Categories
Uncategorized

Арьсанд хүрсэн юм бүхэн цусанд шингэж, эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг. ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Хөнгөн цагаан сав суулганд хоол цай чанаж хэрэглэх нь хортой. Альцхеймерийн өвчний гол шалтгаан гэгддэг.

Пластик саванд савлаж ууталсан бүтээгдэхүүн заавал ямар нэгэн хорт бодис агуулж байдаг ба ялангуяа бага насны хүүхдүүд илүү мэдрэг байдаг. Бас пластик аяга болон саванд халуун бүтээгдэхүүн хэзээ ч хийж болохгүй учир нь хамгийн хорт бодисууд нь пластик халж эхэлмэгц илүү ихээр ялгарч эхэлдэг. Бас пластик сав болгон хүнсний бүтээгдэхүүн ус зэргийг хадгалж болно гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Ялангуяа арьс шир боловсруулах зориулалттай маш хүчтэй химийн хор тээвэрлэж ирсэн том савнуудад ус сүү айраг зэргийг агуулдаг нь тун тусгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Мөн пластик нь байгальд задарч шингэдэггүй, хэдэн зуун жилээр хор ялгаруулан хэвтдэг.

Гэрийн нөхцөлд хэрэглэх зориулалттай элдэв цэвэрлэгч, химийн бодисуудыг, жишээ нь аяга таваг болон ванн суултуур зэргийг цэвэрлэх зориулалттай бодисыг хэрэглэхдээ заавал аюулгүй бээлий өмсөж занших. Арьсанд хүрсэн юм бүхэн биед шингэх боломжтой.

Хүнсний бүтээгдэхүүн авахдаа заавал орц найрлагыг уншиж байх нь тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Маргарин, дал модны тос зэрэг орцтой хүнснээс татгалзаарай. Учир нь ийм транс тос нь зүрх судасны үйл ажиллагааг алдагдуулж бөглөдөг гол шалтгаан болдог. Дал модны тос нь өндөр температурт боловсруулж цэвэрлэсний дараа ямар ч ходоод задалж шингээх боломжгүй болдог, гол нь огт мууддаггүй болдог учраас хүнсний үйлдвэрлэлд хамгийн их хэрэглэгддэг байна.

Шаардлагагүй бол элдэв үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнээс зайлсхийх нь бас таны эрүүл мэндэд тустай. Боломжтой бол үсээ байнга будах хэрэггүй. Эмэгтэйчүүд бол аргагүй байх.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Үнэртэн хийхэд олон хүчтэй бодис ордог ба тэр хэмжээгээрээ бидний дээд мэдрэлд нөлөөлдөг. Ароматерапиа гэж олон хүн мэдэх байх. Үнэрээр анагааж илааршуулж болно гэдэг нь бас сөрөг нөлөөлөл байж болно гэсэн үг.

Үнэртэн, сүрчиг хэрэглэх нь сэтгэцэд нөлөөлж буруу үзэл төрүүлдэг гэж итгэдэг хүмүүс ч байдаг.

Бас биеийн үнэр дарагч, хөлс арилгагч зэрэг нь биеийн хэвийн үйл ажиллагааг саатуулдаг учраас хөхний хорт хавдар зэргийн томоохон шалтгаан болж чаддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Өрөө тасалгааны үнэр дарагч болон элдэв үнэртэй лаа зэрэг нь муухай үнэр зэргийг арилгаж байгаа бус, ердөө л химийн хүчтэй бодисын тусламжтайгаар бидний үнэрлэх эрхтэнг дарангуйлж, өнөөх таагүй үнэрийг мэдрэх чадваргүй болгож байдаг. Тэр ч утгаараа амьсгалын замын эрхтэнд маш хортой байдаг нь астма болон бронхиттой хүмүүсийн зовиур нь хурц цочир хөдөлдөг гэдгээс харагддаг.

Ямар ч эмийг заавал эмчийн заавраар хэрэглэнэ.

Элдэв витамин, нэмэлт бэлдмэл бүхэн дураараа хэрэглээд байдаг зүйл биш. Хордлого болон харшил зэргийг үүсгэх боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Сайн гэсэн бүхний саар талыг нь уншиж танилцах нь ухаалаг оршихуйн хэлбэр юм…

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Нүүрний арьсыг утсаар татах буюу “thread lift” гэж юу вэ?

Утсаар нүүр татах гэдэг нь унжсан арьсыг татаж, чангалах зорилготой, косметик болоод мэс заслын хоорондох шилжилтийн үеийн процедур юм. Өөрөөр хэлбэл энэ аргачлалыг арьс нь унжиж эхэлсэн ч, зүсэлт хийх шаардлагагүй хүмүүс сонгох боломжтой. “Утсан лифтинг бол хагас цагаас цагийн хугацаанд хийгддэг, нэн даруй үр дүнгээ үзүүлдэг, арьсыг багахан хэмжээгээр гэмтээдэг процедур юм. Утсан лифтингийн ачаар хүзүүнийхээ арьсыг татаж, давхар эрүүнээс ангижирч, нүүрнийхээ хэлбэр ба шанааны ясаа тодотгож, хөмсгөө өргөх боломжтой” хэмээн гоо сайхны мэс засалч Александр Иманилов ярилаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

“Түүнчлэн гоо сайхны утсыг нүүрний арьсыг чанга болгох, коллаген ба эластины үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг. Энэ процедурыг хийлгэх үед неоколлагенез буюу коллагены үйлдвэрлэлтийн процесс эрчимтэй явагдаж, арьсан доорх утаснууд коллаген ба эластинаар бүрхэгдэж эхэлдэг” гэж Swiss Beauty clinic-ийн ахлах эмч Людмила Суворина нэмж хэллээ.

Нүүрний арьсыг утсаар татах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Гоо сайхны утсыг биеийнхээ арьсанд ашиглаж болох уу?

“Саяхнаас цээж ба өгзөгний арьсыг утсаар татаж эхэлсэн байгаа. Гэхдээ ийм төрлийн процедурт илүү зузаан утас ашиглагддаг юм. Мөн гэдэс, ташаа ба гарын арьсан дээрх үрчлээсийг тэнийлгэх зорилготой тусгай утас гэж бий” хэмээн Александр Иманилов ярьж байна.

Гоо сайхны утаснууд юугаар хийгддэг вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Гоо сайхны утаснууд шингэдэг ба шингэдэггүй гэх хоёр төрөлд хуваагддаг бөгөөд үүрэг даалгаврын хувьд мөн ялгаатай байдаг. “Арьсыг чанга болгох зорилготой утаснууд гэж бий. Тэдгээр утаснууд нь дотроо мезо утас, шугаман шулуун утас, спираль ба давхар спираль утас гэх төрлүүдтэй ба өргөн, урт, зузаанаараа ялгардаг. Мөн арьсны эд эсийг нэг цэгээс нөгөө рүү өргөж, байршлыг нь бага зэрэг өөрчлөх үүрэгтэй утаснууд байдаг. Ийм төрлийн утаснуудыг хөндий зүүн дээр байрлах 3D ба 4D утаснууд гэж нэрлэдэг бөгөөд бүтцийн хувьд илүү зузаан. Манай эмнэлгийн хувьд полидиоксаноноор хийгдсэн гоо сайхны утас ашигладаг байгаа. Энэ утас нь арьсыг чангаруулахдаа их сайн төдийгүй 6-8 сарын дараа арьсанд уусан шингэдэг. Полидиоксаноныг сүүлийн хэдэн арван жилийн турш микро мэс заслын салбарт оёдлын материал болгон ашиглаж байгаа. Энэ нь ямар нэгэн харшил үүсгэдэггүй, хоргүй материал юм” гэж Aging Control клиникийн арьсны эмч Наталья Романова ярилаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

“Өмнө нь арьсанд шингэдэггүй гоо сайхны утаснууд үр дүнгээ илүү удаан барьдаг гэж үздэг байсан. Ойролцоогоор 8 жилийн өмнө шингэдэггүй утаснууд үр дүнгээ 3 жил барьж, харин шингэдэг нь 2 жил болдог байлаа. Харин орчин үеийн шингэдэг утаснууд аажмаар арьсны байгалийн эд эсүүд болох коллаген ба эластинаар нөхөгддөг болсон тул үр дүнгээ илүү удаан барих чадвартай байгаа. Эдгээр утаснууд процедур хийлгэсний 14-17 сарын дараа арьсанд уусан шингэдэг хэдий ч утаснуудыг нөхөхөөр бий болсон коллаген ба эластинууд дахиад ойролцоогоор 14-17 сар арьсны чанга байдлыг хадгалж үлддэг. Тиймээс утас татуулах дараагийн процедураа 2,5-3 жилийн дараа хийлгэхэд хангалттай байдаг” гэж Александр Иманилов тайлбарлаж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Нүүрний арьсыг утсаар татах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 2)

Харшилтай хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ?

Ихэнх утаснууд харшил өдөөгчгүй байдаг ч, шингэдэггүй утаснууд ирээдүйд сөрөг нөлөө үзүүлэх боломжтойг үгүйсгэхийн аргагүй. “Ерөнхийдөө шингэдэг утас татуулах нь хамгийн зөв сонголт болно. Учир нь шингэдэггүй утас сонговол та насан туршдаа бие организмдоо гадны биет байлгана гэсэн үг. Түүнчлэн тухайн хүн 3-5 удаа шингэдэггүй утас татуулсны дараа нүүрээ сонгодог байдлаар мэс аргаар татуулахыг хүсвэл тэр үед арьсанд нь хэтэрхий их гадны биет цугларсан байх болно. Үүнээс үүдээд мэс заслын эмчид хүссэн зорилгодоо хүрэхэд хүндрэлтэй байх юм” гэж Александр Иманилов зөвлөлөө.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Утас татуулах процедур хэрхэн хийгддэг вэ?

Эмч нүүрэн дээр шаардлагатай тэмдэглэгээ хийж, утас татагдах газруудад зураас зурна. Үүний дараа нүүрэнд мэдээ алдуулагч тарина. “Утсыг маш урт, тусгай зүүний тусламжтай арьсан доогуур татаж, байршуулдаг. Утасны нэг төгсгөл арьсны унжсан, асуудалтай хэсэгт бэхлэгдэж, арьсыг дээш татна. Харин нөгөө төгсгөл нь тулгуур цэг дээр бэхлэгдэнэ. Утас арьсан доор байрших хугацаандаа арьсыг чанга хэвээр нь барих хиймэл карказын үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болно” хэмээн арьс ба гоо сайхны эмч Юлия Шербатова тайлбарлалаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Нүүрний арьсыг утсаар татах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 3)

Ямар арьсанд илүү тохиромжтой вэ?

Ерөнхийдөө гоо сайханд хүний нас биш харин арьсных нь нөхцөл байдлаас хамааран аливаа нэг процедурыг зөвлөдөг. Зөвхөн мэргэжлийн эмч л танд тухайн процедур тохирох эсэхийг хэлж өгч чадна. Утас татуулах процедур нь 30-35 насны хүмүүст хамгаас тохиромжтой гэж тооцогддог. Учир нь 30 насны үед арьсан дахь коллаген ба эластины мяндаснуудын бүтэц өөрчлөгдөж, коллаген ба гиалуроны хүчлийн үйлдвэрлэлт багасч, арьс сунаж эхэлдэг. Утасны тусламжтай унжсан завжийг татаж, нүүрийг шөвийлгөж, шанааг өргөж, давхар эрүүнээс ангижирч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

“Гоо сайхны утаснууд эсийн түвшинд арьсны чанарт нөлөөлдөггүй. Өөрөөр хэлбэл гүн үрчлээсийг дүүргэх чадваргүй. Түүнчлэн коллагены үйлдвэрлэлт нь багасаагүй, хангалттай их нөөцтэй хүмүүст гоо сайхны утас татуулах шаардлага байхгүй. Тиймээс арьсыг залуу харагдуулах үүрэгтэй утаснуудын оронд би арьсны гадаргууг гэмтээдэггүй, бүхэл бүтэн байдлыг нь алдагдуулдаггүй, мөн үүний зэрэгцээ коллагены үйлдвэрлэлтийг дэмжих чадвартай өөр процедур сонгоно” хэмээн Юлия Шербатова бодлоо хуваалцлаа.

Нүүрний арьсыг утсаар татах талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 4)

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Процедур хийлгэсэн даруйд арьс ямар байдалтай байх вэ?

Зүүгээр хатгасан хэсгүүдэд бага зэргийн хөхрөлт, хавдалт үүсэх боломжтой. Гэхдээ утас татуулсны дараа арьс шууд илүү чанга болж, нүүр татагдсан байгаа нь харагддаг. “Утас татуулсны дараах хэд хоногуудад хөхрөлт, хавдалт, хөндүүрлэх мэдрэмж байж болно. Учир нь энэ процедур тодорхой хэмжээнд арьсыг гэмтээх байдлаар хийгддэг юм. Бид заримдаа үйлчлүүлэгчиддээ 2-3 өдөр гэртээ өнгөрүүлэхийг зөвлөдөг. Харин процедурын эцсийн үр дүнг сарын дараа харах боломжтой” гэж Наталья Романова тодруулан хэллээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Хориглох заалт гэж бий юу?

Хорт хавдрын өвчнүүд, аутоимунны өвчин, цочмог үрэвсэл, цус бүлэгнэлтийн эмгэг, чихрийн шижин зэрэг нь ерөнхий хориглох заалтуудад хамрагддаг байгаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-216-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *