ХАЛИАРЫН АЧ ТУС

Халиар. Латин нэр нь Allium victorialis буюу platyphyllum, товч дуудлагаараа victorialis гэдэг юм байна. Англиар бол Allium ochotense, эсвэл the Siberian onion (Сибирийн сонгино), Японоор бол ギョウジャにんにくбуюу шууд орчуулбал “Даянчдын, эсвэл аялан явагчдын сармис (сонгино) гэх. Японы хойд нутгийн уулсаар, ялангуяа Хоккайдод ууланд даяанчилж, эсвэл аялж явсан хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан гэдэг түүхээс ийн нэрлэгдэж.

Голдуу ялмаг ихтэй шаварлаг хөрсөнд ургадаг олон хаст ургамал урт нь 50 см хүрдэг 4-6 сарын хооронд цэцэглэдэг сармисны үнэртэй төстэй халиар нь олон төрлийн витамин мянган магнизм төмрийг агуулсан байдаг учираас бактерийг сайн устгаж үрэвсэлийг дарах цусны эргэлтийг сайжируулах судасны хатуурал зүрхний шигдээс өвчнөөс хамгаалах чадвартай ажээ
Европод халиарыг цус цэвэрлэх хоол боловсруулалтыг сайжруулах цагаан хорхой арилгахын тулд чанаж болон хандалж хэргэлдэг байжээ өдөр тутамын хүнсэнд хэрэглэхдээ салат хийх талхтай хольж идэх маягаар хэрэглвэл илүү тустай.

Гайхалтай антиоксидант ургамал бөгөөд, хүний биед нэн тустай витамин, минерал, микро элементүүдийг маш ихээр агуулсан байдаг.
100 грамм халиаранд агуулагдах илчлэг 34ккал , эслэг 3,4 гр, өөх тос 0,2 гр.
Витамины агууламж:

Витамин А 170 микро грамм (1μg=(1×10−6) грамм), бэтта каротин 2000 μg , тиамин буюу В1 нь 0,1 мг, рибофлавин буюу В2 нь 0,16 мг, Ниацин буюу В3 0,8 мг, пантотины хүчил буюу В5 0,39 мг, В6 0,15 мг, В9 85 μg , витамин С 59 мгр, витамин Е 0,4 мг, витамин К 320 μg,
Минералын агууламж
Натри 2 мг, Кали 340 мг, Калци 29 мг, магни 22 мг, төмөр 1,4 мг, цайр 0,4 мг, зэс 0,16 мг. Бараг л тэр чигээрээ байгалиас заяасан мулти витамин, минералын цогц бэлдмэл гэлтэй.

СОЁ СОУСАНД ДАРСАН ХАЛИАР
Орц: -Соё соус-500 мл
Алимны цуу-300 мг
Элсэн чихэр-150 гр ( Зөгийн бал байж болно)
Шилээ цэвэрлэж ариутган, хариараа угааж хатаагаад, шилийг дүүртэл хийнэ. Үүний дараа бэлдсэн соусаа хийж таглаад өвөлжин хэрэглэж болно. Хоёр долоо хоногийн дараа хэрэглэж эхлээрэй.

ХАЛИАРНЫ ПЕСТО
Орц: -Халиар- 100 гр
-Оливийн тос-100 мг
Монгол жамц давс- 1 ц/халбага
Бүх орцыг блендэрдэж шилэнд хийнэ. Шууд хоолонд хэрэглэж болно. Мөн бага зэргийн сармис, зөгийн бал хийвэл илүү амттай.

Латин нэр нь #Allium_victorialis буюу platyphyllum, товч дуудлагаараа victorialis гэдэг юм байна.
Англиар бол #Allium_ochotense, эсвэл the Siberian onion (Сибирийн сонгино), Японоор бол ギョウジャにんにくбуюу шууд орчуулбал “Даянчдын, эсвэл аялан явагчдын сармис (сонгино) гэх.

Японы хойд нутгийн уулсаар, ялангуяа Хоккайдод ууланд даяанчилж, эсвэл аялж явсан хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан гэдэг түүхээс ийн нэрлэгдэж.
Гайхалтай антиоксидант ургамал бөгөөд, хүний биед нэн тустай витамин, минерал, микро элементүүдийг маш ихээр агуулсан байдаг.

100 грамм халиаранд агуулагдах илчлэг 34ккал , эслэг 3,4 гр, өөх тос 0,2 гр.
Витамины агууламж:
Витамин А 170 микро грамм (1μg=(1×10−6) грамм),
бэтта каротин 2000 μg ,
тиамин буюу В1 нь 0,1 мг,
рибофлавин буюу В2 нь 0,16 мг,

Ниацин буюу В3 0,8 мг,
пантотины хүчил буюу В5 0,39 мг,
В6 0,15 мг, В9 85 μg , витамин С 59 мгр, витамин Е 0,4 мг, витамин К 320 μg,
Минералын агууламж:
Натри 2 мг, Кали 340 мг, Калци 29 мг, магни 22 мг, төмөр 1,4 мг, цайр 0,4 мг, зэс 0,16 мг…

Бараг л тэр чигээрээ байгалиас заяасан мулти витамин, минералын цогц бэлдмэл гэлтэй
(Дээрх бүх тоо баримтуудыг Японы судалгааны мэдээллээс авсан болно)
Хүний эрүүл мэндэд тустай, байгалийн гаралтай амтлагч ургамлын нэг бол халиар. Халиарыг түүж амтлаад даршилж олон төрлийн хоол зуушийг амтлаж хачирлаж болдог. Халиартай хуушуур, бууз, мантуу салахын аргагүй сайхан амттай болдог шүү дээ. Тэгвэл халиарыг хэрхэн даршлах аргыг сураад аваарай.

1 Халиарыг хүйтэн усанд угааж сайтар сэгсэрч хатаагаарай. Ишний үзүүр, үндэсний шороотой хэсгийг салгаж хаяна. Гэхдээ ишийг лав авах хэрэггүй шүү.
2 Ийнхүү хутгаар жижиглэн хярж хэрчинэ.
3 Таглаатай варианы шилийг халуун буцалсан усанд амсрыг нь доош нь харуулж хийгээд ариутгаж угаана. Хаттал нь сайн арчина.

4 Ингээд жижиглэн хэрчсэн халиарнаас варианы шилэнд хийнэ. Эхлээд 2 хуруу зузааныг хийсний дараа 1/5 цайны халбага давсаар амтлаж цацна. Дараа нь дахин 2 хуруу зузаантай хэрчсэн халиарыг хийж энэ мэт давслана. Варианы шилийг дүүртэл ингэж амтлах бөгөөд халиарыг дээрээс нь сайн дарж нягтаршуулж өгөөрэй. Ингээд агаар орохооргүй сайтар таглаад сэрүүн газар 2-3 хоног хонуулсны дараа өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж болно.

Халиараар ялангуяа мах ихтэй хоёрдугаар хоолыг амтлахад нэн сайхан, өвөрмөц амт оруулдаг