Хавагнах шалтгаан
Хаван гэдэг нь цусны судасны гадна байрладаг биеийн зөөлөн эдэд их хэмжээний шингэн хуримтлагдахыг хэлдэг. Хөл болон хөлний ул хөөхөд хүргэдэг “Peripheral” хаван нь хавангийн нь хамгийн түгээмэл хэлбэр нь бөгөөд хамгийн энгийнээс ноцтойг хүртэлх янз бүрийн шалтгаанаас үүсдэг.

Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм. Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг. Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дасгал дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суунга эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмссөнөөс болж үүссэн гадны даралт зэрэг шалтгаанууд нөлөөлнө. Ингээд хаван буулгах үр дүнтэй аргыг танилцуулъя.

Брокколи цус цэвэрлэж, цусны эргэлт болон хоолны шингэц сайжруулна.
Хулуу цусан дахь холестеринийг хайлуулан, цусны эргэлт сайжруулж хаван буулгана.
Үзэм, нохойн хошууг маш бага усанд өтгөн хандлаад шүүсийг ужж хаван хөөнө.
-Цагаан будааг ямар ч давс үгүй тос үгүй усанд буцалгаж бага зэргийн үзэм нэмж идэн хаван хөөж болно.
Байцааг усанд чанаж шөлийг нь ууна. Юугаар ч амтлахгүй.

Шар манжин нимгэн зүсээд хөлийнхөө уланд тавьж оймсоо өмсөарэй.
Ингэний хоормог уугаарай.
Тарвас идэж болно.
Бөгж хуруундаа шигдээд, дуртай туфлиэ өмсөж чадахгүй байна уу, яагаад гэвэл бүгд хавагнажээ. Энэ хаван бол биед хуримтлагдсан шингэн юм. Хаван үүсэх түгээмэл шалтгааныг танд танилцуулахаас гадна хэрхэн буулгах талаар танд багахан ч гэсэн ойлголт өгье

Өдрийн давсны хэрэглээ – 5 г эсвэл овоолон биш 1 ц.х. Хүнсээр дамжуулан өдөрт авах давсны хэрэглээ ихэсвэл биед шингэн хуримтлагдаж эхэлнэ.
Авах арга хэмжээ: Давсны хэрэглээг багасгана. Хоол давсгүй санагдаад байвал амтлагч ногоо хэрэглээрэй.
Харшил
Хавагнахаас гадна загатнах, улайх зэрэг шинж тэмдэг байвал харшил гэж үзнэ.

Авах арга хэмжээ: Хаван эрчимтэй нэмэгдэх, мөн хүзүү, нүүр хэсгээр илүү их байвал яаралтай эмнэлгийн тусламж авна. Багахан хаван бол харшлын эсрэг эм уугаарай.
Гормон
Гормоны тэнцвэрт байдал алдагдах – биед шингэн хуримтлагдах бас нэгэн шалтгаан. Гэдэс дүүрэх, хөлөөр хавагнах, жин нэмэгдэж байгаа бол гормоны тэнцвэрт байдал алдагдсаны хавагналт гэж үзнэ.

Авах арга хэмжээ: хоол хүнсэндээ анхаарах: уургийн агууламж ихтэй хоол түлхүү идэж амттан, давстай, хурц халуун ногооны хэрэглээг эрс багасгана. Мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлнэ.
Бөөрний өвчлөл
Өглөөгүүр үүсэх хаван нь бөөрний асуудлыг илтгэнэ. Үүний зэрэгцээ бэлхүүсээр өвдөх, шээсний өнгө өөрчлөгдөнө.

Авах арга хэмжээ: Хоолны дэглэм баримтална. Нуруугаараа унтах (доош харж унтахад шингэн хуримтлагдахад нөлөөлдөг). Мэдрэл, бөөрний эмчид үзүүлнэ.
Зүрхний өвчлөл
Хөл, гэдсээр хавагнах – зүрхний өвчлөл байж болно. Үүнээс гадна цээжээр өвдөх, ядрах, амьсгаадах шинж тэмдэг хавсарна.
Авах арга хэмжээ: Зүрхний хаванг өөрөө дур мэдэн буулгах эмчилгээ хийхгүй. Заавал мэргэжлийн эмчид хандаарай.

Эмийн үйлчилгээ
Зарим нэг эм уусны гаж нөлөө байж болно, жишээ нь халуун буулгах, өвчин намдаах.
Авах арга хэмжээ: Хэрвээ эмийн гаж нөлөө бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй. Эмч танд гаж нөлөө багатай өөр эмээр орлуулах санал болгоно.

Амьдралын хэв маяг
Босоо эсвэл суугаа ажил хийдэг бол хөлөөр хавагнах магадлал өндөртэй.
Авах арга хэмжээ: Суугаа ажил хийдэг хүмүүс үе үе биеийнхээ чилээг гаргаж дасгал хийх хэрэгтэй. Мөн хөлөө ачиж суухгүй. Хэрвээ босоо ажил хийдэг бол сууж хөлөө амраана, хөлөндөө иллэг хийх зэрэг арга хэмжээ авна.

Шингэний дутагдалд орох
Шингэний дутагдалд орж эхлэхэд бие эрхтэн шингэнээ өөрөө нөөцөлж эхэлдэг. Ингээд бугуй, гэдэс, хөл орчмоор хавагнана.
Авах арга хэмжээ: өдөрт 1,2 л-ээс багагүй шингэн хэрэглэнэ, кофе, согтууруулах төрлийн ундаа, хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаарай.

Хавагнах нь заавал ямар нэгэн өвчний шалтгаан болно гэж шууд ойлгож болохгүй. Магадгүй халуун өдөр эрүүл хүнд ч үүсэх зүйл, өөрт таараагүй гутал өмссөн, давсархаг хоол идсэн эсвэл хэт их шингэн ууснаас ч хавагнах магадлалтай.
Хаван гэж юу вэ? Биед натри ихээр хуримтлагдаж, шингэний тэнцвэр алдагдсанаас хаван үүсдэг бөгөөд хаван нь харагдах байдлаасаа гадна өөрт эвгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тиймээс уншигчиддаа ямар шалтгааны улмаас хаван үүсдэг, мөн хаванг хэрхэн буулгах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Хаван юунаас үүсдэг вэ?
Хаван нь биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаас үүсдэг. Гэвч энэ нь усыг хэтрүүлж ууснаас шалтгаалдаггүй. Харин бие дэх шингэний тэнцвэр алдагдсанаас үүсдэг байна. Ачаалалтай өдрийн дараа бага зэрэг хаван үүсэх нь хэвийн үзэгдэл ч гэсэн үргэлж хавагнах нь эрүүл мэндийн ноцтой шалтгаанаас үүдэлтэй байж магадгүй юм. Тиймээс, энэ тохиолдолд эмчийн зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг анхаараарай.

Хаванг буулгах арга: Image result for иогоор хичээллэх 1.Дасгал хөдөлгөөн. Хамгийн энгийн арга хэмжээ бол хавагнасан хөл, эсвэл гараа өндөрлөж, хэвтэх юм. Хавагнахыг зогсоохын тулд та амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Алхаж, гүйж, иогоор хичээллэн, усанд сэлэх гэх мэтээр зүрхэндээ бага зэргийн ачаалал өгч байх нь зүйтэй.
.Зөв хооллох Жишээ нь:
Натрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. (Үүнд, нөөшилсөн, лаазалсан, утсан, давсалсан гэх мэт хагас боловсруулсан бүтээгдэхүүн.)

Амттаны хэрэглээгээ хязгаарлаарай. Амттан их идсэнээр цусан дахь инсулины хэмжээ нэмэгдэж, биед натри ихээр хуримтлагдах шалтгаан болдог. Тиймээс л чихрийн шижин өвчний үед хавагнах шинж тэмдэг илэрдэг.
Нандин чавга, бууцай, гадил гэх мэт калигаар баялаг хоол хүнс хэрэглээрэй.
4. Түүнчлэн, цангис жимсний шүүс, яншуйн ханд гэх мэт шээс хөөх үйлчилгээтэй ундааг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна.

3.Хангалттай хэмжээний ус уух Ерөнхийдөө, эрэгтэй хүний уух ёстой усны хэмжээ өдөрт 3 литр, эмэгтэй хүнийх 2,5 литр байдаг. Тиймээ, энэ нь бидний өдөрт ууж байгаа усны хэмжээнээс илүү байгаа ч, та үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Ус ууснаар шээс хүрч, улмаар шингэнээ гадагшлуулан, хавагнаж буйг болиулах ач тустай юм. Гэхдээ та бөөр болон зүрхний асуудалтай бол эмчид хандаж, зөвлөгөө аваарай.