.
5 амны халбага чиа үрээ 25 минут халуун бүлээн усанд дэвтээж бэлдэнэ.
Дунд зэргийн хэмжээтэй байцаагаа жигнэж болгоно.

Хар чавганы өтгөн ханд дээрээ дэвтээсэн чиа үрээ хийж хөрсний дараа хөргөгчиндөө хийж хонуулна.
Eating chia seeds the right way | Health Coomeva Magazine
Хэрэглэх заавар:
Өглөө өлөн дээрээ хар чавганы хандаас 3 халбагыг 200 гр халуун бүлээн усанд хутгаж уух ба 20 30 минутын зайтай уусаар оройны 19 цагаас өмнө бүгдийг нь ууж дуусгана. Хандаа дангаар нь идсэн ч болно.

Үүний голоор жигнэсэн байцааг идэж дуусгах хэрэгтэй.
Лемонтой усаа бүлээнээр нь уух ёстой бөгөөд 2.5 л уух хэрэгтэй.
Цэвэрлэгээ хийж байгаа өдөр мах, гурил, давс зэргийг хасаж биеийг хоргүйжүүлэх учраас хоолоо бүрэн хорино.
За зөв хоолны дэглэмд орхоосоо өмнө ЗААВАЛ цэвэрлэгээ хийнэ шүү бүсгүйчүүдээ.
Цэвэрлэгээ хийсний 24 цагын дараа өглөө жингээ үзэрэй бараг

1-1.5 кг хасагдсан байх болно
7 хоногт 1 удаа уг цэвэрлэгээгээ хийж байгаарай.
Та эдгээр аргуудыг туршиж үзэж байсан уу?
Бүдүүн гэдэс нь өдөр тутмын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул бид үүнийг тоохгүй өнгөрч болохгүй. Их, бага хэмжээгээр хамгийн сүүлийн хоол боловсролтоос үлдсэн хэрэгцээгүй үлдэгдэл, нян бактери зэрэг хаягдлыг агуулж байдаг эрхтэн юм. Тэгвэл бүдүүн гэдсийг цэвэр, эрүүл байлгах энгийн 7 аргыг зөвлөе.

ВИТАМИН С-ИЙГ ХООЛ ХҮНСЭНДЭЭ ХЭРЭГЛЭ
Жимс, хүнсний ногоонд их хэмжээний витамин С агуулагддаг бөгөөд энэ нь бүдүүн гэдсийг цэвэрлэхэд тусалдаг болохыг 2015 оны судалгаагаар тогтоожээ.
ТАНЫ БҮДҮҮН ГЭДСИЙГ ХАМГААЛДАГ БАКТЕРИ БОЛОХ ПРОБИОТИКИЙГ ХЭРЭГЛЭЭРЭЙ

Пробиотикууд нь исгэсэн хоолонд грек тараг, алимны цуу, кимчи, мисо, комбуча, зарим төрлийн бяслаг агуулагддаг. Судалгаагаар пробиотикууд нь бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлж, эмчилдэг байна. Бактери нь үрэвслийг зогсоож, гэдэсний хөдөлгөөний тогтвортой байдлыг сайжруулна.
ХООЛОНДОО ЦАРДУУЛ НЭМЭХ
Төмс, будаа, буурцагт ургамал, ногоон гадил, үр тариа гэх мэт ургамлын гаралтай хоолонд тэсвэртэй цардуул нь гэдэсний микрофлорыг нэмэгдүүлэх замаар эрүүл бүдүүн гэдсийг дэмжиж өгдөг байна. Түүнчлэн 2013 онд тэсвэртэй цардуулын талаар хийсэн тойм нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ.

ХООЛ БОЛОВСРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД ИЛҮҮ ИХ УС УУХ
Шингэний бага хэрэглээ нь өтгөн хатах шалтгаан болдог. Тиймээс өдөр бүр 1.5-2 литр ус уух нь үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой. Таны шингэний хэрэглээг хангах өөр нэг арга бол өргөст хэмх, цуккини, улаан лооль, амтат гуа, гүзээлзгэнэ зэрэг усны өндөр агууламжтай жимс, жимсгэнэ орно.

ӨНДӨР ЭСЛЭГ ИХТЭЙ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭХЭЭ МАРТУУЗАЙ
Судалгаагаар эслэг ихтэй хоол хүнс их хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг нь тогтоогджээ. Үүнээс гадна, эслэг ихтэй хоол нь гэдсэнд агуулагдах бактерийг тэжээдэг ба гэдэсний үрэвслийг бууруулж, цочромхой гэдэсний хамшинж, Кроны өвчин, шархлаат колит гэх мэт хоол боловсруулах эрхтний эмгэгийг сайжруулдаг. Таны бүдүүн гэдсэнд бөөрөлзгөнө, ногоон вандуй, цэцэгт байцаа, шош, бүхэл үр тариа сайн үр дүн үзүүлнэ.

УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ЦАЙ ХЭРЭГЛЭХ
Ургамлын гаралтай цай нь бүдүүн гэдсийг цэвэрлэх тустай байдаг. Австралийн судлаачдын хийсэн судалгаагаар ургамлын гаралтай цайны хэрэглээ нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг аж.
ДАВСТАЙ УС ТУРШИЖ ҮЗЭЭРЭЙ
2010 оны судалгаагаар давстай усыг тодорхой йогийн позуудтай хослуулан хэрэглэх нь бүдүүн гэдсийг цэвэрлэдэг болохыг баталжээ. Өглөө, өдөр, орой бүр хоёр халбага давсыг нэг аяга бүлээн усанд хийн сайтар хутгаж уух хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд хатаасан лаврын навчийг маш олон талаар ашиглаж болдог бөгөөд лаврын навчийг хатааснаар эмчилгээний шинж чанараа хадгалан үлддэг гэнэ. Хэрвээ таны амнаас эвгүй, таагүй үнэр үнэртэх, амны хөндий үрэвсэх, аман дотор шархлаа үүсэх, буйл үрэвссэн тохиолдолд өдөрт хэд хэдэн удаа лаврын навчийг зажилж, ингэж зажилснаас хойш цаг хүртэл хугацаанд юм идэхгүй, уухгүй байхыг сануулж байна.

Бат бөх унтаж чаддаггүй, сэрвэлзэмтгий хүүхдийн дэрэн дотор хэдэн ширхэг лаврын навчийг тогтоогоод өгвөл хүүхэд тань тайван, бат бөх нойрсох болно. Лаврын навчийг өвчтөн байрлаж байгаа өрөө тасалгааг ариутгаж халдваргүйжүүлэхэд бас ашигладаг байна. Үүний тулд хэдэн ширхэг лаврын навчийг усанд хийн буцалгаад 15 минут хэртэй байлгана. Дараа нь сав болон тавганд хийгээд бүх өрөөнд лаврын навчны үнэрийг сайтар шингээснээр өвчний нян вируснаас ангижирдаг ач холбогдолтой.

Лаврын навчийг хандлан дотуур ууж хэрэглэх. Гурван аяга хэртэй буцламгай усанд 10 ширхэг дундаж хэмжээтэй лаврын навчийг хийж 3 цагийн турш байлгаад өдөрт 3 удаа аяганы талаар ууж хэрэглэнэ. Үүнийг чихрийн шижин өвчний үед чихэр бууруулах хэрэгсэл болгон, үе мөчний үрэвслийн үед үрэвслийн эсрэг бодис болгон, сүрьеэ өвчний үед нянгийн эсрэг эсвэл дархлаа дэмжих хэрэгсэл болгон тус тус ашигладаг давуу талуудтай. Лаврын тос. 1.5 халбага нунтагласан лаврын навчийг цэвэршүүлсэн ургамлын тосонд хийж харанхуй газарт /хөргөгчинд биш/ 7 хоногийн турш байлгана. Үүнийгээ арьсны өвчлөлийн үед /идээт шарх/, мөн тууралт, яр шарханд эмчилгээний зорилгоор хэрэглэхэд тустай.

Лаврын навчны шээс хөөх, цэвэршүүлэх шинж чанар нь биеэс илүүдэл шингэнийг зайлуулж, илүүдэл жинтэй тэмцэх хамгийн сайн арга болдог. Лаврын навчийг өөр зориулалтаар ашиглах. Аягатай буцламгай халуун усанд 30 ширхэг лаврын навчийг хийгээд 3 цаг байлгана. Үүний дараагаар бүлээн устай жижиг саванд лаврын навчны хандаа хийгээд хөлөө дүрэн 10 минут дэвтээхэд хөлний эвгүй үнэр арилж, хөл хөлрөх нь багасдаг байна.

Лаврын навчийг үе мөч өвдөх, артрит, үе мөчийг цэвэрлэх, биеэс давс ба хаягдал шаарыг гадагшлуулахад хэрэглэдэг. 5 грамм лаврын навчийг (ууттай лаврын навчны талыг) паалантай саванд хийж 300 мл ус нэмэн зөөлөн гал дээр 5 минут чанана. Энэ чанамлыг халуун саванд хийнэ, эсвэл дээгүүр нь сайн хучиж 3-5 цаг байлгана. Дараа нь шүүж аваад өдрийн турш бага багаар уу. 3 өдрийн турш өдөр бүр шинэ чанамал бэлдэн уух хэрэгтэй.
7 хоногийн дараа давтан хэрэглэ. Эхний жил улиралд 1 удаа курс эмчилгээ хийнэ, дараа нь жилд 1 удаа. Ийм эмчилгээ хийх үедээ зөвхөн цагаан хоол хэрэглэх ёстой, архи согтууруулах ундаа ууж болохгүй. Энэ аргыг хэрэглэх үед өвчин түр зуур үгдэрч болзошгүй. Түүнчлэн энэ чанамлыг бие организмын байдлыг дээшлүүлэхэд тустай хэрэгсэл болгон ууж болно.

ДАРААГИЙН ЗӨВЛӨГӨӨ Айл гэрт буян хишиг тогтоон, цог хийморь сэргээж байдаг эд зүйлс байдаг. Төрийн сүлд, соёмбо. Нууц товчоо зохиол. Морин хуур. Төрсөн нутаг уул усны зураг/шороо, чулуу/ Улаан давс./ гадны хэрүүл тэмцэл, хар хэл амнаас хамгаалах /Улаан харгана./ гэрийн үүдэнд тавихад гэнэтийн гай барцад, халдлагаас хамгаална/Тулга./айл гэрийн гал голомт ариун байхыг/

Хурганы арьс./айл гэрийн буян заяаг дууддаг /Дээлийн торго./ гэрийн эзэн эмэгтэйд нэг нэг дээл хийхээр хэмжээний /Эмээл хазаар ногт./ аль болох нүдэнд харагдах хүндтэй газраа байрлуулах/Уран шувууны үүр./ялангуяа нялх хүүхэдтэй айлд маш сайн/Дээжийн цөгц./ цай сүүний дээжээ өргөх цөгц байнга дүүрэн идээтэй байх нь айл гэрийн ажил үйлс буян хишигийг тогтоох/Даллаганы уут./айлын орлогын үүдийг нээх, идэж уух өмсөж зүүх, эд баялагаар элбэг байхын билэгдэл/Малын Шагай./ гэрийн эв нэгдэл,