Categories
Uncategorized

Таргаар ханиад дарж, цэр ховхлох ардын эмчилгээний аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Хоолны гурван халбага гэрийн тараг, хоолны хоёр халбага сонгины шүүс, хоолны 2-3 халбага ус мөн ийм хэмжээний зөгийн бал.

Сонгины шүүсийг тараг, зөгийн балтай холиод ус нэмээрэй, тэгээд цагийн турш зөөлөн гал дээр буцалгана.

Ийнхүү бэлтгэсэн ундааг хөрмөгц лонхонд юүлээд сайтар таглана. Энэ гайхамшигтай бэлдмэлийг хүүхэд эсвэл том хүн ч хэрэглэх боломжтой бөгөөд өдөрт 5-6 удаа цайны халбагаар ууна.

Хоолны хоёр халбага тараг, хагас аяга сонгины шүүс, нэг хоолны халбага сармисны шүүс, 2-3 хоолны халбага зөгийн бал хэрэгтэй. Том хэмжээтэй саванд тараг, сонгины болон сармисны шүүс, зөгийн балаа хийгээд сайтар хутгаарай. Өдөрт хэд хэдэн удаа бүрэн эдгэртлээ ууна.

Хоолны хоёр халбага гэрийн тараг, нэг манжин, хоолны 2-3 халбага зөгийн бал. Манжингаа цэвэрлээд дотор талд нь бага зэргийн нүх гаргана.

Түүн дотор зөгийн балаа хийж, манжингаа аяган дотор хийнэ. Тэгээд шүүс нь ялгарах хүртэл байлгаад түүнийгээ тарагтай холино. Унтахын өмнө хоолны халбагаар уухдаа дараа нь өөр шингэн зүйл уухгүй байхыг хичээх хэрэгтэй.

Исгэлэн бөгөөд сүүн амттай энэ ундааг түүхий ба болсон сүүгээр хийнэ. Монгол таргийг бүрэхдээ эхлээд болсон сүүг 42-45 хэм хүртэл халаагаад хөрөнгө хийнэ.

Хөрөнгийг хийхдээ бүрэх сүүний 1-3 хувиар бодож хийдэг. Тарагны хөрөнгөнд нүдэнд үл үзэгдэх сүүн хүчлийн бактерууд байдаг бөгөөд тэдгээр нь сүүний чихрийг задлан сүүний хүчил болгож хувиргасны үр дүнд тараг бүрэлддэг.

Хөрөнгө багадвал тараг бүрэлдэх нь удаашрах ба хөрөнгө ихэдвэл хэт исгэлэн хүчтэй болно. Сүүнд хөрөнгө хийсний дараа сайтар самарч жигд холиод, саванд хийн таглаж 35-40 хэмийн дулаан орчинд хөдөлгөөнгүй байлгана.

Шинэ таргийг шүүсний дараа үлдэх өтгөн хувийг хөрөнгө гэж нэрлэдэг. Тараг тэжээллэгээс гадна эмчилгээ сувилгааны ач тустай. Гэдэсний хижиг, цусан суулга мэтийн халдварт өвчнийг үүсгэгч бактеруудын өсөлтийг зогсоох үйлчилгээтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *